Сайн байна уу? та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Та бүхэнтэй өөрийн амьдралын нэгээхэн хэсгээс хуваалцахаар шийдлээ. Би гэдэг хүн 24 настай ажил, сургууль гээд л гүйж байдаг хүн. Хэдий оюутан байхдаа залуучуудтай уулзаж учирч байсан ч тийм ч бүтэлтэй байж байсангүй. Миний одоогийн зорилго ч сайн ажиллаж үргэлжлүүлэн сурах бодолтой учраас энэ асуудлыг хойш нь тавиад залуучуудтай уулзалгүй явсаар 2 гаран жилийг өнгөрөөжээ.
Гэтэл саяхнаас яагаад ч юм ганцаардаад байдаг болж хэн нэгэнтэй цагийг сайхан өнгөрөөхсөн гэдэг бодол орж ирээд байдаг болчихсон. Уулзий учрий гэх хүмүүс байдаг ч тэр бүр сэтгэлд таардаггүй байлаа. Өнгөрсөн оны сүүлээр би гадагшаа явж сурахаар болов. Тэгээд явахаасаа өмнө зүгээр л хэн нэгэнтэй сайхан байхсан гэдэг бодол маань байсаар л байв. Уулзий гэх хүмүүс дотор нэг сургуульд сурч байсан залуу над руу үргэлж залгадаг байв. Гэхдээ би түүнийг сайн мэдэхгүй. Сургууль дээрээ л харж байсан залуу. Сургууль төгссөнөөсөө хойш өнгөрсөн зун бид хоёр санаандгүй таарч тэр миний дугаарыг аван үлдсэн юм. Тэр үеэс хойш тэр над руу хааяа залгаж мессеж бичих ч би заримдаа хариу өгдөггүй байв. Харахад энгийн л нэгэн гэхдээ миний хувьд надад тохирох хүн биш гэж боддог байв.
Тэгээд нэг өдөр яагаад ч юм түүнийг залгахад би хариуллаа. Түүнээс хойш хааяа мессеж бичдэг болов. Бодож байснаас өөр хүн шиг санагдаж надад таалагдаж эхлэв. Хэсэг хугацаанд бид утсаар харилцасны эцэст бид уулзахаар болов. Анх уулзаад хэсэг ярилцаад ажил ихтэй байсан учраас тэр өдөр тэгс гээд өнгөрөв. Би түүнд татагдаж эхэлсэн ч удахгүй явах байсан учраас тийм ч их ач холбогдол өгөхийг хүссэнгүй. Тэр хүнд ч сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар бодож хайнга ханддаг байв. Гэхдээ би явах талаар түүнд юу ч хэлээгүй. Хэд хоногийн дараа бид 2 дахин уулзаж цагийг хамт өнгөрөн тэр шөнийг ч хамт өнгөрлөө. Дараа хэд хэдэн удаа уулзаж бид 2 ёстой л нөгөө жаргал гээчийг 2 биедээ амсуулсан. Тэр миний төсөөлж байснаас огт өөр хүн байв. Хэдий хүн хараад шууд дурлахаар нэгэн биш ч боловсролтой, хөгжилтэй, өөрийн гэсэн байр суурьтай. Удаан ганцаардсан сэтгэлийг минь тэр сэргээж өгсөн юм.
Гэтэл миний гадагшаа явах асуудал маань тодорхой шалтгааны улмаас хойшилж явахаа болив. Тэр үед би тэр хүнд татагдаж дурласан байв. Харин түүнийг ажиглаад байхад надаас зөвхөн сексийг л хүсдэг юм шиг санагдаж эхлэв. Гэхдээ би түүнд итгэж байв. Би ч түүнд дурласан байв. Миний хүсч буй зүйл бол шөнийн жаргал биш үнэхээр жинхэнэ хайр халамж, бодит харилцаа болон хувирсан байлаа. Нэг удаа би найз нартайгаа уулзалдаад оройтож түүнийг намайг гэрт хүргэж өгөөч гэж анх удаагаа дуудав. Тэр ирээд намайг гэрт хүргэж өгөхөөр бид хамтдаа явлаа. Гэтэл тэр надтай ярих зуур утастайгаа их л завгүй байв. Түүнээс яагаад ийм орой ингэж завгүй байгааг асуухад ажлаа явуулж байна гадаадаас хүн юм бичиж байна гэв. Би ч нээх зүйл бодолгүй тэр намайг гэрт хүргэж өгөөд бид 2 түүний машинд нөгөө зүйлээ хийсэн. Тэгээд байж байтал би санаандгүй түүн рүү ирж буй хайраа, хонгороо гэсэн мессежийг уншичихав. Тэр үед их сонин сэтгэл төрж, би юу ч хэлэлгүй түүний машинаас буугаад гэртээ орсон.
Тэр өдрөөс хойш хэсэг хугацаанд би түүнтэй холбоо барьсангүй тэр ч надтай холбогдсонгүй. Миний төрсөн өдрийг тэр мэдэж байсан ч тэр ядаж мэндчилгээ хүргэсэнгүй. Анх түүнтэй уулзахад бодож байсан миний бодол одоогийхтой тэс өөр болсон. Анхнаасаа би удаан хугацааны харилцааг хүссэн бол энэ бүхэнд арай өөрөөр хандаж тэр хүнд өөрийгөө үнэнээр харуулсан бол бидний харилцаа өнөөдөр арай өөр байх байсан болов уу гэж бодох юм. Саяханы нэг өдөр тэр над руу залгалаа би хариулсан ч завгүй байна дараа яръя гээд утсаа салгасан. Би яаж хандахаа сайн мэдэхгүй байна. Бүхнийг буруу эхэлсэн учраас түүнийг орхиод мартъя гэсэн ч тэр хүнийг бодсоор хүссээр л байна. Гэвч түүний хоёрдогч байхыг хүсэхгүй бас түүнийг орхимооргүй байна. Би түүнд одоо яаж хандвал, яавал дээр вэ?
17 Comments
Help me! Yasan ineedtei huu ve 3 jil nz ohinoo untay hevtii gej gyigaad buteegui tegeed teriigee bas her temuuldeg ve geed asuuchihjee hehehe
Бүсгүйчүүдээ би тараас Нэг юм асуух гэсэн юм. Та нар найз банди юм уу нөхөрлүүгээ хэр их тэмүүлдэг вэ? Та 2 оюутан байлаа гэж боды тэгээд оюутаны байранд 2уулаа байдаг тэгээд сургууль чинь амраад 2уулаа гэрлүүгээ харицан тэгээд таныг найз банди чинь сургууль орхоос өмнө 1 өдрийн өмнө 2уулаа байрандаа очий чи ирэх үү гэхэд бүсгүйчүүд та нар ирэх үү ер та нар найз бандруугаа хэр их тэмүүлдэг вэ? хариу өгж туслаач найз бандтайгаа нэг өдөр ч гэсэн хамт байхыг та нар хүсдэггүй гэж үү энийг юу гэж бодхуу тэгээд найз банди чинь чамаас энийгээ 3 жил гуйсан бол яах байсан бэ одоо яхач мэдэхгүй байна 3 жил гуйхад нь яагаад дандаа үгүй гэж хэлдгийн бол чи энэ эмэгтэйн оронд байсан бол яах байсан бэ
anhnaasaa l demii um demii sh dee.anhnii setgegdel cnin zuv baij.
saikhan ashigluulj dee chi odoo yaagii blson yagad gvel huntei suuh ved chin nuhurchin chamaig yaagii l gj bdno shtei
haya
хайртай гэдэгээ хэлээд ойлгохгүй бол сал.,. Галт тэрэг хөдөлсний дараа цагаан алчуур дэрвүүлээд ч тэр зогсдоггүй юм
Новш гэж иймэрхүү юм уншихаар тэнэг охидууд гэж бодогддог. Эхнэргүй байхдаа таалагдаад танилцаж дотносох гэж зөндөө л үзэж байхад минь яах гэж тэгж сэхүүн зан гаргаж уулзах санал, амралт зугаалга, кино, оройн хоолонд урьхад минь үл тоосон царай гаргадаг байна аа. Уулзах гэж ирхээрээ сэхүүн зан гаргаад байдаг байсан байж, өөр хүнийг сонгоод өөрийг нь анхаархаа болиод ирэхээр хойноос үнэ цэнээ алдан алдан явдаг байна аа.
Хүүхнүүд тэгээд иймэрхүү байдалд орчихоод яахаа мэдэхгүй бүлтэгнээд л. Чи цаад залуугаа сэхүүн зан гаргаж байгаад алдсан юм биш үү. Залуу бол үл тоогоод байсан болохоор чинь надтай надгүй цаана нь зөндөө хүмүүс байдаг биз гэж бодоо л 2дохоо болгосон байлгүй дээ.
Эхнэртэй л хүн байнашд……. тааж ядаад байх юм алга……….эхнэр нь хааяа ийш тийшээ явдаг л юм шиг байна. тэр хоорондуур мань хүн зугаагаа гаргаж байж дээ……….хэхэ………хүүхнүүдийн толгойг эргүүлэхэд ч амархан хойно доо….
Sex hamtragchdaa durlaj bolohgui.
Emegtei ni sex hiisnee ashigluullaa gej bitgii bod, eregtei ni gants untahiin hoorond hudlaa bitgii yari, emegteichuud ni sex, uerhel, amidraliig yalgaj sur, erchuud ni uujimhan bai etsest ni ali ali ni amidral zohioh boloogui bol hamgaalalt hereglej sur. ened bichegdej baigaa bichleguudiin 80% ni deerhi naad zahiin zuilsees bolj baina.
toohgyi bas bodohgyi bai,yaahav uurtuu tatah gd yzehgyi yuu,ter hyyhneese hol boloh.r chamaig heregceendee tyr hereglej bga boluu
Би бас яаг саяхан ийм байдалд орсон гэхдээ тэр цаанаа өөр хүнгүй би л далчиганаад өөрийгөө буруу ойлгуулцан тэгээд надруу ярих ч гү болохоор нь яаасан зорилгодоо хүрцнүү ингээд болоо юу тэ чамайг арай өөр хүн гэж бодсон баяртай балай амьтан минь гээл орхицон ер нь хэлэх юма хэлээд хаясан нь дээр залуу насны явдлыг замбалд бүү тооц гэж хэн нэгэндээ хариуцлага хүлээхээр юм хийчээгүй бол хаяөө хая хүний юм хүнийх л байды ашиглуулчлаа ч гэж битий бод чи ч бас жаргал амссан 🙂
Ene bol minii l bodol. Hen negend hairtai l bol ilchil. Bi eregtei l dee gehdee ene buh hund tohirno l gej bodoj baina. Yadaj butehgui bol martahad ch amar baidag yum. Bodood yavaad baihaar joohon naidvar baigaad l baidag. Heleed tatgalzsan hariu avbal setgel shuluudna. Zuvshuursun hariu avbal tegeed l buh yum saihan bolno. Ergelzeed l dotroo bodood yavaad baival chi tuuniigee aldana, uuruu gansraad uldene. Iim l baina. Gehdee naad zaluu chin tsaanaa huntei bol demii l yum. Etsest ni helehed hen negniig hairlahad icheed baih zuil baihgui. Durlasan l bol ichilgui heleh l heregtei.
negent uur huntei bolson ym chin zugeer l yvuulchih chi zaluu bn shine hairaa ol
ashiglaad l haysan bn shte
Chamtai sexdeh hurtlee hamgyn goyoor tusuulj bgaad sexdsen chin setgeld n hureegui baih. Neg zaluu taaraldaad unguruu l biz. Odoo haychih. Ter sex ta 2t 2uland n goy l bsan bgaa. Ahiad zalgaval fuck yourself geerei. :). Amidral bayan shdee 😉
Gadagshaa yv . . . .