Монгол амжилт ололт зөвхөн бүсгүйчүүдээс хамаардаг уу

Арлын Японд нэр алдраа дуурсгасан Монгол хөвгүүд эр бяр эд хаваа гайхуулсаар байна. Анхлан сүмо хэмээх өвөрмөц ертөнцтэй танилцаж, хачирхан гайхаж байсныг бодвол одоо бид өөрсдийн аваргатай болж, түүгээр ч зогсохгүй дээд зиндаанд барилдах Монгол бөхчүүдээ харан тэсэн ядан хүлээх боллоо. Амжилтын тавцан өөд мацсан, оргилд нь гарсан, оргилоосоо буусан Монгол сүмоч болгоны ард эмэгтэй хүн яригдаж яваа нь сонирхол татна. Ингээд сүмочдын амьдралд ямар эмэгтэй хүн хэрхэн нөлөөлснийг сонирхуулья.

Тэргүүн хатагтай

Монголын сүмочдын эхнэр, нэр холбогдсон бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд байх хүн бол яах аргагүй Асашёорюүгийн эхнэр Тамираа юм. Үе насны охид дундаа өмссөн зүүсэн, сурсан мэдсэн, удам судар угсаа гарлаараа тэргүүн эгнээнд явдаг царайлаг охины араас Асашёорюү хөлөө хугалах шахан гүйдэг байж. Гэхдээ аварга болоогүй үедээ шүү дээ. Хээнцэр охин бакал өшиглөсөн, этгээд танхай Дагвааг нэг нүдээрээ ч харалгүй байсаар барууны орныг зорьжээ. Удаа ч үгүй арлын орныг зорьсон Дагваа хайрт бүсгүйгээ сэтгэлийнхээ гүнд нандигнан хадгалсаар байв. Их аварга болоод од аз нь зэрэг гийсэн Дагваа сэтгэлт бүсгүйнхээ араас гүйсээр сэтгэлийг нь эргүүлж дөнгөжээ. Сургууль соёл ирээдүйтэй ажил, амьдрах орчноо орхин залуугийн хайрын сэтгэлд автсан Тамираа алдаатай сонголт хийлээ гэж бодоо ч үгүй нь мэдээж. Хоёр сайхан хүүхдийн ээж аав бололцсон залуу хосуудын амьдрал тийм ч тэгш байсангүй. Хоёр тийш болсных нь дараа Их аваргын амжилт буурч байнга шахуу хийх гоомой үйлдэл нь Сүмогийн холбооноос удаа дараа зэмлэл хүртэхэд хүргэсэн. Хэрвээ “тэргүүн хатагтай” хамт байсан бол арай өөр үр дүн гарах байсан гэж хүмүүс шивэр авир хийлцэх юм билээ.

Бяцхан хатагтай

“Тийм жаахан амьтнаас лут том юм гарсан байгаа юм даа” гэж Мөөеө аварга хүүгийнхээ хоёр дахь хүүхдийг төрсний дараа уулга алдсан. Нэгэнтээ Монголын загварын ертөнцийн аятайхан охидын нэг “Жагар”-ын Дэлгэрмаатай Даваажаргал нэр холбогдоход аварга их л унтууцаж “Миний хүү хувцас өмсдөг охинтой суухгүй” гэж байсан. Хакухог нэр алдарт хүрэх нь битгий хэл сүмод амжилт гаргах эсэх нь ч тодорхойгүй байхад япон охин ирээдүйн их аварга хоёр танилууд байжээ. Нэг удаа хүнд өвчин тусаад Монгол руу буцаагдах дээрээ тулж байсан Хакухог эмнэлэгт байхад нь эм тан зөөж гүйдэг байсан сурагчийн дүрэмт хувцастай охин бол одоогийн эхнэр нь. Төдийлөн охид хүүхнүүдтэй нэр холбогдоод байдаггүй аав шигээ буурь заах Хакухо нэг л өдөр аав ээждээ “хаан сонголтоо” дуулгаж ацан шаланд оруулан цэвэр ялсан. Удаа ч үгүй бяцхан охинтой болсон өвөө эмээ хоёр олон юм ярихаа больсон. Охиндоо цом авч өгнө дөө гэж хэлж байгаад түрүүлсэн Хакухо сая 9-р сарын башёд мөн л хүүдээ амалсан бэлгээ авч өгч түрүүллээ. Аз жаргалаар бялхаж яваа залуухан аав одоо ч нүдээ аньсан ч авч шидээд, нээсэн ч авч шидээд байх бололтой гэж Хакухог хүмүүс өхөөрдөнө. Харахад хүүхдэрхүү бяцхан хатагтай Хакухо болон хүүхдүүдээ хайр халамжаар дутаадгүй чамгүй сайн гэрийн эзэгтэй бололтой.

Эгэл бүсгүй

Кёкшюүзан Батбаярын эхнэрийг хүмүүс ийн үнэлдэг. Нэр алдар мэдлэг боловсрол эд хөрөнгө гээд гайхуулаад байх юмгүй ч өөлөх юмгүй гэрийн эзэгтэй байсан учраас тэр. Хэвлэлээр ч бичүүлээд байдаггүй эхнэр нь зан сайтай учир тэднийх Япон Монголын хооронд холхисон, олон хүний бууж мордох дуртай газар болж байсан гэдэг. Сүмогийн дэвжээнээ алтан дундаж ямар байдгийг үзүүлсэн Батбаяр олсон амжилтдаа сэтгэл хангалуун байдаг. Түүний эхнэрээсээ салсан, зодог тайлсан үйл явдлууд үндсэндээ нэг дор шахуу болсон билээ. Хэдий зодож нүддэг гэгдэж элдэв хэл аманд бишгүй орсон ч эхнэргүйгээр барилдах Батбаярт амаргүй байсан бололтой гэж хүмүүс жиг жуг хийдэг. Эгэл жирийн атлаа айл гэрийн ноён нуруу болж явдаг жинхэнэ монгол бүсгүйчүүдийн нүүр царай болсон түүний эхнэр одоо мөн л хэвлэл, мэдээллийн хэрэгслээс хол даруухан амьдарч байна. Эцсээ хүртэл эр нөхрийнхөө нэр төрийг дээдлэх эмэгтэй хүний жудаг ийм л байдаг даа гэж хүмүүс хэлэлцэх юм билээ.

Амаагийн мэдрэмж

Элдэвтэй хурц барилдаанаар олныг шуугиулж буй Амаа Бямбадорж одоо хүртэл эхнэргүй. Хүүхнүүд л ингэж санаа алдах юм билээ. Удам сайтай айлын хүү гэр бүлийн асуудалд нухацтай хандахаар шийдсэн бололтой. Хэн нь хэнийхээ араас гүйснийг мэдэхгүй, ямар ч байсан Амаагийн цорын ганц нэр холбогдсон бүсгүй бол топ модель Пүрэвсүрэн. Мянганбаяраас салаад удаагүй байсан Пүүжээтэй Япон Монгол дамнан уулздаг, үерхэж байгаа гэдэг нь ортой. Яг тэр үеэр Цэвэгням япон бүсгүйтэй гэрлээд байсан болохоор хэдэн бөхчүүдээ япон хүүхнүүдэд алдах нь гэж эмээж байсан хүмүүс тэр хоёрыг болж бүтээсэй гэж битүүхэн хүсч суусан билээ. Нөхрөөсөө салсан хүүхэдтэй ч гэсэн монгол бүсгүйтэйгээ суух нь гэж түүнийг багагүй доргиосон билээ. Харин одоо болтол тэр хоёрын харьцаа учир битүүлэг хэвээрээ байна. Гэр бүлгүй ч гэсэн Амаа ганц дайчин ганцаардахгүй гэгчээр амжилт нь өсч өдгөө озэки цолонд яригдаж байна. Хэрвээ нэг сайн эхнэртэй бол ч гэж хүмүүс дуу алдах боллоо.

Цэвэгням байна уу?

Сүмочид дундаа хамгийн царайлаг гэж охид бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулсан дэгжин залуу Цэвэгням тун хачирхалтай сонголт хийсэн. Нэг л өдөр түүний гэрийн үйлчлэгчтэйгээ тэврэлдсэн зураг хэвлэлээр нэг тарж олныг алмайруулсан билээ. Эхэндээ итгэмээргүй байсан ч хуримын зар сонссоны дараа хүмүүс итгэсэн. Даруухан япон бүсгүйтэй дэр нэгтгэсэн түүнийг Хакухо япон бүсгүйтэй гэрлэж байж сая нэг юм удам судар, генээ өөр үндэстэнтэй хольж хутгасан гэх мянган жил яригдах шахуу их ялаас мултарсан билээ. Гэрлэхээсээ өмнө тод гялалзаж байсан Цэвгээ хуримын дараагаас нэг л нам гүм байх болсон. Гэр бүлийн амьдрал эхнэртээ хэтэрхий их анхаараад байгаа бололтой гэж хүмүүс ярилцдаг. Амжилт нь ахих ч үгүй буурах ч үгүй нэг хэвээр байх Цэвгээг одоо болно доо ч гэх хүмүүс байдаг.

SOURCE: Монголын нэг өдөр

8 Comments

  1. My brother suggested I may like this website. He used to
    be totally right. This submit truly made my day.
    You cann’t believe simply how much time I had spent for this info!

    Thank you!

  2. gamer says:

     No debo mencionar que el juego sea bueno, aunque resulta chulo

  3. mglb says:

    ooriigoo yaaj uneldegee hen gej bodoj yavdagaa haruulj bga aztai erchuud yum da.iim ehner avaad bhdaa ch yaah be arai ch de durgui hureh yumda.sanasanaar boldoggui xopboo gej

  4. mgl says:

    archaagui huuhen uzej medereegui erchuud genet az taaraadl tiim blsonoo haruulj bhgui yu da.huuhen uzsen gaigui mgl er hun bol tiim banz shig huuhen hezeech toohgui.manai mgl ohid huuhnuudl archaagui muu bn daaa.1 yum bodoo mgl huuhnuudee

  5. saihnaa says:

    huue ter tsus mus buzartuullaa ene ohid huuhnuud geed olon yum yariad bdag humuus ed nartaa heleechee..ta nar chin oorsdoo harin tsusaa buzartuulad bohirduulaad yabaad bdiin bus uuu?

  6. aska says:

    SONIN “ILBENH” SHIG TSARAITAI YAPON HUUHNUUDTEI SUUCHIHAAD YU GEED SOLIOROOD BGA YUM BE? MONGOL HUUHNUUD GOE SH DEE, SHARTAI BOL SHARTAI, AASHTAI BOL AASHTAI, AJILTAI BOL AJILTAI, CHADALTAI, ALHAA GISHGEE N HURTEL TOM.

  7. er hun says:

    uhsen haa baisan sumo-d barildaj bgaa humuusiin amidral bidend yamar hamaa bnaa. sumo shde yamar football bish de

  8. TanuS says:

    Ner tsever, tsus tsever MONGOL BQX bn u?
    Gaigui n gadaad huntei..
    Gaitai n salj niilsen…
    Mongol box-n meni ner meni…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.