ДОХ-ын халдвар нууцаар тээгчид Монголоор нэг бэлчиж явна

Хэдхэн жилийн өмнө монголчууд ДОХ өвчний хоёрхон тохиолдол илэрсэнийг сүр бадруулан ярьж байсан билээ. Долоо билүү найм дахь тохиолдол нь илэрсэний дараа бадарсан сүр улам ч хүчтэй дэвэрч “Ер нь энэ Монгол орон чинь ДОХ-ын хөнөөлд том жижиггүй нэрвэгдлээ. Тэр хэдэн ДОХ-той нөхдүүдийг нэгмөсөн нийгмээс тусгаарлая. Эсвэл улс орон даяар нэр усыг нь зарлая. Алийн болгон далд нууцаар халдвар тарааж яваа хүмүүсийн золиос болох юм бэ” гэх мэтээр дээр дооргүй л шуугиж байсансан. Харин ДОХ-ын 15,16 дахь тохиолдол илэрсэний дараа ЭМЯ-ны сайд нь л хааяа нэг мартсанаас мал мэнд үү гэдэг шиг “Хөөө та минь ээ, бэлгэвч хэрэглэе бэлгэвч” гэж орилохоос өөрөөр хүмүүс анзаарахаа больсон билээ. Тэгсэнээ 46 дахь ДОХ-ын халдвар тээгч илэрчихээд байхад л хамрын ханиадаар 46 хүн өвдчихсөн юм шиг л хэнэг ч үгүй явж байлаа. Энэ нь зөвхөн ганц монголчуудын зан араншинтай ч холбоотой зүйл биш юмсанж. Эдүгээ 45 мянган хүн нас барж бараг сая хүн нь халдвар тээгч болчихоод байгаа Бирмд л гэхэд арван жилийн өмнө яг л манайх шиг дөнгөж дөрөв таван хүн ДОХ-ын халдвартай нь илэрмэгц хүүе хаая яадаг билээ ийдэг билээ гэлцэн сүйд болж байсан аж. Гэтэл өнөөдөр тус улсын Эрүүл мэндийн яамнаас саяхан гаргасан судалгаагаар ДОХ нь үндэсний эмгэнэл болчихоод байгаа ажээ. Манай улс ч ялгаагүй өнөөдөр яг л тэр жишгээр явж орсоныг өнөөдрийн үл тоомсорлосон хайхрамжгүй байдал харуулж байна. Нэг ДОХ-той хүний ард 500 халдвар тээгч байдаг гэсэн судалгаа бий. Хэдэн жилийн өмнө энэхүү тоог сонсоод олон хүмүүс “Арай ч дээ. Нэг хүн хичнээн ДОХ-той байсан ч 500 хүнтэй явалдахгүй. Ёстой нөгөө 300 мянган хүн нь ДОХ-той гэж яригддаг Хятадад л тийм байдаг байлгүй” хэмээн эргэлзэж байв. Тэгвэл нарийн мэргэжлийн эмч нар ямар ч байсан нэг ДОХ-той хүн маш дотны 5-6 хүнтэй байнга бэлгийн харьцаанд ордог. Тэрхүү 5-6 хүн нь бас цаашаа дамжуулна. Иймэрхүү гинжин урвалаар дүн гаргах юм бол нэг ДОХ-той хүний ард 500 хүн бий гэсэн тооцоо гаргасан нь амьдрал дээр нотлогдоод байна. Харин энэ тоог бариад л доогийн байдлаар бидэнд мэдэгдээд байгаа 46 ширхэг ДОХ-той нөхдийн байдлаар авч үзвэл Монгол улсад маань ДОХ-ын халдвар нууцаар тээж яваа 25 мянган хүн байна гэж үзэж болохоор байгаа биз. Энэ бол Монгол улсад ДОХ-той нөхдүүд үнээ мал шиг л бэлчиж явна гэсэн үг биш үү. Тэгээд ч хүн амынхаа тоонд хуваавал бараг л Бирмийн хэмжээнд оччихоод байгаа манай улсын хувьд үндэсний эмгэнэл гэдэг үгийг хэрэглэсэн ч буруудахгүй юм шиг.

SOURCE: Ноцтой мэдээ

5 Comments

  1. TIGERMAN says:

    монгол ард түмэн минь бие ээ бодоорой… би ч гэсэн 2011 он гарж байна их бодлоо цалингаа хурааж хүссэн юм нда хүрие гэж толовлож байна. 2010онд идэж ууж шоов цэнгээнд хамаг л мөнгө төгрөг өө цацдага байсан одоо болиё оо тийм үү залууса би залуу хүн ч одоо амидралаа бодиё доо миний шинэ амидрал эхэлэв.

  2. Алтан says:

    хэт ардчилал ийм үр дүнд хүргэдийн. зүгээр ардчилал биш хэт ардчилал. хүний ухамсар, ёс суртахуун хоёр нь хошногоны нүхэнд чихэгдээд, тархи биш боов, үтрээ хоёр нь эзнээ захираад эхэлж байгаам. энэ бол монголын ардчиллын жинхэнэ дүр төрх. улс үндэстний тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлаар дэнчин тавьсан ийм ардчилал бидэнд хэрэгтэй юү хүмүүс ээ?

  3. mongolian says:

    Монголчуудаа янхан битгий ав. бусдийн ханитай битгий суулэр

  4. the phone says:

    HORHOITOI SHYDEE CH EMCHLYYKJ CHADAHGYI AIGAAD HETSYY YUMAA. NUHURTEI, JIREMSEN 3N EMEGTEIN 1IINH NI NUHUR L UVCHTEI, BUSAD 2 NI ERYYL GEJ BODOHOOR AIMAAR YUM. ER EM GOMO LESBI GELTGYI HAANA HAANAA ANHAARMAAR YUM. MONGOLCHUUD MINI BID HAIRTDAA,HANIDAA YNENCH BJ HONOGIIN ZUGAA, ARHIDALTAAS HOL BJ CHADNA SHYY DEE. TER BIYE YNELEGCH NAR EMSIIN HYREELENTEI, HUULIAR ZUVSHUURSUN OROND OCHOOD AJILMAAR YUM. UHAMSARAARAA MONGOLDOO HEZEE CH BUTSAJ IREHGYIGEER………

  5. aidas says:

    bi solongost ireed 2 jil bolj bna. bid anh 5uulaa irsen tegtel bidnii 2n indees dohiin haldwar awchihsan. bid nar odoo yaahaa ch medehgui ih hetsuu bdag. ter 2 hool hiihed n bi idej chaddagui. hudlaa idej bga dur uzuuleed haychihdag. yaadag ch yum bilee hunii gazar negniigee hayaad yawchihaj chadahgui, tsug bgaad bh hetsuu lalar yum aa MONGOLCHUUDAA BODOLTOI BAILDAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.