Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 25-тай нэг настай хүүтэй юмаа. Нөхөртэйгөө танилцаад 2 жил болоод хүүгээ гаргаад бусадтай адил жирийн л амьдарч байна. Миний амьдралд юу болохгүй байгааг өөрөө ч мэдэхгүй маш их шаналж байна л даа. Би нөхөртөө уг нь маш их хайртай, тэрний ээж нь ганц бие ядруухан хүн байдгийг, хүүхдээ сургаж чадахгүй өөрөөр нь ажил хийлгэж сургалтын төлбөрийг нь олуулдаг байсныг, ер нь тэрний бүх үнэнг анхнаасаа мэдээд л үерхсэн болохоор мэдээж тэрэнд минь буруу байхгүй…
Харин би бол нөхрийнхөө ар гэрээс тэс өөр амьдралд өссөн юм билээ, аав ээж маань муудалцаж байхыг хараагүй, ээж маань амнаасаа нэг хараалын үг унагаж байхыг сонсоогүй, аав маань, ах маань хэтэрхий халамжтай ээж бид 2т өглөө босоход шөл хийгээд тавьчихсан байдаг гээд ер нь эрэгтэй хүнээс гарахаагүй халамжтай хүмүүс байдгийн. Би эрэгтэй хүнийг тиймээр төсөөлдөг боловч нөхрийнхөө тэс өөр байдлыг өмнө нь анзаарахгүй л дурласан байж дээ.
Ингээд л мэдээж амьдраад хүүхэд гаргаад ирэхээр үерхэж байхдаа сайхан байсан, сайхан тохирдог байсан бүх зүйл нурж унах шиг л болж байна. Би төгсөөд шууд ажилд орсон боловч жирэмсэн байсан болохоор хотод амьдрах байргүй гээд ажлаасаа гараад хадмындаа ирлээ. Хадам ээж ганц бие амьдралтай олон жил болсон болохоор миний хийсэн юм болгон таарахгүй байнга араас дагаж цэвэрлээд, орж ирэх болгондоо муухай харж үг ч дугарахгүй, тэгээд нөхөр маань намайг өмөөрөөд ээждээ хэлэхээр, би энэ гэрээс явъя гээд уйлж барихаар нь надад мэдээж их эвгүй юм. Би ийм юмыг харах нь байтугай сонсож ч мэдэхгүй өссөн болохоор үнэхээр муухай санагддаг. Тэгээд бас уурлахаараа элдвийн муухай хараал хэлж ер нь бол их бүдүүлэг авиртай л даа. Тэглээ гээд нөхрийн маань ээж гээд дугай д байдаг юм.
Тэгтэл нөхөр бид хоёрын харилцаа энүүн дээр нь нэмэгдээд явцгүй болж байна лдаа. Бид тусдаа байхдаа дотно сайхан байсан. Одоо хадмындаа нэг өрөө байранд тухтай юм ч ярьж чадахгүй, бараг шивнэж ярина. Тэгээд бас хүүхдийнхээ өмдийг угаачих гэхэд л хадам ээж маань шүүрч аваад л би угаачихъя алгын чинээ өмд угаахад юу байхавдээ уг нь гээд л бид 2ийг муудалцуулчихна. Би төрөөд 7 хонохгүй даавуугаа өрөө угаасан байхад ингэж хэлж болно гэж үү. Ерөөсөө ойлгохгүй юм. Нөхөр бид 2 үерхсэн жилийнхээ өдөр, валентин, март зэргээр гадуур хоолллод сурчихсан, гэтэл тэр болгонд ээжийгээ дагуулж явна гээд л явдаг. залуу хүмүүс ийм байж болохгүй юм шиг л санагдах юм. нөхөр маань айлийн ганц хүүхэд болохоор ээжтэй нь амьдрахгүй байж болохгүй байдаг, тэгтэл би хадам ээжийнхээ бүдүүлэг зан, хүүгээ өмөөрөөд юу ч хийлгэдэггүй занг тэсэхгүй байдаг…Яах ёстой юм бол оо. Шөнө хүүхэд уйлахаар нь сэрээхээр унт унт миний хүү ядарна, мар ажилтай гээд өөрөө босож надад туслачаад маргааш нь бие нь өвдлөө гээд л хүүдээ эрхэлнэ..Сүүлдээ манай хүн энэ байдалд дасаад хүүхэд бол эмэгтэй хүний ажил гэдэг болсон…
Үнэхээр ядуу амьдралтай дээр нь хадам ээж маань ийм байдаг, тэгээд 1өрөө болохоор 7 хоногт 1 юмуу 2 удаа секс хийвэл хийнэ, ер нь л хүн хажууд байхад чаддаггүй юм. Би тэхдээ секс нтр.с болж салах тухай бодох хүн биш л дээ, анх нөхөртэйгээ л үерхэж тэгээд суусан хүн болохоор илүү харж билүү долоож мэдэх ч үгүй…
Ээж аав маань хүн амьтантай үерхүүлэх дургүй тэгээд л хотод ирээд анх үерхээд суусан хүн маань ийм амьдралтай ийм хүн байдаг яах ёстойгоо мэдэхгүй л байна. Хадам ээжээс ч болсон уу, сүүлдээ байнга муудалцах боллоо, хамт амьдарч болохооргүй л хүмүүс юм чинь эртхэн салсан нь дээр тийм үү, нөхөрт маань ч амар, надад ч амар гэж бодох юм.
25 Comments
hoorondoo sain yarilzaad vzeee ene zochin odoo yamar teneg olon zantai yum be eswel hdamaa madtaad l eswel muulaad teneg awgai yu harin olon aashtai ymaa
bas hudlaa ajilsag hadmuud bdag. Manai hadam huuhed harj ugdug. Gehdee oroi ajlaas irehed hiigeerei gecen diaper muu geed hiihgui, umdund ni sheelgeed. Tegeed sheecen umdiig ni mania ohin neg umdiig 3 hataagaad umsgudug geed paaran deer tavij gereer neg shees unertuulchihcen bdag.
Het amidrald oroltsfog hadmuud bdag.Tiim humuusees bolj setgel sevtej salsh shaltgaan boldgiin.Zugeer end bichseneer helhiin argagui shuudee.Yg hamt amidraad ireheer hadam nuhurt zohitsoj ailiin togoo ungiihuus uhsuuleed eviig olno geeg hetsuu.End zarin humuus uursduu amidraad uzsen yum shig l sonin yum bichihin.Bolij uz.Hadam ni uhaantai bol ber ni ch hairladgiin.Anhnaasaa munkh amidrah yum shig huugee ydarlaa gej erhluulj tolgoi deeree gargachaad hamt amidraad hajuugaar ni ar emiin amidrald oroltsdog uhaangui hadmuud bdag.Suuldee 5sart huugee tevreed huugee umuurch shunu dundad tedniihaas huugdsunuuus
hoish hezeech dahij ochoogui.Bi tiim hadmiin nuur uzej zovj etsestee salaltaar duussan.Huugee umuurch yuch hiilgehgui nuguuh ni suuldee umssun oims huvtsasaa ugaa grj shideed l eej ni unen hudalch luivarchin zalitai avgai bsa.Bi oyutan bhad nuhriin hamag tsaling huraaj avna.Tugsultiin bayraar ch nuhruusuu neg zoos ch avch uzeegui.Tursun eej msni deel buh huvtsasiig hij mungu ugch bsan.Suuldee huuhed gargahad hamag amidrald oroltdoj teneg huugee ajilgui davraaj deerees huuhdee huhuuleh geheer daramtalsaar bgad huhnuus ni gargaj shirgeej bsan huuhdiig min hurtel haramladag bailaa.Gaigui ailiin gants ohin tuldaa etseg ehiig ni gadaad ruu yvuulj salsan daa.Huugee buruu humuujuulvel chi l ih zovno.Hurdan tusdaa garahgui bol nad shig bno shuu.
Chamd bas asuudal bn aa ajil higeed yadaraad irsen nohoroo huuhed uillaa gej shono sereej l bdag omnoos n eej bosood avaad ogson yu n buruu bgaan be chi ooroo ih oontogch yum bn huugee hairlah ehiin l setgel shdee chi ch gesen huuteil biz de
tusdaa garaachee
Hadam gej aihtar zuil baihiinma manai hadmuudl lav minii ohin geed bunjignuudl bdag manai aav eejch gesen hurgen beruuddee nugasgui beruuddee nuhruus ni nuuj mungu ntr bol bainga ugnu bil lav aimar hadmuudtai bsn bol gail bn gaigui bailgui geed ana mana uzelzene manai nuhurch bas hunii ganz huu teglee ged bagaasa biye daasan eldev doloon aash baihgui amar minii burhan
Lai boloh hadamaas holhon bai. Hezee ch eejiin ovoroos garch chadahku zaluu chamd hani boloh yumuudaa. Buhii l amidraldaa chamaig eej gj harah biz. Iim eej, huu nart unen durgui. Manai hun ch gsn eejiin erh huu bsn. Buh yumiig eej ni medne. Neg gal togoond neg l ezegtei bn gj shuud l helsen. Odoo holhon amidardag. Ireh ntr bolbol ehleed utsaar heldeg ntr bolson. Haluun am buliin amidral hamgaas chuhal. Huugee yavaandaa chamaig draan huuhduudiig chini meddeg bolno. Hadam eejiinhee amiig haraad l angaij suudag bolno shuu
Salval chi uuruu ene hadam eej shig bolno doo
Nuhur chini eejiigee hezeech orhihgui
tusdaa garlaa gesen ch hadam chini hureed l irne tiimees nuhurtuu hairluulay gevel eejiig ni hairal
1uruund 4lee bdiimuu. Ingej bhaar ger bariad yadaj 3laa baival deer bishuu. Yamar hetsuuiin. Tgd deer n hadam eej chin huugee erhluuleed bur evdej bgn bnda.eej aavruuga yavchij bolohgui yu. Tgj erh tanhi uschuud odoo ingej amidraad bhda yadiin. Tusda gar, nuhruuruu yum hiilge. Humuus ajild yvsn huniig yadarch bga gl tegdiin yadraad bh yu bsiin bugd l ajillaal amidraal bolool bnshd. Minii bodloor gert bga hund l ih hetsu. Udurjingu torond hashigdsan zarts shuvuu shig. Tgj amidarch bolohgui e
Hadam eejes holhon bai geed duu hvrtel bnaa tsaana chini
эр эмийн хооронд илжиг жороолоод ирэхээр хэцүү л дээ. танай аав ах шиг хүмүүс их ховор шүү. чи нөхрийгөө байдлыг өөрчилнө гэдэг бол хэцүү бүтэхгүй зүйл. тэгэхээр хүн өөрчлөх гэж зовсноос өөрөө өөрчлөгдөж нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах эс бол эртхэн салах ийм л зам үлдэж байна даа.
Ээжийн ганц хуу болохоор бие биедээ амь гэдгийг ойлго ядуу ч бай баян ч бай. Ганц хуутэй ганц бие ээж бол хуугээ чамаас харамлана хардана. Урьд нь хоёр биенээ л хайрлаад сурчихсан хоёулахнаа байтал хуу нь авгай хуухэд аваад ирэхээр нэг хэсэгтээ дасдаггуй , бэрийн хийсэн хэлсэн уйлдэл нь таалагдаггуй , хуугээрээ ажил хийлгэх хуугээ дорд харагдуулах дургуй байдаг тэрнээс болоод бэртэйгээ хуутэйгээ муудалцдаг гэсээн. Туунээс биш нехер чинь ядуу татуу ессен чиний хангалуун байсан энд хамаагуй. Баян ганц бие авгай бол буурч илуу ааш авиртай байх байсан. Салах эсэх нь чиний л асуудал .нээх айхтар болохоо байчихсан юм алга л байна. Яаж ийж байгаад л тусдаа амьдар. Нехрее тэр талаас нь ятга туунээс биш байгаа ганц ээжийг нь буруутгаж муулах хэрэггуй ээ тэгвэл ёстой салах биз.
Er n bol hadam eejeese tusdaa amidarsan n deere. Ene bdal eregtei huniig muu zand surgaj heterhii zawtai hun tgd l arhi huuhen geh metiin muu zuild tsagaa zoruilah bno. Ene bol manai erchuudiin arhind ordog neg gol shaltgaan bdag. Ger orniih n ajliig humuus hiigd ugchihdug. Tiimes ted gerluuge yarah shaltgaan bhgui. Huuhed n yaj usuj tom bolj bgaag ch anzaarah suhuugui bdag.ene muu shuu
чи нээрээ арайл эрх дураараа юм аа. би айлийн ганц охин байхдаа нөхөртэйгээ танилцаад суусан. суусан ч гэж дээ айлийн хажуу өрөөнөөс л амьдралаа эхэлж байлаа шүү дээ. байс хийгээд л түрээсээ өгч чадахгүй хүүхдээ аваад гудманд хонох шахуу юм болно. за энэ яахав миний л амьдрал одоо бол нэг өрөө ч гэсэн тусдаа байртай болсон. хамгийн гол нь танай хадам ээж чинь хүүхдий чинь өмдийг угаагаад өгдөг юм байна. манай хадам бол юун хүүхдийн хувцас угаах нэг өдөр байтугай нэг цаг, нэг минут ч хүүхдийг минь тэвэрч үзээгүй ёстой аймшгийн сонин авгай байдын. зүгээр ч мөрөөрөө байхгүй ээ бас хүүхдэд минь дээл оёж өгдөг баатар болооод л манай ээжээр торго энтр авхуулж байснаа гэнэт нөгөө дээлнийх нь торго давууг хамж аваад хэл сураггүй яваад өгвөл яахуу. манай ээж бид 2 баахан гайхаад л үлдсэн хэхэхэ. юм үзээгүй юм уу хайшаа юм. чи ч гэсэн хүний хань хүүхдийн ээж болсон юм байж жаахан ч гэсэн халамжтай л байхгүй юу даа. хадам мадамдаа жаахан анхаарал тавиад л эмэгтэй хүний арга заль байдагдаа. юун салах уу больхуу гэж асуугаад байгаан бэ? ийм юмнаас болж салаад чи цаашдаа яаж амьдрах гэж байгаан. чи яахав баян айлмйн охин байж болно ахиад хүнтэй суугаад явна ч гэж бодож байгаа байх, эсвэл нөхөр чинь уйлж гуйгаад эхийгээ хаяаад тусдаа гарна ч гэж бодож байгаа байх гэхдээ бүсгүй минь эхийгээ хаяад чамайг сонгосон хүн эмэгтэй хүнийг үнэхээр хайрлаж чадхуу?. хэзээ нэгэн цагт чамайг ч гэсэн үзэн яадаж орхино гэсэн үг. нөхрийхөө аашийг эвдээгүй дээрээ одоо наад тэнэг бодлоо оорхиод амьдралийг аль болох болж бүтэх талаас нь зохицуул. Саллаа гэж бодход дараа нь суусан хүн чинь өөрийхөө хүүхэд шиг хайрлаж, чамайг чинь үнэнчээр хайрлах нь юу л бол тийм хүн ховор. чи тийм ховор хүн дахиж олж авах гэсээр байтал хүүхэд чинь хэцүүднэ.
Eej shigee hairlaad dotno bh heregtei b hun l bolson hoino setgeltei l bj taaraa ur huuhdee sain saihan yawaasai gej eh hun bolgon husdeg iim shaltgaanaas bolj salj huuhed unchruulj bolohgvi dee hojimiin udur chi hadam ejiinhee bairand bj bh ch yum biluu. huni amidral yaduu manaih iim bish geed odo heleed yahaw e nuhurteigee sain taardag l bol ene cin asuudal bish heseg bj bgaad dsaad saihan bolno doo anh bi bas yag ingej l boddog bsan odoo harin hadam eejiigee ih sanadag hiisen hool tsai ni amtgui yaj im yum hiideg bna a gej boddog bsan odo ter amt sihan sanagddag shu amjilt uujuu bj hadam eejiigee hairlaj hundleh heregtei chamshig l shunu uilah huuhde harj udii boltol l usgusun achtai hun shu de ene hun bsan blohoor l chi saihan hairtai uchirch huurhun huutei bolson gdegiig sain oilgood setgeleeree bwal chamd saihan bh bno. Chi huude yamar ih hairtai yg tr hun tiim l baigaa
Ээжийх нь дэргэд хvvг нь бага зараж бай. Ажиллаж яваад ирсэн хvvгээ хайрлаад емнеес нь даавуу угааж бгаа ээжийг буруутгаж болохгvй. Жоохон ажил терелтэй, овсгоотой бай.
ene tohioldold hetsuu bh n argagui herhehiig chinii tevcheer l medne de
nuhuruu uurtuu ulam ih hairtai halamjtai bolgoy gevel hadam eejiigee buu muul bas bitgii ad uz
bolj ugvul tusda l amidarsan deer shu de. odo tegle geed nastai huniig gantsaarang n amidruulaltai bishde hetsuu l yum bna
Гэр бүл болсоны дараа эхний 2-3 жил ийм л байдаг шдээ. Нөхөр нь ажилдаа зүтгэнэ. Эхнэр нь хүүхдээ хараад хадмын даа. Харин ч чи айлын ганц хүүтэй суусан байна . Ах дүү нар олон байсан бол хэцүүшүү. Энэ бүгдийг зохицуулаж байж гэр бүл гэдэг утгаа олдог юм. Хэн хэндээл хүлээцтэй хандах хэрэгтэй болуу. Хадам яахав дээ тийм л байдаг шдээ.
Uurtsaih80@yahoo.com bicheerei yariltsii zovloe
tusdaa garaa gantsaaraa ter avgai baijil bna biz, urag torliin hol ni uul usnii oir ni gedgiin
Хүү чинь цэцэрлэгт оруулахад болохоор болсон байна, өөрөө тэгээд ажилд ор. Аль болох хурдан тусдаа гар. Ер нь хамт, ойр байгаа хүмүүс ямар ч сайн сайхан байгаад бие биедээ таалагдахгүй юм заавал гардын. Тийм болохоор боломж олдмогц л тусдаа гар.
ingej amidarhgvi eeee bvsgvi mini…
чи чинь харин өөрөө сонин гар уу үгүй юу айн.салах шалтгаан байгаа юм уу би лав олж харахгүй байна хэн ч гэсэн ээжийгээ үр хүүхдээ л гэнэ ш тээ