Чинийхээ амьдралыг үрэхгүйн тулд би тэсээд л явуулъя даа хайрт минь. Баяртай…

128407635

Би энэ захиаг саяхан салсан эхнэртээ бичих гэсэн юм. Хэзээ нэгэн цагт хэлж чадаагүй үгнүүд минь юм шүү! Яагаад энд бичих болсон юм бэ гэвэл утас руу нь мэссэж бичихлээр эргээд зөвхөн хараалын үгтэй мэссэж ирдэг юм.

Бид хоёр 4 жил жаргал зовлонг туулж дундаасаа хөөрхөн охинтой дутагдах гачигдах зүйлгүй энгийн л нэгэн сайхан гэр бүл байсан юм. Тэр нэгэн гайтай өдөр амархан баяжих хүсэлдээ хөтлөгдөн ойр дотны найзуудаасаа мөнгө цуглуулаад нэгэн том наймаа хийгээд цөм шатсан юм. Энэ үеэс эхлээд л би эхнэрээ зовоож эхэлсэн юм. Их архи ууж гадуур хоноод байхгүй ч гэсэн хангалттай стрессдүүлж чаддаг байлаа.

Ингээд өрөнд орсон би бүхэл муухай уур уцаараа ханьдаа гаргадаг боллоо тэр минь үнэхээр тэвчээртэй тулдаа жил хагас тэссэн юм. Хэрэлдэхээрээ 2 биендээ хэзээ ч хэнээс ч сонсож байгаагүй муухай байж болох бүх л үгнүүдийг хэлдэг боллоо. Хааяадаа алгадаад авдаг ч боллоо, юм л бол би эхнэрээ зайл чи гэж адгийн зангаар хөөж туудаг болсон.

Ингээд 2 биенээсээ алхам алхамаар хөндийрч эхэлсэн. Дунд нь муу охин минь зовж байгааг хэн хэн нь мэддэг байсан ч нэг л болж өгөхгүй байсан юм. Дээрээс нь би гэж нэг юм нүүр өгсөн охинтой унтаж хэвтэхгүй ч мэссэж бичээд баригддаг боллоо. Сүүлдээ эхнэрээ харахаар дургүй хүрдэг болоод ирсэн. Ингээд нэг өдөр эхнэр минь охинтой минь үлдээгээд гадагшаа тодорхойгүй хугацаагаар явсан юм. Нийт 40 хоног яваад ирсэн юм. Энэ хооронд л би гэр цэвэрлэх хүүхдээ харах гэдэг үнэлэгддэггүй тэр ажлын үнэ цэнийг ойлгож, бас хамгийн том бэлгийг бэлэглэсэн хүнээ алдаж байгаагаа ойлгоод түүнээсээ уучлалт гүйж хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд буцаж нийллээ…

Нийлээд эхний 14 хоног жаргалтай сайхан л байлаа тэгээд ахиад л нөгөө новшийн хэрүүл эхлээд буцаад л 2 биенээ хараагаад л унасан яагаад ч юм би энэ бол эцсийн удаагийнх болог гээд салъя үнэхээр болох ёсгүй л юм байна гэж бодоод салъя жинхэнээсээ гээд хэлээд гараад явлаа. Шөнө эхнэр минь миний өөр хүүхнүүдтэй бичсэн мэссэжийг надад явуулаад хүрээд ирээ би чамайг уучлъя охиноо бодъё гэдэг юм байна. Гэртээ яваад орлоо эхнэр минь өвдөглөж суугаад л гуйж байна.

Харин би энэ бүх зүйл ахиад л болно гэж бодохоор шүдээ зуугаад нулимсаа залгиад дуусгъя гэж бодлоо. Надаас чи хэдэн удаа араас тавьсан бэ үнэнээ хэлээч гэхэд нь би юугаа ч бодолгүй 2 гэж хариулсан. Тэгээд л тэр минь шууд л үг дуугүй салсан. Би үнэхээр хуурах 100% зөндөө байсан ч хуурч байгаагүй. Гэхдээ тэр минь надад итгээгүй л дээ мэдээж. Би бүх зүйлд буруутай. Охиноо би сайн хүн болгож өсгөх болно. Хэнд ч өгөөгүй хайраа би ганцхан чамдаа л өгч хэнээс ч амтлаагүй амттай хайрыг чамаасаа авсан юм шүү. Хайртай гээд гүйгээд очмоор байгаа ч чинийхээ амьдралыг үрэхгүйн тулд би тэсээд л явуулъя даа хайрт минь. Баяртай…

28 Comments

  1. MglausCom says:

    Hairan ehner. Chamguigeer sxn bga bhdo oodgui l zan gargajde chi mini

  2. ariu says:

    tststs emegtei hvn gedeg hamgiin tewcheertei hernee hamgiin emzeg humuus. chi setgelee haruulah l yostoi bolohoos ter msj yu yum zgr l ug. 

  3. булган says:

    хайртай чмнь үнэн юм бол эргээд гуйгаад оч за юу
    ичээд бардам байвал охиноо бодоод гээд хэл за юу битгий салаа дараа гэмшинэ
    хайр бүхэн хэцүү дайн шиг байдаг юм харин тэвчсэн хүн ялдаг дайн шүү
    чи ганцхан миний үгэнд ор за юу , тэгээд одор бүр хайрынхаа толоо тэвчиж тэсэж хөдөлмөрлө , тэр бол хайр амьдрал, би бол сахиусан тэнгэр учраас чамд зөвийг хэлсэн шүү

  4. gy says:

    2 УДАА Ч ГЭХ ШИГ 200 УДАА БИЗ ХӨГИЙН НОВШ

  5. 123№№ says:

    чи хулчгар залуу байнаа.Бас дорой донгой.Чи дахин шинээр амьдралтай боллоо гэхэд дахин л амьдралын ийм тийм асуудалтай учирна.Салаад л тэгээд л асуудал шийдэгдчихлээ юү.Ямар ахархан бодолтой хариуцлагагүй “амьтан” бэ чи.Та 2 түр тусдаа байж байгаад эргээд нийлсэн дээр байхаа.Амьдралын нэг шалгуур гээд л ойлгочих.Хайран нэг гэр бүл.Ингээд л салж бутраад байвал мөн ч харамсалтай яа. Бас чи эр хүн шүү юм бол уужуу дөлгөөн байгаа ч.Яасан тэвчээргүй юм бэв. Эхнэр чинь чиний тэнэглэлийг тэсээд жил хагас болж байхад чи 14 хоног ч тэсэж чадахгүй эр хүн ч бол доо. Миний бодлоор чи тэсвэр тэвчээр хатуужилгүй, хулчгар,амархан бууж өгдөг,шантрамтгай за тэгээд ус үзээгүй байж хормойгоо шуусан хүн ажгуу.

  6. 0000 says:

    zaxidal

  7. 000000 says:

    Exnerte bichsen zaiadl-aa gej

  8. baagii says:

    Yundaa araas n shal hudalaa yum bicheed gonginood bgan chi bol shal hudalaa zaluu bn niregsen hoino n hashigrav gedeg l bolj bn daa

  9. Lady says:

    chi ehnertee hairgui yum bn, hairtai bgad salsan bol chi ugaasaa huniig hairlah gj yu baidgiig medehgui hun bn, zgeer l heleh ch ug algadaa jinhene dumb zaluu bn daa

  10. onon says:

    hedii arhichin bish ch gsssn ene bichlegiig manai erchuud uzeesee negiig bodooroi https://www.youtube.com/watch?v=JWk89m6Rd5Q

  11. нэргүй says:

    Хариугүй тэнхээгүй гар байна даа чи. Иймхэн юман дээр сөхөрч унаж байдаг. Чиний энэ байдал чинь юу ч биш зүгээр л амьдралд тулгардаг багахан саад бэрхшээл. Ажил төрөл бүтэхгүй өр ширэнд орох асуудал хэнд ч байдаг. Хүчирхэг, сэтгэлийн тэнхээтэй эрчүүд бол шүд зуугаад даваад гардаг юм.Эхнэрээ буруутгаад арчаагүй царайлаад сүүлээ хавчаад зугтдаггүй юм. Бэрхшээлийг давж гарч чадсан хүнд ард нь их боломж олддог юм.

  12. onon says:

    ug heleer hamag yum shiidegchihguil dee. tSAG HUGATSAA L HARUULNA 
    salii geed yaj bosgoson amidral bileedee hairiin tsag hugatsaa, Er hun l yum bol er hun shg l bgaich amidrald naad archaagui zangiinhaa door  orood suuld n iim yum bichij biee huurch umuurch yaadii. Amidralaa ohinoo bod  aimar uhaarsan dur esgeed hereggui uuruu uurtuuguu temtseed bosoh heregteishd

  13. sainaa says:

    Teneg erchuud.huniig saihan bhd n guij guvshij suuchaad suuld n hamag buruugaa chiheed heden udaa huuhendsenee hurtel heleed.yaj ingej chaddag bnaa.emegtei hun tevcheed l bdg.gtl ed nar yamar yum hiisen gj huniig zovooj bdgiin.chi bol teneg ghd bagadhaar hair daaj chadadgui shalchiganasan zaluu bn

  14. says:

    Niileechee huuhed dund ni hohirloo 

  15. заяа says:

    Ohinoo bodood ehnerteigee ewlerlee gesen hol iluu sain hun bolj haragdah bj. 

  16. muugii says:

    hun bolgon yagaad ungursun hoin ingej gasaldag yum bol umnun oilgoj boldoggui yum baihdaa

  17. huvia hicheegch says:

    chi zugeer l archaagui er bn. er hun 7 dordoj 8 sehdeg tug ch barina tugal ch hariulna gedeg.aldaa l biz.shataa l biz odoo tegd ondiigood bosooch.ajil amidral ur huuhde bodood uureg hariutslagaa uhamsarlaad daraaginha ajliig hiigeech. zuv zugeer bayrtai yvuulay ch geh shig amia hicheesen archaagui ym ve. ur huuhde hurtel bi tejeej chadahgui ged eejid ni orhiod gantsaaraa yvah ni uu.odooni ene erchuud yamar archaagui boltson ym be heleh ch ug alga.

  18. sainaa says:

    iim teneg nowshnuud haa saigui

  19. hok says:

    ямар сонин хулчгар амиа бодсон юм бэ. Ийм амархан буугаад өгчих байсан юм уу чи худлаа л биеийн амрыг харж шалтаг хайж байна даа. Хайран сайхан амьдрал, охин үр, айл гэрийн амьдрал. Чи явлаа гээд юу шийдэгдэхийн бэ. Эхнэр чинь өөрөөсөө гарах, гаргах ёстой бүх л тэвчээрээ гаргаж үр хүүхэд , амьдралынхаа төлөө тэвчиж чамаас уучлалт гуйж, шүд зууж тэвчсэн л байна шдээ. Гэтэл чи юу хийсэн юм бэ. Өөрөөсөө асуу даа

  20. Helen says:

    Ta 2.n jil bie mah bodi chin iveel bish bhaa te…neg n asuul nuguu n bas asaal.bie biendee buult hiij chaddgui bhaa…

  21. zochin*** says:

    er ni yah gej araar ni tawisan gej unenee helsiin. Yaj ch bsan helehgui l bh heregtei shd. Manai nuhur gej bas cham shig mal bna. Gawiya baiguultsan yum shig helj l bdag.Manai nuhur bid 2 shig yum bolson bn. Manai nuhrin huwid gewel neg oroi gertee ireegui gaduur honohoor ni shalgaasar bgad huuhentei honosnih ni medsen. bi tgd uurandaa baidag haraala ursgad zodood huwtsasii ni uguud ywuultsiin. Ternes hoish barag sar bollo. bi ch ohinoo uruwdud uuchliy erged hured ir gesen chini ergej irehgui jigshig. tgd neg l saihan erh chuluutei amitan bnaa tend. 

  22. Monzaluu says:

    Өрөнд орох хэцүү, гэхдээ үрээ алдах юутай ч зүйрлэшгүй зовлонтой учирсан хосууд амьдарлаа уламч сайжруулаад сайн сайхан явж байгааг мэднэ. Тэгэхэд энэ нөхөр шатлаа гээд амьдарлаа хэдэн бор төгрөгнөөс баллаж байдаг, бас дээр нь би ер араар нь тавиагүй ч гэх шиг худлаа шаагаад ямар арчаагүй новш бэ? Эхнэр нь ч таарсан таар шуудай байна доо, охин хүүхдийг архичин арчаагүй юмтай орхиод сар гаран явж л байдаг. 2 удаа араар тавилаа гээд салж л байдаг. Юу гээч залуусаа, үр хүүхдийнхээ хажууд хэрүүл хийж тэр жоохон амьтныг айлгаж байгаа чинь та нарын араар тавьсан тавиагүй гэх арчаагүй хэрүүлээс чинь мянга дахин том нүгэл за юу……….

  23. Onon says:

    Yasan ch hevreghen yadmaghan boginohon ger bul ve. Jargal daahguin zovlon gej.

  24. mina says:

    Ehnerteigee butsaad ewler de.chi oilgoson bol ahij aldaa gargahgui bj chadna bizde.amidrald uunees hetsu ym tohiolddog bh.tuunig dawj chadsan humuus l amidralaa awch uldej etsest ni jargadag bh.sallaa geed yu ch deerdehgui

  25. Tom Jerry says:

    hamt bhda hairlahgui yaav.
    salsan hoinoo araas n sms bichij nali nali geed l bh demii shde chamaig bur l uzen yadna huniig taivan orhioch.

  26. erxun says:

    xojimdoj uxaarsan xair bna daa xu odoo yaya gexev gexdee xair itgelees iluu xoron muuxai ug l xezee ch martagddaggui uym bna lee dee uuchilj bno tiimerxuu muuxai ugs l xezee ch martagddagui uym bna lee

  27. human says:

    ohin huuhd l hairan bn….

  28. zochin says:

    xa xa xa tui mai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.