Сайн байцгаана уу энэ захиаг уншиж суугаа ах эгч та нараас би зөвлөгөө хүссэн юм. Намайг У гэдэг. Миний ээж сэтгэцийн өвчтэй хүмүүсийг бодвол гайгүй ч гэсэн *Сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн* хяналтанд байдаг. Ээжийн мин өвчин яг хавар болохоор эхэлдэг юм л даа хэдий надад хэзээ ч итгэж болох найзууд байдаг ч хүнд ярьмааргүй нууц гэж байдаг шүү дээ. Тийм болохоор би энийг та бүхэнтэй хуваалцаж сэтгэлээ багахан ч болов тайвшруулж зөвлөгөө хүсэх гэсэн юм. Би энэ жил ЭЕШ шалгалт өгнө аав ээж 2 минь хамт амьдардаг аав минь сайн хүн.
Ээж минь уул нь ажил хийдэг байсан юм. Тэр оны буюу 2011 оны зун ээжийг минь бөө болгоно хэмээн хэдэн бөө нар дагуулж явснаар энэ бүхэн эхэлсэн юм. Ээж минь бөө болохоосоо өмнө жилдээ нэг удаа эмнэлэгтээ хэвтэж өдөр болгон тогтмол эмээ уудаг хөдөлмөрийн чадвартай сэргэлэн нэгэн байсан юм. Бөө болдог тэр зун ээжийг минь тэд нар эрүүл болгоно чиний өвчинг алга болгоно хэмээн авч явч түлсэн. Ээж минь сэтгэцийн өвчинтэй бас ажилд муу болохоор албан байгууллагаа ажилд авдаггүй ч ах нь компанидаа ажилуулдаг юм. Ах нь бөөд нэвт орсон. 7 хоногийн 7 өдөр бөө буулгана гэж манайд ирдэг байлаа надад ч хичээл хийхэд үнэхээр төвөгтэй тэр ч яахав бөө буулгахаараа ээжид минь архи тамхи 2-г ус хоол 2 шигл шахна.
Бас бүрэн манараагаа авахгүй бол зодож, ээжийг минь тайвшруулдаг эмийг гаж нөлөөтэй өвөөгийн чадлыг бууруулна гээд хориглосон. Миний нүдэн дээр хүртэл ээжийг минь зодож хамрыг нь далийлгаж цус гаргаж байсан гашуун түүхүүд олон бий. Мөн бөөгөө буулгахгүй хэцүү дарамттай байдаг гэхэд ах дүүгийнхээ холбоог таслана танайх гуйлгачин айл сүйрнэ харж л байя сохор зоос ч өгөхгүй гэх мэтээр доромжилдог. Ээжийн минь цалингаар л бид 4 амьдардаг. Манайх санхүүгийн боломж жоохон муу аав минь зээлтэй ах маань оюутан одоо би сургуулиа төгсөнө. Ээж минь одоогоор 3 сар хэвтэрт байна эмээ уухаа больсноос хойш ээжийн минь сэтгэл санаа муудаж сэтгэл гутралд орж эм нь үйлчлэхээ больсон. Саяхнаас босч ажилдаа орсон боловч 2 хоног яваад дахиад л өвчин нь эхэлсэн ажилдаа явахаа больсон би завсар зайгаараа гэрээрээ дайрч өдөр болгон ээждээ хоол хийж өгч чадлаараа л тэтгэдэг.
Хажууд нь суухад ээж минь үнэхээр өрөвдөлтэй харагддаг би ээжийгээ хэр удаан наслахыг мэдэхгүй ээж минь өмнө нь амиа хорлохыг завдаж 50 ширхэг эм ууж байсан нэг л өдөр хичээлдээ яваад ирэхэд ээж минь алга болсон байх вий гэдгээс би үнэхээр айдаг. Тиймээс би үргэлж ээжийхээ дэргэд байхыг боддог юм даа. Гэхдээ сүүл рүүгээ би амьдралдаа гутрах боллоо ээж минь яаж чиний сургалтын төлбөрийг төлнөө гэх мэт стэгэл санаагаар унагасан үгийг байнга хэлдэг боллоо хичнээн сэтгэл санаагаа өөдрөг болгохыг хүсэвч болж өгөхгүй юм. Ээжийгээ хараад л гуниглаад гутрачих юм үнэхээр хэцүү байна. Хэлье гээд хэнд ч хэлж чадахгүй өдөр болгон давтагдах зовлон. Ээжийг минь эрүүл болгооч гуйж байна бурхан минь. Ээж минь мөнгө өвчин 2-с л болж бөө болсон тийм болохоор энэ мөнгө гэдэг зүйлийг ухаанаараа олоод аав ээж 2-гоо газар дээрхи диваажинд амьдруулах болно ингэж бодоод хичээлээ хийгээд байна даа. Би чаднаа заавал!
35 Comments
17t do 3sar hewtej bsn.dara n ih sur.a tugssun.hvvhd gargasn.odo hrn uur uwchin tussan.modnii 2n tend bdg bio energin tuw ymarch uwching sn emchildeg gseen.bi uru emchlvlj bga
setgetsin uwchin edgedeg gj bdjn.bi bs shar hadand hewtej bsn.3sar hewtsen.odo zuw zvgeer.
Надад сэтгэлийн дэм өгч ариун туршлагаасаа хуваалцсан ах эгч нартаа үнэхээр их баярлалаа. Ээж мин эмээ ууж эхэлсэн одоо ажилдаа тогтмол явж байгаа бүгдэнд чин маш их баярлалаа. Бас аз жаргал хүсэе. Бас би Математик сонины ЭЕШ-д эхний 79д орсон математикийн олимпиадад 11д уран жиргээд 4т орсон. Урмаар тэтгэж ухаанд мин ухаан нэмсэн та бүхэнд бүгдэнд чин баярлалаа. Дахиж гуниглаж өөрөө өөрийгөө зовоохгүйэ үнэхээр гутарсан хэцүү үедээ та бүхний надад бичсэн энэхүү сэтгэгдлүүдийг уншиж байх болноо.Бүгдэнд чин аз жаргал хүсэе
hend ch bitgii naid. zovhon oortoo l naid. bas eldev zuild tarhia gashilgah hereggui.
Ямар өрөвдөлтэй юм бэ?Энэ муухай бөө нар хурдан мөхөөсэй Өчнөөн амьтан зовоох юм,Миний дүү сэтгэлийн тэнхээтэй амьдар чи бүгдийг чадна дийлнэ Болох болохгүй эрчүүдтэй бүү учраарай болох болохгүй шашинд ч
бүү хууртаароай,Бурхандаа мөргөн тарниа уншиж бай,Байгаль дэлхийдээ цайны сүүний дээжээ өдөр болгон өргөж ээжийнхээ өмнөөс гуйж бай,Зовсны эцэст жаргадаг юм ,Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл Хэн овсгоотой нь ялна Ханцуй шамлаад тэмцээд бай дүү минь
zolood gesen hund. asuuh zuil bwal ooriin fb hayagiig uldeenuu. bi ooroo add hiieyee
Deer bichsen Zoloo, tanitai yaj holbogdoh bee? Zovolgo avch heden zuil asuh gsn yum
Sain baina uu zahiaag unshih odoriin mendiig hurgii. bi yag tanai eejtei adil setgel gutraliin owchtei. semut iin hyanaltand bg. ehleed owchnoo huleenzowshoorohgui emee uudaggui blaa. harin odoo bol emee tasraltgui uuj bna. emchiin bichij ugsun emiig bnga uuh heregtei. setgel gutrald amidtiplin udaan hugatsaand uuj bj gutralaas garna dood tak n 6 sar. hamgiin gol n ar geriinhen n taiwan blgah chuhal shuu. ene owchin edgedeggui owchin. hawar namar yadarhaar dahina. setgeliig n ali boloh taiwan blgah heregtei. gutrald orood uneheer uhmeer sanagddag yum shuu. tm bolohoor emiig n sn uulgaj bai. setgeliin tenheetei blga. amttai yum awj ogj bai. taiwshirna. chamd gj helehed chi eruulsaruul bna. buh yum chin bolno butne. surguulid hezee ch orj bolno harin eej chin ahij oldohgui shuu. my duu eruul yum chin tsagiin ajil neg jil hiigeed ooroo tolboroo oloh n zow bh. s owchtoi hund naidaj mungu oluulah gj bodsonii hereggui. eej chin emee uugaad taiwan beal urt udaan chinii derged bnaa az jargal husii
Oo chadnaa chadnaaa~chadalguibl uawah amidral shan bolno
Tom az jargaliin hajuud jijig zowlon amttai gedeg ~etsesiiig ni hurtel yaw?!!amjilt
ta 4 esvel 3-uulaa niilj suuj bgaa daa yaridaa. setgetsiin ovchtei eejiigee tolboroor ulam daramtalsnii hereggui bh. eejiigee ene ovchnoor n ajil hiih chadvargui bolgoj togtoolguulaad tetgemj avch bolohgui yu. tegvel eejiigee ovchtei todorhoilolt mon ar geriin bolomj muu gedgeer ulsiin surguulid orvol tolboroos choloologdoj esvel nogoo toriin sangiin zeel n bgaa bol terend hamragdaj bolohgui yu. ter hamaatnii ahaasaa zaigaa avah heregtei harsaar bj odii nasandaa eejiigee huneer zoduulna gej yu bh ve. ta nariig deerelheed suuj bna. gol n eejiinhee emiig tasraltgui uulgaj bh shaardlagtai. emch ugaasaa tegj bgaa biz dee.
eejige hodoo yvuulad uz taivan bodoj sanaa zovohgui maltai ail bol zgr bh.
hodoo saihan taivan bj bgad irvel eruul boldogui yuma ghed dordohgui l bh
hun zowlon irehed suhruud bish temceed l davdag yum. eejiigee amid seruundeer n l daraa n haramsahguigeer hairlaj halamjlaarai, zaawal ih surguulid surah gj zutgrh heregguiee ecsiin ecest hun bie daaj l jinhene medlegiig oldog shdee, chi iim uhaantai yum chin ene ercherree l shan amidar, buuj ugch l bolohgui garc n garch l taarna
HEY BI OGLOO ENIG CHN UNSHAAD ARGAA BARAD BOOGIIN GROUPT OROOD ASUULAA.ALBIN TIIREN BIYDE ORUULSAN HUN BH GJ BNA.JINHENE BOO TIIM UM HZE CH HIHGU.AHAASAA ZAIGAA BARIH HEREGTEI. ULAACH BOO DR OCHOOSOI GEJ HUSEJ BNA.YMR CH BSAN AH CHN IH AYULTAI SHUU!!! ZA AMJILT
yamar mundag yumbe minii ohin duu gej chutgur bn aa, yaagaad ch nemergui dutagdaj gachigdah yum bhgyi, hitsuu yum terend yu ch bhgui bhad gaduur teneel, bidnees mungu tsaas hulgsilj hd lj yanz bureer avna, teneed hed honog alga bolchino, arhi dars uudag yum shig bgaan, ehendee eveer heleel guigaal shiljiltiin nas geel zunduu l argadsan bhgui tegj bgaad zodoj nudej tsagdaagaar ailgalaa bas baidgui, odoo bur surguiliasaa huugdsuuun huduu mal deer avaachaal haysan, surlaga ntr yu ch bhgui huutsulduj bj tumur zamiin deeded oruulsan huugdtsun, yamar ch arga bdgui yum bn, az bval huntei suuna bz gej heleel orhiloo hitsuu humuus bn shu, nadad cham shig huurhun uhaalag ohin duu bsan bol hanitai biy biydee dem bolood dutuuga nuhuuud saihan bhgui yu, burhan tegeed tentsuulehbyum da, amidral ter chigeeree tentsel yum gesen, buh zuil saihan bolnoo, cham shig saihan uhaantai ohinii ireedui mash gereltei hsragdaj bn, zov l yavbal bolno doo bolno joohon sergelen bgaarai gej zovloe tehdee zov sergelen shu, ene olon humuusin zovolguun dund heregtei zuil ih bii shu mijii duu, demjdeg tusaldag baiguullaga tetgeleg ntr bga, ezen hicheevel zaya hicheenee, amjilt
Одоо танай ах та хоёр бие даахтайгаа болсон юм чинь тэр муу ахыгаа эсэргүүцэж ямар муухай байгаагаа хэл болохгүй бол хөө., чи ганцаараа биш ээ чамтай адилхан зовлонтой хүмүүс сэтгэлийн хүчээр даваад одоо сайхан амьдарч байгах жишээ олныг мэднэ
Сайн охин байнаа. Ээж маань олон жилийн өмнө өвчнөөр өөд болж аав маань 5 хүүхэдтэйгээ үлдэж өдөр хоногийг арай л гэж хоолтой хоолгүй өнгөрөөж байлаа. Биднийг хоолгүй ч гэсэн хулгай хийлгүй гуйлга гуйлгүй гүйсээр байгаад аав маань бидний гарыг ганзганд хөлийг дөрөөнд хүсэн юм. Бид хичээлээ сайн хийж сайн сургуульд төгсөж сайхан ажил хийцгээж сайн найз нөхөд, хамт олонтой, хань ижилтэй болцгоож хангалуун сайхан өнөр өтгөн гэр бүл болон амьдарч байгаа ч гэсэн ийм яваагаа ээждээ харуулж чадахгүй байгаа нь ямар харамсалтай гээч. Миний азтай юмаа өвчтэй ч гэсэн ээжийнхээ хажууд байгаа. Чиний ирээдүй сайхан сэтгэл чинь эрдэм номдоо хичээнгүй зан чанар чинь байхад тодоос тод гэрэлтнээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү сайн сайхныг хүсье.
Чи ёстой сайн охин байна. Ээж чинь еерее ажлаа хийж чадахгуй ,бас бие нь тааруу байгаа болохоор л санаа нь зовж углэж байгаа байх. Ээжийгээ хяналтын эмчид нь дахин узуулж эм нь уйлчлэхгуй байна гээд узээч миний дуу. Харин тэр ах нь ямар тэнэг хун бэ, тийм аймаар зодоод байхдаа яадаг юм. Дахиж ээжийгээ бее болгохгуй зодуулахгуй, дахиж тэгвэл цагдаад гомдол гаргана гэж хэл.
Hetsuu um da
CETGEZIIN OVCNIND ZAAVAL EMIIG NI UULGAARAI.TOGTMOL GADUUR AVCH GARAAD YUM AVAHGUIGEER DELGUUR HESEED.SETGELIIG NI OOD NI TATAARAI.EMNELEGT HEVTBEL YASAN BE
манай ангийн хүүхэд авгайтайгаа 2-уулаа бөө болсон гээд бөөдөж байгаад гэрээ шатаасан байгаа шүү энэ өвөл
ene olon boo gegch bol genet garch ireed zvgeer khvmvvsiin tarkhiig ugaaj bga zalilangiin novshnuud shvvdee
Ed nart yagaad itgeed bdag yum be khvmvvsiin oyunii khoosroloor l mongo khiideg khvmvvshtee ene boo lam khuvraguud chini shashin gedeg bol or khooson zuil khvmvvsiig erkhendee bailgakh gesen dundad zuunii veiin khargis toriin erkkh barigchdiin ov mekhees vvdeltei
Khvmvvs bolovsrood khvnii khogjil saijraad irvel ene khii khooson zviliig tookhoo bolino
Alivaa shashind itgene gedeg bol tolgoi khooson bgaagiin l shinj
Shashin bol ard tvmniig khorduulagch khar tamkhi gej Marks khelsen vnen vg shvv
Ahin duu mn tv iin uudus harsan yesusin sumd ochoo avral hurtene my duu
Sanaa zovolthui ee humustei ni uulzad uchir bdla oilgul zuvlugu ugnu za
амжилт хүсье зоригтой байгаарай Хэт их жаргалын наана хэсэгхэн зовлон гэдэг шдээ!!!
boo ug n sain gej bi boddog. Gehde enig chn unshaad ih gaihlaa..yasan aimar yum be! oor bood uzuul gej helmeer bga ch husehgui bga bhaa,,, ah chin zawsr zaigaara ajil hij boldoggui umu aaw chn ajil hidgu yumuu? yasan hecu horwoo we… oor hamaatan ntr bhgu gejuu 🙁
Ene buu udgan, lam shashin gedeg yum yaduu buurai ornuudad muhar suseg bolj gai bolood, hugjiltei orond yos zanshil ulamjlal ch geh yum uu ter utgaaraa bgaad bh shig. uvchtei hund em, emchilgee heregtei bolohoos ali hui negdliin uyeiin muhar suseg hereggui.
mundag ohin min amjilt
surgaltiin tulbur ni hed yum Ah ni tuslah uu
Sain uu duu mini. Chi uneheer setgelin tenheetei zov bodoltoi sain ohin bna. Chi medeej mash hodolmorch baih tm bolhoor chi gartsaagui amjiltand hurne gdgt itgeltei bna. Zamd chini taaraldah bolson boloogui muu erchuudees bolgoomjilj yavaarai. Sain zaluuchuud medeej zondoo baigaa gehdee muug ni yalgaj salgaarai… Amjilt duu mini chi chadnaa.
chi chadna aa axiin duu minii exner yag tanai eej shig bolood 5 jil bolj bna boo ene tereer zunduu yavsan estoi butexgui xumuus setgel sanaagaar mini toglood mungiig mini avaad l duusdag uym bna lee odoo ax ni xuvi zayataigaa evlersen emee uugaad l baij baival arai gaigui 2 xuudee xaragdaad l xurts uvdchixguixen shig baigasai gej zalbiraad l baidag daa.. bi uuruu amidralaa xangalttai avch yavdag gevch setgeld mini baidag buglaagaa xend ch yarij chaddaggui gadnaas ni xaraxad saixan l amidraltai ail uym shig bolovch setgel zurxen dotor uy bolj baigaag xen ch meddeggui medegdexiig ch xusdeggui ee ajil ene ter uuriiguu zavgui bailgaj l tsagiig unguruudug duu 2 xuu mini l bid 2-iin setgeliig devteex uym daa… bitgii buuj uguurei axiin duu jiriin xumuus shig saixan ineej xaniagaad yariad yavj chaddaggui boldiin bna lee gexdee yaxav tevcheerei za uy agiin duu amjilt chi chadna aa… Daxij buu ene ter estoi xereggui shuu xoogood yavuul naaduul chin mungu setgel sanaag mini xulgailaad bdiin gazriin gavaar dald ormoruud …
Миний хувьд ч гэсэн элсэлтийн шалгалт өгөх 3000 төгрөг тэр үед олдоогүй л юм даа. Би тэр үеэс хойш 3 сургууль дүүргэсэн. Бурханы ивээлээр 1 төгрөг ч би төлж байгаагүй дандаа тэтгэлэгээр суралцсан. Тэгэхдээ болно гэвэл болноо. Сэтгэлээр битгий уна. Миний үеийг бодвол одоо чинь маш олон байгууллага, сангууд тэтгэлэг өгдөг болсон байнаа. Чи сайн судлаад үз. Зориг сан бас тэтгэлэг олгодог. Голомт банк энэ тэр гээд л. Мөн бусад ТББ-ууд байна.
ээжтэйгээ ярьж байхдаа цоглог байлдаа. охин нь өөрөө ажил хийгээд сургалтийн төлбөрөө олноо гээд хэлээч. би өөрөө өдөр цайны газар бэлтгэгч хийж байгаад оройн сургуульд сурч сургуулийн төлбөрөө хийж байсан. нэг жил төлбөрөө хийж чадахгүй чөлөө авсан. чөлөө авсан жилдээ ажил хийсэн. мөнгөө сайн хураасан. болноо болно. чи чаднаа. ээжийгээ дор бүр нь тайвшруулаад аргадаж бай. өөдрөг байлгаа. сэтгэцийн өвчтэй ч гэсэн ухаан санаа нь орсон үедээ гутардаг байх. худлаач хамаагүй цоглог бай ээжийнхээ дэргэд. ээж чинь бөө юм бол тэрүүгээр нь дэмжээд явуулсан нь дээр байхаа. харин тэр зоддог нь сонин юмаа. сайн асууж мэдэж ав. бөө болсон хүмүүс сахиус тэнгэрээ буулгахгүй бол бас тэгж сэтгэцийн өвчтэй юмшиг болдог гэсэн. чи өөрөө сайн асууж сураглаад яваад үзээрээ
Ehleed ajil hiigeed mongo tsugluulaad draan surguulid surch bolno shuudee. Aav maani yaridag yum. 8- r angia togsoog surguulia hayad heseg hulgiantsan gsn. Draan ajil hiigeed oroigoor 10 jilee togsood hajuugaar ni bie daan oros hel uzeed buur 26 ch bilu nas hursen hoinoo ih surguulid shalgalt ogood orj bsn gdg. Ter ued neg oros bagsh shalgalt avaad haana ingej oros hel sursan gj asuugaad aav maani bie daaj sursan gj helsen chini hudalch gd aimaar zagnasan gdg. Kkk.. surguulia togsood aav yamand ajildorood darga blood tgd l mundag hun bolson. Tghr minii duu eej aaviigaa mongogui ued zaaval surguulid surna gj zutgej zovooh heregguie.
chi chadnaa! iim uhaantai yum chini eejteige urgelj goe yarij uram ugch bgaarai ta yasan goe ineedeg yum gedeg ch yumuu, esul minii eej huurhun, saihan geel hun setgeleer edgedeg um shu duu mini. Amjilt chamd gerelt ireedui bna amidraad bgaarai, amidral saihan shuu….:-)
чаднаа дүү минь мөнгө бол олдох үедээ олдоно олдохгүй байсанч амьдрал үргэлжилдэг юм амжилт ээж нь зүгээр болнооо удахгүй…..
Эвий дээ эвий яамаар ч юм.Бөө хамаатнууд ээжийг чинь алаад бна.Тэднээс л холдож үз.Сэтгэцийн эмийг нь уулгаад амар тайван байлга.Чи чаднаа