Миний сэтгэл яагаад байгаам болоо?

114099535

Сайн байцгаана уу. Та бүхэндээ өөрийн сэтгэлдээ хадгалж явдаг зүйлсээ хуваалцахаар шийдсэн юм.

Би одоо 31 настай. Нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Нөхөр, 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад бараг 13 жил болж байна. Нөхөр маань надаас 8 ах. Энэ амьдралын хугацаанд хүний гэр бүлд болж байдаг бүхий л зүйлийг туулж өнгөрүүлсэн. Аз жаргал, хэрүүл муудалцаан, хууралт, үл итгэлцэл, баяр хөөр, хайр, салах оролдлого, алгадуулах, тэсвэр тэвчээр, амьдралын төлөө явах гээд бүгд л байсан. Одоо ч байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай гэр бүлээс хэрүүл салахаа байлаа. Нөхөр маань нэгэн хүүхэнтэй 5 жил харьцаатай байгааг мэдсэнээс хойш.

Би анх нөхөртөө охин биеэ өгснөөс хойш хоёргүй сэтгэлээр нөхрөө хайрлаж, амьдралаа тэгээс эхлүүлж өнөөдрийг хүрсэн. Бид одоо бол хэн ч харсан боломжийн. Амьдралын төлөө зүтгэж байгаа залуу гэр бүлүүдийн л нэг. Тэгтэл надад яагаад ингэж хандаж байгаам бэ намайг яагаад хуурч байгаам бэ гээд голдоо ортол гомдож байлаа. Тэгсэн мөртлөө намайг хардана сэрдэнэ. Гэсэн ч амьдралаа бодоод бас түүндээ би дэндүү их хайртайгаа мэдэрсэн. Үнэндээ өмнө нь нөхрөө тэгж мэдэрдэггүй байсан болуудаа гэж боддог. Нөхөр маань ч дахиж чамайгаа хуурахгүй. Чамдаа бүх үнэнээ хэлсэн чинь сайхан боллоо энэ тэр гээ л зөндөө ярилцсан. Гэвч би одоог хүртэл нэг л итгэж өгдөггүй. Бид хоёрт сексийн хувьд асуудал байдаггүй. Зан аашны хувьд  ялгаатай байдгаас үл ойлголцол гардаг. За иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилсээр…

Би хэдэн жилийн өмнөөс таньдаг болсон нэг өөрөөсөө дүү залуутай мессенжерээр харилцдаг байсан юм. Өнгөрсөн намар түүнтэй уулзаад учирсан. Нөхрөөсөө өөр хүнтэй анх удаа л түүнтэй учирсан юм.  Түүнээс хойш дахиж ганц 2 удаа л түүнтэй учирсан. Би нөхөртөө хууртаж хэт гомдсондоо, сонирхол татаад байсан болохоор нөхрөө хуурсан. Үүндээ ч сэтгэл маань маш эмзэглэж явдаг. Би заавал нөхрөө хуурч байж нөхрөө ойлгох ёстой байсан юмуу гэж өөртөө боддог. Яагаад гэвэл би ганцхан нөхрийнхөө дэргэд л жинхэнэ өөрөөрөө байж чаддаг юм байна гэдгийг ойлгосон юм.

Би яагаад ч юм сэтгэлд нэг л юм үгүйлэгдээд явах боллоо. Бас хэдэн сарын өмнөөс нэг өөрөөсөө ах хүнтэй санамсаргүй танилцаж бас л харилцдаг боллоо. Би бүхий л сэтгэлдээ хадгалж хүнд  хэлдэггүй зүйлсээ түүнтэй хуваалцаж тэр ч надад их зөвлөдөг. Тэр гэр бүлтэй. Гэхдээ тэр намайг хүсдэг. Би татгалзсан. Бид 2-н дунд юу ч болоогүй. Зүгээр л найзууд. Үнэндээ надад энэ бүхнээ ярилцаж зөвлөх найз нөхөд ч байхгүй. Ажил гэр явсаар өдийг хүрсэн. Найз нөхөдтэй уулзаж нийлж явдаггүй. Ганц нэг уулзалтанд явахаар нөхөр тарах болж байна уу гэсээр ямарч тав тухгүй болгож орхидог. Тэгээл хамгийн түрүүнд явдаг.

Иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилж байтал миний амьдралд нэгэн залуу гарч ирлээ. Чамд дурласан гээл. Бас үнэхээр хөгжилтэй. Түүнтэй ярихаар би их баяр хөөртэй болдог. Инээгээд л. Гэвч тэр зөвхөн надтай унтахыг л хүсээд байгааг би ойлгосон. Би харин хүсээгүй. Би түүнтэй байнга л ярьж баймаар санагдаад байх боллоо. Ярихгүй болохоор нь хүлээгээл. Нөхрөө ярихаар дургүй хүрээд. Нөгөө залууг ярихгүй мсж бичихгүй болохоор амьдрал шал уйтгартай санагдаад байх боллоо. Миний сэтгэл яагаад байгаам болоо?

Заавал би түүнтэй амрагийн харилцаатай болж байж амьдрал маань сонирхолтой байх ёстой юм болов уу? Би яг яах ёстой юм болоо? Амьдралаа сонирхолтой болгох гэж нөхрөөсөө хүсдэг. Хоёулаа тийм юм үзий ингэе тэгэе гэхээр за дараа больё. Тэгнээ гэчээл хэзээ ч хэлсэндээ байдаггүй болохоор одоо би нөхөртөө тэгий ингий гэж хэлдэггүй. Надад одоо бүх юм уйтгартай байна. Тэр залууг мсж бичихгүй, залгахгүй болохоор би түүнийг хүлээгээд байх юм. Одоо ч хүлээгээд. Би түүнээс татгалзсан болохоор тэр намайг орхих байх гэж бодоод ч байх шиг. Би одоо яах ёстой вэ, яавал дээр вэ? Сэтгэлээ ойлгохоо болилоо. Та бүхэн миний сэтгэлийг ойлгож үнэтэй зөвлөгөөгөө өгөөрэй.

Баярлалаа.

37 Comments

  1. zochin says:

    ene hulduu erchuud setgel gedeg zuil tsetsegtei adil uslahku bol uhdeg shig adilhan gedgig mededgui bololtoi!!! 1-nt durlaad hairlaad suutsan bol ene haachdin gj boddog yum bhda johon ch gsn idevh gargad hair halamj uzuuled enhriiled bval yamar emegtei hun uur hunig hushev de , tiim bj bas iluu harj biluu dolooj hunii setgeliig sevteej amidralig tam bolgono. emegtei hun baiglasaa l unench 1 hairlasan hundee buhnee zoriulj uuriigu hurtel zoliosolhod belen bdag humuus shude iim bgliin huulig zurchhud hurgej bga shaltgaanaa uursduusuu haih heregtei erchude 

  2. .. says:

    Chi ch bas hairluulah erhtei hyn shdee…
    Negel oldoh amidraldaa hair halamj ams

  3. Уугий says:

    Юу гээд хуцаад байгаа балиар хүүхэн бэ Ямар олон эрчүүлтэй заваардын бэ Гүйцээж уншихаас дургүй хүрчлээ,Үнэнч байсан юм бол үнэнчээрээ дуусладаа Өөр эртэй заваарах зөв л гэж хэлвэл монголын бүх хүүхнүүд заваарнашдээ Бүгд л янз бүрийн шалтаг хэлнэ биздээ ядаргаа минь

  4. sony says:

    Naad setgel chin tur zuuriinh bhoo 

  5. mc says:

    nadtai untaad uz salahaargui bolno shuu

  6. ner says:

    Би эрэгтэй, анх эхнэртэйгээ суух гэж нилээн л асуудал болж байсан. Үерхэж байхдаа эхнэр маань намайг хуурах, өөр хүмүүстэй СМС бичих гээд асуудал их гарч байсан. Ингээд бид салах дээрээ тулаад бараг 10 гаран хоног харилцаагүй байсан тэгж байтал надад жирэмсэн болсноо хэлсэн анхандаа би миний хүүхэд биш байх гээд их л айдаг байлаа гэтэл хүү маань төрж надтай үнэхээр адилхан өхөөрдөм бяцхан хүн гараад ирсэн тэрнээс хойш бидний амьдрал сайхан болсоон. Аан тийм хүү маань дөнгөж гарчихаад байж байтал нөгөө нэг гай гэдэг шиг би бас л эхнэрийнхээ СМС архивийг олоод үзчихсэн тэгрнээс болж бас л асуудал. Эхнэр надад амалсан би ч л ахиж гэдэг үгийг сайн ойлгуулсан одоо сайхан л амьдарч байна. Зөвөлгөө өгөх гэсэнгүй зөвхөн өөрийнхөө асуудлыг зухас дурдлаа.

  7. kim yuna says:

    CHi heterhii yarch amidrald orjdee busgui mini. Yarval daarna gej amidrald goy zuils zunduu l doo.

  8. zulaa says:

    Hetsuu yumaa bi bas chamshig bdald bga.nuhruu uur huntei untsaniig medsen.gehde uur zalutai ulzaj uzegui l de.uulzlaa geed minii setgeliin sharh anih bish.bi nuhurtu dendu hairtai bas dendu itgej bsan.ter mani yamar halamjtai gech bainga l erhlulj goyo ugs heleed l hairtai halamjtai gedegt dendu itgej yavla.getel neg l udur zurhiig mini sharhluulsan daa.bi yaha ch medhe bla tiim saihan hun tegne geher itgej uguhgui.teged etsestni nuhurtu neg uda bolomj olgohor shidsen er hun aidrald neg aldaa l biz.ene buhne huvaltsah naiz bas nadad baihgui dotroo shanalaad l . iim ger buliin huuralt uneheer hetsuu yumaa huchin bi ogt harddaggui bsan odoo bol johon oroithoor l hardaad bain bain zalgad zuger bhad l setgel uimred uuriin erhgui uilaad hetsuu bno.martaya gevch martaj chadahgui yum.haashaa ch yum bur hol  l yavchmar sanagdad bna

  9. gaihamshig says:

    хүний амьпралд юу эс таарах билээ дээ гэр бүлтэй эрчүүд бас бүгд биш гэхэд тал нь сэтгэлдээ шанлж явдаг. одоогоор бол надад ярилцах найз бас сайн гэрийн эзэгтэй хэн нэгэн бүсгүй хэрэгтэй л байна saihaan_mng@yahoo.com

  10. nuhruu l hairla za! says:

    yaah zorilgotoig ni medseer bj huleene gedeg utgagui bn. uchnuun yum uzsen turshlagatai l yum bn shte. joohon ohin shig bha l bolichih. ok? 

  11. Abc says:

    Hund tiim ue bdag yum. Etsest oortoo unench uldeerei. Zaluuchuud
    1 untahiin tuld zondoo l dotno ug helj bdag.
    Ter burt itgeed blgui hunii zugaa bolchihgui shig
    hojim haramsahaar yum bitgii hiigeerei. Nohortoo
    hairtai bol chi az jargaltai l busgui bnashdee.
    Perfect hun gej bhgui

  12. bad says:

    sonin yumaa ariun nandin geh hamgiin tom zvil bol hvnii hani bdg hamgiin sain naiz hamgiin sain zuvluh hamgiin sain bagsh hamgiin saihan hair geel ene bvh yumiig camd medrvvlj cadah hvntei l suuh ystoi shv de hvvhdvvdiihee tuluu jinhene eej baildaa hvvhdvvdee haraal hurtslagdj tedniihee tuluu uuriiguu daichlih heregtei naad gaduur hariltsaa chin zuurdiih shv de etssiin etsest jinhene shudarga vnen diildiimdoo 

  13. Tuya says:

    Хүмүүс найзтай бол гэж их зөвлөх юм. Жинхэнэ ойлгодог, өөр шиг мэдэрч чаддаг, хамгийн гол нь итгэл даадаг найзыг, тэр тусмаа эмэгтэй найзыг олно гэдэг хэцүү. Ялангуяа өдий насанд итгэл дааж дотно байх эмэгтэй найз олдох уу? Арай итгэл даах юм шиг санагдахаар нь эрэгтэй хүнд ханддаг, нөгөөдүүл нь ихэвчлэн сексийн, хамгийн сайндаа л сэтгэлийн амраг болох санал тавина. Хамаг амьдралаа итгэж найдсан эр нөхөр нь ч араар нь тавина! Тэгж зөвлөсөн хүмүүсээс асууя, тэр найзыг хаанаас олох вэ?

  14. Monroe says:

    mash ih gantsaardsan hun bn. gntsaardlaa bas gomdloo tailah heregtei shuu. nuhur chin uur huuhentei yawj bhad chi yagaad bolohgui gej . bi bol zow l gej bodjiin

  15. KNT says:

    manai mongolchuud setgelgeenii xuvid yag neg xumuujilgui, jooxon xuuxed shig. amidraliin tuxai, ger buliin tuxai, sex, xair, nuxurluliin tuxai medleg ni buxeldee kino, jujig, domog, tsuu yaria, amnaas am damjin irsen baidagshig. tegeed terendee mash xatuugaar itgechixsen.

    xuntei suulaa l bol tegeed exner ni ch, nuxur ni ch niigmiin neg xeseg bish erdoo l materiallag ed zuil bolj xuvirdag. naiz nuxudteiguu shoudaj bolkuu, uur xuntei yarij bolkuu, uur xuntei sexdej bolkuu…iim uitgartai setgelgeetei boloxoor salalt ix baidag baix.

    gants neg uur xuntei sex xiix bol exner nuxuriin xuvid ali alind ni baixshte. teglee geed l setgel ni xoosrood l, ganixraad l…yuun zavtai baidag yum be. tegeed l xajuudaxaa aldaa xiixiig zuvshuurduggui. neg l xunii xailan, tugs xun l baix yostoi gesen yag nuguu socialist realist zoxioliin manai taliin baatar shig uugui xun bailgax geed l. jooxon aldaag ni devergej xeruul xiigeed l.

    er ni arxidalt, ger bul salat ix baigaagiin bas nileen gol shaltgaan bol xuuxnuuded baixshig. manai mongol emegteichuud mash ix xeruulch, buduuleg, uuntugch, tagnagch. nuxruu xardaad l, xuuxduudee xardaad l, bainga shaardlaga taviad l, tegeed tedneesee yum nexeed l, amraltiinx ni gants udur untuulchixgui xar uureer bosoj geree tseverleed l, xen negnii xeregelj baigaa zuiliig urgelj yariad l, uuriiguu bolon nuxur xuuxduutei urgelj xaritsuulaad l, aimshigtai stresstei.

  16. Tuulai says:

    Utvalt dendvv hair neg dor orshod bgaarai hehe yum evguitvel baga hohirol amsah ve gej bodohoso umnu nugu Haira haigad yavchihna teged bdliig ulam dorduulna

  17. bataa2853@yahoo.com says:

    асуудлаа гүнзгийрүүлж, хяналтаасаа алдчихгүйгээр хүмүүстээ найзлаад л явж байхаас

  18. Tuulai says:

    2ula galzuu hed ah yum gesende chamaig yaha meddeg l yum bna

  19. angiin and says:

    za surtei uim ui ch alga. axiin zubluguu zuv bna. naiztai l bol. terenteigee xamag uim aa yarilts. setgelee neeltsex xun xeregtei baidag uim aa. xarin gunzgiirch suuna barina gej l boloxgui.

  20. siilen says:

    tiimee deerh humuust sanal 1 bna., nuhuriiguu hardaad bsn uuruu 2 3 n ch zaluut uulzaj uchirch ywsan l ym bnashdee., terniiugee nuhruusuu awj bgaa hairu gj bodood bgaa ym shig bna., nuhurtuu buh anhaarlaa handuulaad nuhriiguu uurtuu dahiad tatah gd uzsen ni deer bhaa., erchuud nuhur huuhedt huuhent  hair setgeliin hariltsaat bolohiig neeh husdeggui ymaa., zugeer 1 2 udaa untaj taashaal awaal chamaig martchihna shuu., nuhurtuu unench baildaa busguihcuudee

  21. MR says:

    Чи ер нь найз нөхөдтэй болоо, чамд харилцах найз хэрэгтэй. Ах нь тийм л юм хэлнэ

  22. saraa says:

    Ta nar jinhene zayaniihaa hanitai uchraagui yum bolov uu, setgel zuichid hand daa. Esvel zaaval zovlon uzej bj odoogiin amidraliin une tseniig oilgomoor bgaa yum uu. Bgaa yumandaa talarhaj sur.

  23. Oogii says:

    Bi  37-toi busgui. Nuhurtei. 2 huuhedtei. 14 deh jildee hamt amidarch bna. 
    Nuhur sain hun. Getel suuliin ued minii setgel sanaa msdh tavgui, bainga l uimreed mash ih hair enkhriilel huseed uur hun hurtel bodood bh yum. Yaj setgelee barij togtooh ve gej l boddog bolloo. Mssh ih zavgui l bh yumsan l gej bodoj bna. Unendee setgelee togtooj barih gej mash ih ysdsrch bna.

  24. suvdlan says:

    бас нэг дутуу юм үлдээчихэж. эрэгтэй эмэгтэй хоёр хүн огт өөр. эр хүн нэг шөнийн жаргал хайдаг бол эм хүн насны жаргал хайдаг гэж байдаг даа. нөхөр өөр хүүхэнтэй унтана гэдэг нэг их шархлаад байх асуудал биш ээ. эхнэр нь ямар нэг юмаар дутуу болохоор биш зүгээр л илүү харж билүү долоож байдаг. бас эрэгтэй хүн сэтгэл санааны дутууг нөхөх гэж унтах биш зүгээр л зугаагаа гаргадаг. эхнэр биш хүнийг хайрлана гэж байдаг юм уу ер нь. зугаагаа гаргаж байгаа болохоор гоё үг хэлж бэлэг өгдөг. миний л бодол л доо.

  25. suvdlan says:

    Гэр бүл яг хоёр талаасаа л байдаг юм байна лээ. Нэг нь л үүргээ гүйцэтгэж чадахгүй бол нөгөөдөх нь яаж ч хичээгээд болохгүй дутуу юмаа заавал өөр юмаар орлуулна. Танай нөхөр чиний сэтгэл санааг бүрэн ойлгож дэмжиж чадахгүй л байгаа юм байна. чамд секс гэхээсээ илүү сэтгэл санааны дэмжлэг, чамайг ойлгож хүндэлж бахархадаг тийм нэг мэдрэмж өгөх юм дутаад байгаа байх. зарим нөхрүүд зөвхөн мөнгөөр зарим нь сэтгэл санаагаар бүр ор юу ч үгүй гээ л нөхрүүд олон янз. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн дотор заавал нөхөр гэхгүй чи сэтгэл зүрхээ нээж санаа бодлоо хуваалцдаг хүн байсан бол бас л ийм байдалд орохгүй байх. нөхрөөс чинь ч болоод биш ер нь өдий хүртэл амьдрах хугацаандаа л чи чамайг ойлгох хүнээр дутаж байсан байна. тийм хүмүүс хэн нэгнээс хайр сэтгэлийн биш дотно хандлага үгүйлээд байдаг. товчхондоо хүрээлэн буй орчноос хайр дутагдсан гэх юм уу. Завгүй байхдаа хүмүүс үүнийгээ мэдэрдэггүй. Тэгээд яг нэг өөрийн гэсэн орон зай цаг бүрдсэн үед энэ юмаа нөхөх гэдэг. Үүнийг заавал эсрэг хүйсний хүнээс авах албагүй. Амьдарлын зорилго, тухай тухай үе мөчлөг бүрдээ зорилго зорилт тавиад түүнийхээ төлөө яваад байвал заавал хэн нэгээр дутахгүй байж чадна. Жишээлбэл үр хүүхдийнхээ боловсролд анхаарна өдөр бүр хичээл бага хугацаар ч хамаагүй хамт хийхээр төлөвлөж тэрнийгээ яаж хийх талаар төлөвлөх гэх мэтээр өөрийгөө амьдралдаа хэрэгтэй юмаар завгүй байлгах хэрэгтэй. Дор хаяж л амьдралдаа алдаа хийх юм хийхгүй байхын тулд өөртөө ядаж цаг гаргах зорилт жишээлбэл спорт ч юм уу.
    би хувьдаа чамайг сайн ч муу ч гэж хэлэхгүй хүн бүрд л тулгардаг асуудал. ганцхан зөвлөхюм бол засаршгүй алдаа хийхгүй байхыг л хичээ. хэрвээ чи тэр залуутай уулзаад учирлаа гэхэд тэр залуу чамаар хэсэг уйдаагаа гаргаж байгаад өөрөө амьдарлаа бодоод явах цагт чи гомдохгүй байж чадах уу. нөхөр чинь мэдвэл чамайг уучилж чадах уу. тийм нөхцөл байдалд орвол хүүхдүүд чинь бас хэцүү биш үү гэх мэтийг бодож алдаа гаргахгүйг хичээгээрэй.

  26. oogii says:

    Сайн уу?
    Миний амьдрал яг л чинийх шиг байна даа. Нэгэнт зүсэгдсэн зүрхний шарх анидаггүй юм байна лээ. Үнэхээр яаж ч хичээгээд нэмэргүй. Чиний бичсэн бүх зүйл надад тохиолдож байна. Яагаад өөр залуутай уулзаж болохгүй гэж, хүмүүс яагаад янхан гээд байгаа юм бэ?
    Та нар юу ойлгож байгаа болоод энэ хүнийг доромжилж байгаан. Бүсгүй минь зүгээр л өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаад бага зэрэг зугаацаад л үз. Тэрнээс хэтрэх хэрэггүй шүү тэгвэл амьдрал чинь там болно. Хэтрүүлэхгүй байвал чамд шарх эдгээх эм болно шүү.

  27. Akh ni says:

    Туулдаг л зам. Хүйс өөр хүмүүс сэтгэл нийлэхдээ тун хялбар.Өөрийн хүнээс найз чинь заавал давуу санагддаг.Сул талтай байсан ч та түүнийг мэдрэх чадвар бараг байдаггүй л дээ. Сайхан харилцаа сексгүй үргэлжлээд байх тусам өнгө ороод л, үгүйлэгдээд, хоосон орон зайг дүүргээд л.Сайхан юмны нэг.Харин унтаад авсны хойно эсвэл их ойртох,эсвэл холдоход хүрдэг. Уулын оройд гараад ирсны дараа аль нэг талаар буух л үлддэг биз дээ.Иймд нет,мессежээр харьцдаг хүнтэйгээ биеийн харилцаанд л орохгүй байх хэрэгтэй юм билээ. Ер нь хүний хүсэл болгон тэр тусмаа секс хүсэл биелэж байх шаардлагагүй юм шүү.Бүр болохгүй бол гараараа өөрийгөө жаргааж бай

  28. smart says:

    Sevtsen ger bul ni gemtsen dalavchtai shuvuu shig, semersen setgel dulaan geriig siimhii bolgodog gej unen yum shig…

  29. TM says:

    Уучлаарай чи ч гэсэн нөхрөөсөө ялгаагүй юм байна шүү дээ. Нөхөр чинь 1 эмэгтэйг хайрлаж харин чи 3 эрэгтэйтэй явалдаж энэ чинь ялгаатай юм бусад талаараа бол адилдаа адил юм. Сэтгэл чинь хоосорчихож нөхөр ч яахав болчихно харин 2 хүүхэдтэй эмэгтэйтэй хир баргийн хүн суухгүй шүү тэгэхээр өөрөө үнэнч бай нөхрөө салгаж ав.

  30. Tom Jerry says:

    hen negentei setgele huvaaltsahiig husdegiig chin oilgoj bna. nuhur chin yariltsaj halamjildaggui bhoor chin busdaas avahiig husdeg biz.
    odoo hen hen n gaduur haritsaagaa taslaad hoorondoo buhniig ehleh geed uzvel yadiin bol

  31. zax says:

    За тэр эхний залуу нөхөрөөсөө хариугаа авах хэрэгсэл болсын байж. Дараагийн залуу эхнэр хүүхэдтэй! Энэ ч асуудал шүү! Халтираад секс харьцаанд ороод хэн хэнээсээ салж чадахгүй юм болвол яана.Эхнэр нь яг чам шиг хүүхэдээ өсгөөд нөхөрөө хайрлаад итгээд бусдаас харамлаад сууж байгаа байх даа.Өөрөөсөө ах хүнтэй суусан бүсгүйчүүд голдуу сексийн тал дээр гомдолтой байгаа анзаарагдах юм.Чамд тэр тал дээр асуудал байхгүй гэж ойлголоо.Хожимдоогүй байгаа дээрээ сэтгэлээ тат бүсгүй минь.

  32. Бүсгүй says:

    Гэр бүлийн чинь хүн чамд таашаал өгч, чамайг эрхлүүлэхгүй болохоор өөр хэн нэгэн тэр орон зайг нь дүүргээд байгаа болохоор тэгэж байгаа байхаа. Нөхөр чинь хажууд чинь байхад өөр хүн хэрэггүй шүү дээ. Эрэгтэй хүн хэзээ ч зүгээр ярилцаж зөвөлгөө өгдөггүй юм . Заавал унтах гэдэг юм. Тэр байдлыг чинь би ч мэднэ. 3 жилийн турш хааяахан утсаар ярьдаг байсан хүн уулзаад унтах л санал тавьсан. Өөр тэд нар ер нь юу л хүсээ аж дээ бодоход. Гунихарсан сэтгэлээ сэргээхийн тулд өөрийгөө завгүй болговол зүгээр байх аа. Гэртээ ирээд гоё хоол хийх ч юм уу, гоё ном унших, гадуур хүүхдүүдтэйгээ гарч тоглох гээд л амьдрал өөрөө баян шүү дээ. Саунд сууж, массаж хийлгэх сайхан шүү дээ. Сэтгэл тайвширдаг л юм. Эр хүнтэй найзын харилцаа тогтооно гэдэг нь унтахыг нь зөвшөөрснөөс нээх ялгаагүй юм байна лээ шүү энүүхэндээ гэхэд.

  33. Tuya says:

    Нөхрөөсөө авч чадахгүй байгаа хайр халамжаа хэнээс ч хамаагүй авах гээд л үгүйлээд байгаа юм шигээ. Яачихсан нөхөр гэхээрээ амьдралын ханиа ингэж сэтгэлээр нь үгүйрүүлж тамладаг байнаа. Санаа тавьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй, завхай, тэгээд хартай…Ёстой муухай хүн байна. Тэр хүний муухайд чи ч гэсэн эвдэрч нөхрөө ‘хуурдаг’, хамгийн гол нь сэтгэлдээ өөрийгөө хуурдаг хүн болж эвдэрч байна. Энэ янзаараа явбал чи улам л эвдэрнэ. Чамд сэтгэл өгөхгүй секс хүссэн хүмүүсийн зугаа болж өөрийгөө сэмлэнэ. Нөхөртэйгөө гэрлэлтээ аврах гэж зүтгэж үзэх л үлдэж дээ. Нөхөр шиг нөхөр байхыг шаард. Тийм байлга. Үгүй бол ингээд л булингартай сэтгэлээр хорвоог туулна даа.

  34. tsetsen says:

    hunurtuuu buhnee zoriulsan hairtai gesnee yuun olon erchuud ve..
    ert huntei suuhar uidalt hurult n ch bas ert bdag yum bolovuudaa..
    er n evdej suitgeh n buteeheesee amarhan baidag hoino..arai gej zutgej bosgoson amidralaa tegj amarhan nuraahiig husehgui l bolovuu..zav n ihedsen uidsan huuhen bnadaa chi..har amia bodood bi, minii setgel gehiin orond bid bidnii amidral yaah bilee gej neg bodood uzehgui yu..

  35. oh says:

    DOX tusahwiidee yamar sul engerte hvvhen be chi 

  36. Chingun_27 says:

    Chi j nuhruusu yalgaagui yanhan bodoltoi l um bnsht. 

  37. moogii says:

    За миний сэтгэл бас цоорхойтой болжээ. Хэн нэгэн сайн хандвал ханараад уначихаар л байна. Саллаа л гэдийн, больсон л гэдийн эргээд харьцаатай л байдаг юм билээ дээ нуа нар чинь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.