Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт

186862491

Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, хувцаслах мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Би жилийн 500 мянгаас дээш долларын орлоготой залуутай гэр бүл болмоор байгаа юм. Намайг шуналтай гэж бодож магадгүй л дээ, гэхдээ л Нью-Йоркийнхны хувьд жилийн 1 сая доллар бараг л дундаж орлогод тооцогддог. Тиймээс би өөрийнхөө шаардлагыг өндөр гэж бодохгүй байгаа юм. Энэ форум дотор 500 мянгаас дээш орлоготой хүн байна уу? Ийм хүмүүс бүгдээрээ гэрлэчихсэн байдаг юм уу? Би та нар шиг баян хүнтэй гэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?

Миний болзож байсан залуусаас хамгийн баян нь жилийн 250 мянгын л орлоготой байсан. Гэтэл Нью Йоркийн цэцэрлэгт хүрээлэнгийг дээд зэрэглэлийн бүс рүү нүүхээр болвол жилийн 250 мянга хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Би энд дараах энгийн асуултыг та бүхэнд тавьж байна.

1) Баян, ганц бие залуус ихэвчлэн хаагуур чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм бэ? (Цэнгээний газар, ресторан, фитнесс гээд бүгдийнх нь хаяг утсыг бичиж өгнө үү)
2) Би хэд орчим насны хүмүүсийг “онилох” ёстой вэ?
3) Яагаад ихэнх баян эрчүүдийн эхнэр нь эгэл жирийн гадаад төрхтэй байдаг юм бол оо? Миний таних хэд хэдэн тийм ч хөөрхөн, бас сонирхолтой биш бүсгүйчүүд баян хүнтэй гэрлэсэн.
4) Баян эрчүүд ямар эмэгтэйг найз бүсгүйгээс хэтрүүлэлгүй, ямар эмэгтэйг эхнэрээ болгож авдаг юм бол? (Би бол гэрлэх хүн хайж байгаа)

Хатагтай Хөөрхөнөө

Дэлхийн тэргүүлэх санхүүгийн фирм J.P. Morgan-ы CEO-гийн түүнд өгсөн хариулт:

Хатагтай Хөөрхөнөөд,

Би таны бичсэн зүйлийг тун сонирхож уншлаа. Яг таных шиг асуултыг өөртөө тавьдаг олон охид байгаа байх. Нөхцөл байдалд тань мэргэжлийн дүн шинжилгээ хийхийг зөвшөөрнө үү.

Миний жилийн орлого 500 мянган доллараас илүү, өөрөөр хэлбэл таны тавьж буй шаардлагад нийцсэн учраас үүнийг уншиж байгаа хүмүүс намайг цагаа дэмий үрээгүй гэдэгт итгэж байгаа байх.

Бизнес эрхлэгчийн үүднээс харвал тантай гэрлэх нь тун муу шийдвэр байх болно. Хариулт нь маш энгийн, би тайлбарлая л даа.

Нарийн ширийнийг эс тооцвол, та бол “гоо сайхан”-аа мөнгөөр наймаалцах гэж байгаа хүн. А тал гоо сайхнаа зориулж, Б тал үүнийх нь оронд мөнгөө төлөх шударга арга байж болно.

Гэхдээ энд нэг том асуудал байгаа юм. Таны гоо сайхан цагийн аясаар гундаж багасна, харин миний мөнгө ямар нэг шалтгаангүйгээр багасч хороогдохгүй, өсч үржсээр байна. “Миний орлого жилээс жилд өсөх магадлал өндөртэй боловч, таны гоо сайхан жилээс жилд сайжрахгүйд л гол учир байгаа юм.

Тиймээс эдийн засгийн үүднээс үнэлвэл, минийх бол эргэлдэх хөрөнгө, таных бол элэгдэх хөрөнгө юм. Хэрэв таны санал болгож чадах зүйл ганцхан гоо сайхан юм бол үнэ цэнэ тань 10 жилийн дараа гэхэд унах болно. Wall Street-ийн дүрмээр бол бүхий л арилжаа өөрийн зэрэглэлтэй байдаг. Аливаа арилжааны үнэ цэнэ унах л юм бол түүнийг цаашид хадгалах шаардлагагүй болох учраас өрөөл хүнд дамлан худалдаалдаг журамтай. Таны хүсээд байгаа гэрлэлтэнд ч бас ийм юм тохиолдож магадгүй.

Үүнийг хэлж байгаа минь зарим талаараа харгис санагдаж мэдэх л юм. Гэхдээ “бизнесменүүдийн хувьд элэгдэх хөрөнгийг зөвхөн түрээслэх юм уу, ашиглаад өөр хүнд худалдах зорилгоор л авдаг. 500 мянган доллараас дээш орлоготой залуу бол “тэнэг биш” байх нь ойлгомжтой. Бидэн шиг залуус таньтай зөвхөн болзоод л орхих бөгөөд хэзээ ч гэрлэхгүй. Таныг баян залуутай гэрлэх арга чарга хайхаа болихыг зөвлөж байна.

Харин үүний оронд “Та өөрөө 500 мянган долларын орлоготой баян хүн болж болно” шүү дээ. Энэ нь баян, ухаан муутай залуутай гэрлэхээс хамаагүй илүү боломжтой хувилбар шүү. Миний хариулт тус болсон гэж найдаж байна.

Хүндэтгэсэн, J.P. Morgan-ы CEO

23 Comments

  1. vnen says:

    Ariuk gegch 120 khvnd 100 myangiin l  tsalin ogdog gar bkhdaa kkk
    Avilgagvi tender bdaggvi l yumdaa mongold

  2. woman says:

    Ariuk ikh shaaj bnadaa  avilga ogolg I yamarbiznes khiidgiin khvn kholsolj barilgiin sezonoor khulkhiddag kompanishuu yum l bgadaa

  3. гэрэл says:

    эрчүүд өөрсдөө эмэгтэй хүнийг өндөр нам, хөхний хэмжээ, хөлийн уртаар нь хэмждэг байж өөрсдийг нь ажилтай юу амьдралаа аваад явчихаж чадах чадвартай юу гэж үнэлэх гэхээр өнгө мөнгө харлаа гэж гомдоллоод байх юм. мөнгө зарцуулахгүйгээр амьдрах хүсэлтэй бол өөрөө өөрийгөө хангаад, эрхтэнээ саагаад л явж бай л даа. тэр хооронд чинь мөнгийг олж чаддаг, олсон мөнгөө өөрийн эмэгтэйдээ зарцуулахаас таталдаж горойгоод байдаггүй залуу хүүхнийг чинь булаагаад л авна шд. ер нь ядуу эрчүүд л хүүхэн өндөр зардалтай байна гэж гомдоллодог шд. 

  4. zochin says:

    heterhii shunaltai huuhen bayn shn amidrahiin tuld yuj hiihed belen bgan bn ghdee iimerhuu humuus dawraah hereggu doosh darj bwal ydaj zowlong medruulwel mongo j neer huniig ewdeh yumdaa herees hetersen bayn amidraliig suuder dagadag hun oorin tuwshindool bh heregtei iluujgui dutuugui

  5. ariuk says:

    Лилид бичсэн хүнд зориулав. Чи тэгж Монголд бизнес хийж үзсэн юм уу. Чи тэгж авилга өгч үзсэн юм уу. Мэдэхгүй л юм байна. Би Монголдоо л амьдарсан хүн 1 жил японд сурсаныг эс тооцвол. Цүнх үүрсэн бөөн хүсэл тэмүүлэлтэй залуу автобусны мөнгөгүй алхаад л ажил хайж байсанаас одоо 12 жил өнгөрч одоо бол 120 ойд ажилтантай боломжийн орлоготой салбартаа гайгүй нэр хүндтэй компани босгосон. Энэ хүртэлээ авилга өгдөг авдаг гэдэг эзэнгй тойм яриа сонсоноос өгч үзсэнгүй. Авч байхыг нь ч харсангүй. Энэ хүртэл олон татварын байцаагчид шалгуулж байлаа. 2Жил тутамд 1 удаа. Алдаа гаргаж торгуулж байсан байсан. Мэргэжилийн хяналтын байцаагчид байцаагдаж торгуулж байсан байсан. Тэр болгон нь миний манай хамт олны алдаа байсан. Энэ хүртэл олон тендерт орж байсан. Ялахын жаргал эдэлж баярлаж ч байсан ялагдахын гашууныг мэдэрч гунич ч байсан. Тендерийн 10 хувь энэ тэрийг мэдэхгүй л юм байна. Яахав дээд тал 2 тэрбумын ажилч хийж байсан. Авдаг байсан бол надаас нэхэх л байсан байх. Тиймээс авсан өгсөнийг хараагүй үзээгүй бол хамаагүй битгий ингэж бичиж бай. Энэ монголд юу ч хийсэн ямарч бизнес хийсэн чи өөрөө л зөв бодолтой бол чамайг хэн ч яахчгүй. Монгол бизнес хийхэд үнэхээр сайхан. Учир нь салбар болгон шинэ учир шинэ санаа шинэ зүйл маш хурдан амжилтанд хүрдэг. Гэм нь хүн ам цөөхөн, дэд бүтэц тааруу байгаад л асуудал байна. Түүнээс заавал улс төр энэ тэр гэж явах шаардлаггүй. Монгол минь сайхан шүү. Битгий сургаар хараар буд.

  6. luly-d says:

    Mongold khvn khichneen erdem nomtoi ovsgoo sambaatai bgad tanil talgvi avilga kheel khalhuuligvu ervvl tsever bussines erkhlekh bolomjgvi 
    Kharin US UK d khvn zvgeer mergejil ezemsheed tsalingaaraa khvn shig amidrakh bolomjtoi bdag yumda

  7. ..... says:

    Er em geltgui materiallag bdal harj suusan humuus erni ih asuudaltai ….ooroosoo doosh yavj blohgui

  8. Luly says:

    USA UK bussines oyunii surhii chadamjtai bish bol bayajih unen asuudaltai uamar salbart orsoldoh um orsoldoonii salbar huchtei hen durtai gardag gj bodoo yu ….mongol shig dongoj hugjij bgaa orond yul yu hiihed ochnoon bololtsootoi zah zeeliin oron zai ihtei bilgiin nudgui um Ovsgootoi sergelen humuus iluu amidarch bgaa bzdee

  9. kkk says:

    Ukhaantai mongo sonirkhdoggvi  bolokh gej yadakh yumaa er emgvi l mongond durtai bayan khvn toovol suuchikh sanaa bgashte bi   bol bayan khvntei suuj khyalbar amidrakh bolomj garval bomjiig aldakhgvi  
    Gekhdee ondor khogjiltei US UK shig gazar torson  oorsdoo amidralaa bosgokh bolomjtoii uls orond torson bol ooroo bvteekhiig  khicheene mongol shig iim novshiin gazar gai bolj torson bolokhoor iim zamaar yavj ter shudraga bus khuvaarilagdsan khorongonooos khuvi khvrtekhiig l bodno…….za kharaatsgaa vkher mongo l ch urd

  10. kkk says:

    enita -g er oilgosongyi kkkk…chi goolingoo-d bichsen n deer bsan bhaa daa kkk

  11. enita says:

    Bi ondor tsalintai gadaadad ondor alba hashdag emegtei. Harin nohor mini zugeer l neg jiriin zaluu baidag. Harin suuliin uyd minii mongo bolomjind bolj suusan yum uu gesen bodol torood bur uur hureed baih bolloo. Ih hachin ymarch brendiin huvtsas avch ogson doroo huuchirch uragdana.Bas geriin buidan en ter ternii biy hursen gazar ni doroo uragdaj suirne. Tegeed enenii yum bolgon hurdan evdreed baidag yasan hachin yum be gej bodood baij baisnaa suuldee uur hurdeg bolj baina. Geriin hamar yum evdleed haychih baih geed uur hureed. Odoo terniii machin ni bas baahan evdrel. UUl ni say avsan shine machin yahaaraa yanz yanziin yum bolood baigaag oilgohgui baina. ehleed shuultuuriig ni solih gej garajind avaachaad ternees hoish machiniih ni hamarnii haalga uud tsooj geeed baahan evderch ehellee.Ter garajiin mechanician did something, I think. Bi bur gaihaad suuj baina.Esvel ene hunii torson odriin toorog ni iim baisniig bi belen amidrald oruulaad baigaa baih gej bodood suuliin uyd yuch avch ogohoo bolison shuu. Bi ooroo shilj baij songodog edleliiin tavilga avdag. Ih sonin zuil ni bi mongold baihdaa mon iim songodog hanii stenktei baisan. Tegeed bi end hoyr gazar amidardag bolohoor neg geree bas ood ni tatya gej bodood gaigui tavilga haij olj tavisan. Sonin zuil ni ene tavilga neg l tanil haragdaad dotno sanagdaad boldoggui. Tegsen chin neg odor mongoliin geriiin zurgaa uzej baigaad ard ni garsan tavilgaa haraad duu aldav aa. Yu gevel yoroosoo minii mongoldoo ali 20 jiliin omno avsan tavilgatai adilhan tavilga baidag baigaa. Tegeed yum gedeg ih uchirtai baih yum gej bodood suuj baina. Bi Ikeagiin tavilgad neg ih durtai bish. Uchir ni denduu engiin sanagdaad baidag. Tegeed songodog tavilga haisaar baigaad olson chin iim l baina daa. Nohor mini tavilga baitugai huuheddee huvtsas avch ogdoggui. Odoo bi harin ene baigaa gazartaa tohitoi bair hudaldaj avna. Uul ni tur baih yum ingeed holslood suusan deer gej boddog baisanaa suuldee bair hudaldaj avsan ni deer yum baina gej uzeed bair haij baina. Dandaa 500 myngan eurogoos deesh unetei bair baina. Tegeed odoo nohortoo bish oortoo bairtai bolno doo geed zutgej baina. Nohortoo geheer yum butehee boliod udaj baina. Daraa ni ymar bair avsanaa bichne ee. End yoroosoo mongol hun baihgui bolohoor interneteer sergegdlee huvaaltsaj baigaa tsarai mini ene.

  12. a says:

    JP Morganii zahiral bas iim zahia bicheed suuna biz?

  13. вантөмөр says:

    ёстой сайхан хариулт өгчээ монголд ч гэсэн ИХ ын гишүүд орлого сайтай наймаачид жүжигчид эхнэрээ солиод байдаг нь бас ийм учиртай байх дөө

  14. from UK says:

    ooriigoo hyamdhan uneldeg busgui l mongotei zaluug haidag .Harin huchtei busgui ooroo ter bayalagiig buteehiig ermelzdeg …ooroo bayalagiin ezen bolj chadah atal bitgii denduu belen bai noots bololtsoogoo ashigla hen hicheej meriij bna uud haalga urgelj neelttei shudee ohid busguichuud mini

  15. man says:

    Би хувиараа бизнес эрхэлдэг машинтай байртай архи тамхи хэрэглэдэггүй өндөр тарган биш муу зуршилгүй гэсэн зарын дагуу өчнөөн олон эмэгтэй утасдсан гээд боддоо. Өөрсдөө амьдралаа босгохгүй яагаад хүний босгосон бэлэн зүйл дээр эзэн суух санаатай бүсгүйчүүд их болсон нь харамсалтай. Яг үнэн гоо үзэсгэлэн элэгдээд дуусахад ганцхан сэтгэл үлддэг тийм болохоор буурь суурьтай баян амьдралын ухаантай эрчүүд эмэгтэй хүний сэтгэлтэй нь суудаг юм. Харин сайхан бие хаатай хөөрхөн царайтай бүсгүйчүүдэд итгэдэггүй зөвхөн зугаацахыг хүсдэг. Сайхан бүсгүй жаргасныг ер нь сонссон уу. Тэгэхээр өөрт оногдсондоо сэтгэл хангалуун байх нь бүсгүй таньд ээлтэй.

  16. Anonu says:

    xoorxon bailaa.geed yah um delhiin ner hundtei zagvariin agency -d myanga hicheeleech model bolohiig husleech MODEL bolj chdahgui …

  17. таны нэр says:

    SUULIIN UEIIN OHID ZALUUS XOORXON SAIKHAN MONGOTEI BVAL BOLCHIHNO GEJ DENDUU OCHUUHEN SETGEH UMDAAA.OORIIGOO BRAND BOLGOH CHADVARGUI HUDLAA BAAHAN BRAND OMSOOD OORIIGOO HOL YAVNA GEJ BODOJ BVAL ZUUDNEESEE SERJ UZ ….DELHIIN LEADAR BUSSINESMAN UUDIIN EHNERIIG HARAHAD OILGOMJTOI

  18. kkkkk says:

    mongol ohid gej ireel hutshiin mongol zaluuchuud tiim ih mongotei yumu sanahchguin bn   ineed hurgeed bhiin oorsgiinhoo hureed oortei taarsan hyamdhan yumnuudtai uchirchaad mongol ohid gej bidgii olon toon deer hutsaad bai tiim l ih mongotei tsarai zus saitai yum bol gadaad ohidoo awaad suugaach ta nariig hen toodiin nohoich tooj hutskuu biz 

  19. новш says:

    Элэгдээд л солигдоод  сүүлдээ гувшиж сорогч болоод л дуусах амьдралыг мөрөөдөгчид хорвоогоор дүүрэн

  20. Батболд says:

    Ийм хүүхнүүдийг насан туршийн янхан гээд байгаа юмдаа. Нөхрөөс мөнгө салгадаг. Оронд нь хүүхэд гаргана, секс хийнэ, гэрийн ажил хийнэ. Монголд охидын хэдэн хувь нь ийм бодолтой юм болдоо.

  21. fm says:

    ene busgui shig neeltteigeer hen ch helehgui gehdee iim bair suuria olson songoltoo hiij chadahgui bgaa erchuud unendee huuhnuudees zalhaad bh shig sanagdaj bna.
    erchuud yamar busgui huseed gerlehgui yavaad bna bainga huuhendseer 
    busguichuudees yag yu huleegeed bna neelttei heleed ugchih saihan zaluu bna uu

  22. Zaluu 31 says:

    Mongold eregtei emegtei geltgui bugd materialag boltson.  Buun brand yarisan humuus. Brand is name gej ug bdag shde. 

  23. caak says:

    haha goy helsen bn daa.   manaid iim huuhnuud naad zahaasaa avhuulaad bgaa shuu neeree .mashintai  bairtai huntei suumaar bn gesen garuud myangaaraa bdiin bn lee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.