Хээрийн галуу хэлсдэх мөч

157

Зүрх сэтгэлээ нэгэн охинд бий өглөө
Зүүгээр биш зүрхээр шивээд тэр өнгөрлөө
Зөнгийн бүхэн илбээд зүг зүг бодогдуулам
Зүгээр л түүнийг тэр өнцгөөр ширтээд баймаар
Хаврын анхны бороо харуусал нөмөрч шивэрлээ
Хайрын минь үнэ цэнэ харин харгүй ангалд уналаа
Харж явдаг тэр охин минь надад хамар сэртхийм бодлыг
Хаа нэгтээгээс сонсоод хашрилж гуних боллоо
Хээр тэмүүлэн ниссэн хэргүй цагаан галуу
Хэрэм цайзанд хоригдох хэлсдэм үйлдэл хийлээ
Хэнзэгхэн дэврүүн хүсэл нь хэр татам хуяглаж
Хэвтэш шөнийг цэнгэлийн бардамд тэмүүлж
Сартай шөнийг саргүйтуулж нартай өдрийг наргүйтуулж гэмээр
Салхи даган жирэвсэн санаа бодлын туйл болж
Сайхан гэсэн бүхнээ санаа муутад зарж
Засарч боломгүй алдааг замын турш үйлдээд
Завхай бодлын өмнө зангирч чадахгүй тайлагдаж
Дэндүү харалган зүйлийг дэврээж бусдаас хүртэж
Дэргэд байгаа жаргалыг дэндүү алс руу түлхсэн
Энгийн хорлол дунд эрэмдэг бодолтой болсон
Энхрий чиний үйл хэрэг эрээн амьдрал руу зорьсон
Эгэл бусдыг дагасан бол эргэж намайг харах байсан
Эцэсд нь чамайг би эргүүлж асрах байсан
Элээгээгүй мөчид эмэгтэй хүний сонголт
Эвий гэсний өмнө эрхэлж суух заяатай
Эрлэгтэй нөхөрлөж одсон энхрий чамайг би
Эрийн сайндаа биш эр зориг минь дутаж хайралсан
Залуу насны ааг омоггүй зангараг үгүй би
Завсарын салхи шургуулсан заяаны чинь өмнө буруутай
Эр зоригийн тугийг энэрэл хайрандаа дэлгээгүй
Эв хавгүй харамлсан эр хүн би болмой
Энхрий намилзаж явахад нь эргүүлж дөнгөөгүй хэрнээ
Эвдэрч хавдаж хоцроход нь эргэж тойрох болжээ
Энэ л хүсэл минь дутаж элэг зүрх өрөвдөх болжээ
Эрээ цээргүй галуу эрхэлж тэнгэрт нисээд
Эдийн буянд хуяглаж эргэж нууранд живжээ
Энгэр цээжинд дуралсан энхийн цагаан тагтаа
Элээ хэрээг ялгалгүй эмгүй хоронд өртжээ
Эмзэг хавчиг амьдралд танхил өссөн бүсгүй
Эрийн мууг танилгүй эдийн шуналд сөхөржээ
Эрийн заяаг тоогоогүй эрх өссөн бүсгүй
Эргүүлж тойруулах хүнгүй эмгэн болон хоцоржээ гэмээр
Сайхан залуу насаа санаа муутад бүү хордуул
Сайхарч дуралсан залуугаа салаа замд бүү үд
Саруул төрсөн биеэ саваа модонд бүү хавчуул
Санаж бүтэх эд зүйлсийг санаархалын шуналд бүү автуул

2 Comments

  1. zochin says:

    Ингэж алдаатай бичсэнээс шvлэг бичээгvй нь дээр шvv. Яасан муухай алдаатай  бичдэг юм. Хэддvгээр анги тегссен юм 5 уу. Хэлсдэм гэнэ vv  lol

  2. Эрчүүд. says:

    Сайхан шүлэг байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.