Сүүлийн үед эрчүүд эмэгтэйлэг, эмэгтэйчүүд эршүүд болж байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй энэ үзэгдэл цаашид улам ихсэх хандлагатай болоод байгаа ажээ. Сексологичдын үзэж буйгаар ийнхүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан чанарууд өөрчлөгдөж байгаа нь зан харьцаа, биеэ авч яваа байдлаараа илэрч байгаа гэнэ. Эмэгтэйчүүд нь эрчүүд шиг түрэмгий авиртай, шийдэмгий гүжирмэг зантай болж байхад, эрчүүд нь эсрэг хүйстэнээ шохоорхохоо больж, сексийн харьцаанд орохоос зайлсхийх хандлагатай болоод байгаа гэнэ. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүний цусан дахь гормоны тэнцвэр алдагдсантай холбоотой гэнэ. Бие организм дахь эрэгтэй гормон нь (эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан байдаг) хэвийн байвал сая бэлгийн сэрэл үүсгэх боломжтой болдог гэнэ.
SOURCE: Хань
2 Comments
hetsvvhen n l yum magadgvi bj magad ma n orondoo muu bga bi harin bvvr saijraad bgashde xaxaxaxa
yaayaa bi eregtei hun snirhood bga pizda gej.