38-тай хадам ээж

005

Одоогоос 21 жилийн өмнө хань минь 19 настай би 17 настай байхдаа анх танилцаж билээ. Бид 2 анхны харцаар дурлаж, анхны хайртайгаа учирсан азтай хосууд. Хар нялхаараа ханилсан бид энэ он жилүүдийг тоолоход урт юм шиг боловч харин бидний хувьд саяхан юм шиг хэмээн ярилцдаг. Хүний амьдрал болсон л хойно жаргал, зовлонг ээлжлүүлсээр аль аль маань чамгүй боловсрол эзэмшцгээх зууртаа 1 охин, 2 хүүтэй болж өөрсдийнхөө хувьд гэр бүлээрээ хайран дунд амьдарцгааж байлаа. Энэ сайхан гэр бүлийн минь амьдралд аз жаргал, сэтгэлийн зовлонг нэгэн залуу авчирлаа. Учир нь том охин маань 20 настай бяцхан охин тэврэн үлдсэн юм. Охиндоо маш их итгэдэг ч гэсэн эхийн үг болгож миний охин амьдралдаа зөв сонголт  хийж чадаад сайхан амьдарвал ээж аав нь баярлана. Буруу сонголт хийвэл миний охин биеэрээ, сэтгэлээрээ зовно. Харин ээж аав нь зөвхөн сэтгэлээрээ л зовох болно. Тийм учраас маш зөв сонголт хийхийн тулд найз нөхдөө зөв сонгож, хүлээцтэй, алсын хараатай байгаарай хэмээн захиж байсан боловч анхны хайранд мансуурсан охин минь захиас үгийг минь мартсан байлаа.

Нэг өдөр найз залуугаа танилцуулъя гэснээр анх хүргэнтэйгээ танилцсанаа мэдсэнгүй. Сарын тэмдэг ирэхийг нь байнга анзаардаг байлаа.  Гэтэл ирсэнгүй. Охиноо аргадаж байгаад тест авчраад шалгалаа. Үртэй болжээ. Аав нь энэ тухай сонсоод ёстой л тэнгэрт ниргүүлсэнтэй адил боллоо. Ганц охиноо ёс төртэй, хүндлэл дунд айлын бэр болгоно хэмээн санасан нь талаар боллоо.  Бид 3 хүүхдийн эцэг эх болохдоо нэг ч удаа нялх үрийн амь таслуулж байгаагүй, бидний хүүхдүүд хайраар бий болж, ээж аавыгаа хүлээлгэж  байж хорвоод мэндэлсэн үрс. Харин энэ хүүхдээс болж охиныхоо амьдралыг баллах гэжүү. Ямар ч байсан энэ хүүхдийг нь авахуул хэмээн тушаал буулгалаа. Хүргэн залуу  ээжтэйгээ уулзуулж худ болох гэж байгаа эмэгтэй нялх үрийг төрүүлэхээр зөвшилцлөө.  Бид нялх зээ охинтой болж бөөн баяр болсон ч хүргэн хүү маань дөнгөж мэндэлмэгц охиндоо нэр өгөхөөс хэтэрсэнгүй, гэрлэлтээ батлуулах нь битгий хэл нилээд ятгуулж байж өөрөөрөө овголлоо, худ маань эмнэлэгээс гарахад нь халти ирж охиныг өлгийний цаанаас үнэрлэсэн болж өнгөрлөө. 4 сарыг арай ядан хамт өнгөрүүлж бид нараар бүх зүйлээ бэлдүүлж оюутан гэсэн нэрэн доор амьдарсаар байсан хүргэн маань нэг удаа гэртээ охин эхнэр хоёроо авч очсоны маргааш нь шахуу ээжтэйгээ хамт такси барьж өгөөд явуулсан байлаа.

Өмнө нь сар гаран муудалцсан нэрэн доор алга болж байсан хүргэн маань 3 сар ор сураггүй алга боллоо. Охин маань оюутан болохоор сургуулиас нь гаргачихгүйн тулд би ажлаа орхиж эмээгийн ажил хийж, хань маань гэр бүлээ тэжээх гэж өглөө үдэшгүй ажиллана. Залуу байхад аль муудалцахыг хэлэхэв хүрээд ирээсэй муу ч гэсэн эцэг нь 2 охиноо эцэггүй, ханьгүй болгочихгүй юмсан хэмээн битүүхэн хүлээсээр. Нөхөр маань эртхэн салсан нь дээр амьдрах хүн өөр байдгийн хань болохгүй хүн гэнэ. Арай гэж сураг гарсан чинь найз бүсгүйтэй болсон. Найз бүсгүйдээ охинтой охиныг маань хадмууд Америкт хүнд өргүүлчихсэн. Гэхдээ би охиноо авна аа хэмээн яриж явааг мэдлээ. Охин минь сэтгэлээр уналаа. Сэтгэл өвдсөндөө хүргэнлүүгээ ярилаа охинтой чинь таарахгүй сална л гэж байна, худ эмэгтэйтэй ярилаа миний хүү амьдрах гэж хичээгээд охиноо гээд танайд тэсээд амьдраад байсан үүнээс илүү яахав гэж байна.

Арга ядахдаа би охиныхоо хийсэн алдааг үүрээд өсгөж байна, чи хүүгийнхээ алдааг үүрээд тэжээх мөнгийг сар бүр өг гэсэн ” Өө наад хүүхэд чинь ад болохгүй би өсгөөд хүүдээ хүн хийж өгнө ядах юмгүй авчхая” гэсэн боловч утсаа таслан таг боллоо. Нөхрийнхөө найз охинтой уулзаж тэсэлгүй гар зөрүүлж цагдаад очоод, тэр дуулианаар нөхөр болох залуу нь ирж охинтой минь уулзаад гэж ээжээсээ халган байж хэлэхэд нь охиндоо ямар их гомдвоо. “Хүн өөрийгөө үнэлж, бардам сэхүүн явахгүй бол хэн чамайг үнэлэх юм. Эмэгтэй хүнд бардам сэтгэл гэж байх ёстой. Чи тэр бүсгүйтэй уулзаж маргаан гаргаснаар  юг өөрчлөх юм бэ. Үүнээс хойш тэр залуугийн тухай манай гэрт яригдахгүй, чи ч тэр залуутай эргэж амьдрах нь бүү хэл уулзах хэрэггүй ойлгов уу”  хэмээн хэлэхдээ охиноо хоёронтой алгадаж орхилоо. Нялх зээ маань өдөр ирэх тусам хөөрхөн болж хайр татам амьтан болж манай гэр баяр хөөрөөр дүүрэн байгаа ч цаанаа л нэг сэтгэл өвдөөстэй…

36 Comments

  1. Ммм says:

    Та хоёр ч хар багаараа учирч охиноо гаргачаад юундаа эмзэглэдэг юм бэ. Охиноо нехергуй хуухэдтэй улдлээ гэж л уур чинь хурч байх шиг. Найз залуутай болсон уеэс нь сайн хэлж зевлеж жирэмслэлтээс хамгаалах талаар зааж хэлж яриагуй байж одоо охиноо арай гэж тэсч тэвчиж байхад нь алгадаж уур бухимдалаа гаргаж яадаг юм. Хуний хайр сэтгэл гэдэг боль гэхээр больчихдог тийм амар юм байдаг юм уу. Хуухэд эцэг эхийн толь гэдэг охин чинь таниас л улгэр дууриалал авч ессен одоо ч авсаар байгаа. Хуний хуухдийг муулах хэрэггуй. 

  2. pandora says:

    aaw eej 2toigoo bs hoorhn hvvteige bhd ohin chn alzahgvi ee dongj ehelj bga amidral shv de.odo aldaagaa dawtahgv bh ni l chuhal

  3. zochin says:

    Санхүүгийн асуудлаа шийдэж чадаагүй байхдаа амьдрал зохиох дэмий. Бүх зүйл эцэг эхээс хараат. Ингээд л эцэг эхчүүд амьдралд оролцоод ТАМ болдог юм. Сайн ч муу ч бусдын оролцоогүй 2 биенээ, хөөрхөн үрээ хайрлавал сайхан шүү.

  4. Сэтгэлийн тэнхээ says:

    Олон юм бодоод хэрэггүй. Зүгээр л тэр дээр байгаа Бүсгүй гэдэг хүний бичсэнийг сайн уншаад сэтгэлдээ шингээгээд авчих…Эрүүл саруул, цэл залуу охинтой, та 2 өөрсдөө ч залуу хүмүүс байна.Энэ ерөөсөө зовлон биш…миний энэ сайтад оны өмнө бичсэн “Хайрлах эрхгүй миний амьдрал” гэдэг нийтлэлийг уншаарай, охиндоо ч уншуулаарай. Та хэдээс хавьгүй доор хувь тавиланг амсаад явж байгаа хүн олон байна. Нэгэнт тулж ирсэн зовлонг даахаас өөр сонголт оюун ухаант хүн бидэнд байдаггүй юм. Яг үнэндээ та хэдийн наад зовлон чинь зовлон бишээ. Аз жаргал л байна. Та эх хүн учраас охиноо хараад шаналж, өрөвдөж байгаа байх. Сэтгэлийн зовлон үнэхээр хэцүү л дээ. Та миний захидлыг охиндоо уншуулаарай. Мөлхөж байсан ч нисэх мэт харагд, мөсөн дунд байвч гал мэт дүрэлз гэж сайхан үг шүү. Хичнээн сэтгэлийн зовлонтой ч гэсэн би ингэж л харагдахийн төлөө өдөр бүрийг үддэг дэээ. Аз жаргал хүсье. Охиноо битгий зэмлэ. Бүүр л шанална. Харин тэгэхийн оронд залуу насандаа хөөрхөн үртэй боллоо. Өөртэй чинь хамт өснө. Хөөрхөн үрээ өсгөөд, боловсролоо дээшлүүлээд, аав ээж нь байгаа юм чинь алзахгүй ээ л гэж хэлж бай. Тэрнээс ёс журамгүй энэ тэр гээд байвал охин чинь нас нь бага юм чинь сэтгэлийн тэнхээтэй байж чадахгүй ш дээ….

  5. Эмэгтэй says:

    Эцэг хунд нь хариуцлага зарлах нь зов оо.ядаж санхуугийн дэм авах естой.Хуухдэд буруу буу огдоо Амьдралыг  баяраар дуургэж харахаар л инээд хоороор бялхуулдаг шуу 

  6. ariuk says:

    Энэ дээрх хүмүүс амьдрал ойлгох болоогүй байна. Энэ хүүхний зөв. Тэр аавийн ч зөв. Би ч бас тэр соц нийгмийн төгсгөл шилжилтийн нийгмийн бүтээгдэхүүн. Тэр үеийн бид бүгд 1 гараан дээрээс хөдөлсөн хүмүүс. Тэр үеийн эцэг эхүүд маань тийм боломжтой нь тоотой хэдхэн байсан юм шүү. Москвичтай 1 нь хосгүй баянд ордог байсан юм. Бид гахай зөөхөөс эхлээд хүний хийж болох бүхнийг хийсээр өдий зэрэгтэй улс шиг болж байна. Бидний үеийхэнд салалт гэдэг бараг байгаагүй юм шүү. Хичээж зүтгэсээр одоо л хүн шиг амьдрах нь гэтэл үр хүүхэд нь болох бүтэхгүй хүнтэй нийлээд эхлэхээр сэтгэл ямар болох вэ. Би бас эцэг хүн 20 хүрч буй залуугийн эцэг. Хүүгээ эрдэм боловсролыг  дээшлүүлж сайхан ёс төртэй хурим найрыг нь хийлгэж айл гэр болгоно гэж мөрөөддөг байлаа. Гэтэл гэнэт л хүүхэд охин дагуулаад  ирсэн. Буруу харж уйлж зөв харж инээж тусд нь 2 өрөө байр авч өгөөд гаргасан. Тэгээд гадгаш сургууль явуулхаар бэлдэж байтал дахиад хүүхэдтэй болчих юм. Гэтэл ямар гээчийн захиаг ээждээ бичсэн байсан гээч. Эдний аав нь энийг гадгаш сургуульд явуулах гээд байхаар нь дахиад жирэмсэн болчихлоо. Одоо энэ яаж явдаг юм гэсэн майл ээждээ бичсэн байдаг юм даа. Би юу л гэж ганцааранг нь явуулах вэ дээ. Одоо тэр охиныг харж чадахгүй байна. Би ямар тэдний олсон мэдлэгээр хоол хийж хувцас авч өмсөх биш дээ. Өөрсдөд нь хэрэгтэй аавийн бийд эрдэм сурч агтны бийд газар үз гэдгийг мартаж ээ.

  7. мм says:

    Ямар ч байсан энэ хүүхдийг нь авахуул хэмээн тушаал буулгалаа. Бид нялх зээ охинтой болж бөөн баяр болсон ч хүргэн хүү маань дөнгөж мэндэлмэгц охиндоо нэр өгөхөөс хэтэрсэнгүй, гэрлэлтээ батлуулах нь битгий хэл нилээд ятгуулж байж өөрөөрөө овголлоо, худ маань эмнэлэгээс гарахад нь халти ирж охиныг өлгийний цаанаас үнэрлэсэн болж өнгөрлөө. 4 сарыг арай ядан хамт өнгөрүүлж бид нараар бүх зүйлээ бэлдүүлж оюутан гэсэн нэрэн доор амьдарсаар байсан би охиныхоо хийсэн алдааг үүрээд өсгөж байна, чи хүүгийнхээ алдааг үүрээд тэжээх мөнгийг сар бүр өг гэсэн ӨӨРӨӨ Л ИХ ЭВГҮЙ ЭМЭЭ БАЙНА ДАА

  8. 20 toi eej says:

    bi bas 20 toi eej bolj bailaa ter uyd aav eej min 48 tai bsn. ohiniihoo aavtai tsaashid amidrahad huuhdeeree huuhedtei bolson nadad denduu ahadsan achaa bsn yum yamarch hariutslagagui ar ger ni hurtel eej aavaar min tejeelgeh geed . odoo saihan hanitai bolson ohinoo 10 tei bhd duug ni toruulsen ohin min emee ovoogin ami ni shuu. harin aav ni nadaas salaad heseg amidral uzeed uhaajsan daraa ni irj uuchlal guij bsn chamtai amidahad denduu jargaltai bas denduu teneg bj dee gej gelsen .bi  sain l amidraasai gej husdeg yum yamartai ch ohinii min aav shuu dee 

  9. sdd says:

    Sanaa zovoh hereggui ee.
    1d. ohin eruul saruul baina
    2d. ohin huchinduuleed huuhedtei boloogui, ueiinhee naiz zaluutai 20 nasandaa hiiheer l zuil hiij bgad jiremsen boljee.
    3d. ohin eruul huuhed gargasan baina
    4d. Neg butku archaagu gar ta nariig nasaar chin zovoohguigeer harin ch hurdhan arilaad ugj
    5d. Hervee ogt saldaggui ogt asuudalgui niigemd 1ra iim baidald orson bol bas yahwee, gunij gutarj zovohoor zuil. Odoo asuudalgui ger bul gej bainu? Za barag bugd asuudaltai bugd l salj niileed buun yum bolj baina. Everybody is going through this.
    6d. Tuhain sunsend neg ger bul ayaguu taalagdaad ter ailiindaa turuh gd hiimleer barag hovsiin argaar 2 huniig hucheer shahuu niiluulchdeg genee. Tegeed yag huuhed garhad nuguu hovs hiimel zuil n alga bolchihdog, hair baihku tegeed salaa. Tegdeg gene lee shuu.

     Uur zunduu iim baidald orson eejuudiig medne, toohgui l ungurtsguudug yum bilee. 

  10. lyla says:

    EMEGTEI HUNIIG BURUU HUMUUJUULVEL EREGTEI HUNEES DOLOON DOOR HOG BOLDIIMSHDEEE…HAIRLAJ OSGOJ BLOHCH TER NI HEMJEETEI BSAN DEER IREEDUID AMIDRALAA AVJ YAVAHGUI TOLGOIGUI BOLGOH AYULTAI …..HARIN BAGASAAA AMIDRALIIN HUND HUCHIRTEI TULGARCH BSAN HUUHDUUD UAMAR HERSUU UHAAN ALSIIN HARAATAI umiig HOYORONTOI BODDOG GEECH….

  11. zssss says:

    Та охин нөхрийнхөө найз охин дээр очиж уулзсанд та юунд нь уурладаг юм бэ? Таны үгнээс гарч өөрийнхөөрөө хөдөлсөнд уурлаад байгаа юмуу? Харин чи өөрөө санаачлага гаргаж уулзсан нь зөв санагдлаа. Нас залуу жаахан болохоор гар хөл зөрүүлж, уйлаан этр болоо биз. Хорин настай хүний хийдэг алдааг хийж л байна шүү дээ. Хийг л дээ… тэгээд өөрөө ингэж уулзаж, нүүрээ барах хэрэггүй гэдгийг ойлгосон бол болоо юм бишүү? Та нэрмээс бодож алгадаад яадаг юм? Ер нь та охиныгоо өөрийнхөөрөө байлгах гээд байгаа юм шиг санагдлаа. Бас юм болгонд өмнүүр нь гүйгээд байдаг байж магад. Бодвол найз нөхөдтэйгээ явж шоудахыг ч хорьдог байсан байх… тийм болоод л юм үзээгүй, бие даагаагүй, өөрийн асуудлыг өөрөө шийдэж чадахгүй ганц бие нь л том болсон хүүхэд анх сайн болсон хүнээсээ хүүхэдтэй болж алдаж байж мэднэ. Тэр дээр Claus яг зөв бичжээ

  12. Monroe says:

    zugeerdee ohind chin tom surgamj boljee. odoo erthen owoogoor n owogloh heregtei. ter zaluugaas erthen salgaj awch hamaaralgui bolgoo. tom bolood gaddad yawah geheer torson etsegees n zowshoorol awchir gediishuu. ter ued naad balai chin oldohgui balrahwii. ohiniihoo huuhdiig saihan hun bolgood awaa. oorsdoo zaluu humuus bn uynd sanaa zowdiin. saihan l hereg bn. ur huuhedtei bolno gedeg chin hunii buyan zaya shuu

  13. ... says:

    ta ooroo bas neeh yarshigtai hun yum bishuu, tiimgui bol yaahaara ter neg zaluug anhnaas n tegtlee durgui bsiiin bichsen bdlaas chin l haragdaj bna sht het neg taliig barisan. Ohin chin orovdoltoi bgaa n unen bolovch ooorrooo ert emee bolchloo l gd bgaamuu yg ygd bgaan er n tgd tan shig ingeed urduur n dairaad bdg eej aavtai huuhduud amidrald ih yaardiim shig sanagddii shuu uuchlaarai zovloldoj yariltsaj huuhdiinhee naiz n bhiin orond bnga l huuhedtei bolchiv , gedsee chirchiv geel ugleel bdg bsiim bishuu ohinoo algaddag n yaajaan tertee tergui oort n hetsuu bgaa huuhdiig. za saihan bnoo mini huu gd uram zorig ogohiin ooriinhoo l zovlong toochood bhiin. sonin yum be yaasan ohiduud ygd iim baga nasandaa alddag ve ghr haluun dulaan itgeltsel etseg eh n uusgej chadaagui bnga shahaj shaarddag, yariltsaj zovlohin orond bolohgui heregguigeer buldag uchiraas oortoo itgelgui, tgd er hun l ooriig n monhod hairlaj enhrii saihn ug helj bhiim shig sanagdaad ooriin medelgui zaluust tolgoigoo meduuldeg. huuhed shuu dee 20toi jhn ohin yu yugaa ch medehgui bi bol tanii ohiniig oilgoh yum bna gantshan oorinhoo ontsgoos haraad blgui ohinooo jhn ch gsn bodoooch uujuu uhaan gargaach za jhn shiruun helsen bol uuchlaarai ter ehner huuhdee hayad yavsan zaluu bol muu l bna, ghde er n ene neg osvor nasniii huuhedtei etseg ehchuud yum oilgomoor yumaa?!! odoonii ene huuhduudtei ih arga uhaan zarj haritsana shuu. deer ueiinh shig zagnaad duremdeed yavna gsn yum bhgui. ter zaluug bs gertee neleen hetsuu l blgasan bolov uu gj taamaglajin tanii bichsen ongo aysaas bol 

  14. сайхан says:

    Зүгээр дээ, Ээж маань 38 тай эмээ болсон манай эгч бас 12 жилийн өмнө яг ийм алдаа гаргаад аав ээж хоёр маань өсгөсөн. Эгч одоо сайхан амьдралтай төрийн байгууллагад ажиллаад гэр бүлтэй сайхан л байна.
    Харин ээж ,аав 2 маань энэ охин байгаагүй бол яаж амьдрах байсан бол гэж хэлдэг ганц үг нь болсон шүү. Хүнд хүн илүүддэггүй байна, амьдрал баян бөгөөд сайхан, ээжийг ажлаа тараад ирэхэд нь хоолоо хийчихсэн,оройд хөл гарыг нь атгаж өгдөг,өвдөхөд нь эм дөхүүлээд өгчихдөг,инээд хөөртэй сайхан гэр бүл амьдарч байна. Харин эгчийг минь нялх биетэй байхад нь өөр хүүхэнтэй суусан залуу ,жилийн дараа нөгөө суусан хүүхнийхээ ахтай шороонд даруулж өөд болсон гэсэн.Бурхан гэж байдаг л юм байна хүн хийсэн үйлийнхээ лайг үүрдэг юм байна гэдгийг би ойлгосон. Бусдыг гомдоохгүй байж,айлын охиныг гомдоохгүйгээр , өөрөө төлөвшиж,боловсрол мэргэжил эзэмшсэний ард хүнтэй сууж хүүхэдтэй болох ёстой гэдэг ухамсар, хүүхэддээ суулгаж өгөх хэрэгтэй юм шиг л. . 

  15. MglausCom says:

    38 nasand huuhed teershaah hemjeenii sanhuutei bvl ch hetsuul sanagdlaa.
    Sanhuugees uur asuudal bga bh tiimuu. Ter hurgen oroh gej bsn zaluug hashraah asuudal bgad bn u

    Uuruu 17-toi mangar ohin yavahdaa az taaraad amidral bosgolcoh huntei taarch sots niigmiin uldegdlees hurteed gaigui eceg ehiin tus demeer heden huuhdee tomruulaad avsan bj bolno.

    Orchin cagt ogt oor bolson ohin huuhed chini 20 gartalaa tanaid yu hiij hevtsen bhu, biyeiig n daalgaj hariuclagiig n uurt n uuruulj baihiig hicheevel yadgiin bol.

    Heterhii ert huuhedtei bolson ulsuud ingeed huuhdiinhee umnuur orood umnuus n shiideed umnuus n amidraad yavaad bhyma te. Aldaj onood yavj l baig nas biyed hurtsen hugshin huuhdiin aldaag n bitgii uursud deeree uureed shanalaad bai, tus dem guihaas n naash bitgii ih sanaa tavi naaduul chini hatuurhah tusam amidral uzeed hunii sain muug tanidag bolno

    Ter nyalh ohin harin huseegui huuhed bolj bul nemsend sorry arai chadaltai aild bol harin az jargal bolj delbeeleh baisan huuhed bh. Neg l yadarsan ail shig l setgegdel turluu.

    30 hureegui bair suuria sain oloogui bh uyed ingej teershaah n haashaam gehees odiid ganc huuhed baitugaig ulhun chireel yavchih gazarshd

    Gehdee mgld ecguuded uuruuleh huuli zuin arga hemjee bhguigees bolood ohid yumu ohintoi ailuud baidag haraalaa heleel yaj ch chadq ulddeg sonin yavdal gaarch bga n unen shw.
    Hucheer chihdeed huuhdiin tetgemj togtoolgoj bvl uul n zugeer

  16. boby says:

    Mongol gazariin Myanganbayr baigaa tsagt ohintoi  bolood demii baihoo araas ni sanaa zovsoor baital hamag nas boginosood yadargaand orchihno

  17. gogo says:

    oilgosongui

  18. ttr says:

    xaxa. suuldee nileen algasaj unshlaa. oxinoo buruu xumuujuuljee. 38-tai xuuxen xadam bolchood emee bolsnoo temdegleed yanztai bavaltsaj gej oilgotol

  19. olo says:

    balair erchuud…iiimshde ta nar archaagvi ym bj yah gej hamgaalaltgvi sex hiideg bn a oorsdoo zowlong n vvrdeggvi bolohoor henegchgv toodoggvi biz viliinhe vriig vzne de

  20. od says:

    hun hund iluuddeggui gedeg dee egch mini odroos odort hair tatan gert chini gerel gegee ineed hoor nemeh zee ohin chini ta nart irsen beleg shuu dee harin ta bolj ogvol ohinoo zaginah bish yriltsaj bgaarai ohind chini ih hetsuu bg ta ooriigoo ter hunii orond neg taviad uzeerei hairtai zaluudaa haydaj neg shanalj setgeliin sharah ni aniagui bga shuu dee hoorhon uree harj uimereed deer ni geriinhen ni oilgohgui bol ih hetsuu sh dee 

  21. Эцэг says:

    Би охинтой болохоос айдаг. Хэд ч хамаагүй хүүтэй байсан нь дээр гэж боддог. Эсвэл хүүхэдгүй байсан нь дээр…

  22. just advice says:

    Ohinihoo huuhdiig uur deeree urchilj avaad ohinoo shineer amidralaa ehluulehed ni tusalsan ni deer bhaa. Odoo ohin chin tom surgamj avsan bhaa, ungursnii hoinoos buu zuurald, iim huurhun baby irsen bhad zovlon gj buu bod.

  23. er hun says:

    hediigeer ur huuhdinhee ireeduid sanaa zovj bgaa ni zuvch, heterhii ih asuudald ni oroltsdog yum shig sanagdlaa. Ingej usgusun huuhed buh zuilee aav eejeeree shiiduuleed surchihsan uchraas uuriin medelgui tolgoigui hun bolj tuluvshdug. uuruur helbel hunii nuluund amarhan ordog bie daaj zuv shiidver gargaj suraagui baidag. huuhdee hairlahad amidrald surgahad uchir bii shuu, baga bagaar aldaj baij hun turshlagatai hashir boldog bolohoos bish shuud buh zuiliig zuvuur shiideed surchihsan hun gej baidaggui yum.

  24. Wwerrttyy says:

    Het zalyy Emee bolson bolod hetsvv sanagdaj bgaa biz gehde chi uuru yasan aihtar daramttai emee ve bi ch bas etseggui hvvhed teversen  ternes hoish 20iod jil ungurchee gadaadad bolovsrol ezemshvleh geed zvtgej l yavna sain hanitai saihan ger bvltei gaihulah gej bichsen yum bish zuger l yamar aihtar hvnd hvlej avdag yum be gej heleh gesiin ohini chini amidral chini gart bish uurinh ni gart bga uuru temtsej uuru bosoj ireg l dee gants nyalh amitan garla geel buun hervvl uruul zodoon tsohion mungu tugrug nehe l dyrgui hvremer sanagdchilaa

  25. Mongol says:

    Гэхдээ яаг ямар асуудлаас болоод байгаа нь дурдагдсангүй, Охин чинь хэт ирэх танхи, өөрийнхөөрөө бүхнийг шийдэх гээд байдаг ч юм уу! Эсвэл хартай, дураараа, ажилгүй, ааштай, гөжүүд, сэхүүн зантай бол залуугийн зөв ш дээ. Хэт нэг талаас харж нөгөөг нь буруутгаж болохгүй байх. Нэгэнт л та 2-той суугаагүйгээс хойш та 2 хэт сайн байгаад, уучилаад ч охинтой чинь таарч тохирохгүй бол салах л байх!!! Гэхдээ эр хүн Хийсэн үйлдэл дээ хариуцлагаа үүрэх л ёстой л доо!

  26. 123№№ says:

    Их харамсалтай юм.Өнөөгийн залуус хариуцлагагүй, гэр бүл болох талаар мэдлэг соёл байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай юм даа. Тэгээд ингээд эхнэр үр хүүхдээ хаяад явж байгаа хүнийг тэнгэр бурханд найдаж үйлийн үр гэдгээр л яллаж шийтгэж жаахан ч гэсэн гомдсон сэтгэлээ тайтгаруулах л үлдэх юм даа. Маш харамсалтай. 

  27. er says:

    Huuchin tsagt hun heleeree mal huluuruu gedeg bsan daa.Odoonii humuus, huuhduud heleed ch oilgohoo bsan yum oo.Uhamsariin doroitol l doo. Demii helj bhiin orond jiremsleltees hamgaalah argiig l sain zaaj uguh baij dee. Gehdee odoo negent tanaid bul nemsen boloor tuuniig l sain hun hii dee.Ta 2iig utluh tsag ter l zee chini ta 2iig urguh bh shuu. Sanaa zovoltgui ee. Ta 2 zaluu bna. 38-tai emee btugai 40 hurcheed urtei bolj amjaagui humuus zunduu bna shdee. Oroitoj garsan ur mini gej bodood l hun hiij av. Harin ter boovoo zahirch suraagui shaldan bandim achaasaa nuur buruulj bgaa emee 2oos ni holhon bai, Tom bolohoor ni avna gej tenegtene shuu naaduul chini. Harin etsegees ni huuhdiin mungu garuuguulah asuudliig huuli yosnii daguu shiid, Neg ch gesen shaldan bandi boovoondoo tolgoi meduulehj bas dahin neg ohiniig huuhedtei bolgohoosoo hashrag. Yer ni tegeed zeegee ta 2 ner deeree shiljuulj avsan deer dee, 

  28. baagii says:

    hund hun iluuddeggui ym

  29. BR7 says:

    Er hunii bodoj yawdag zuiliin neg ni ohin uree sain hanitai uchraasai gej boddog bh. Daanch amidral bodol shig mini bhgui yum da.

  30. ddss says:

    zugeerdee ho.minii etseg bagad hayad yavsan.gehdee bi hairiin jargald osson yum shuu.ovoo emeegiihee gants aminiih n ach n bailaa.ovoogooroo ovoglood ovoogiin huu bolson.torson etseg uhehdee namaig duuduulsan bi ochoogui.ajil yavdalaar n bas ochoogui.gants huu n baij ireech geed eej aav n duu nar n zalgaad baisan bi ochoogui ee.uhehed n harin minii setgel yu ch hodloogui.odoo saihan ger bultei bolood amidarch l bna.ovoo emeegee setgel dotroo dandaa hairlaj bodoj yavdag.minii burhad

  31. dodo says:

    Emegtei hun huchirheg chadvartai baij chadahguima ghed ers shiidemgii oortei itgeltei uildel buree tsegnej say neg saikhan amidraltai blnoshudee…..ooriigoo hairlahgui bol chamaig hench hairlahguishudee iimd  yalanguya odoogiin niigemd   eregtei hunch yahav ghed joohon buruu ggishgehed hog bolj bgamdaa ……ene  belen hool zuhlah gj boddog ulun zaluusaas zugtah heregtei

  32. Эрдэнэтуяа says:

    Burkhan tengri gesgeegeed ugnu Ter ued ni buu uuchil. Muu khun khair muutuu tsaas us daadaggui gesen ug bii

  33. boby says:

    za yahav tsaadah eriin orontsog chin tegj l baig zugeer ergeed oort ni buh hariug ni tenger buulgana harin huuhediig ni avahuulaagui gargasand chin mash ih bayrlaj baina huuhed huurhun sh de odoo ulam l huurhun bolno 

  34. Ariunaa says:

    Balai yumnuud yaah gej zaluu hosiin dunduur ordog bnaa ER EMIIN DUND ILJIG BUU JOROOL gej ug baisaar atal ter 2 huuhed salah niileh oorsdiin l songolt shuudee tamiin hadamuud zailaasai, ooroo yamarch gemgui tsagaan tagtaa bolj gene hezee ch tagtaa hadam gej bdaggui bhgui yu shulmas zangaasaa bolh chi ooroo huuhdee nohroos ni salgasan bnshd

  35. Busgui says:

    Zugeerdee egch mini, naad huuhed chini ta 2-iin jinhene aminii burhan bolj usnu duu, huuhduud tomrood yavahiin tsagt jinhene gants hani bolno..tgd yaj teneg shiidver gargaj avahuulaagui yum be gej oortoo odor bur bayarlana..
    Yag odoo jhan berhsheel bgaag medej bna..Ta 2 ch, ohin chini zaluu bna, ohinoo surgaj bga chini tumen zuv, odoo ter ailtai haritsah hereggui..Iim shan zaluu uvuu emee yum chini 5 jiliin daraa gehed ohin chini amidraliinhaa haniig olj, huurhun zee tani tom bolj, bugd az jargalaar byalhah bolno..tiim hudlaa gar erthen taraa taniulsan ni deer bhoo, ohinii tani, tanai ger buliin umnu buh sain saihnii uud haalga neelttei bna,
    Egch mini yag odoo, yag ene tsag muchid edgeshgui uvchin tussan ur huuhdee haraad yah ch argagui bolson myanga myangan etseg eh, emee uvuu nar yahaa ch medehgui shanalj, nulimsaa barj suugaa..Getel tanai ger bul eruul saruul, eleg buten baina shuudee..Ohinii chini huvid negen zuiliin uud haagdaj, myangan zuiliin uud neegdej bna

  36. sa says:

    Idsen eruu huvairch iduulsen but nogoordiim daa…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.