Бид

167644157

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би энгийн л нэг 30 гарч яваа гэр бүлтэй эх орондоо хайртай л залуу байна. Би энэ нийтлэлүүдийг уншаад төрсөн бодлоо та бүхэнтэй хуваалцах гэсиймаа.

Юу гэхээр гэр бүлээ зөв сонгож амьдрах тухай юм л даа. Би найз нөхөд тойрон хүрээлж буй хүмүүсийн минь дунд гэр бүл салалт маш их байгаад санаа их зовдог гэх үү дээ. Миний хувьд би анх 20 настай ёстой эрх дураараа явсан. Нээх сайхан залуу биш ч бас тийм ч муухай залуу байгаагүймаа.

Энэ үед миний араас 3 охин гүйдэг би өөрөө бас нэг охин луу гүйдэг нэг тийм хөгжилтэй нас минь байсан юм. Миний араас гүйдэг охид болохоор нэг нь намайг мөнгөтэй гэж боддог. Нөгөө нь намайг энэтэй үерхэж цаашлаад суувал яах бол гэж сонжсон маягаар ханддаг. Нөгөө нь болохоор арай л царай муутай байж билээ.

Энэ үед би 17 настай нэг охинтой танилцваа нээх хөөрхөн инээдэг би шууд л дурласан харин сууж ханилах тухай боддоггүй байлаа. Гэтэл тэр маань нэг удаа санаа алдснаа би чамд өөрийнхөө амьдралаа ярий чи энийг сонсоод надтай үерхэх тухайгаа шийдээрэй гэлээ. Би дуугүй л чагнаж байлаа.

Тэрний минь ээж аав 2 нь 2 жилийн өмнө салж ээж нь 4 хүүхэдтэйгээ үлдэж л дээ. Тэр маань бага нь. Ээж нь 2 хүүхдээ сургах гэж байраа зараад хөлсний байшинд ороод дээрээс нь аавд нь гомдсондоо ч юмуу бас нэг хар юмтай нийлж тэр нь бас дотор санаатай нөхөр байж. Ээж нь тэр нөхөрт үлдэгдэл мөнгөөрөө машин тэрэг авч өгөөд хамаг л юмаа зориулсан юм байх. Тэр маань ахтайгаа аав дээрээ очихоор аав нь ээж дээрээ оч гээд ээж нь болохоор аав дээрээ оч гээд л за тэгээд нэг ёсны тэдний амьдрал орвонгоороо эргэжээ.

Тэр маань 9 ангид байхдаа л цайны газар угаагч зөөгч гэх мэт ажлууд хийж өөрийгөө болгож өдий хүрч. Энэ бүхнийг яриад тэр таг болов. Би ч гэсэн дуугүй тэвэрч байгаад гэртээ харьсан. Тэр орой би маш их юм бодож хоносоон. Энэ охин надад амьдралаа чинь шударгаар ярьж байгаам чинь цаашдаа намайг хэзээч хуурахгүй, энэ бүх амьдрал үзсэн ухаантай охин байна. Би энэ охинд бүхнээ зориулна. Би өөрөө мөнгөтэй айлын хүүхэд биш л дээ.

Бодлоо л доо энэ охинтой суувал бүгд бид 2-с шалтгаалана. Хадмын талаас харалтгүй юм байна гэх мэт их юм бодож хоновоо. Тэгээд маргааш нь уулзаад би чамд хайртай гэж хэлсэн. Бид хоёр 6 сар үерхсний дараа тэр маань надад бүхнээ зориулсан цэвэр ариухнаараа байсан.

Миний сонголт алдаагүй бид одоо ханилаад 12 жил болсон байна. Бидэнд бүх зүйл байна. Их биш ч гэсэн под хийсэн хөрөнгөтэй хөөрхөн үр хүүхэдтэй сайхан амьдарч байна.

Гэтэл бид 2-г үэрхэж байхад адилхан нийлж байсан найз нөхөд таньдаг залуус маань салж сариниад үр хүүхдээ өнчрүүлээд явж байх юм. Найз нөхөд таньдаг залуус маань цаад эд хөрөнгө ар гэрийг нь судалснаас биш ерөөсөө ханилах охиноо залуугаа сайн судалж чадаагүйгээс салалт үүсч байна гэж бодох юм. Сайхан царай зүс эд хөрөнгө өнгөцхөн зугаа цэнгэлээс үүдсэн амьдрал бол нээх удаан үргэлжлэхгүй эцсийн дүндээ үр хүүхэд, хамаг сайхан бүхнээрээ хохьроод үлдэж байна шүү дээ. Мэдээж сайхан хайраараа нийлсэн сайхан амьдарч байгаа залуус байгаа л даа.

Ухаан муутай хүн өөрийн алдаан дээр суралцдаг. Ухаантай хүн бусдийн алдаан дээр сурацдаг гэдэг шүү дээ. Залуусаа сонголтоо зөв хийж харамсах зүйлгүй сайхан амьдарцгаая…

17 Comments

  1. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд. 
    Сайтыг аль 3 жилийн өмнөөс уншиж байгаа. Энэ сайтыг хараахан гэр бүл болж амжаагүй, үерхэж найзалж эхэлж байгаа, эсвэл ганц бие хүнтэй суугаагүй эрэгтэй эмэгтэй хүмүүс уншаасай гэж их боддог. Энд дандаа л хэнд ч хэлж чаддаггүй гэр бүл, амьдралын үнэн асуудлууд яригддаг. Тиймээс эндээс сурах юм их шүү. 
    Нийгэмд маань гэр бүлийн хууран мэхлэлт, салалт, шалиг явдал, өнчрөл, архидалт, хүчирхийлэл үнэхээр эрээ цээрээ алдлаа. Хүмүүс минь яасан их уур уцаартай, мөнгөтэй, завтай, худалч хуурмаг болоо вэ. Гэр бүл гэдэг энэ нандин нэрийг ямар ихээр гутаана вэ. Гэр бүл гэдэг үг аймшигтай хэцүү, муу муухай үйл явдлаар дүүрсэн тоглоом мэт сонсогдоно. 
    Гэр бүл болно гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаан дээр бий болдог бөгөөд хариуцлага бүхий ажил юм. Ажил дээрээ хариуцлагатай байдаг мөртлөө гэртээ очоод ямар ч хариуцлагагүй хоёр нүүртэн хүмүүс минь дээ. Та нарын тоглож чадахгүй тоглоомноос болж хичнээн эр нөхөр, эхнэр, хүүхэд нулимстай хонож амьдралд итгэл алдарч явааг мэддэг ч болоосой. 
    Миний хувьд нөхөр охины хамт амьдардаг. 29-тэй. Нөхрийнхөө ааш зан, нэг тийм цаанаа л гэгээлэг халамжтай занд нь татагдаад л суучихсан. Өөр юуг нь ч хараагүй дурлачихсан. Ар гэрийн амьдрал нь хэцүү, эхээс олуулаа, бас бүрэн дунд боловсролтой тийм л залуу. Гэхдээ тэр бүхнийг нь мэдсээр хайрандаа дийлдээд л суучихсан. Хүмүүс болохоор ямар хайран юм бэ гэж намайг хардаг байсан. Ээж аав минь ч охиноо ийм хүнтэй суулгах гэж ингэж олон жил сургасан байж дээ гэж нэг удаа дургүйцсэн. Аав маань аваад ир уулзъя нүдийг нь нэг хараад л бүх зүйл мэдэгдэнэ гэж хэлж билээ. Гэхдээ тэрэнтэй минь нэг удаа уулзаад л итгэж болох хүн гэж дүгнэсэн. Манайд цуг амьдар гэж урьсан. Тэгээд л хамт амьдарч эхэлсэн дээ. Хань маань худлаагаасаа долигонодоггүй байгаагаараа байхдаа л хүний хүндлэлийг хүлээдэг. Харин ижий аавын минь буян хишиг намайг сайн ханьтай учруулжээ гэж боддог. Би өөрөө ямар ч хэрүүлгүй, хүндлэл дүүрэн гэр бүлд мэндэлж, аавыг минь маш их хүндэлдэг, өгөөмөр сайхан сэтгэлтэй, тусч, орсон гарсанд хоол ундтай тийм л сайхан ээжийн охин болон өссөн болохоор одоо нөхөртэйгээ хэрэлдэж ч мэдэхгүй, нэг ч муухай үг хэлдэггүй. Хань маань ч ямар нэг ч муухай үгээр хэлдэггүй надад маш их хайртай залуу. Аав минь ухаантай хүн юм болохоороо ханьд минь айл гэрийг айл шиг айл байхад хэрэг болох бүхий л ур чадваруудаа зааж өгсөн. Өөрсдийн ажлын хөлс, хамтын хүчээр сайхан байр зээлээр аваад тусдаа гараад 3 жил болж байна. Зээл ч залуу хүмүүст үнэхээр боломж, хариуцлагыг мэдрүүлж байна шүү. Одоо ямар ч гэрэл цахилгаан хэрэгсэл, сантехник, эвдэрхий хамхархайг өөрөө дор нь янзалчихдаг. Би ч бас гэр орноо их цэвэрлэдэг, уранхай ноорхойг оёчихдог, хүмүүсийг хоолоор дайлах дуртай ээжийнхээ занг өөрийн мэдэлгүй авчихсан байсан. Нөхөр нь гэр орноо засаж сэлбээд, эхнэр нь өнгөлж зүлгээд байдаг айл товхийгээд л явна шүү. 
    Ер нь ээж, аав буюу хүний өссөн орчин өөрийн гэр бүлийн амьдрал зохиоход маш их нөлөөлдөг юм байна. Миний хань бас өвөө эмээтэйгээ өссөн болохоор тусч, элдэв муу зан байхгүй, ажилсаг, бүр уранхайгаа өөрөө оёх гээд байдаг хүн. Бид хоёр хамт амьдрах хугацаанд олигтой муудалцаж үзээгүй. 1 удаа хамгийн аймаар муудалцсан гэвэл “Битгий солиор” гэж л хэлсэн. Энийг хүмүүс уншвал гайхах байхдаа. Гэхдээ үнээн. Яагаад гэвэл бие биедээ маш их хайртай, хамгийн гол нь хүндэлдэг, амьдралдаа хариуцлагатай ханддаг, байгаадаа сэтгэл хангалуун байдаг учраас л тэр. Нөхөр маань гадуур хүмүүстэй нийлж ууж идэх их дургүй зожиг. Гэртээ л ганц нэг үнээ цааш нь харуулбал их юм. Бид хоёр хоёулаа ажил хийдэг учраас оройн хоол, хувцас хунараа ээлжлээд аль завтай нь угаадаг. Гэхдээ эр хүн өөрөө хайрлаад, туслаад байхаар би өөрөө санаа зовоод аль болох нөхрөө хүргүүлэхгүй өөрөө гялс угааж, хоолоо хийдэг. Тиймээс хайрлаад л байвал хариу хайр нь ирээд л байдаг гэдэг үг үнэн юмаа. Энэ мэтчилэн өөрийгөө болон ханийгаа магтаад байвал дуусахгүй нээ. Бид гурав үнэхээр аз жаргалтай байна. Үр хүүхэд хайрыг улам л зөөлөн, улам л хариуцлагатай болгох юм аа. 
    Хэрэв үнэхээр тохирох хосууд учраад хамт амьдраад эхэлсэн, бүх зүйл нь ок байгаа бол тэрийгээ маш их нандигнах хэрэгтэй юм байна шүү хосуудаа. Миний найз их сайн залуутай таараад хамт амьдарч байсан ч өөрөө их шуналтай, байнга болохгүй байна бүтэхгүй байна, мөнгөгүй байна гээд нөхрөө өөлөөд л уурлахаараа нөхрөө зодож, цохиж, хашгирсаар байгаад нэг л өдөр нөхрийнх нь гар хөл сарвалзаад тэгээд хамт зодолддог болсон юм даг. Мэдээж төгсгөл нь салалт…
    Тиймээс бүх юм биднээс өөрсдөөс маань шалтгаалж байна. Хосуудаа хайрлаад л бай, хариу нэхэхгүй хайрлаад л бай, тэр хайр тань хэд дахин үржээд ирнэ ээ.

  2. ariuk says:

    Энэ дээр юу биччих вээ. Ууг уншаад инээмсэглээд өнгөрөх гэсэн энэ дээр 1нөхөр эх орон чинь гийгүүлээ юу гэнэ үү. Хариу бичье. Тийм эх орон минь гийгүүлж байна. Харьд явах эх орондоо амьдрах 2ийн эх орондоо үлдсэн залуус нь хожиж байгаа. Тэнд хэний төлөө юуны төлөө амьдарч байгаагаа ихэнх нь мэддэггүй юм. Би сурч байгаа болон мэргэжилээрээ гайхуулан ажиллаж амьдарч байгааг нь хэлсэнгүй шүү. Тэнд зүгээр л өдөр хонгийг өнгөрөөж байгаа нь дийлэнх нь юм билээ. Би олон орноор явсан одоогоор 20 орчим орноор яваад байна. Тэнд байгаа ихэнх нь найз нөхөдгүй жожиг маягийн хүмүүс болсон байгаад маш их харамссан. Бараг уулзан хүмүүсийн 80-90% нь тийм сэтгэлгүй хүмүүс болсон байна лээ дээ.чи ч ялгаагүй тийм болсон байгаа.

  3. sainaa says:

    mungutei yu gej harahaasaaa umnu mungu oloh chadwartai yu gedgiig ni yadaj harwal deer gej bodogdood yawvhihlaa

  4. humun says:

    saihan hos bn sain saihan amidral zohioj, az jargalyn deediig husey

  5. Baghi says:

    энэ л гоё дурсамж бичлэг байна.Бүх бичлэгүүдээс илүү таалагдлаа ,,

  6. kk says:

    Ex orondoo xairtai ene ter uyangiin xaliltai garuu vgvi yu ex oron chin chamaig giigvvllee yu

  7. Bold says:

    unshchihsan oguulel bn

  8. ganaa says:

    nice bna tsaashid ch amjilt

  9. Долоон бурхан says:

    Ухаалаг залуу бна. Энэ л хэвээрээ ноен нуруугаа хугалахгvйгээр хань ижилээ хайрлаж яваарай. Амьдрал танай гэр бvлд егееж ивээлээ улам их хайрлах болтугай. 

  10. ..... says:

    end niitlegdsen niitleliig unshihaar buur itgel aldrah um….alham hiihgui baiya gheer ueiinhnese hotsroh gd alham hiiye gheer aldsan denduu olon nasnaasaa iluu hashir suuj bhshg …tanii niitlel nadad taalagdlaa saikhan amidral bna .hun you tarina teriigee huurna gdeg bga ….az jargal husiye

  11. asd says:

    Eriin tenger hunii deed gej helye dee zaluu mini chamaig. Az jargal husye.

  12. BBBB says:

    ИЙМ ЮМ УНШИХ САЙХААН. ИЛҮҮ ОЛОН ИЙМ ГЭГЭЭЛЭГ ЮМ БИЧЭЭСЭЙ БИЛЭЭ ЭНЭ САЙТ ДЭЭР

  13. Helen says:

    Az jargal hamgiin sain saihniig tanai ger bvld husey …gol n huvi hunii uhamsar sdee ..ed hurungu mungu tugrug hamaagui ..hamgiin chuhal n amidraliin tuluu gecen husel ermelzel bas uigagui hudulmur ….hamgiin cvvld n hundlel umu daa

  14. uhaarahui says:

    Hun bur bodoj baih zuilig shan bichjee…
    Uneheer bid bodoh heregtei bur huuli morddogson bol huulichilmaar yum chini ene ger bul salalt bolood bna. Er em 2 suuh salah yah ve Xarin ard uldeh alag urs, aldsan tsag hugatsaa gedeg yugaar ch solimgui zuil yumsan. Etseg eh ni salsan Alag urs hichneen ih bna ve. Tedni omno huleeh hariutslagaa etseg eh ni bodohguigees, songoltoo buruu hiij neg yumand ni iluu shunsanaas holin olon jilin amidraldaa niitsehgui salj Ursinhee golig harluulj amidrald ni tolbo uldeej baina shuu de.
    Negen gert gal golomtoo uusgesen bol – Ur huuhdinhee hoichin toloo durlaj suusan amidraldaa Uurgee uhamsartai bieluuleh heregtei shu gej sanuulmaar bhin da.

  15. brittany says:

    Saihan yumaa. unen l hellee. saihan hairtai uchirchee.songoltoo hj chadaagui l yvna daa. amidral namaig shagnaasai bilee. 

  16. sara says:

    yamar hoorhon yum be.iim amidral unetei.bas bat beh baidag.za jargal husie

  17. az says:

    goy yumaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.