Нөхрөө мартаж чадахгүй гомдож бас санаж байна

143668237

Сайн байна уу би 33 настай нягтлан мэргэжилтэй ажилладаг өөрийгөө сайн ээж, сайхан эмэгтэй гэдэгт итгэл төгс байдаг. Гэхдээ энэ бүхэн одоо юу ч биш санагдаж байна. Учир нь 7 жилийн өмнө нөхөр минь солонгос явж 2 хүүхэдтэй орхиод явсан. Энэ хугацаанд би сайн эхнэр байж хүлээсэн гэж өөрийгөө боддог. Тэгсэн 1 жилийн өмнө нөхрөө өөр хүүхэнтэй хамт амьдарч бас 2 хүүхэдтэй болсныг мэдсэн. Тэр намайг хамгийн гол нь хуурч мөн нөгөө эмэгтэйг хүртэл хуурсан байсан. Хоёр хүүгээ бодохдоо ирээч гэж гуйж бас уучлахыг хүссэн боловч тэр намайг биш нөгөө эмэгтэйг сонгосон.

Энэ мөчөөс эхэлж үнэхээр амьдрал дууссан юм шиг санагдах болсон. Бид гурав маш их санаж байна мартахыг хүсэвч чадахгүй байна, хоёр хүүгээ харах болгонд хамт өнгөрүүлсөн амьдрал минь нүдэнд харагдаж чадахгүй байна. Би үнэхээр сэтгэлдээ түүнийг хүлээн гэр  бүлээ аврахыг хүсч байна. Би яах ёстой вэ? Өөр хэн нэгнээр түүнийг орлуулахыг хүсэвч итгэхгүй мөн миний нөхрийн халамжийг гүйцэхгүй юм шиг…

Би хүнтэй суухгүй гэж боддог хүүхдүүдээ сайн ээж байхын тулд л  ингэж бодож байна. Миний нөхөр маш халамжтай сайн хүн түүн шиг  зүгээр л намайг ойлгох хайрлах хүн таарах болов уу гэж хааяа боддог гэвч үгүй юм шиг нөхрөө мартаж чадахгүй гомдож бас санаж байна. Би  ганцаардаж байна бүх зүйлийг амжуулах гэж хичээж байна гэвч бүх зүйл нэг л хоосон уйтгартай санагдах юм. Бас эр хүний нөмөр нөөлөг тусламж үргэлж тулгарч байна.

Эрчүүд танилций уулзий гэх боловч үргэлж нөхөртэйгөө зүйрлүүлж бас итгэл төрөхгүй юм. Би үнэхээр ганцаардаж байна зүгээр л чин сэтгэлээсээ зөвлөөч хүмүүсээ…

31 Comments

  1. jaga says:

    94949958 охин байан

  2. MM says:

    Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл гэж байдгийг одоо л ухаарч байх шиг байна. Бие холдвол сэтгэл холдноо гэж. Солонгос яваад ар гэрээ мартаж өөр амьдрал зохиосон эрчүүд хүүхнүүд зөндөө л байдаг юм гэсэн.Амьдралаа шинээр эхлэх л болж дээ бүсгүй минь

  3. uuree says:

    7jil ta 3t mongo yvuulj bgaagui yumuu manai nohor bas solongost ajildag suuliin heden sar mongo tog yvuulahgui bolhoor n 2huuhedee daguulaad solongost irtsen 3sariin vizeer yadgii ooroo mongo tog yvuulahgui bolhoor n omno n tsugluulsan mongoor n irsii odoo yg yvuulj bnaal gesiishde hashirtsan yum shig bgaa

  4. Koreagaas says:

    Bi solongost 5n jil amidarch bn. End baigaa erchuud bugd tiim baidgiimoo huuhnuud n ch yalgaagui tsagaandaa garchihsan. 5n jil bolohdoo yum yum l harlaa. 50 garsan egch 20toi banditai zavaarch baihiig neg bish udaa harlaa. . Za tegeed suuliin ued end irj ih surdag bolj yalanguya ohiduud ihessen. Ter ohiduudiin 50% n buruu zamaar orno biye unelne ger bul salgana gereeniihniig segserne. Mongold hoyulaa ehner nuhur huuhduudtei baij hamt amidardag humuus bolj zondooooo. Tand gej helehed 2 huuhdiihee tolool amidardaa. Hezee negen tsagt nohor chin guigaad irvel hezeech bitgii huleej av. Sonsohod evguich adgiin er baina daa 7 jil huleelgej hairan saihan zaluu nasiig barchihaad yavaad ogdog oodgui uhamsar muutai hun be. Tand l gej helehed tiim uhaan muutai hun tand tohirohguie naiz nuhudteigee uulzaj setgelee sergeej shine taniltai bolj ooriigoo goyj amidralaa shineer ehleesei husej bn. Nas chin zaluu bnshde Ooriihoo toloo amidar.

  5. fds says:

    яасан? эр нөхрөө яваад 7-н жил болж байхад үгүйлж санадаггүй юм уу? жилийн өмнө мэдсэн гэхээр чинь 6 жил явуулсан мөнгийг нь үрж тансаглаж суусан уу? яагаад эхнэр хүн байж хүний газар эр нөхрөө 6 жил хар ажил хийж байхад дуудаагүй юм бэ? хэрвээ ухаантай, шуналгүй, нөхөртөө хайртай хүүхэн байсан бол “мөнгө хамаа алга. хамтдаа л байвал хашаа байшинд ч болтугай амьдарья, чи минь ирээч. 2 талд хэцүү байна, санаж үгүйлж байна, залуу халуун нас минь хагсарч байна” энэ тэр гэээд буцаагаад ирүүлж болох байсан гэж бодож байна.

  6. tsetseglen says:

    Bi chamaas gants l egch um bna.. Amidral odoo l ehelj baigaag bitgii martaarai.

  7. Bolor says:

    Ene hyyhen nuhurteigee yamar harichaatai baisaniig hen ch medehgyi shdee. 
    Yuuni umnu hyyhdyydee usguud utul nasandaa ushuuguu av gesen ehnii hynii zuvulguug bitgii sonsooroi. Manaihanii neg aldaa bol dotroo ushuu horsol tegeed, tegsenii daraa ingesenii daraa yzyyleed ugnu, haruulna gej bodoj yavsaar negel medhed nas yavsan baidag. Chi unuuduruuruu amidar, udur tutamiig 2 hyyhedteigee jargaltai unguruu. Uvul bolj baina, zaaval ynetei sky resort yavah albagyi 2 hyygee avaad uuliin belruu yav, hymyystei adilhan chargaar gulga, chag zav uurtuu garga, goe dotuur huvtas ums…uruulaa bud. Tegeed ungursun balarsan yum bitgii bod, bas ireedyid ch tegne dee haruulna daa gej byy bod. Chinii amidral bol yag odoo, chi yag odoo l saihan muchiig bii bolgo. Gol n hyyhdyyddee chag zav gargaarai

  8. Bataa says:

    Ter hun chiniih bish bsiin bailguudee.chamaig ushuu iluu az jargaltai ireedui huleej bgaa.
    Chinii dusal nulimas bolgon chin jargal bolj ireesee gej husej bn.Amjilt!!!

  9. зочин says:

    Уучлаарай. Энэ үгийг сонсохыг хүсэхгүй байгаа ч нөхөр чинь чамайг хаясан л юм байна ш дээ. Чи тэгээд юунд нь урвайгаад байгаа юм. Эргэж ирэхгүй нь лав. Нөгөө эхнэрт нь ч 2 хүүхэд нь байгаа юм чинь тэр хүнд бодоод байх юм алга. Чам руу гэх сэтгэл, хоргодох зүйл алга. Чи түүнээс юуг ч хүсээд, горьдоод хэрэггүй. Амьдралаа өөрөө л авч явахаас өөр арга алга даа. Бүсгүй минь

  10. Ану says:

    Нэгэнт цаадах чинь тэндээ бас 2 хуухэдтэй болчихсон бол эргээд чамд ирлээ ч хуучин шигээ сайхан байхгуй бизээ. Мэдээж тэр хуухэнд ч бас зовлонг нь мэдруулмээр санагдаж байгаа ч нехер чинь нэгэнт сонголтоо хийчихсэн байхад чамд гомдолтой байсан ч хуучнаа дурсаж енгерсендее буу амьдар гэмээр байна. Нехер чинь тийм ч сайн хун бишээ солонгост олон жил удаан байсан ч буцаж ирээд сайхан амьдарч байгаа хумуус зендее л байгаа шд. За яахав хун л юм чинь хуухэн шуухан байдаг л биз гэж бодоход хэн хэнийхээ амьдралд гай болдоггуй нь ч , ингээд буур амьдралаа холбочихдог нь ч байдаг л юм шив дээ.

  11. жхчуд says:

    2 хүүхдий нь уулзуулахгүй өөрөө ч таг болчих.Насаараа уйлж яваг. Бид 3 орон гэргүй болсон гээд хэлчих.

  12. Er Hun says:

    Zov songolt hiij saihan amidrahiig bodoo……hudlaa bodol,seruun zuudneesee sal 2 huuhedtei chin hayj oor songolt hiicheed baihad sonin sonin ym bodood ooriigoo saihanch geh shig….nohor chin hogiin novsh bna.

  13. munhuu says:

    hongoroo zuv bichjee chi l zaigaa tavi terend ch bas hetsyy bgaa 2 hyyhdee sanaad dotroo l uilj yavaadaa setgeldee ta iiiig hairlaj l bgaa

  14. erchuud says:

    minii nuhur sn hun gechijee…..huuhduudee nuhur bsn hun shigee hog bitgii bolgochooroi zuv humuujuuleerei uragshaa harj amidar

  15. er hun says:

    chi bidniig ter nuhur geed bgaa shaartaigaa bitgii zurleed bai tiim l halamjtai sn hun bsn bl yu gj ger bulee hayh ve de .zahiin er naad nuhruus chin deer shuu serj uz za

  16. Хонгороо says:

    Чамайг 26 настай байхад нөхөр чинь солонгос явсан юм байна ш дээ. Тэгээд тэр хугацаанд чамд тасралтгүй мөнгө явуулж байсан болохоор чи мэдэхгүй байсан байх. Одоо 2 хүүхэд чинь бага нь гэхэд 8,9 настай болчихсон юм байна. Тэнд бас 2 нялх хүүхэд өнчрүүлнэ гэж бодоод бүсгүй минь чи л зайгаа тавьж өгөх хэрэгтэй юм байна даа. Тэр залуу өөдгүйдээ биш, амьдралд тохиолддог л зүйл ш дээ. Өөр сайн хүнтэй танилц гэж зөвөлмөөр байна.

  17. er says:

    nz bolii add hiigeerei sarmat09

  18. zaluu 34 says:

    degguiteh busguichuud bnu ppleasere@yahoo hayagaar messengert holbogdoy

  19. yahoo.com says:

    сонин юмаа та тэгээд 7гийн 7 жил эхнэр хүүхэдтэй болсныг нь анзаараагүй мэдээгүй сонсоогүй хэрэг үү. солонгос явсан залуус цаанаа гэр бүлтэй эсвэл ну.атай болсон жишээ хог нэгээрээ л байдаг шүү дээ. ямартаа ч танд амжилт хүсье

  20. ....... says:

    Нэг хүн надад наран цэцэгний тухай яриж билээ…үргэлж нар дагаж хардаг гэж………хэзээ ч сүүдэрлүү бүү шигд наран цэцэг минь….чамайг хайраар услах хоёр сайхан үр чинь бн….чамайг тэр хүн үнэхээр ойлгодог бсан бол энгэж үнсэнд хаясан шалз шиг орх ж одохгүй л бсан……..март !!!!!

  21. Dashaa says:

    Amidralaa deeshlvvlne geed l yavsan bh daa… Archaagui muu lalariin er vee. Zorilgoo martsan ergvv dagz. So- d einddeg blohoos hezee suuj bsiin. 

  22. zahidliin ezend. says:

    Tsag hugatsaa buhniig anagaana. Nohroo zond orhiod 2 hoorhon uriinhee toloo amidar. Uuchlaarai hatuu zovlogoo ogsond.  Nohortoo denduu itgedeg bas hairtai baijee. Setgeliig sharhluulaad 2 uree onchruuleed yvsan huniig zond orhi doo busgui min. Chi buhniig davj garsnii daraa oorigoo zov zuil hiisenee medeh bolno. Odoo tiim ym bodhiig husehgui bgaag chin mederch bn. Gevch 2uriinhee toloo hatuujil tevcheertei baih yostoi shyy busgui min. Setgelee changal. Amidral chamd neg l odor az jargaliig ogoh bolno gedegt itgeerei.

  23. hern says:

    Hos 2 g hol zai bish
    Hort iljignvvd salganaa gj hetsvv ch ymda

  24. hjkl says:

    nohor chini sain hun bish bna. hayad huntei suuhgui gevel gantsaaraa amidraach.

  25. MglausCom says:

    2-n 2 huuhed 2 dah ehnerees n turj bhd yasan ch medeeleljdeggui genen busgui yasan ch cevdeg hun boddoggui hugiin zaluuvdee, erthen boliloogoo duulgachih geheer ergeed niilchuj magadgui gsn bodol bgad bsyn bishuu.

     emegtei hunii zaluu nasnii aluur hiigeed archaaguimaa yumiig yaj medehev geed yavaad bsym shig l sanagdahyn hezee yaj medeed tsaad hunii shiidver yunaas bolj hediid garav sonin l case yum. Gehdee chi tanagtai bnoo horvoogiin 2-3 terbum erchuudiig baig gehed 2 3 say mglchuudaas hairiig chini tatah halhiin saihan harhuu garch ireh blguidee.

    Huleesen nuhur chini ergej irlee ch husch bodoj bsn durslelees chini tes uur bolchihson bga. Husel muruudulduu odoo oor yum bii bolgood shine amidralaa uudruguur ehleed chanh uragshaa l harj amidar. Huuhduudtei bolj amjdag harin ch aztai sanagdlaa tehgui bol chi gancaaraa bhda ch az jargal mederch suraagui turliin hun bn uriin jargal edleh boltugai

  26. Mone says:

    Bitgii gantsaardaj bn, amidrah utga alga gej uuriiguu uruvd, harin ch aztai bn tiim hunees saldag. Uuriiguu tord, zavgu bai, huchtei bol busgui mine. Tegeed irheer bodol chin uurchlugdunu. Buhel buten amidralaa gants zaluugaas bolj utgagui bolgoj bolku shuu okay ;)) 

  27. jec says:

    Чи тэнэг юм уу 7 жил эр ойлгомжтой ш дээ бие холдвол сэтгэл холддог гэж ирсэн байсан ч чиний урдны хайрлаж дуралсан нөхөр чин биш байх болно

  28. Kukla says:

    Mash muuhai hun chanargui hun bna. Medeej oorig chin harah nuurgui bolood nuguu huuhene songoson baih. Tend bas 2 huuhed gej bodohoor mash hetsuu yumaa. 7 jiliin hugatsaand amidralaa amjuulaad avch yavaad bolood baisan yum chin tsaashdaa bas saihan avaad yavah baih, nuhruusuu huuhduuddee tetgemj av. Negent yavsan huniig odoo sanaj bodoh hereggui l baih. Huuhduud yamar orovdmoor yum bee. Estoi hun chanargui hog yumdaa. 

  29. Angel says:

    Amidralaa shiner ehel… Tsetseg mine chi hardrah boloogui bn… Narluu temuul… amjilt busgui mine…

  30. монхоо says:

    Урагшаа харж амьдар….нөхөр гээд байгаа залуу яасан муу хүн бэ эр хүний хугархай гэж хэлэх байтугай хүн мөнүү арчаагүй новш.Чи өөрөө энэ асуудлын төлөө сэтгэлээр унах хэрэггүй.Ганцаардлыг чи өөрөө өөртөө бии болгоод байна.2 үрийнхээ төлөө зүтгэ зүтгэ зүтгэ.Чамтай адилхан бүсгүйчүүд монголоор дүүрэн байна.Бусад нь болоод байхад чи ингэж болохгүйээ.2 хүүхэд чинь сэтгэлийн хайрыг нөхөж өгнө.Секс яах вэ гар хангалга хийгээд явж байхад яваандаа хүн олдох байлгүйдээ

  31. Monroe says:

    buhel buten 2 huuhedtei amidralaa hayaj bgaa hun yawch sain hun bishee. chi ingrj gunij gutrahiin orond hariu tsohiltiig yaj uguh ve gej bod. 2 huugee mundag erchuud bolgoj osgo. Otol nasandaa jargaya gewel etssiin zosiig ch ur huuheddee l zoriul. yamar ch nuhroos iluu 2 huugee halamjilj osgoorei. chinii amidraliig hunguhun awaad yawchihna. ter hunii segug bitgii sana. tsag hugatsaa setgeliig chin emchilne. ajil toroltei amjirgaatai huuhen bn. Estoi yarshig l bn. hentei n amidarsan n deer bj ve gedgiig haruulaarai .  Haayadaa uulzdag zaluutai bwal zowlongoo martagnaj saataj boloh uym bn. Yaran yaran huntei suuj huuhduudee zowooh hoidoh urdahiin gar haruulaad yahaw. uhaantai emegtein amidral eriin segtei seggui normal l bdag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.