Монгол эрчүүд

2j4y0e1

Би энэ сэдвээр бүр юм бичмээр санагдаад энэхүү жижиг таталбарыг бичиж байна.  Миний бие сайхан гэр бүлтэй сайхан амьдардаг байлаа, /одоо ч гэсэн тэр үргэлжилсээр эд материалын хувьд/  нэг л өдөр миний нөхөр гэрээсээ, хүүхдээсээ, надаас яваад өгсөн. Яагаад явсныг нь асуухаар огтхон ч юм ярьдаггүй, амнаасаа “А” ч унагахгүй байсаар дөрвөн жилийг ардаа орхижээ цаг хугацаа хичнээн хурдан, энэ хугацаанд гэртээ ирээч арваад жил амьдарсан амьдралаа дахин цааш нь үргэлжлүүлэх талаар хичнээн ярив ч амжилтанд эс хүрэх. За ингээд л залуу сайхан насаа зөвхөн нөхөртөө зориулж байсан түүний төлөө хүүхдийнхөө төлөө гэж явсан минь нэг л өдөр салхинд хийсээд алга болов. Хамгийн гол нь нөхрөөсөө хүсэж байсан юм минь яагаад гэрээсээ явсан тухай, юу нь болохгүй байсан цаашидаа яах талаараа ярилцах хүүхдээ яах талаар л эр хүн, эцэг хүний хувьд хариулт сонсох гэсэн болов ч харамсалтай нь тэр надад юу ч хэлээгүй байсаар дөрөв дахь жилийг үзэх гэж байна.

Гэртээ ирэхгүй надтай нийлэхгүй юм бол хоёулаа эртхэн салъяа гэсэн болов ч тэгье гэсэн мөртлөө одоо болтол наашитай шийдвэр гаргахгүй гэрлэлтээ цуцлуулахгүй л байна. Тэгсэн мөртлөө хүүхэдтэйгээ надтай ямар ч холбоо байхгүй. Би гэж хүн гаднаас нь харахад нөхөртэй, харин үнэн чанартай өрх тойлгойлсон ээжийн үүргийг дөрвөн жил хийж явна. Энэ нь надад маш хэцүү л дээ. Яахав гэр бүлийнхэн, найз нөхөд маань бол мэдэж байгаа харин ажлын газрынхан маань юу ч мэдэхгүй нуух шалтаг нь нөгөө шилэрсэн нөхрийг ороод ирэх болов уу тэгэхэд  нь юу ч болоогүй байхад л салсан энэ тэр гээд л зарлаад явахаар гэж бодоод л нөхөргүй мөртлөө нөхөртэй эхнэрийн дүрд орж явна даа.

За ингээд л нөхрөө хүлээсэн хүн хаалга дуугарах болгонд ирэх болов уу гэж өндөлзсөөр байтал стресс ганцаардал, галзуурал гэдэг юманд ордог юм байна. Ганцаардлаа тайлах гэж их үзсээн бясалгалд явлаа, салхинд гарлаа, фитнесд явлаа, ном уншиж үзлээ, найзуудтайгаа ярилцаж үзлээ тамхи татаж үзлээ аль ч намайг тайвшруулж чадахгүй л байлаа. Эцсийн тайвшралын арга нь АРХИ уух байлаа, сүүлдээ архи уух маань ч бүр их боллоо хүн бүхний тэсэн ядан хүлээдэг БААСАН гараг энэ өдөрт зоолттой архидаж за тэгээд хагас сайн өдрөө шараа тайлах гэж өдөржингөө унтана даа. Унтаж, унтаж бүтэн сайн өдөр нэг юм сэргэж гэр орноо цэвэрлэх, хүүхэддээ жаахан цаг гаргана энэ цаг нь миний хүүд хангалттай биш үргэлж надад гомдолно. Би уул нь их сайхан амьдралтай, ажилтай, боловсролтой, царайлаг дажгүй эмэгтэй. Хэн ч харсан аятайхан бүсгүй, дунджаас дээш амьдралтай ийм л нэгэн бүсгүй.  Гэтэл тэрний хариуцлагагүй хайнга, аймхай, завхай, хулчгар зангаас болж нэгэн эмэгтэй, бяцхан хүү шаналсаар л  хорвоог барж байна.  Миний энэ жижигхэн таталбарын гол зорилго нь ЭРЧҮҮД минь ээ аймхай байхаа болиоч ээ амьдрал чамд хатуу хандаж байвал түүнийг давж туулан айлын охиныг сайхан амьдруулна гэж эцэг, эхээс нь гуйж, эх орондоо тангараг өргөж авчаад өөрийн удам, угсаа бяцхан үртэйгээ хөсөр битгий хаяачээ. Тэд чинь хүн шүү дээ, бас амьдрах эрхтэй. Та нар амьдралдаа хариуцлагтай ухамсартай, эр хүний ноён нуруугаар хандаачээ гэсэн зүйлсийг л хэлэх гэсийн.

Эцэсдэн нь хэлхэд бас бүх эрчүүд ийм биш шүү дээ амьдралаа сайхан аваад явж байгаа мундаг эрчүүд энэ хорвоод зөндөөн байна. Энэ эрчүүдийн тэр амьдралаа гэсэн тэр сайхан тэмүүллийг хүний юманд дурлагч залхуу, замбараагүй, завхай хүүхнүүдээс бурхан тэднийг хамгаалаарай гэж хүсье дэ.

Бүсгүй бүр, хүүхэд бүр аз жаргалтай байг.

Улаанбаатар хот 2014 оны 2-р сар

41 Comments

  1. emegtei says:

    Tanai ex nuhuriig tsengel gedeggui biz. Bi neg tiim hun medne. Yag iim zan gargadag. neg bish hed heden hun deer amidraliinhaa turshid gargaj togloj bgaa. yur n bol setgehuin neg turliin uvchin, don geh uu dee. silent treatment geed unshaad uzeerei. husvel holbogdooroi.

  2. mongolia says:

    chi yagaad huleegeed baigaa yum be,tiim muu nohor-aaviig.jigsh.uzen yad.bi bas ochigdor hayagdchihlaa.genet gol harlaad.nulimas yamar ch controlgui ursaad.odoo net_d ooriigoo taivshiruulah geed suuj baina.ochigdor oroi uugaad.nadad yu gej helsen geech.namaig sonirhohoo bolison.gehdee naizaaraa heluuleed.yamar ih gomdson geech.bas ichsen.Nicole Kidman survaljlagch Tom Cruisaas salaad yasan be gehed shuud ondor osgiitoo omsson gej hariulsan.Bi ch bas tegne.onoodor shine huvtsas avsan.stressees ooriigoo avar busgui min.yagaad emegtei hun erchuudiin hamag achaa uurchiheed.hayagdah estoi yum be.muusain yum,nuud oorsdoo hun sonirhood unshchih sonirholtoi nom uu.estoi zevuu hursen.bi tuunees iluu amidarch honzongoo avna.ene chin hamgiin goe oshoo avalt.tseverhen,.huuhnuud aldaa gargadag.araas n charguuldaad.uilaad.arhind orood.ingej estoi bolohgui shuu.chamd amjilt.chi zaluu baina.eoo.eoo.erchuud yu ve heden on be.showd.yadag yum.goe huvtsasla.goo saihand or.boyfriendtei bol.

  3. sweet heart says:

    neeree l gomo bolson bh, bgaa amidraldaa setgel hangaluun baij sur l da chamaas hetsuu ideh hoolgui oron bairgui ulsuud zundoo l bn shd, ur huuhdee bodood archaatai javhaatai bai l da, uneheer saihan huuhen l yum bol erchuud haa mundadgiin, ehner olood ogoocj gsn manai eregtei nz nar ch bn 

  4. yahoo.com says:

    Нээрээ нехер чинь гей байх. Эрэгтэй хvмvvс нэг гей сонирхоод эхэлбэл амтшаад эмэгтэй хvн сонин биш байдаг гэсэн. Тэгээд л танд хэлж чадахгvй байгаа байх. Нехрийнхее амьдардаг дvvргийн шvvхэд ергедел гарга. Олоод та 2г салгаж егне. Тэгээд бvр месен енгерсен амьдралдаа цэг тавиад сайхан залуучуудтай уулз нехертэй бол хvvдээ аавын хайрыг мэдрvvлэх хvнийг олж суугаарай паразит нэгэн биш шvv!

  5. dashka_odt says:

    Bi emegteichuudiin 1 zuiliig oilgodoggui yum. nohor n huuraad araar n taviad barigdaad bur oor huuhen dagaj yawaad bhad butsaad irvel welcome gd l bdg. Hun amitan yu gej heleh, huuhdee etseggui osohoos sanaa zovood oorsdiigoo zoliosloh n buruu shu de. Ali boloh hurdan salaad statusaa oorchloh heregtei. Aan tgd stress tailah hamgiin zov arga bol yavgan aylal uiland avirah. turshaad uzeerei chi alhaj yawah zuuraa hamgiin zov shiidliig olno setgel sanaa baigali harj sergene tgd erch huchtei bolno ih yum bn do. odoo olon clubuud bdg bolson ble 

  6. puujee miga says:

    ta buur uramtaigaar amjilttai ajillaad, buur tomrood, gadnah torhoo ers oorchilood harts deeguur alhaad bai. arhia hay. udahgui nuguuh chin uuchilaarai geed irne tegheer n mai geed aimar tom s..wch ogood ywuulchih. minii tanih ihenh erchuud jinhene er hun, bich tiim baihiig hicheedeg. olni dund oliggui gants baidag ter n l tand taarch dee.

  7. haraa says:

    neeree em hvn sonirhohoo boliod gomo bolson bhaaaa

  8. MglausCom says:

    Bardam zan gargaad hayagdsandaa l sharalhaad bsym bishw haha ternees daraachiin ersed bolomj olgoh shaans garch irsend buun bayar l bmaar yum. Horvoogoor duuren erchuud bhd horhirooson negend n yun ih yumaa zoriuldiin hairan setgel tsag hugatsaa. Ashgui dee geel amidraliin bayar bayasgalangaas hurtej eheldee

  9. Zahidal bichigch baina. says:

    Sain bn uu. Ta buhnii setgegdliig unshlaa. Hun bur arhin deer ih emzgelsen bn. Arhi uuhgui bgaa. Ter bol tur zuuriin yum bsan. Huu bid 2 saihan amidardgaaraa amidraad l bj bgaa ta buhnii setgegdliig unshaad ih bayarlalaa. Bolioch geh hunii huvid uuruinhuu gargadag zang l end bichchihsiin yum shig bn. Tiim yum baihgui ee ger buliin humuujil gej neg yum bn. Odoo huleehee bolison. 

  10. na says:

    Iji huisten, esvel doh tuschaad chamd helj chadahgui yavsan baih. Esvel tiim ooriigoo ilerhiileh chadvargui dotogshoogoo hun yum uu? ali ni ch baisan 4 jiliin daraa irne gej huleeh utgagui yum. gerleltee hootsoldoj baigaad salguulaad daraachiin amidralaa bodooch ee. Ter huuhed chin hoorhii etseg ni hayad yavchihsan eej ni arhichin bolood yamar hetsuu baigaa bol? 

  11. mgl says:

    Nohor chin ijil huisten baihaa huuhedtei boloh gej l chamtai suusan baih bitgii arhi uu emegrei hun neg orchihvol ter chigtee shuu suuldee arhinaas hamaararltai bolchihvol hetsuu shuu chamaig hsirlah hun baigaa ter nohroo mart

  12. goog says:

    Gomo l baih. Hvntei suuhaar bolloo gd salguulchih, hvvhdiin mungunuus l zugtaj bgaa arga bh bas gomo gdgee nuuj bgaa bhaa busad hvmvvsees

  13. юу уншчуу says:

    хм юу бичцийнбээ,, үнэн юмуу,, амьд мэнд яваамуу нөхөрчинь,, тэрийг нь мэдсэн юмуу,, чамаас явсан л бол явсан,, хайран залуу насаа нэг харым хаяад явсаных нь төлөө архи ууж үр хүүхдээ ганцаардуулна гэнүү,, монгол эрчүүүд биш,, монгол хүүхнүүдээ гэжжж,, үр хүүхдээ бодоочдээ,, аав нь байхгүй ч хайр халамжаар дутаахгүй сайхан өсгөх хэрэгтэйшдээ,, хаяаад явсан харымнаас хайр нэхэж эргээд ир гэжж суухынхаа оронд,,, ямар арчаагүй юм бэ \уучлаарай хатуухан хэлэхэд\ ,, тэгэээд өөрийгөө боловсролтой дажгүй эмэгтэй гэцэн байхы ,, тэр хөөрхий бяцхан амьтаныг хаяаад явсан муу ааваас нь дооор хандаад байгаа юм бишүү дээ чи миньээ,, бич бас ганцаараа охиноо өсгөж байгааа,, гэхдээ аав нь хаяаад яваагүй,, би мэдээд салсан \нэг хүнтэй орооцолдоод үнэндээ уучилж чадаагүй юм\ ,, хүүхдээ хайр халамжаар дутаахгүй өсгөөд явж чадна гэж шийдсэн болхоор ,,  чамайг хаяаад явцан харымны төлөө өөрийгөө үр хүүхдээ ганцаардуулж уйлж дуулж гуниглаж шаналж амьдрах ч байна гэхээр,, арай биш юмаа,, өөдрөг бай,, найз нөхөдтэйгөө зөв уулзаж \архи битий уугаарай\ наргиж цэнгэ,, тэр хэрээрээ ухаантай байж хүүдээ анхаарал хандуулаарай,, тэгээд та хоёр алзахгүй ээ,, битгий хүлээ,,  эргэж ирхээр нь битгий тосож аваарай,, ухаан муутай хар хүнээс болж хайран сайхан залуу нас амьдралаа үнэ  цэнэгүй, аз жаргал баяр баясгалангүй өнгөрөөөж байна гэдэг чинь аймаар сонсогдож байна ,,,,,,,,,,

  14. SARA says:

    ARDAA HUNTEI BOLOOL YAVAA BIZ OOR ENE ERCHUUD YADAG UM LAM BLOH GEEL YAVAAGUIN OILGOMJTOI ….HAIRAN 4JIL BI BSAN BOL HAMAG UMAA AVAAD ERGEJ HARAHGUI YAVJ BGAA HUNTEI TER ODROOS HARITSAAGAA TASLANA …BUUR HUUHEDTEIGE HARITSAHGUI BDG MUU ADGUUS ….TSAAD NOVSHOO ERGEJ HARTAL SAIHAN AMIDRAH HEREGTEI SHUU

  15. xycbvv says:

    omgoologch avaad salaad huuhdiinhee tetgemjiig avaach! huuliar yariach!

  16. e says:

    dont expect anything. expecation makes upset

  17. jec says:

    чи өрхийн толгойлогч мөнгө төгрөг эдийн засгийн хувьд бие даасан өрх гэрээ өөрөө авч явдаг байсан юм шиг санагдлаа тийм хүмүүс тэрэндээ их эрдээд нөгөө хүнээ үл тоох үгээр дарамтлах арчаагүйг нь гайхаж сэтгэл санаагаар унагдаг надаас салвал амьдарч чадахгүй алингаа алдаад гуйгаад хүрээд ирнэ гэж боддог юм шиг байгаа юм би яг ийм амьдралыг туулж үзсэн миний бодлоор нэг иймэрхүү л юм болсон юм шиг сангадлаа хармааны мөнгө ах дүү аав ээждээ арав таван төгрөг өгөх гэж яаж хэлнэ дээ гэхээс яс хавталздаг байлаа тэгээд л нэг өдөр би өөрөө амьдарч чадна гэж өөртөө хэлээд шууд салсан дахиж очоогүй одоо би өөрийн гэсэн амьдралтай хүнээс дутахгүй орох оронтой унах унаатай гуйсан нэгэнд нь хэнээс ч асуухгүй тусалчих чадалтай болсон болж л байна хажуудах хүн чин мөнгө олж байгаа бол чиний мөнгө олох боломжыг хаадаг юм байна гэдгийг ойлгосон эр хүнийг Мөнгөний мэдэлгүй өрх гэрийн эрхгүй байлгах шиг муухай юм байдаггүй юм билээ шүү хүүхэнүүдээ

  18. Tsanangoo says:

    Minii oilogsonoor nuhur chine gay chi teneg yum bn. Huuhedtei bj irehgui huniig huleegeed arhichin bolj bdg ymr teneg huuhen be! Huuhed chin chamaig duuraij arhichin bolood chi nasnii etsestee zovno do. 
    Arhi uuhaa bolood amidralaa bod. Chi bol uneheer setgeliin tevcheergui, ireeduigee boddoggui huuhen bn. Hayagdah hetsuu tglee gd uuriinhuu amidral, huugiinhee amidraliig arhin dalai, zugaa tsengeld jivuulj bga chamaig uneheer teneg huuhen bn gj l helie. 
    Hair setgelees gantsaardlaas bolood shanalaj bga anhnii bolood suulchiin hun n chi bish. Uhaan or!!!

  19. Марал says:

    Тэр хунтэй , хунгуй чиний амьдрал ургэлжилж л байгаа биздээ. Одоо наад архи уухаа болио.архины хамааралтай болчихсон биш уу 7 хоногт заавал нэг удаа уудаг гэхээр. Эруул иэнд ядаж зус царай гоо сайхнаа бодооч. Унэхээр санхуу менгений талаар боломжийн бас ажил терелтэй боловсрол мэдлэг ендер юм бол тэр ирсэн ирээгуй ч тэрнээс гуйхгуй гээд толгой дээгуур бардам алхаач еерийгее биш гэхэд хуугийнхээ телее. Хуухэдтэй ганцаараа ч хэнээс ч хараат бишээр амьдарч чаддаг бардам хуухнууд байдаг шд. Архи чиний гоо сайхныг угуй хийж хуу чинь ч буруу зуршил эруул биш орчинд есех сайхан гэж уу. Одоо гнхрийнхее тухай бодохоо боливол яасан юм .

  20. zax says:

    Надад зөвөлгөө өгөөч гэсэн юм харагдахгүй л байхийн.Гэр бүл,үр хүүхэдээ хаяаад явсан эргүү дагзнуудад хандаж хэлээд байгаан биш үү? Архичин гомо ч гэх шиг хоёулантай нь амьдраад үзсэн юм шиг явж өгөх юм аа.4 жил эр нөхөрөө эргээд ирэх бол уу гээд хүлээж суух ямар байхийг ийм амьдрал үзсэн хүн л мэдэх байх даа

  21. mongolman says:

    Mongolmaa сайхан нэр зүүчихээд зовсон хүний зовлонгоор түрий барьж шашиндаа оруулах гэсэн миссионер та болих хэрэгтэй. Хоолгүй ядуус сэтгэлээр унасан нэгэн төлөвшөөгүй залуусын сул тал дээр тоглож харийн шашинд урвуулах гэсэн атгаг муу санаатай нэг их хүн өрөвдөж хайрласан хүн болж жүжиглэх хэрэггүй үүнээс чинь болоод Монгол улс 2 хуваагдахын эхлэл тавигдана шүү. Захидлын эзэн эмэгтэй та өөрийгөө үр хүүхдээ бодсон чинь дээр биш үү нэг л өдөр хүү чинь том болчихсон өөрийг чинь үзэн ядаад сууж байх вий. Хаяад явсан эцэгтээ гомдсон бяцхан зүрх хажууд нь харж хандах 1 хан хүн нь архичин болчихоод өөрийг тоохгүй бас зовоогоод байвал дийлэх болов уу. Дийлсэн ч маш хахир хатуу өш санамтгай нэгэн болж өснө архиа больж айргаа тааваар ууж ухаан орж урагшаа тэмүүлж амьдар. Би ч гэсэн цагтаа архиууж байсан одоо хаясан.

  22. khatan uhaan says:

    Эрчүүдийн ноён нуруу хэврэгшжээ…
    Бүсгүйчүүд өрх толгойлж, эрчүүд эрхлэн зугаацдаг болж. Гэр бүлээ үр хүүхдээ гэх сэтгэлгүй танай нөхөр мэтийн эрчүүд, 2 амьдрал тэжээгч эрчүүд, гэр бүл болохгүйгээр олон хүүхнүүдийн дунд гүйгч эрчүүд ямар олон болоо вэ.
    Улс орон хөгжихийн хирээр гэр бүл тогтвортой хөгжилтэй баймаар юм. Гэтэл энэ эрчүүд хөгждөггүй бололтой. Хараад байхад эрчүүд эрх мэдэл албан тушаалтай болох, жаахан мөнгөжиж хөрөнгөтэй болохоороо л эхнэрээ сольдог болчихож. Хар бага залуугаасаа ханилж өсөж дэвжихэд нь хамт байсан хань нь хэн билээ гэдгийг хөгжилгүй болсон эрчүүд ойлгохгүй байна, эсвэл хэт ихээр ойлгоод байна уу.
    Эрчүүдийн ноён нуруу хаана нураад байна вэ
    Нийгэм хөгжихийн хирээр гэр бүл хэврэгшдэг бололтой. Хүн чанар энэ тэр гэж яриад ч хэрэггүй…
    Бүсгүй минь чамайг гэж хэдий нь тоохоо байсан, хэлэх үгээ ч хэлж чадахгүй нүүр буруулж байгаа, тэр эр хүнэнцэртэй яриад ч хэрэггүй. Та 2-г хэн ч биш, гэр бүл ч биш гэж үзээд үг хэлж чадахгүй өчнөөн жил болсон эрэнцэрийг явах замаар нь явуул. Жинхэнэ эр хүн монголд байгаа байлгүй дэ.

  23. 454 says:

    chinii setgedgeliig unshad chamaig bolowsroltoi gehed ergelzej bna a hun uhaantai bol xvvxdee bodolgvi arhi uuj ydagui ym .times chamd ch gesen aldaa baisan bna da amidral gants er hvnii aldaa der bdgvi ym shuu dee times chamdch aldaa bna gesen vg dee .

  24. Mongolmaa says:

    Amid ug gedeg sumd yavaa naizaa. Tegvel chi amidraldaa amar amgalaan baidal nohor chini irj boloh baih shuu. Amjilt . Arhi heleech uuj bolohgui shuu.

  25. S says:

    Tehh shuud hay namaig jiremsen bhad hayD l yvsan odo huhde gargachad origo tsembilgenee ner turtei saihan amidrana gej bodoj bgaa tuunnees yu ch guihgui shud zuugaad huhde usgun magadgui amidral bayn ym chini namaig uriig mini hairlah sain huntei uchrah bh:))

  26. Abc says:

    Shuud l tseg tavuach. Ooriigoo hairlaach. Teneg yumuu. Horvoogoor duuren erchuud bhad lai biz dee ain

  27. zochin says:

    hun  bolgon  ursdiinhuu  oilgoson  untsguus  bichej  bna  minii  bodloor  chinii  huvid nuhuruu  darmtalj  bsan uu geheer  tiim  yum  bhgui  bna bas  nuhur  chin  yuch  yrihgui  bna  geheer  l  ene  tom  asuudal  bolood  bna  er  ni nuhriinhuu  aav eejte  ni  uulzaj  yriltssan  uu? uneheer  ter hairtai  bsan  bol huuhdee  bodoj  bsan  bol  amidarlaa  bodmoor yum tegheer  odoo 4 jil  bolson  yum  chin  setgel  ni  huruu  bailgui ter  chigeer  ni  hayhgui  yudaa l gej  zuvulmuur bnadaa tsag  hugatsaa  haruulah  bailguidee  nadtai  setgelsanaaga  huvaaltsii  gevel zorigt_555  geed  orood  ireeree shan  yriltsaj  bolno  shuu

  28. Туул says:

    Нөхөр чинь 4 жил энэ зурган дээр байгаа хүн шиг, юм бодоод гаанс зуугаад,хээр очоод суудаг юм байлгүй дээ. За за тоглосон шүү.
    Нөхөр чинь өөр хүүхэнд хайртай болсон эсвэл ижил хүйстэн байх. Битгий хүлээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргүү дүнхүү, шийдвэр гаргах чадвар муутай маанагдуу хүн байна. Чи харин өөрөө шийдээд амьдралаа үргэлжлүүл. Наад хүнээ үхсэн юмуу дүүжлүүлсэн гээд бодчих.

  29. jkl says:

    Uneheer nuhriiguu ireesei gej husch bga bol uuriiguu gyalalzuul. Uudrug bai. Ter hunguigeer ch bi saihan amidarna gej bodoj yav.  Chamd hetsuu bgaag sain oilgoj baina busgui mini. Bi ch bas emegtei hun. Bitgii arhi uu. Ungu zus aldahiin nemer. Huugee harah burtee ineemseglej huudee bolon uurtuu saihan energy beleglej bai daa. Ter nuhruu bitgii gui. Odoo hangalttai hu. Chiv chimeegui orhichih. 

  30. Naran says:

    Зүгээр өөрийгөө хүүгээ бод. Баларсан завхарсан юмыг чи мянга бодоол шаналаад яахын бэ. Амьдрал ражуугаар чинь урсаад байгаа нь харамсалтай биш гэж үү. Юун архи. Тэр балиар юмаар яадгийм. Хая. Архи ууж шаналалаа нимгэлэхэд маргааш нь шаналал чинь хоёр дахин нэмэгдэнэ. Чөтгөрийн тойрог болж хувираад хэзээ ч тэрнээс гарч чадахгүй болно. 

  31. naraa says:

    Hi. Arhi uuhaa bolio. Odoo bitgii shanal. Buh yum saihan bolno. Tuuniig mart yvuul. Uuriiguu huugee l bod. Han tenger nurchaagui bn. Setgeliin hattai bai. Uurt chin mash hetsuu bgaa bh. Uudrug bai

  32. bulgan says:

    Ene bolioch genuu chi yun surhii hunii amidraliid meddeggiin hamt amidarch bsn yum shig uneheer chinii helsenchlen ene emegtei tiim bsn bol nuhur ni unenee heleed yavah bsn biz harin NBtei sanal 1 bn chamaig hayaj chadahgui niileed hamt bgad baij chadahgui yostoi lam oldohgui bol buzahdaa zalna gegch bolj baih shig bn da

  33. ner says:

    Nohor chini gay l yum bna daa. Teged teriigee nuuh gej chamtai suusan ch etsesiin etsest setgeldee yalagdaad tuuniiigee chamd helj chadaagui l yum bna. Chinii zahidlaas tegj oilgoloo…

  34. sanal says:

    er em 2 hamtarch amidralaa bosgoh yostoi. er ni tejeej, em ni tejeelgeh yostoi gedeg huuli bdggui. erh medel alban tushaal bulaaldah bolohooroo huuhnuud bid ch bas chadnaa geed ulairaad dairaad bdg, ger ornii amidral bolohoor erchuud ruugee chi tejeeh yostoi, bi tejeelgeh yostoi tejeever bna geed dairaad baidgaa bolih heregtei.

    Nuhriin chin tuhaid bol tanai nuhur het davarsan negen bna, chi uuruu salah urgudulol uguud, ter nuhriinhuu dugaariig urgudulduu bicheed ugvul shuuh, tsagdaa terniig chin haij olood chirch ireed hurald oruulna shd. salaad taivan amidraach. arhind orj bgaa chin harin chamaig uuriig chin l ballana shuu, chi l eruul baij huudee hani bolj bhgui bol, chi arhichin bolchuul, arhiunaas bolood hundeer uvdvul naad huuhed chin gantsaaraa yah bol gej bodoj uzsen uu??? tiimees arhi uuhaa boli amraltiin 2 udruuruu huuteigee hamt nomiin delguur yav, gaduur hoollo, salhind gar, kino uz, muzei uz, uuriiguu zavgui bailga. tegvel arhiig martana shd, neg udaagiin Baasan ahiin tursun udriig algasaj chadval dahiad uuh geed zutgee bhgui bh. AMJILT!

  35. oriana says:

    сайхан ажилтай, боловсролтой гэх.. Тэгээд ямар их алдаатай бичдэг юм бэ?

  36. Bolioch says:

    Unshihad l chinii ooriin buruu gedeg chin haragdaj bna nohoriigoo er hun gj uzehgui urgelj doromjilj gomdooj etseg eh ah duusiin urgelj muulj hyalantsalj harj yavdag bailgui dee chi chamd nohor chin chamaig bolohgui bna gj helj l baisan baih harin ooroo terniigee uhamsarlaad nohroo hair halamjaar enhriilehees iluu yadarch zovson ah duus hamaatan sadangiin sainaar bodoj tusalj demjvel chmg ter er hun hamgiin deedeer hairlana nohor chin ooroo ah duusee chamd muulahgui bol chi bitii tedniig n dord uz en buhnii chin togosgold nohor chin chamd 1 ch ug helehgui zugeer l yavaad ogno oilgovuu ternees huuhen shig shalchignaj olon yum dongosoj arhi uuj zavhaarahgui jinhen er hun iim l bdagiim odoo zuer ooriihoo hiisen aldaag uhamsarlaad daraagiihaa nohroo aldachihguig hicheen bailguidee

  37. à says:

    Чи архиаа уухааа бүүүүр болих хэрэгтэй эмэгтэй хүн архинаас хамааралтай болбол эр хүнээс илүү архинд ордог гэсэн.Архи уугаад байвал чинийй сайхан царай, бие хаа ,ажил мэргэжил , гэр орон, үр хүүхэд юу ч үгүй болно. Нэг муу эр хүнээс болж ингэж гутрах хэрэггүй ээ. Нэг хаалга хаагдахад нэг хаалга нээгддэг гэдэг дээ тэрнээс сайнтай сайхантай учирах ч юм билүү өөдрөг бай. Чамайг ууж байгаад бяцхан үр чинь шаналж байгаа архи уухаа болиод амидралаа улам өөд нь татаа сайхан бүсгүй минь иймхэн юманд халтирахгүй шүү.Тэр ирсэн ч дахиад явахгүй гэсэн баталгаа байхгүй.Найдваргүй итгэлгүйг нь мэдсээн байж цаг хугацааг битгий алд.Хүүгээ сайхан байлга.

  38. нандин says:

    стресстээд алкохол хэрэглэх буруу шүү дээ….хэн нэгэнд бурууг өгч амьдрах нь хариултгүй байдаг юм..сэтгэлийн хаттай бай..чамаас өөр зөндөө хүмүүс энэнээс илүү зовлонтой байгаа…цэнгэж байгаа цагаа хүүхэддээ зориул…ямар нэгэн шалтгаан байгаа болоод л нөхөр чинь явсан байх..тэрийг мэдэх гэж хайран цаг хугацааг битгий үр..залуу нас мөнх биш шүү дээ..4 жил гэдэг шаналаад мартахад болох л хугацаа..эр хүн ухаарах нэг өдөр байна..чи бүхнийг мартаад амьдралаа шинээр зөвөөр эхлүүлэх нь зөв дөө.

  39. Zochin says:

    Nuhur n gomo yum boluu daa

  40. NB says:

    Uul n iim ooh ch bish bulchirhai ch bish amidralaa tseg tavichih bolomj ali ert baisan shuudee chamd hairan 4 jil. Huuhed aav eejteigee hamt baih chuhal ch 4 jil ireegui huniig arhi uuj baihiinhaa orond zugeer jiicheechdee. Irlee geed dahial 2 hunii hoorond 4 jil yavna biz etsest n chi ooroo l haramsana.  Er n tegeed naiz nohod ah duu chine ochnoon helee bailguidee chamd ug avaagui geheer chi ene chigeeree l baih hun yum bna . Bi chinii helseniig oort chine l helchmeer sanagdaad baih yum. Bitgii iim aimhai hulchgar baigaachee. Chi nohriinhoo huvid bolohoo baival argaa barval butsaad ochih nootsnii l hun. 

  41. bold says:

    saihan amidrana  gedeg chini gants er hunii ajil yum uuu…. gutsaj baih yum…. ene chini eregtei emegtei hun 2 2 talaasaa hciiheecj, zutgej, hairlaj baijbosgodog amidral… getel hairlana gej avch suuchaad l geed neg sonin parazit yum yarih yum……chi gesen er nuhruu hairlana halamjilna gej suusan yum biaga abizdee… 2talaas ni bodooch.. ene emegtei humuus gej oyun sanaaa ni hachin parazit boltson nuhduud shuu.. zarim ni erchuud ni ch gesen……ted naraasaa burr doloon dor…..gol ni  2uulaa hamt uureg hariutslagaa huleeh yostoi .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.