Анхны үнсэлт

017

Түгжрээнд явж байтал, явах ч гэждээ зогсож байтал нэг айхтар үнэтэй жийп араас чагнаалдаад, хажуугаар шахаад ёстой л гэрт нь гал гарчихсан хүн шиг  аашлаад унадаг юм байна. Тойрог дээр шахаж байгаад миний тэрэгний толийг шүргээтхэв. Би яахав дээ хөөрхий,  буруу талдаа үрүүлтэй, гэр бүлийн хямдхаан бүхээгтэй  хүн “ Уучлаарай, миний хөгшний толь зүгээр үү” гэж  жаахан тавлая гээд цонхоо онгойлготол надруу харах сэхээгүй утсаар яриад ярвайсан  залуу , харин цаана нь эхнэр нь болох гоё хүүхэн сууж байгаа харагдав. Би ч бушуухан цонхоо хаачихлаа, үнэндээ бол жоохон ичсэн хэрэг.

Эхнэр нь 10 жилийн найз охин маань л даа. Аль эрт цагийн дурсамжууд хөврөөд ирлээ. Хамт явж байхад залуучууд амраг хосууд явж байна гэж үнэмшихгүй улаан  цайм  гөлрөөд ширтээд унана, би тэгэхээр нь албаар өлмий дээрээ өнгийж ирээд л минийх шүү гэсэн шиг үнсдэгсэн. Олон залуучуудыг атаархуулж, омгорхож явждээ, өөрөө би овилгон онгироо ч байж. Яаж ч гомдоосон гүдэс зангаараа-Хайртай, чамтай л сууна  гэдэгсэн чи. Намайг их ч эрхлүүлсэндээ. Хайрлаж чаддаг нь байхад, хайр даахгүй нь бас байдаг хорвоо гэж.

Анх хацар дээр нь үнсээд малгайгаа унатал алгадуулж билээ. Энэ олон жилийн дараа тэр л  хацраа бариад түгжрээд үлддийн байна. Гэхдээ л би  анхны хайр нь, анхны эр хүн нь…

12 Comments

  1. Mgl zaluu says:

    Minii bodloor chi odoo khen be yamar tuvshind bna ve gedeg ni l chuhal.ungursun tsag bol ungursun l tsag shu de. 

  2. Амжих уу says:

    Vгvй яахав дээ. Амьдрал нь еедрег, сайн яваа л юм бна гэдгийг нь илтгэж байгаа учраас “vнэтэй жиб” гэж бичсэн бна. Ее хайх гээд  юм. 
    Хэдэн vгээ аятайхан холбоод бичиж чадахгvй байж тоншуулыг дуурайж юу хийнэ Хэхэхэ. 

  3. 11111 says:

    Yamar hongiin yaduuhan setgehuitei , zaluu be

  4. Acel says:

    Бүх юм бодогдоо явчлаа

  5. сайхнаа says:

    Үнэтэй жийп ч гэх шиг.Юун ч сэтгэлгээний хоцрогдолтой өрөвдмөөр юм бичдэгийн. Ядуу зүдүү явж харагдсан бол яах байсан бол доо. Энэнтэй суугаагүй нь болж гэж бодох байсан даа.

  6. MglausCom says:

    Ungu zus ortson yavj bga bol saijruulsan huvilbariig chini olj dee hicheegeed bjde

  7. from UK says:

    SAIHAN DURSAMJ ERGEJ DURSAHAD GEGEELEG BDGIIN BNALEE kkkk

  8. SOYOMBO says:

    Дажгүй л амидар ч байвал болоо доо . 

  9. zax says:

    Хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж аваад криллээр бичнээ.Гэхдээ үсэгээ хайгаад өрөө хэсээд тэнэчих гээд байхийн.

  10. Tsasangoo says:

    Anhniih bsn n gol n bish, ter odoo hentei bn ve gdg n chuhal shude

  11. bondoo says:

    Aan tm yum boloo yu. Odoo tegeed yahav dee shan dursamj ch shan l daa ergeed 1 bodohod

  12. Jessie says:

    Ymar goy tuuh we Er hun bs ingj boddg bsiin bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.