Үүрд баяртай…

4f108d001bdb

Би түүнийг санаж байна. Дахиж уулзах эсэхээ мэдэхгүй ч түүний тухай бодохоор өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг.
Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг эр хүн. Анх 5 жилийн өмнө нэг компанид ажиллаад хэдэн сар болж байхад энэ явдал эхэлсэн юм. Манай компанид Монголын хамгийн сайхан нь биш ч сүүлд миний сэтгэлд үлдэхээр үзэсгэлэнтэй бүсгүй шинээр орж ирсэн юм. Өдөр хоног өнгөрөх тусам бид 2 бие биедээ аажмаар дасч сүүлдээ хааяа нэг уулздаг болсон. Уулзахаараа ганц 2 пиво ууна, хамтдаа хоолонд орно, ямар ч шалтгаангүй машинаар зугаалж, савлуур дээр тоглож сүүлд нь баяртай гээд гэрт нь хүргэж өгөөд буцдаг байлаа. Яг л жаахан хүүхдүүд шиг. Түүнтэй цуг байхад надад сайхан байдаг байсан.

Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байдаг болохоор хүсэл мөрөөдөл оршдог юм шигээ. Учир нь бид 2 өөр өөрсдийн гэр бүл үр хүүхэдтэй. Тийм ч учраас нууц амрагуудын хэмжээнд хүрч хил хязгаараасаа халихыг хүсээгүй. Энэ байдлаар 1, 2 сар болоод л бүх зүйл дууссан. Тэр цагаас хойш дахиж уулзсангүй уулзалдая ч гэж хичээсэнгүй. Цаг хугацааны аясаар хожимдож ирсэн дурлал аяндаа намжсан ч бүрэн арилна гэж юу байхав.

Гэтэл хэдхэн сарын өмнө бид 2 Сөүл хотод ажлаар явахдаа санаандгүй байдлаар тааралдсан. Анх уулзаж байгаа мэт биенээсээ битүүхэн бишүүрхэж байсан ч уулзаад 1 2-хон цаг ярилцаж суухад хуучны тэр өдрүүдийн мэдрэмж сэргэж хүний сэтгэл гээч зүйл цаг хугацааны эмээр эдгээсэн өвчнийг сэдрээчихсэн мэт санагдсан. Олон жилийн өмнө тохиролцооны мэт дурлалцаж гэнэт уулзсан шигээ гэнэт 2 тийш болсон бид 2 бие биенээсээ биеэ барихыг хүсээгүй. Тэгээд л бид 2 унтчихсан. Түүнтэйгээ өнгөрөөсөн шөнийг энэ захиан дунд үгээр илэрхийлэхэд миний бичгийн чадвар дутах мэт санагдаж байна. Нууцлаг дурлалтайгаа өнгөрүүлсэн анхны шөнө ч, бид 2-н бас сүүлчийн шөнө. Нисэх мэт өнгөрсөн шөнийн дараа түүнийгээ эргэж ирэхгүйгээр хол аялалд явж байгаа дотны хүнээ вокзал дээр гаргаж өгч байгаа мэт уруул дээр нь үнсээд явуулсан даа. Бид дахиж ингэж уулзахгүй гэдгээ мэднэ. Тиймдээ ч бие биедээ аз жаргал хүссэн сүүлийн мсж-үүдийг нисгээд хүнд хэлж үзээгүй үүрд баяртай гэдэг үгийг түүндээ хэлсэн. Уулзахыг хүсч байгаа хүндээ ийм үгийг сэтгэлээсээ хэлэх тохиолдол хүний амьдралд ховорхон л тохиодог байх.

Одоо ч түүний талаар бодохоор өөрийн мэдэлгүй инээмсэглэж байгаагаа анзаардаг. Бидний хамт байсан шөнийг  буудлын Солонгос ресепшинээс өөр хүн мэдэхгүй.

Ер нь би хүний амьдралд гэр бүл гэдэг хамгийн том байр суурийг эзлэх ёстой гэж боддог. Миний эхнэр ч тийм л хүн. Тиймдээ ч би эхнэрээ сэтгэлээ барьж чадах хэмжээнд өөр залуутай унтчихвал уучилж чадна. Гол нь надад битгий мэдэгдээсэй.

29 Comments

  1. Bayaraa says:

    teneg nowsh we.

  2. Bmonh says:

    Manai ehner huntei untahad bi uuchilj chadsan. gehde bi ohidtoi zugaatsaj iveen tetgemeer baina. 99137081

  3. Busgui says:

    Deer 1 hun unen ug helsiim shig sanagdlaa.  Er hund ehnerees ni gaduur seks tohioldoj boloh ch hair setgel baih yosgui gej.  Er hun ingej l setgelee hatamjilj, setgeldee uur hun bailgahgui baival hamgiin mundag ni baij chadna

  4. Medeegui says:

    Bi ch bas tuuniig sanaj bna. Hesegheen hugatsaand haritssan ch gsn ter hund bi oor setgeleer handaj bsnaa ternees utasnii duudlaga, sms irhee bolih ter ued l mederch bna. Ene buhen minii bodlogogui helsen teneg ugnees l bolson. Hunii nutagt gantsaardsan nadad hesegheen hugatsaand yamar ih setgeliin hani bolj bsan ym bee. Hadgalj uldeh yostoi bsan hariltsaa gj bdag ym bna sex shunal tachaalaas ch iluu. Bi tuuniig uguileed bna. Boginohoon hugatsaand chi nadad yamar ontsgoi setgegdel turuulj tgd chamaig tsag urgelj uguileh setgeliig uldeegeed yawchihwaa. Chamaig awch uldehiin tuld odoo nadad bolomj bgaa bolwuu

  5. Zangia says:

    za. tiimerhuu zuil boloo l biz.teneg gej bodoh ni bodoo l biz.tegeed zogsson ni deer gej………….. , er ni uu ch bolson bai er em huisiin zohildlogoo um bish uu.IIm um bolgoniig eldev muuhaigaar harah um bol,……. Er ni emiinhee araas, em ni eriinhee araas harctaa buruulj chaddaggui ene hun torolhtniig yah ve ,yuu geh ve……..

  6. MglausCom says:

    Korean receptionees busad n medchihlee

    Emegtei hun ehner hun zun sovintoil bdgiin
    Uuruus n uur hun setgeldee teesniig medq bish gadarlaj l bga
    Ter toolongoor setgel n hundiirch huiterch bga chi jargahad uchir bdgiig gadarlah bolooguil bn daa

    Ehner bas ter emegtein nuhurt ih l urtei boljde joohon ch bolov gemshv zaya chini tuuruhgui zuv golidrol ruugaa yavj magadguil yum harj l baidaa

  7. ello says:

    TGEEL TESELGUIL UNTAJIHSANL BNASHD ….BODOHOOR INEEMSEGLEDEG GNEUU UAMAR JARGALTAI HUN VE EHNER CHIN SETGELEESEE BAYARLAJ BSAN UDAA BAIGAA BOLVUU …NAADAHJIN YOSTOI DEEDIIN DEEDIIN HUURAN MEHLELT BNADAA

  8. hahaha says:

    MMmnnn, Hariutslaga aldaj bn. Uuruu ch ehneree chamaig araar chini tavina gej bodoj bgaa ymuu. Chinii ger bul bat buh hamt bh ystoi gesen bodol chini unen ldee. Gehdee ger buliin 2 biy biydee hairtai az jargaltia baival iluu shudraga bh bhdaa. Hervee chamaig uur huuhen ehnerees chini iluu ineemsegluulj chadaj baival ta 2 iin hariltsaa zugeer l mechanik bolchihson ym shig bn. Ehnerteigee hariltsaagaa saijruulahaa hichee dee. Anh bolzoj bhdaa yg l ter emegteitei uulzaj bgaa ym shig medremj medreegui gejuu?

  9. Tuya says:

    Хүний амьдралын зөв бурууг хөндлөнгөөс харж шүүхэд хэцүү. Хэдхэн өгүүлбэрээр илэрхийлэгдэхгүй олон зүйл байж л таараа. Ер нь сэтгэлд сиймхий гарахад амраг гарч ирдэг юм биш үү. Бид өөрсдөө ч анзааралгүй ханийнхаа сэтгэлд сиймхий зай үлдээсэн байх вий. Тэр зайд нь өөр хүн хайрлагдаж байвал…
    Баяртай гэсэн үгэндээ бат зогсоно гэж найдъя. Ахиад хэдэн сарын дараа нэг хотод тааралдсан чинь гэвэл ч…

  10. emegtei says:

    Bi zahidliin ezen, bolon “zaluu”tai sanal niilehgui bn. Ta 2 chin setgelee ugj yavalddiin bishuu? Biy n gertee setgel n ter yavaldagch huuhend. Amidral tgd yun deer togtdiin bee? Hair lav bish bolj taarlaa. Mungu bas baij bolohiim. Yer n saijrana gsn itgel deer togtdiin bn l daa gutarchihlaa. Ta nar iim web siten deer zavaarsan yum bicheed baihaar muu ulger duurail bolj bn shtee. Huuhduud unshaad aan ene amidral chin engiin yum bn gej bodood americiin oduud shig salj niilsen amidral boloh bii vii ireeduid. Tegeed heden zuun jiliin daraa yeroosoo “ger bul” geech zuiliig boliulaad hussen hunteigee untaj hevtej amidarhiin bn l daa. 1 huntei 1 sar ain????

  11. Tuulai says:

    Aguu hairinha tuhai svrtei goe uchirlinha tuhai avgaida heleechde unuudur bish yuma gehed margash ambaardah bailgui  hoer od tengerin zaagt uchirla ene ter geed bichech dvrdee itgechje er hvn orontsog uhaantai yum bol ehnerte heleerei chi teged ongod halil ni yaj orohig ni harah yumsan

  12. com says:

    IIM ZUIL TOHIOLDDOG UM BNALEE GHDEE BUR MOSON SETGELEE TATAJ AVSAN BOSGOSON AMIDRAL SONGOSON ZAMAARAAL YAVSAN DEER

  13. from UK says:

    ZURDIIN UCHRILAAS BOLJ ODII BOLTOL BOSGOJ IRSEN AMIDRAL TANIIG HALAMJILJ HUUHDUUDIIGJIN OSGOJ IRSEN HUNIIG UNELEHGUI BH SHG SANAGDAJ BNA ….EHNER CHIN ENE NIITLELIIG UNSHISAN BOL ZURH NI URAGDAJ HARANHUILAH BSAN BAIH ….HONDLONGIIN UNSHIJ BUI NADAD HURTEL EMZEGLEH SETGEL TORJ bn TA HOYRIIN JARGALAAS ILUU EHNERIIGJIN OROVDOJ BNA

  14. bold says:

    ehner hvvhedtei harchuud uur hvnd sain bolj hairlana gej solioroh ym kkk…uur hvntei sex hiij bolnuu gehees uur hvnd hairlana durlana gej yuu baidag ym ym vzeegvi bandi nar l tegdeg Bhdaa sda gej

  15. Sonirhogch says:

    Ih shan bichijee barag l nudend haragdaj bna, ih shan ch uchiral bna bas ih uhaalag ch zaluu bna, odoo ved cham shig zaluus denduu hovor bha, asar ih setgeliin tevcheer shuu dee uulzahiig urgelj husdeg hundee vvrd bayrtai gej helne gedeg.

  16. Oogii says:

    Сэтгэл үймрүүлсэн учрал байдаг. Хэтрүүлэлгүй, үргэлжлүүлэхгүй байхыг эрхэмлэдэг. Ард нь надтай адил нэгэн бүсгүй нойроо хагаслаад хүлээх вий гэж айдаг, айлын бяцхан хүүхдэд муу зүйл болох вий гэж бодоод үргэлжлүүлэхийг хүсдэггүй. Танилцсан, дурласан, дурсамжтай үлдсэн тэгээд л болоо. Харц, хайрыг нь сэтгэлдээ тээж  явдаг. Тэр нэгэн залууд.

  17. Hnn says:

    Hunii amidrald uneheer hojuu uchirch zurh sharhluulsn hair irdiin bn le shu. Salya gj salsangui salaa zamiin erheer sallaada gdg ug unen ug bn le. Ter ued uneheer ymr ch yumb de. Zurh zusej, setgel sharhluulsan hairaa gj…. Bodoh bolgond setgel hunguhun guniglaad hetsuu shuu. Gantshan udaa yarichih yumsan, gantshan udaa tevruulchih yumsan gj ymr aimshigtai husdeg geech. Ahij hezee ch uulzahgui gj bodoh bur ch hetsu, hezee negen tsagt haa negen gazar yadaj sainu gd zurunu gj goridoostoi…

  18. Monroe says:

    za tegeed salsan chigeeree saaad l yawj uz. egnertee barigdaj amidralaasaa salahiig husehgui bgaa bizdee

  19. ....... says:

    ……сайхан дурлал бхым л даа….гэвч хажуудаа бгаагаа тэр эмэгтэйг бхгуу юм шиг санаж….өөр гаваас гарч ирсэн нэгэнг сэтгэлдээ тээж бодож явна гэдэг чиний хувьд нууцхан жаргалтай бдаг ч….тэр чиний сайн мууг үүрэлцэх ханиа яаж гомдоосноо сэтгэлдээ бас төсөөлж амьдар…чи мэдэгдүүлээгүй өнгөрсөн ч хоосон чиний нууцыг дэлгэж л бгаа хорвоо гарт баригдаагүй зүйлээ шүүлж биедээр чинь үүрүүлдэг нь нөгөө үйлийн үр гээч……юм бодоогүй байтал ар худрагаар нь сайхныг амсаж нүгэл үйлдэж яваа…хүн мөн л юм бол…тэр сайхан хань…гэргийгээсээ насан туршдаа гэмшил ирж өөрийгөө бага ч гэсэн цагаатгаарай даа 

  20. o says:

    Ойрын үед эхНэр нөхөр нь солонгос явсан хүмүүс анхаараарай

  21. Анхмаа says:

    Эрэгтэй хүн бас ингэж дурладаг л юм байхдаа.

  22. zaya says:

    тэнэг зохиол

  23. mmm says:

    teneg zaluu chin yugaa eliireed zavaarsan buzriin yavdlaa saihan bolgoh gd yu genuu minii ehner bas tegvel bi uuchilna ch geh shig hutsvaa chi dachhuu ain gol ni bitii medegdeesei ch geh shig shal utgagui yum bichij bhiin uneheeriin uuchilj chadhiin bol chi medsen ch zugeer yum bishuu zail zail muu boovon tolgoit

  24. mt says:

    юуу ч ойлгосонгүй нууц амрагийг суртачилаад байгаамуу өөр зүйл алга

  25. SOYOMBO says:

    IIM ZUIL TOHIOLDDOG BOLHOOR L, MONGOLIIN ZALUUS ERT GER BUL BOLOHOO ZOGSOOH HEREGTEI. 17 18 TAI HHDUUDL SHUDL SUGAAD AMIDRALAA DENDUU ERT EHLEDEG. 25 26 HURJ BAIJ YADAJ HUNTEI SUUJ HUUHED GARGAH HEREGTEI SHUUDEE…. ERT AMIDRALAA YUCH UZEEGUI BAIHDAA EHLUULDEG BOLHOOR DARAAN, NUUTS AMRAG ZAMRAG METIIN YUMNUUDTAI BOLDG YUM SHIG BAIGAA YUM. ODO YAY GEHUU NEG L YUM ZAHIHAD, AMIDRALAA 20HN NASTAI BAIHDAA ERCH BAI EMCH BAI ERT EHLUULEH HEREGGUI.

  26. Zaluu says:

    Дээр бичсэн Helen эмэгтэйтэй санал нийлэхгүй байна. Бичсэн байдал хэрэглэсэн үгнүүдээс нь харахад нас залуу байсан ч хормойгоо чирсэн авгай бололтой. Царай зүс, бие хаа, нас хамаагүй дотоод сэтгэл сайхан хүмүүст сайхан учрал тохиолддог л гэж боддог. Ийм хүмүүс уучилж ч чадна, уучлуулж ч чадна, сэтгэлээ барьж хэлсэн амандаа хүрч ч чадна. Пий пай заваарсан юм гээд байгаа хүмүүс бол мэдэхгүй юмдаа, адилхан л пий паатайгаа ёстой л заваарах байхдаа.
    Мартсан гэж бодсон чинь гэнэт заримдаа зүүдэнд ирэх нандин учрал байдаггүй гэж үү?

  27. сайхан учрал says:

    Хоёулаа гэр бүлээ бодож цааш яваагүй нь сайн байна.би хувьдаа буруутгаж чадахгүй нь.Буруу юу зөв үү гэхээр бурхан хүртэл хариулдаггүй гэж шүлэгт хүртэл байдаг аргагүй амраг хүн бүрийн амьдралд гарч ирдэг л байх.тэрхүү хүсэл тэмүүлэлийг хувь хүний ухаан тэвчээр хоёроор хязгаарлаж сэтгэл гэх агуа далайдаа цоожилж орхидог байх гэж би санадаг.

  28. Nono says:

    Hun gedeg setgeliin amitan, joloo aldah ue baidag ter uydee l uhaanaa gargaj ger bulee urchilgui davah yostoi, dahij bitii uulzaarai yaasanch! 

  29. Helen says:

    ehnere uur hun tei untchihval uuchlilna gecen vv …chi uuchilj chadah u ..Ern uuchlal gj yu bdgiig chi medeh u ….Er hun ugaasaa iim …harin emegtei hun heze ch tiim baidaggui …ur huuhed er nuhruu halamjlahaas ahuulaad …asuudal mundahgui …lol hajuudaa bgaa ehneeree hairlaachee ..yun nuuts amrag …Td uurd bayrtai bol sain l bn …bitii l huuhed shig ergej butsaj teneg uildel hiigeerei …teneg erhuud bhimaaa ….zavaarsiin be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.