Бидний үеийнхэн бүгдээрээ чам шиг амьдралтай

186883939

Бидний үеийнхэн бүгдээрээ чам шиг амьдралтай. Эхнэр, нөхөр хүүхэд унах унаа орох орон үр хүүхэд гэж эцэс төгсгөлгүй гүйсээр нэг харахад хажуудах хань ижил анхны эхнийх шигээ харагдаж, санагдахаа байсан. Халамж хайр гэж байхгүй шахам, эхнэр нөхөр 2 гэж нэг байж байдаг л хүн болж хувирсан. Тэгээд тэр дутагдаад байгаа хайр халамжаа өөр хүнээс хайгаад л… Хууралт гомдлоо, бас сэтгэлдээ тээсэн шаналалаа өшөө авалт болгож адилхан хууралтаар аваад тэрийгээ би тэвчээгүй тэсээгүй гэж зөвтгөөд л…

Амьдарч байгаа эргэн тойронд бүгд тийм болохоор тэр хууралт араар тавилт бол зүгээр байдаг л  зүйл мэт хүлээж аваад сурчиж. Бас нэг нэгэндээ тэр хуурч чадаж байгаа бол чи ч гэсэн хуур гэж зөвлөдөг болж. Үнэндээ бид нэг нэгэндээ итгэхээ байсан болохоор гал халуун хайр чинь хөрч эхэлсэн болохоор,  бас өөрөө араар тавилт гэдгийг хийдэг болохоор л харддаг, хуурдаг.  Анх танилцаж дурлаж байхад нь чи ямар бүсгүй байсан бэ? Одоо ямар болчихов? Нөхөр чинь юу хүсээд чамайг тэр хүнээр солиход хүрэв, чи тэрнээс нь юугаараа дутуу бас илүү билээ? Гээд бод л доо.

Тэгээд ер нь бол өөрийгөө донжийг нь тааруулаад арчилаад залуу сайхан, гал халуун хэвээрээ бас хардаад, зовоогоод байвал хүнийх болчиж магадгүй гэсэн бодол толгойд нь суулга, мэссэж илгээж бай л даа тэрнээс шууд бодитоор нь хэрэгжүүлээд байх хэрэггүй шүү. Чи өөрөө хүссэн болохоор эсвэл тэсвэр алдсан болохоор нөхөр эхнэр араар тавьсан болохоор адилхан гээд нэг нэгнээ хуураад л байх юм бол амьдрал чинь ингээд утгагүй, ойлгогдохгүй болж байгаа шүү дээ.

Ийм болоод байна гэдгээ эртхэн ухаарвал тэр өөр хүн хүлээдэг завтай цагаа өөрөө өөр хүн болоход зориулаад нөхөртөө ч хайрлагдаад өөрөө ч аз жаргалтай сайхан байна биз дээ. Ер нь бол ханьдаа хайртай аз жаргалтай сэтгэл хангалуун хүн лүү нэг их чичрээд олзлох гээд  байдаггүй шүү дээ. Гэр бүлдээ өөрөө санаачлагатай байгаад хамт кино үздэггүй гэж гомдоллож байхаар өөрөө билет авч очоод хамт үзье гэвэл үгүй гэхгүй л болов уу. Тэгээд яахав дээ эмэгтэйчүүдэд олон арга байгаа шүү дээ тэднийгээ хэрэглээд дараа нь өөрөө билет авдаг болгохгүй юу. Хамгийн сүүлд нь: нэгэнт ханилаад олон жил болоод мэддэг болсон юм гэж боддог чинь худлаа  чи мэдэхгүй өөр олон зүйл байдаг болоод л тэр хүн тэгж яваад байна гэж  хэлье дээ.

2 Comments

  1. Яхир залуу says:

    Өөрийгөө таньж амжилгүй сууцгаасны хар гай. 

    Хүмүүс яагаад гэр бүл болоод байна вэ гэдгийг бодхоор хайр дурлалдаа мансуураад насаараа тийм байх юм шиг бодоод сууж байна. Тэр үедээ сохроод хэдэн жил цуг амьдарсны дараа нэг нэгнийхээ өөр талыг хүлээн зөвшөөрч чадахгуй байна.

  2. MglausCom says:

    Sanaachlagatai bhyg gancxan tal n uildseer zalhsan bol hetsuu reactslalt saitai zaluu tushsen aztai busguichuud uuniig oilgohgui busdiig buruutgadiimaa. Medeej oroldoj uzsen zuuls bishguidee l bsn l blgui byadnii medq problemiig myanga tailbarlaad yahavdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.