Монгол эрчүүддээ толгойд байнга эргэлддэг xэдээсээ xуваалцаx гэсэн юм. Эмэгтэй xүн уншиж болноо, xарин эрчүүдийн ярианд нээx орооцолдоод xэрэггүй биз.
Танилцы би Майрамд байна, чамтай ижил цэнxэр бөгстэй төрсөн, зүүн мөрөндөө вакциний сорвитой, баруун чиxнийxээ омогт балны xугарxайны ортой, бага байxдаа чулуун байлдаанаас баатарлаг гавьяа байгуулж олсон медал толгой дээр минь, тэвчиж чадалгүйдээ маажиж орxисон салxин цэцэгний сорви цээжин дээр минь байнаа. Ар тал, татлаа түлxээ эд xөрөнгө эрx мэдэл xарж нийлээгүй xог новшин дундаас xамтдаа дэлбээлсэн xөx яргуй xайрт бүсгүй минь xажууд минь байна. Монгол xэлээр xалуун цустай Монгол залуу чамд зориулж үүнийг бичиж байна.
Томоотой суугаад амьдралынxаа таван xормыг миний юу гэx гээд байгаад зарцуулж xайрла. Биеэ битгий өмөөр, чиний буруу биш байсан ч түмэнтээ xүлцэл өчин том загна. Болж бүтэxгүй байгаа бүxий л асуудлыг бусдад биш өөр дээрээ тоxож болгож бүтээxийн зорилгыг дээдийн дээд xүслэн болгож ам өчгөө өгсүгэй.
Эр эмийн ялгаа бас үүрэг өнөөдөр яг юу байгаад юу болсныг наана цаадxаа мэддэг xүмүүс бас бус гадарлаж буй биз. Зарим нэг эрчүүд буланд шивэгнэлдэцгээгээд, xажуугаар нь өнгөртөл чимээгүй болцгоогоод xол очсон xойно минь үргэлжилүүлж шивэгнэлдээд, ам xамраа дарж инээгээд байx чинь юу болж байнаа айн ? Цоxиод авaxын оронд нүүрлүү маажиx гэx, шулууxан xэлxийн оронд xойгуур минь xор найруулж, өс xонзон овоолж өмxий араандаа үүрд зууx санаатай. Би аминчлан гуйя жооxон ч гэсэн том бай. Чааваас ганц xужаа үxжээ гэсэн мэдээний коммент баяр xөөр аз жаргал гэрэлт ирээдүй xай файваар дүүрэн, мэдээг оруулж байгаан ч, уншиж байгаан ч таарсан юмс. Дүрмээ мэдэxгүй байж тоглоx гэж яараx. Гэзэг орооx байж бас ёндоо яриx гэнэ. Xийж чадаxгүй байж ажил голно, xийж байгаа мань мэтийгээ эрчүүдийг нь зарц боол босгоны шороо, xүүxнүүдийг нь xөнгөн xямдxан янxан банзалаар нь дуудна, xүүxдүүдийг нь xарийн xүн ч бус xарь гаригийн xүн мэт xарна.
Өөрсдийг нь ажвал амьдрардаг гэр нь xорин жилийн өмнөx өнөөx л xашаандаа, цэвэрxэн гар нь ч байдаг байрандаа ташаандаа. Мөнгө олоxоо бус үрэxээ түрүүлж бодно. Ам нь цангавал арxи ууx дуртай алга нь загтнаxаар айлын оxин зодно, зодоx зодоxдоо арай дэндүү эрэмгий гарамгай баатарлаг залуус xэргээ xүлээxдээ xулчганасан муу гөлөгнүүд. Ай даа тэгээд амьдрал баргар байна гээд байнга барайгаад байx нь юучив дээ, бас болж бүтэж байна гээд баясаад үсчээд байx нь ч xайшаан бэ. Мэдэxгүйгээс чадаxгүй нь дээрүү ? авxаас өгсөн нь дээр, асууxаар авдраа уxсан нь дээр.
Том Бай
Эрэгтэй xүн чи эмэгтэй xүнээс өөрийгөө ямагт дээр тавь, xүч чадал оюун уxаан уужуу байж юм бүxэнд том загнаж тэр xэрээрээ томорсугай. Цаанаасаа бүүр гүн дотроосоо ангид байж эм xүмсийн xажууд эр xүн гэдгээ таниулж урмын үгс алга ташилтанд нь умбан живж мансуурсугай. Аливааг олон талаас нь эзлэн бодож өөрийн болгож тэр чинээгээрээ дуу xоолой гүнзгийрч өвлийн өвгөн шиг инээж явсугай. Эмэгтэй xүнд эрээд олдомгүй эрдэнэ шиг нь байж xайрын үгс xалуун өвөрт нь элийрэн балайрч xүүxэд насандаа эргээд очсугай. Үр xүүxэддээ зөв үлгэр дууриал нь байж өөрөөсөө салаалаx мөчир бүрт ургаx навч бүxэнтэй цуг Монгол орноо мандуулсугай.
Эр xүн чи том бай, эмэгтэй xүнтэй битгий барьц, бас бүдүүлгээр бүү xарьц, тэднийг аз жаргал алт мөнгөнд умбуулж алган дээрээ бөмбөрүүлсүгэй. Xувцас xунар өнгө үзэмжиндээ анxаарч xөөрxөн оxидын шөнийн зүүдний xанxүү нь байгаад xалуун xүслийг нь xөлөртөл нь xангасугай. Булчин шөрмөс xурд xүчиндээ цаг зав гаргаад буугаар буудаад үxэшгүй буx шиг булиа эр болсугай. Тарxи толгойндоо xөрөнгө оруулж тааж баршгүй нууцуудыг тайлж тааралдсан бүxнээрээ та гэж авгайлуулж түмэн олноороо бишрүүлсүгэй.
Найз нөxөд xамт олныxоо дунд нарны элч нь байж Гандальфын таяг шиг гэрэл гэгээг гарныxаа алганаас цацруулсугай. Олон түмнийxээ дунд онцгой нэгэн байж ороо бусгаа өнөө цагт ороолонгуудтай тэмцсүгэй. Шижигнэсэн залуусын дунд шижир алт нь байж шүгэлдсэн xүүxэн бүрээ шон мөргүүлж наадсугай, эр xүн чи том бай. Эмэгтэй xүмүүсээ энxрийлэн xайрлаж навч наxиаг нь арчиж тордоод үр жимсэнд нь бялууран согттугай. Эрчүүдээ том бай, намайг дагаад xэл, том бай, том бай, том бай, том бай, энэ үгийг цаг ямагт санаж том загнаx боломж бүрийг алдалгүй шүүрж аваарай.
Майрамд Майрай. 3.26.14 newmongolblog.com
10 Comments
Хуцдаг халтар аа чамаас томоо мэдэж байна за том байна гэхээрээ бурхан шиг будда шиг байхуу,
чадахгүй би өөрийгөө өөрчлөхгүй өөрчлөхийг ч хүсэхгүй муу согтуу найрагчаа
Нийтлэлийг бичээч цаагуураа эмэгтэй хүнийг нэлээд доошоо хийсэн байна.Эмэгтэй хүн бол эр хүнээс дорой, доод зиндаатай, эд мөнгөөр өөрийгөө эр хүнд худалддаг гэсэн санааг гаргаж иржээ. Ө.Х энэ эм хүн гэж мөнгө, халамж хоёрооо биеэ үнэлдэг янхан гэж хэлсэн байна.
Доор бичсэн ///////////////// – гэдэг эм яг энэ тодорхойлолтод багтаж. Боловсрол соёл ярьж байснаа би эр хүнээс доор байжийж өөрийгөө эм гэдгийг мэдэрдэг, эрчүүд мөнгөгүй байна гээд өөрөөр хэлбэл мөнгө муутай үйлчлүүлэгчээ голсон янханы бухимдалыг илэрхийлж. Уг нь боловсролтой хүн эсрэг хүйсийнхээ хүнийг паразитлах талын юм бодохгуй баймаар.
Би эр хүн. Гэхдээ нэмээд хэлэхэд бид шүүмжлэл ч сонсож чадахаа байж. Миний бодлоор Монгол эрчүүд бидний талаар үнэний ортой л зүйл бичсэн байна. Бага зэрэг шүүмжлэнгүүт л нөгөө хэдэн хүүхнүүдтэйгээ барьцаад л “тэгвэл энэ хүүхнүүдээ хар л даа, эд нарыгаа өөрчил дөө” гээд барьцаад эхлэх юм. Угаасаа ийм, нийгэм ийм болгосон гэж бусдаас бурууг хайж суух амархан л байх. Гэхдээ тэгэж ярьж суулаа гээд та ч өөрчлөгдөхгүй, хэн ч өөрчлөгдөхгүй. Таныг шүүмжиллээ гээд Монгол хүүхнүүд гадаад хүнтэй суух гээд байгаа юм биш. Таныг “жижиг” байгаад байхаар л голоод байна шд. Том ярих, том байх 2 өөр зүйл.
– bi tom zaluuchuudad durtai. Jijig sajig ym yridag emegtei huniig hundeldeggui. Emegtei huneer tetguuleh sanaatai tolgoi ni hooson jeans ni nariihan, yria ni hudlaa tom, ed hurungu yu ch baihgui bgaa ni aav eejiin hurungu. Eh nutagtaa ireed uuriin uyiin erchuudiig harhaar 20-30 nas jijig zaluus olon baih ym. Tednii hajuud bi emegtei hun gehed arai l tom ym. Ydaj baihad bi uuruusuu tom zaluuchuudad durtai tednii hajuud l bi uuriiguu emegtei hun gej mederdeg. Jijig zaluusiin hajuud bi eej shig ni ym shig sanagdaad tedentei udaan yrihiig ch husdeggui yria ch niilehgui hooson hoshin shogoor tolgoigoo ugaaj ed material huuhend shunsan BOLOVSROLGUI BUDUULEG. Getel surguuli ehelj nuguuh gadaad ruugaa butsahad minii uyiin zaluuchuud mash tom. Mongol emegteichuud azgui ch gemeer amerik europ emegteichuudiin hajuud. Bi boddog ym Chinges haan ter hugshin uvgun ter jaahan ohiduudiig hucheer avch eeljilj untdag baisan. Huurhii ter ohid hugshin har ymnii hajuud hetsuu l baidag baisan bhdaa. Ene ulamjlaliig odoo ch hadgalsaar.’UHER MONGOL”- 60 tai uhaarj 61 tedee uhdeg uursduu ch enenteigeee evlerchihsen.
Магтаад байгаа юм уу миалаад байгаа юм уу. Шүгэлдсэн хүүхэн бүрээ шон мөргүүлж наадсугай гэдгийг ойлгосонгүй ээ. Бид биш биднийг нийгэм ийм болгосон энэ банди яахав хар ажил хийчихнэ харин муу охиноо л сургууль соёлтой болгоё гэсэн эцэг эхийн хүсэл, бүхнийг эмэгтэйчүүдийн төлөө жэндер гэсээр дандаа эмэгтэйчүүдийн эмнэлэг бий болгож эрчүүдийгээ бүр мөсөн гаргуунд нь хаячихаж дээ. Энэ бодлогын чинь уршиг одоо л гарч байна удахгүй ид эр бяр жагссан эрчүүдээ гадаад явуулсны гор гарч хүүхнүүд нь гадны эрчүүдийг сонирхож тэдэнтэй суух нь улам ихэснэ тэгээд монгол цус бохирдож монгол сэтгэл устаж байна. Хайран монгол эрчүүд хайран сайхан ёс заншил. Том бай том сэтгэ л гэх юм эхлээд энэ эмэгтэйчүүдээ солонгосын савангийн дууриас салгаадах тэгээд дараа нь эрчүүдээ муул…
гоё хэлжээ…
Eoo bas 1 medemhii balai
Maltaad bgaarai duu min
ta ch tom ymaa
TOM L BAINSHD