Секс гэр бүл салах нэг шалтгаан болдог уу

Олон тооны санал асуулгаас үзэхэд эмэгтэйчүүдийн 20 хүрэхгүй хувь нь байнга дур тавьдаг. Харамсалтай нь таашаал хүртдэггүй явдал гэр бүлийн салалтын нэг гол шалтаг болдог байна. Иймд юуны өмнө сексийн техник, эмэгтэй хүнд тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг эрчүүдэд зөвлөе.

-Бүх эмэгтэйчүүд нэг адил дур тавьдаг ч мэдрэлийн систем, темперамент нь өөр өөр байдаг. Хэрэв эмэгтэй сэтгэл хөдлөл багатай ч эр хүн ямар ч эмэгтэйтэй харьцаж байгаа лугаа л ханд. Эхлэхийг бүү яар. Бяцхан шалиг зайлшгүй хэрэгтэй.

-Дийлэнх эмэгтэйчүүд сул юм уу дундаж темпераменттай байдаг. Гэхдээ аль ч темпераментын эмэгтэйчүүд урьдчилсан тоглоом, иллэг энхрийлэлд дургүй бус, харин ч таатай хүлээн авдаг. Сул темпераменттай зарим эмэгтэй шалиглах үед идэвхгүй мэт байснаа бэлгийн харьцааны үеэр ер бусын тачааддаг.

-Хүчтэй темпераменттай эмэгтэйчүүдэд бэлэг эрхтнийг нь удтал сэрээх шаардлага байхгүй. Гэхдээ эр хүн үүнийг тоомсорлохгүй орхиж болохгүй.

-Эр хүн 15 минутаас доошгүй шалиглах ёстой. Эмэгтэй ойртоход бэлэн байгаа ч гэсэн тэр шүү дээ. Үүлэн борооны өмнөх дараачийн арван минут нь эмэгтэйн сэрлийг дээд цэгт нь хүргэдэг.

-Эp хүн эмэгтэйнхээ дурыг эхэлж тавиулаад дараа нь өөрийгөө бодох ёстой. Дур тавьсны дараа сэрэл хурдан буурахыг үл харгалзан энхрийллээ үргэлжлүүлэх нь чухал. Түүнчлэн сайн амраглагч эр хүн нүдээ хэзээ ч аньдаггүй, эмэгтэйнхээ реакцийг ажиж байдаг.

    SOURCE: /Хань/

    2 Comments

    1. уөуөөуө says:

      ха ха ха

    2. yalguun says:

      шалиглаад байхда яахав дэ

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.