Ганц олдох амьдралдаа “сайхан” гэсэн тодотголыг хүртэж, хаа явсан газраа хэн нэгний харцыг булаах нь хүн бүхэнд олдоод байдаг аз жаргал биш. Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг эргэж харахгүй эр хүн ховор байдаг шиг харахад харц дүүрэн, аятайхан эрчүүдийг бүсгүйчүүд бид аль хэдийнэ онцолсон байдаг. Хэдийгээр улс төр хөөцөлдөж, УИХ-д орж ирсэн эрчүүдийг эмэгтэйчүүд бид “эр хүн” талаас нь тэгтлээ анзаарч хардаггүй ч харц булааж, хайр хүргэсэн эрхмүүд тэнд бас бий. Тиймээс бид энэ удаа УИХ дахь аятайхан эрчүүдийг шилж сонгоод, онилохоор шийдсэн болохоор бүсгүйчүүд ээ сонирхож үүнийг уншаарай :D…
Хамгийн дур булаам эр хүн
УИХ-д ийнхүү гурав дахь удаагаа сонгогдсон С.Баярцогтыг саарал ордонд суудаг хамгийн дур булаам эр хүн гэж бүсгүйчүүд үнэлдэг. Нүдэнд дулаахан, аятайхан, цэвэрхэн, тэгсэн атлаа цаанаа нууцлаг харагддаг тэрээр энэ бүх гадаад байдлаараа бүсгүйчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг аж. Дур булаам гэдэг үг эр хүнд тохирохгүй ч гэлээ яг л тийм мэдрэмжийг С.Баярцогт сайд ордны бүсгүйчүүдэд мэдрүүлдэг байна. Эвслийн Засгийн газар байгуулагдах энэ үед Сангийн сайдаар тодорсон тэрээр хамгийн анх МАХН-д гишүүнээр орж, Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан ч 1996 онд Социаль Демократ намд элсэж байсан түүхтэй. Энэ ч утгаараа намын нөхөд нь түүнийг хааяахан Хувьсгалт намын гишүүн гэж ад үзэх нь бий. Харин сүүлийн үед АН-ын шинэ дарга Н.Алтанхуяг нарын фракцад идэвхитэй элсэж, Сангийн сайд хүртэл болж чадсан тэрээр намынхандаа болоод ард түмэнд нэлээд нэр хүнд олох болсон. Гэхдээ түүний хэн байх нь хамаагүй ч хамгийн дур булаам эр хүн гэдгээрээ бүсгүйчүүд бидний анхаарлыг яах аргагүй татдаг билээ. Залуухан сайдын энэ рейтинг хэзээ ч унахгүй бололтой. Магадгүй цагтаа “Жентельмен”-эр шалгарч байсан үнэхээр сайхан залуу л улстөрд орж ирэхгүй бол С.Баярцогт бүсгүйчүүдийн хувьд “үнэтэй” хэвээр байх болов уу.
Эгдүү хүргэм эрхэм
Өмнө нь Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан тэрээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар Увс аймгаас сонгогдсон билээ. Сонгогдсон даруйдаа УИХ дахь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж эхэлсэн түүнийг үнэхээр эгдүүтэй эр гэж бүсгүйчүүд ам булаалдан ярьдаг. Жаахан хүүхэд шиг бугдгар хацартай, цэвэрхэн шар царайтай, биендээ таарсан мах мариатай, нүдэнд дулаахан, зөөлөн харцтай гээд Ч.Хүрэлбаатар гишүүнд бүсгүйчүүдийн анхаарлыг татах олон зүйл байдаг аж. Дээр нь зүүсэн нүдний шил нь их зохих юм гэж нэгэн бүсгүй. хачир нэмж байсан удаатай. Үнэхээр ч харах тусам эгдүү хүрмээр энэ эрхэм бүсгүйчүүд бидний анхаарлыг татахгүй байхаас ч аргагүй юм. Тэгээд ч эгдүү хүр.гэм эрхэм гишүүнд маань харах царайны муухай ааш, хэдэр зан байдаггүй бололтой. Тэгэхээр энэ чигээрээ байж, эмэгтэйчүүдийн эгдүү, хайрыг хүргэж яваарай гишүүн ээ.
Тачьяангуй залуу
УИХ-ын хамгийн залуу гишүүн гэдгээрээ ялангуяа бүсгүйчүүд бидний анхаарлыг ихэд татаж байсан Лу.Гантөмөр гишүүн энэ удаа дахин УИХ-д орж ирснээр хууччуулын тоонд зүй ёсоор орох болсон. Энэ ч утгаараа үргэлж инээмсэглэн явдаг байсан гишүүний маань алхаа гишгээ, үс хэл, харц нүд зэрэг нь сүүлийн үед өөрчлөгдөж, их л “баавар”-тай харагдах болжээ. Явж байгаа, алхаж байгаа, харж байгаа, ярьж байгаа зэрэг нь цаанаа л юм үзэж, нүд тайлсан шинжтэй болсон нь сүрийг улам ч үзүүлэх аж. УИХ-д хоёр дахиа орж ирж байгаа юм чинь арга ч үгүй биз дээ гэж хүүхнүүдийн нэг хэсэг нь өмөөрч байхад нөгөө хэсэг нь улс орныхоо төлөө хэтэрхий их сэтгэл зовниж байгаа бололтой гээд хир халдаахыг огт хүсэхгүй. Эдийн засгийн мэдлэгээрээ УИХ дахь гишүүдээс нэлээд чадвартайд нь тооцогддог тэрээр ямартай ч УИХ-д орж ирсэн цагаасаа бүсгүйчүүдийн харцыг булааж, хайрыг татаж эхэлсэн. Хөөрхөн, царайлаг төрсөн түүнийг хаанаас нь ч харсан аятайхан залуу гэж бүсгүйчүүд үнэлдэг. Энэ олон сайхан үнэлгээг бүсгүйчүүд түүнд харамгүй өгөхийн дээр хамгийн “тачъяангуй” залуу гэж нэрлээд байна. Эхнэрээс нь өөр энэ үгийг хэлэх эрхтэй, “мэдлэгтэй” хүн үгүй ч харахад л харцнаасаа тачъяангуй гэдэг нь харагддаг ажээ. Тэгэхээр бүсгүйчүүдийн уран сэтгэмж нь эрчүүдийнхээс илүү өндөр хөгжсөн байдаг бололтой.
Сайхан төрсөн Ч.Сайханбилэг
Нийслэлийн зүүн хэсэг болох Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдон суусан Ч.Сайханбилэгийг сайхан төрсөн эр хүн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. “VIР та сувгаа бүү солиорой” гэсэн этгээд, дэгжин яриа бүхий нэвтрүүлгээр социалист нийгмээсээ салж амжаагүй явсан үзэгч биднийг алмайруулж байсан тэрээр тухайн үедээ ёстой л барууны соёл гээчийг МҮТВ-ээр олон нийтэд хүргэж байсан гэмээр. Сонин, хачин нэвтрүүлэг хүргэхийнхээ хажуугаар “сайхан төрсөн” өөрийгөө санамсаргүй байдлаар “Пи Ар”-даж явсан тэрээр өөртөө тохирсон сайхан бүсгүйг эхнэрээрээ сонгож, бас л шуугиан тарьсан удаатай. Харин эдүгээ УИХ-д орж ирсэн түүнийг саарал ордны сайхан залуусын тоонд зүй ёсоор оруулж байна. Өндөр бие хаа, шөрмөслөг гар хөл, цэвэрхэн цайвар царай, царайлаг төрх байдал гээд сайхан төрсөн Ч.Сайханбилэгт “гоё” зүйл их бий.
Өндөр чийрэг биетэй Б.Чойжилсүрэн ч бас ганган залуу
Нэгэн удаа шинэхэн сэтгүүлч охин Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хамгаалагч залуугаас “Гишүүнээ танаас ярилцлага авч болох уу” гэж халааж байсан түүхтэй. Тэгвэл УИХ-ын шинэхэн гишүүн Б.Чойжилсүрэнг энэ хэний хамгаалагч юм бэ гэж хэн нэгэн нь андууран асууж байснаас үзэхэд залуухан гишүүн маань гишүүн гэхээсээ илүү хүдэр чийрэг биетэй, хамгаалагч залуу шиг харагддаг бололтой. Тас хар нүд хөмсөг, хөрслөг бор царай, хүдэр чийрэг биетэй Б.Чойжилсүрэн гишүүнийг УИХ-ын сонгуулийн үеэр их хэмжээний мөнгө тараасан гэж ярих нь бий. Ямартай ч эрдэм номын мөр хөөсөн эрхэм гэхээсээ илүү орчин үеийн ганган залуу шиг харагддаг түүнийг УИХ дахь сайхан залуусын тоог нэмж ирсэн гэж бүсгүйчүүд жиг жуг хийх болсон.
Янаг дэмий биш гэж үү
УИХ-ын гишүүнээр ийнхүү хоёр дахиа сонгогдон ажиллаж байгаа Сү.Батболд сайдыг манай парламентын туршлагатай, чадалтай, мэдлэгтэй улстөрчдийн нэг гэж ард түмэн үнэлдэг. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан түүнийг чадварлаг дипломатч гэх нь ч бий. Энэ ч утгаараа хамтарсан Засгийн газрын гишүүн болж, Гадаад хэргийн сайдаар дахин сонгогдсон түүнийг “суудлаа зөв оллоо” хэмээн улстөр сонирхогчид сайлж байгаа. Монголын толгой бизнесменүүдийн нэг Сү.Батболдын талаар улстөрийн хүрээнд ямар нэгэн эвгүй яриа хөөрөө байдаггүй билээ. Нүдэнд дулаахан төрхтэй хэрнээ цаанаа л “учиртай” харцтай түүнийг УИХ дахь “янаг нүдэн” залуу гэдэг. Учир битүүлэг, нууцлаг эрчүүдэд тааламжтай ханддаг бүсгүйчүүдийн хувьд Сү.Батболд сайд үнэхээр ч “янаг” эрээр тодрох нь аргагүй юм. Тэгээд ч УИХ-ын гишүүн хүнд ийм шинж чанар байж болохгүй гэх журам байхгүй шүү дээ. Тиймээс янаг дэмий биш гэж үү, бүсгүйчүүд ээ.
УИХ дахь секси залуу
Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын суудалд тухалж чадсан Х.Баттулгыг саарал ордон дахь хамгийн “секси” залуу гэж бүсгүйчүүд ам булаалддаг. Чац намхан ч “бакь” цээжээрээ бүсгүйчүүдийн анхаарлыг ихэд татдаг түүнийг спортлог биетэй нэгэн гэдэг. Магадгүй уран сэтгэмж нь өндөр хөгжсөн бүсгүйчүүд шинэхэн сайдынхаа костюм, пидфакыг нэвт хардаг ч байж болох. Ер нь ч ажил хэрэгч хувцасных нь цаанаас түүний хав дөрвөлжин бие, шкаф шиг “бакь” цээж нэвт, шувт харагддаг болохоор саарал ордон дахь бүсгүйчүүд шүүрс алдах нь аргагүй байдаг биз ээ. Олон жилийн өмнөөс спортод хөлс хүчээ дайчлан ирсэн тэрээр жудо бөхийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө хаяж ирснийг хэн хүнгүй мэднэ.
SOURCE: Өглөөний сонин
25 Comments
СҮ.Батболд үнэхээр таалагддаг.Нүдэнд дулаахан сайхан залуу ш дээ.Бас ухаалаг санагддаг. Аль 2006 онд манай сургуулийн зааланд ирж тоглодог байхад нь хардаг байлаа гэж
.
Gantumurtei sexdej bsan shuu dajgui sexddeg zaluu shuu. unhheer amttai bsan shuu hehe
Баяртсогт баттулга2 той ю яахаас бутсахгүй шүү
хаха намайг алаад өгөөч 60 чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэгчээр шилж шилж эд нарыг жагсаажил дээ янз нь. за би өвөрмонгол гээд 10н 30с дээш насныханд зориулсан газарт зөөгч хийдэг байла.нэг өдөр л лав нөгөө баярцогт чинь орж ирж нөгөө муу умгар газрыг минь гэрэл гялбаалгадаг юм байгааз дээ тэгээд иш нөгөө муу нөхөргүй бэлэвсэн нөхөртөө гологдсон гээл есөн жорын авгай нар чинь араас нь хошуураад л хорьтой охин шиг аальгүйтээл гүй ээ мөн анхаарлыг нь татах гэж элгийг нь авсан даа .хахахх тэр санаанд оров
Энэ нөхдүүдийг дур булаам гэвэл Би юу болох болж байна!!! Би монголд очвол од болох юм байна гэж ойлголоо.
УЙХ-н бүх гомо нарыг жагсаачихаж…хэ хэ
ХА ХА ЭНЭ МУУ ХЭДЭЭ НЭГ УДАА ГЭСЭН МАГТАЖ ДЭЭ. ХӨӨРХИЙС БАҮРЛАХ БАЙГАА ДАА
Gantomor harin estoi taalagddag shuu dajgui yria hoorootoi nudend dulaahan zaluu bas medlegtei kkk
ene hamgiin dur bulaam gedgiig hamgiin ih mongotei gedegtei dyitsyylsen jishig bololtoi… Neg yosondoo hamgiin ih mongotei ni niitlel hiisen negend hamgiin dur bulaam haragdsan boltoim
eooh bolimoor yumaa eh oronoo hogjvvlj chadahgvi bj yun tsarai marai we?
icheechee ternii orond uls ornoo ood n tataach ee
amigo lav neg ni bhaa
УИХ-ын гишүүдтэй сексдэж байсан хүүхнүүд сэтгэгдлээ бичнэ үү?
Классная статья, мне понравилась, читается легко и бысто. Автору огромное спасибо.
Энэ Х.Баттулга гэж ороо нь орж эрэг шөргөөсөн бух шиг нөхөр шүү. За нэг урамдаад дайрах юм бол хүүхнүүдийг ч ёстой нэг болгож тавихаар нөхөр шүү.
hey ene saihan bileg henii pidjakiig guigaad umstsun yum be? unen huvtsasaa zohitsuulj chaddaggui. harin bayartsogtiin saihan gdg n yahiin argagui unen
Bayartsogt bol unekheer dur bulaam zaluu , kharin busdiig n saikhan gekhed arai l bishee. Saaral ordonii khuukhnuud gej yamar malnuud baidag um boloo , er khun kharaad yavj baidag bolomj garval untchikh tiim l khuseltei khumuus um shiv de
Bayartsogt neeree taalagddag sh dee,tseverhen nudend dulaahan uhaaag g.m
TER SAARAL ORDNII HUUHNUUD GEJ BAINGA L NOITON NORJ YAVDAG UM BN DAA HAHHAA,
za ene ch yahaw Shatahuun hemnegch mongold oruulj bn ta buhen udur buhen minii mashin binzen ih ideed bn dogoldood bn gehchilen yarij bdg Odoo ta ene tolgoi obtogson olon asuudlaasaa salah tsag bolsoon uuniig shiidsen masn goe buteegdehuun mongold newtreed bn aa medeeleliig 99131596 utasand zalgaj asuugaarai
Õ¿¿õí¿¿ä ýð÷¿¿äèéí þóã íü òºð¿¿ëæ õàðäàã þì áîëîî. Ýð÷¿¿ä áèä õ¿¿õí¿¿äèéí ýõëýýä í¿¿ð öàðàé, õºë, áºãñ, öýýæèéã íü ýõýëæ øèíæäýã. Öàðàé ìóóòàé ÷ ãî¸ õºëòýé áîë ýð÷¿¿äèéí í¿ä ÷ õºëíººñ íü ñàëàõã¿é ø¿¿.
сайхан залуучууд байна.
Shurmuslug gar hul ch geh shig, gedsee unjuulsan uvuchyyliig
bichih yumaa olj chadsan yum be . ennii orond hen ni heden zoos idej bayjij bgaag bicheeech
Yoo yamar teneg argaa barsan hereggui yum bichdeg yum bee. Chaavaas daa. Nadad law ter teneg torhoiloltuud chini ogt taalagdahgui bn. Hurelbaatar gedeg hun tiim egduutei bn gej uu huuhenuud ee. Arai chdee. Lu.Gantumur ch geh shig. Uur hureed heleh muu ug ch oldohgui ni.