Хүний амьдрал эрээнтэй бараантай янз бүр, тэр тусмаа эмэгтэй хүний амьдрал хатан ухаан, тэсвэр тэвчээр, уян хатан байдалгүйгээр урагштай байна гэдэг маш хэцүү. Олон ч хүний амьдралыг сониучхан зандаа хөтлөгдөж уншаад эмэгтэйчүүдийнхээ гаргадаг нийтлэг алдааг энд хэлж ойлгуулах гэсэн юмаа.
Би өөрөө найз залуутай л даа, өмнө нь түүнд хууртагдаж, хөөгдөж, хөнгөн гар хүртэл хүрүүлж үйл лайгаа эдэлсэн дээ. Гэвч одоо найз залуу маань бид 2ын ирээдүйн төлөө тэр тэнэг зангуудаа бүгдийг нь хойш тавиад удаж байна. Үнэхээр эмэгтэйчүүдийн хатан ухаан эр хүнийг өөрчилж болдог юм байна эмэгтэйчүүдээ. Үнэндээ тэр хатан ухаан гэгч чинь нэг их хэцүү ч биш зүйл биш юм. Ердөө л хэдхэн дадал зуршил амьдралд чинь хэрэгтэй. Гэхдээ энд архинд орсон, аль эсвэл эхнэрээ зоддог мэдрэл муутай өвчтэй эрчүүдийн тухай яриагүй шүү, хэрвээ дэргэдэх хүн чинь тийм бол эргэлзэх зүйлгүй хаяарай.
Би найз залуутайгаа 2 жил хамт амьдарч байгаа юм, хичнээн өөдгүй сонсогдож болох ч бүтэн нэг жилийн хугацаанд тэр муу эр хүний хийж болох бүхий л зүйлсийг хийдэг байсан. Араар тавих, элдэв хүүхнүүдтэй харьцах, гар хүрэх гэх мэтчилэн. Миний хувьд түүнгүйгээр амьдарч чадахгүй мэт л байдаг байв, бүр дэндүү төөрчихсөн, хөөрчихсөн, миний ухаан санаа тэртэээээ тэнгэрт. Гэвч би арай ч тийм тэнэг биш тулдаа нэг л өдөр газар дээр хөл тавина биз дээ, ингэхэд би чинь яахаараа ингээд л доромжлуулаад, уйлж унжаад, эргүү тэнэг царайлаад энэ хүний доор орчихоод байгаад байдаг билээ гэж бодогдоод ирлээ. Нэгэнт л би аль хэдийнээ бүх муу муухай зүйлсийг амталчихсан болохоор энэ хүнийг өөрчлөх, үгүй бол зүгээр орхих гэдэг 2 л сонголтын өмнө ирээд байв. Хичнээн их зүйл болж өнгөрсөн ч хамгийн хачирхалтай нь миний хайр хараахан бөхөөгүй байсан учраас би эцсийн удаа оролдоод үзье гэж бодсым л даа. Тэгээд ингэхийн тулд эхлээд түүнд нилээн том цохилт өгөх хэрэгтэйгээ мэдэж байв, харин яаж гэдгээ хараахан бодож олоогүй байтал, манай хүн ахиад л нөгөө зангаа гаргаж нэг шөнө надад жигтэйхэн уурлаж хашгичаад өрөөнөөсөө хөөгөөд гаргачихав. Би урьдных шигээ уйлж майлсан ч гүй, ууралж хашгичсан ч гүй, юу ч хэлэлгүй зүгээр л гараад явчихлаа, явсны дараа нөгөөхөөс чинь ингээд салая гэдэг мсж ирлээ, би ч олон юм ярьсангүй ок баяртай л гэлээ. Тэгээд түүнийг бүх зүйлсээсээ огт эргэлзэлгүйгээр, хорогдолгүйгээр итгэлтэй гэгч нь устгаж аваад найз охидуудтайгаа жаал ярилцаж инээлдэж хөхөрж байгаад унтахаар хэвтэв, ингэхдээ түүний өгсөн том бамбаруушыг хүйтэн палкон дээр гаргаж тавихаа ч мартсангүй.
Ингээд сингл амьдрал минь эхэлсэн юм, удаан үргэлжлээгүй ч энэ хугацаанд би өөр нэг залуутай хөнгөн оройн зоог барьж, бэлэг авж, үснийхээ өнгийг өөрчлөн, маникюр хийлгэн, шинэ ном эхлүүлж, ажлаа хийгээд тун ч урам зоригтой хэдэн өдөр өнгөрөв. Түүнээр үнэндээ дутсангүй, зүгээр л өөртөө 100 хувь анхаарал тавьсан хэрэг л дээ. Фитнесс-ээ таслалгүй явж \найз залуу бид 2 нэг жим-д явдаг\ нүүрэндээ маск тавих, гүзээлзгэнэ тамшаалан идэх гэх мэтээр амьдралын хамгийн жижиг зүйлсээр өөрийгөө жаргалтай байлгаж өөрийн үзэсгэлэн гоо, өөрийгөө хайрлах хайрыг мэдэрч, хэд хоног зөвхөн БИ БИ БИ гэсэн дүрмээр амьдрав. Үнэндээ жаргалтай байлаа. Өглөө бүр сэрээд өөрийгөө толинд хараад ямар хөөрхөн юм бэ гэж хэлдэг болсон. Би найз залуутайгаа нэг байр, нэг жим, нэг ажил л даа, өдөр бүр л түүнтэй таарж байв, Гэвч би түүний өмнө утгаараа гялалалзсан даа, намайг найз залуугаасаа салсан сургаар нилээн ч залуус ханд өгөөд л, би ч ямар удаан өөрийгөө ийм сайхнаар нь мэдрээгүйгээ мэдэж авсан.
Ингээд 10аад хоногийн дараагаас найз залуу маань энэ байдлаар ахиад нэг ч хоног тэсэхгүй нь буцаад ирээч, би үнэхээр тэнэг байж, чамаас сайныг нь олохгүй шүү дээ гээд л гуйгаад ирсэн. Эхэндээ мэдээж нүүр өгөөгүй ээ, үгүй одоо ингээд дууссан гэдэг товч бөгөөд тодорхой хариулт өгөөд явууллаа, би урьд нь маш урт маш их гомдлоор дүүрсэн мсж явуулдаг байсан л даа. Нөгөөх маань ч нилээн юм бичихэд нь би хариу бичсэнгүй, өдөр бүр л түүнийг харахдаа огт танихгүй юм шиг л өнгөрч байв, түүний төлөө жаргалтай байгаа юм шиг жүжиглээгүй ээ, зүгээр л байгаагаараа л байсан тэр нь ч хангалттай. Худлаа ярихгүй ээ, би ч түүнийгээ санаж л байсан, гэсэн ч ахиад жаахан тэвчсэн юм. Тэр ч намайг нилээн шалж би үгүй гэсээр нөгөөх чинь заза намайг уучлаарай, би чамд үнэхээр өөдгүй ханджээ, чамайг хуурахгүй, чамд гар хүрэхгүй тийм сайн залуу олж аваарай, чамдаа хамгийн сайн сайхныг хүсэе гэсэн мсж аваад одоо л яг боллоо гэж бодоод манайд хүрээд ирээ гээд л явуулчихав. Манай хүн ч хажуугийн орц болохоор гүйгээд л ороод ирлээ, тэгээд л орж ирээд надаас уучлалт гуйгаад би энэ удаад үнэхээр өөрчлөгдөнө гэж амласан юм. Би ч мэдээж, чамд өөр арга байхгүй гэж хариуллаа.
Би одоо ч өөрийгөө хайрласан хэвээр байгаа, толинд харахдаа өөрийгөө голохоо больж, түүний анхаарал халамжыг хүлээж суудгаа больж эхэлмэгц бүх зүйл өөр болоод ирж байгаа юмдаа. Одоо найз залуу маань нэг ч хүүхэнтэй харьцаж намайг зовоохоо больсон, гар хүрэх нь байтугай чанга дуугарахаа ч больсон. Учир нь уурлаад эхлэхээр нь би зүгээр л гараад явчихдаг, тэгээд тэр 24 цаг дотроо л хайраа гээд мсж бичнэ шүү дээ. Утгагүй зүйл дээрээс хэрэлдэх, гомдоллох дэндүү хэрэггүй зүйл.
Түүнийг найзуудтайгаа уулзахаар явахад нь хориглодггүй ч хэзээ ирэх хэнтэй явахыг нь тодорхой байлгаж, яваад ирэхэд нь найзуудынх нь тухай сонин хачинг асууж хөгжилтэй яриа өрнүүлдэг болсон доо.
Намайг анзаарахгүй байгаа мэт сангадаад ирэнгуут би өөрөө өөртөө санаа тавьж, өөрийнхөө зүйлсийг хийж эхэлдэг, аяндаа хажууд ирээд миний хайр юу хийж байгаан гэж асуух нь миний найз залуу.
Хамгийн гол нь өөрийгөө хайрла, хүндэтгэ, үнэ цэнээ мэдэр, тэгсэн цагт л чи бусад хүнээс ирэх бүх л хайр халамж, хүндэтгэлийг мэдэрч эхлэх болно. Эмэгтэй хүн байна гэдэг бүх л зүйлийг багтаасан цогц боломж, аз завшаан юм шүү. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдэд байдаг тэр бяд чадал, булчин шөрмөс, техникийн мэдлэг тийм ч их хэрэгтэй биш, учир нь тэр бүх чадварыг өөртөө шингээсэн эр хүнийг тэр чигээр нь алгандаа багтаах ур ухаан тархинд чинь байна шүү.
Миний амьдарсан жилийн тоо, энэ сайтруу захидал бичих олон эмэгтэйчүүдийнхд магад хүрэхгүй ч өөрийгөө хайрлах гэдэг зүйл хэдэн насны ч хүнд хэзээ ч илүүдэхгүй зүйл юм шүү. Миний зөвөлгөө хүн бүрийн асуудалд таарч тохирохгүй байж болох ч, эмэгтэйчүүд минь хэзээ ч өөрийгөө доогуур бүү үнэл, чи ямар ч будаггүй, сэгсийсэн үстэй, үрээ тээж гаргасан хэвлийдээ язралттай байсан ч бурханы бүтээл, аав ээжийн эрдэнэ гэдгээ хэзээ ч битгий март. Чи бол бүтэн амь амьдрал, энэ чинь л чамайг хэдэн ч сая доллар аар үнэлж боломгүй үнэтэйг чинь хэлж байгаа юм шүү.
Та бүхэндээ аз жаргал хүсэе.
20 Comments
nyalh huuhedtei blaa geed bas toolgui orhij bolno shdee, oroi irdegeeree irne l biz, msg bichhee, gaduur yavhad n haa bgaag n hezee irhiig n asuuhaa, zalgahaa, hool aygalj uguhuu, huvtsasiig n ugaaj uguhuu bolichihod l bolno, huuhed bhad teruugeer yu hiihev geed l, huurhun huugee huvtsaslaad garaad yavchihna nuhur gegchiig martaj ul tooj bgaagaa yaj l bol yaj medruulj bolno tgj bh ch heregtein bnlee asuuj surhaa sonirhohoo boliod irhed yav iiv yu bolchiv gedeg humuus naaduul chin,
chinii nasan deer bol zuw l arga huuhed gargaad gertee nylh huuhedteige garch chadhgui ue bdg ter ued iim arga hetsuu l ym. gehdee emegtei hunuuriiguu hundleh ni hamgiin zuw hezee ch uuriiguu garguund ni gargaj bhgui
Unuuh n uu ashgui geed bultchihsan bol bas uur huvilbar garch ireh l bsn bh. Gehdee zuv shuu irj l bdg yavj l bdg gol n chinii yertunts gantsaaraa bsn ch utgaaraa gyalalzaj bh yostoi gadna dotorgui
gegeeleg saihan l niitlel baina. dandaa l bolsongui gesen niitleluud bdg bolohoor nadad neg asuuh zuil bn l daa. Hamtdaa amidarch bhdaa chiniiheer turshval yadag bol? uur huntei bolchij gej bodoh bolov uu esvel zuvuur nuluuluh bolov uu?
Одоо ч яахав дээ. Хүүхэд шуухадтай болоод ирэхээр эр хүний жинхэнэ зан нь танигддаг юм даа.
LIKE LIKE
za naad arga chinch ur huuhedgui humuusiin arga baina daa ur huuhed garaad ireheer ondoo gehdee ug sanaa chin zov baina aa emegtei hun ooroo ooriigoo bainga hairlaj hundleh heregtei yamarch saihan huuhen hajuudn baisanch er huni eregchin ondoo huuhen uzeh husel n baijil baidag yum daa hunii hunii al geheer gegelzeed l irdeg yum baina lee setgel n tsaanaasaa ehner n hichneen saihan huuhen baihad 100 dahin dor huuheni aliig neg uzchie geed l yavj baidag humuus shu de ooroo oorsdiigoo hairla huuhenuud min nohor chin baga halamjilj baga sex hiideg bolsonch chi muuhaidaa bish shu oor hen negen erd saihan haragdjil baigaa gedegiig meder
Хэ хэ би лав нохортэйгээ муудахаар маргааш нь оорийгоо бур гое болгоод би чамгуйгээр сайн бур сайн амьдарч чадна гэдэг юм.яагаад ч юм цаанаасаа хуч зориг ордог юм.царай зусээ янзлаад усчинд ороод тэгээд их зантай нь аргагуй хэдэн жинтэй уг хэлээд зогсч байхдаа оорийгоо бур хайрладаг юм шуу бусгуйчуудээ
Hoorhon niitlel bna Gehdee chi ingeed l nz zaluugiinhaa aash aranshing olchihloo gesen ug bish shuu busgui mini Naiz zaluu er nuhur gedeg ogt uur oilgoltyyd Uun deer huuhedtei bol bas yahuu gesen asyydal nemegdene Hervee nyalh huuhedtei bhad iim asyydal garval iim argaar hezee ch shiidej chadahgui Nuhriinhuu buh zuiliig medej avahad dor hayj 5 jil boldog yum shuu dee Anhnaasaa gehdee aash zand n tohiruulj haritsaad syrch bgaa sergelen busgui hoino uur arga oloh blgui dee Gehdee chamd gej zahihad buren itgeltei bolohoosoo naana yaran bitgii huuhedtei bolooroi
Mongol emegteichuud bugd ingej une tsenee meddeg boloosoi tee, chi ih uhaantai mundag ohin bna amjilt. ergen toirondoo iim zuilee ugeer ilerhiilj bichsen n sain bna, bi yag l cham shig amidraliig uzsen gehdee miniih iluu olon huudas boloh yum, kkk Minii nuhur odoo namaig hundelj nadguigeer bj chadahgui bolson. Emegteichuudee uhaantai bval utsaar uul hutulne shuu dee, amjilt
Жаахан охин гэхэд ухаантай юм аа. Наад асуудал чинь арван хэдэн жил амьдарсан гэр бүлд ч байнаа . Эгч нь чи намайг тоосонгүй, өөр хүүхэнтэй болоо юу , мөрдөнө шалгана гээд л байхаас хэзээ ч ийм алхам хийж байгаагүй юм байна аа. Уг нь би нөхрөөсөө олон дүү, яаж тоосон юм гэж л хүмүүс хэлдэг байсан чинь одоо тоогдох гээд л үзээд байгаа юм байна. Тоохгүй хаячихсан нь дээр юм байна.
Ene arga 100% buh erchuuded, hariltsaanii buh ue shatuudad tohiroh arga bas bish shuu. Er ni tiim arga baihgui. Gol sanaa ni ih zov l doo. Ooriigoo hairladag hun hunii hundleliig huleej chaddag. Hundlelgui hair bogino nastai bdag.
Ene bvr yg minii amidral bn ..erchuud ygad bugd iim adilhan yum be
Sain bn,
amidrald ahiad yu ch garch irj bolno… naiz zakuugaas chini yamar ch aash garna. Uuriiguu hyndlehees gadna setgeliin hat gedeg yum l baih heregteim bn lee shyy. Yaaj ch ganchaardaj baisan uudrug baigaarai
SAihan zuvulguu bnoo, gehdee 2 hon Jild hunii chanar bas sain tanigdahguiee, gehdee uuruu, uuriiguu hairlaj bgaag chini demjij bn. Tsaashdaa ene chigeeree uregjluuleerei 🙂
ухаантай бүсгүй байна чи шүү
Bi ch bas nohroo oortoo anhaaral tavidaguig, anhaarch toodguig ni toochood gomdollood suuj bdg emegteichuudiin neg bn. Ene tuhai bodoj uzeegui ym bn shy. Odoonoos ehelj heregjuulj uznee…
shn zowlogoo ogson chamd bayarllaa heregjuullj uzneed ur dungiin bichnee
taalagdlaa uhaant busgui bna amjilt husey
Uneheer mundag bnaa.. Ul tooh, ul tooj bga met dur uzuuleh tevcheer busguichuud bidend zarimdaa ih dutagddag shuu.. Nuhruu jaahan nazgairaad ireheer ni zuruuleed toohoo bolihoor l hairaa ntr geel hair halamj ni undraad irdiin.. Ene erchuud bas ih sonin programchlagdsan bga shuu kkk