“Сайн хүнтэй найз хүүхнээ танилцуулмаар байна”

188051862

“Сайн хүнтэй найз хүүхнээ танилцуулмаар байна” гэхийг нэг биш сонсов.

Монголд өнөөдөр ганц бие эмэгтэйчүүд олон. Тэд ерөнхийдөө нэг ихэмсэгдүү юм шиг төрхтэй ч тэр нь муухай харагдуулдаггүй, зүгээр өөрийгөө хамгаалах төрх юм. Хэдэн найз хүүхэнтэй, тэдний зарим нь хагас хуурамч, хааяа нэг лонх дарс эсвэл шар айраг ууцгаана. Ихэвчлэн эрийг муулж, хов ярих боловч өдөр ирэх тусам ганцаардлын хам шинжийг үе үе мэдэрнэ. Үүнд хамаарахгүй өдөр болгон амьдралын төлөө тэмцэж явдаг эгэл жирийн эмэгтэйчүүд гэж бас бий. Ууг нь эмэгтэйчүүд оньсого юм, харин энэ нийгэмд бол зарим талаас дотроо ялгарах юмгүй болоод байх шиг.  

Хөндлөнгөөс харахад өөлөх юмгүй сайхан боловч ганцаараа яваад байдаг гэж бий. Ганцаараа дасчихсан, хажуудаа хэн нэгнийг төсөөлж чадахгүй болчихсон гэж бас бий.

Хүнтэй таарвал рентген аппарат шиг сканердана. Холбогдсон ч харьцаа уддаггүй. Дэлгүүрт орж эд сонгох хэрэглээний сэтгэхүйгээр тохирох уу, үгүй юү гэж харсаар таарах юм ховор. Сайныг харж түшихээс илүү өөрийн туулсан бараан дээр нөгөө хүний магадгүй барааныг нэмж хараад жигших шалтгаанаа дорохноо олно. Хүүхэдтэй бол хүүхдийнхээ онцлог хэрэгцээг бас давхар харах тул бүр хэцүү.

“Эрийн зовхи дээшээ байж эмийн заяа тэгшрэнэ” гэдгийг ойлгох нэг нь ховордсон. Ууг нь хүн болсных жаргал хүсээд байдаг. Гэтэл баяртай, гунигтай өөр нэгэн хувь хүнийг биш, өөртөө эхлээд жаргал хүсээд байгаа учир “жаргал” улам холдоно. Эсвэл өөрийн жаргал хамаагүй, хүүхдэд л сайн бол болоо гэж бүр байхгүй юм бодно. Баруунд ганц бие хүүхнүүд олон, гэхдээ тэнд жинхэнэ ганц бие. Харин манайд ихэвчлэн 1-2 хүүхэдтэй байдаг тул өрх толгойлсон эмэгтэй гэнэ. Язгуур соёл өөр мөртлөө өрнөдийн мөнгө шүтсэн нийгмийн үр дагавар. Ер нь салалт, өнчрөлтийн гол шалтгаан бол энэ нийгмийн мөн чанар өөрөө юм. Тэрнээс хүн болгонд, цаг болгонд хайр халамж л хэрэгтэй байдаг, тэрний үнэлэмжийг нь өөрчилсөн хойно.

Учирсан нь хавьтал төдий тул гүнзгийрэх боломж гардаггүй. Хавтал харьцааг биш мэдрэмж хүсээд байдаг тул мэдрэмжээ ч ондоггүй. Залуу байхад энэ амьдралд амархан дасан зохицно, харин ч аятайхан, аяндаа тээртэй санагдаж эхэлнэ. Жоорны нэг юмтайгаа нийлэх гэхээр хуучин зуршил гай болно. Өөр юм таарах юм шиг гоголзоно. Үе үе хам шинж илэрч эрчүүдийг муулж, өөрийгөө тайтгаруулах боловч фитнессд явсаар л байна.

Ганцаараа явахын бас нэгэн шалтгаан бол гүнзгий гомдол байдаг. Эсвэл хүүхэд насны эх эцгийн үлгэргүй явдал, эсвэл хэн нэгний учруулсан сэтгэлийн гэмтэл. Ийм эмэгтэй ямар ч сайн хүнтэй таарч, сайхан харилцаа үүссэн яаж ийгээд болж бүтэхгүй юм олоод гаргаад ирдэг. Гэтэл гол асуудал өөрт нь байгаа гэдгийг хардаггүй. Засал хүндрэлтэй.

“Сайн гэж ямар?” гэвэл “Ухаантай, мөнгөтэй ” гэнэ.

Ингэж хариулсан эмэгтэйчүүд ихэвчлэн ухаалаг биш байдаг. Зарим нь мөнгөтэй нэгэнтэй таарах боловч удахгүй. Эсвэл гяланцаг хий амьдрал хэсэгтээ л үргэлжлэнэ. Мөнгөтэй хүн ихэвчлэн мөнгө олох ухаантай эсвэл хүнээ алдсан нэгэн байх буюу бүр рентгенээс илүү компьютер томограф шиг хэрчиж харна. Бүсгүй тэнгэрийг олж харахгүй бөгөөд зардал багатай шинэ машин шиг л харна. Муудвал арай шинэ оны юмаар сольчихно. Мөнгөтэй бөгөөд хүн чанартай гэдэг ойлголт энэ нийгэмд бас л ховордсон зүйл. Энд жишиг гэж үгүй. Харамсалтай нь ийм нийгэмд хүнээ хадгалах хэцүү, манайх шиг цөөхөн хүнтэй бол хүн төрхтэй хүн биш нь улам нэмэгдээд байх шиг.

“Яах гэж байгаа юм?” гэж лавшруулвал “Хань ижилтэй болгомоор байна ” гэнэ.

Ихэнх эмэгтэйчүүд итгэж болох, урт удаан хугацааны харьцаа тогтоох гэсэн өнцгөөс харна. Ялангуяа, өөрийгөө ухаантай, хөөрхөн гэж боддог бол эрэгтэй хүн өөртэй нь ингэж хандаж, тэгж харьцах ёстой гээд хиймэл дүрэм зохиочихсон явна. Амьдралын бодит үнэнийг үзүүлж байгаа мэт боловч хүмүүний ёс суртахуунаас хол барууны кино нөлөөлнө. Энийгээ эвд. Эхлээд өөрийгөө хүндлүүлэх юм хийх ёстой гэдгийг сана. Тухайн үед та л шилдэг онцгой гээд бодчихсон болохоос тийм хүн, тийм харьцаа гэж огт байдаггүй. Хамгийн сайхан хос хоёр шиг харьцаатай өөр олон хос бий.

Сайхан гэр бүл бол хоёр хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог юм. Зарим нэг алдаа дутагдалтай эвлэрэхээс өөр арга үгүй.

Ийнхүү таньдаг, таньдаггүй бүсгүйчүүддээ санаагаа хуваалцая.

Нэгд. Таарсан хүн болгоноо “энэ мөн үү, биш үү” гэсэн нүдээр бүү хар. Зүгээр тухайн хүний сайн сайхан чанарыг олж харахыг хичээ. Танилтай бол. Яаарах хэрэггүй. Ганцыгаа олдоггүй юм гэхэд гэмгүй сайхан найз нөхөдтэй болох боломжийг бүү алд. Найз нөхөд ямагт хэрэгтэй. Ер нь бол нэг мэдэхэд дурлана, урд нь сайн мэддэг гэж бодсон хүндээ ч дурлаж болно. Дурлал болгон хосын амьдралд хүргэдгүй нь үнэн боловч дурлахаас бүү залхуур.

Хоёрт. Бүтсэнгүй, таарсангүй гэж бүү харамс. Би ийм сайхан байхад тийм хүн таарсангүй, амьдрал шудрага биш байна гэж бүү бод. Бусдын баяр жаргалд баярлаж чаддаг хүнд аз тохионо. Атаа жөтөөг нугчин дар. Атаа хорсолтой хүн юунд ч хүрэхгүй. Нэг тэгэсхийгээд л ганцаараа явж байдаг.

Гуравт. Бага сонс. Ялангуяа, найз хүүхнүүдээ. Жүнз дарс уугаад найз хүүхнүүдийнхээ үгийг сонсоод явдаг бол эр хүн тогтохгүй. Өөрийн ухаангүй байх тусам бусдын яриа үнэн юм шиг бужигнана. “Чи хөгширлөө, бусад нь хүүхэд төрүүлээд байна” гэхийг ч бүү тоо. Энэ бол таны амьдрал, та өнгөрөн урсах өдөр болгондоо талархаж байдаг жирийн нэг хүн гэдгээ хүлээж ав. Өдөр болгон шинэ амьдрал юм. Амьдрахаас бүү ай.

Хамгийн гол нь таалагдсан, учирсан хүн тань эцэг эх, ах дүү, найз нөхдөө хэрхэн хайрлаж, халамжилж байна гэдгийг анхаар. Ойр дотны хүмүүсээ үл тоодог хүн танд хэчнээн сайн байсан ч эрт орой тэдэн шигээ үл тоож чаддаг юм.

Л.Баярсайхан /эмч, уулчин/

44 Comments

  1. eegii says:

    nuhurtuu taarch tohiroh emegtei olj ugmuur bn. 

  2. G says:

    Yu ve chi zailaacheee yaraltai haij bn ch geh shig hahaha aldiim bn 

  3. Bataa says:

    Zaya hania haij bga zaluu bna Ariunbold 96002298

  4. Bataa says:

    1978oni gants bie saihan zaluu bna жич; монготой байртай машинтай боломжын амьдралтай ханиа хайж байна яаралтай; утас 96002298 Ариука 91002298

  5. гэрийн ажил бол үнэгүй ашигтай фитнэс says:

    Хүн ямар бодол санаатай байна амьдрал тэрүүгээр нь болдог юм шигээ.санаа зөв бол заяа зөв гэж.бодлоос бүх зүйл бий болж.үүсдэг байхдаа.зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж үнэн үг шүү.бусдаас өө харж байхаар би яалаа би яасан бэ гэж эхлээд бодвол зөв болов уу.энэ миний л бодол

  6. zoloo says:

    Гайхалтай залуутай учирч аз жаргалтай амьдарч байгаа би үнэхээр азтай юм байна. Надад ч гэсэн өнөөгийн залуус ч дээ гэж олон жил ганцаараа хаширлан явсан үе бий. Гэхдээ манайхаан бүгдийг нэг өнцөгөөс харж тулшрах хэрэггүй муу санаалж амьдралын хар бараан талыг хүчирхэгжүүлэх хэрэггүй, үлгэр шиг сайхан зүйлс хүний амьдралд тохиолддог сайн сайханд итгэж амьдарцгаая

    Батболдын хэлж байгааг буруутгах аргагүй л дээ гэхдээ энэ бол түр зуурын л туйлшал, хэзээ нэгэн цагт аав болж нялх үрээ тэврэн энхрийлж байхдаа дээрх бичсэн зүйлээ бодон инээмсэглэх бизээ

  7. Cool says:

    Batboldoo chi MUIS yumuu UBIS iin matematcheciin bagsh uu helleg ni dandaa mat-n helleg garj ireed bhii hervee tiim bol gaihah shaltgaan alag oo . Minii medeh neg mat-n bagsh chamarhuu yariatai hun ehner avahgui balai balai yum yaria l yavaad bsn chin ehner avaad 2huuhedtei boltson bn lee daan ch ehneree bas uur shigee gaj bolgotson bn lee shn huuhen bsn chin.

  8. heleech says:

    burhan min. huntei suuh umsan. 40 hurlee.

  9. Nas bolgondhair baidag. hair bol zubhun gerlehees umnuh zaluu humuusiin asuudal bish hair bol buh nasand baidag. 16 nasand zaluus hutlultseed guij bhad 61 nasand hosuud hutlultsuud l alhaj bj bolno. Ene bugd l hair. gaihamshig shuu dee 

  10. Ter deer bichsen gants bie humuusiig az jargalgui groupt oruulj bolohgui g zub hellee. az jargalgui gerlelt baisnaas az jargalrai gantsaaraa amidarsan ni deer. Bi bol 2 huuhedtei single mom. bi uuruu ajliin talbar deer manlailagch. eruul saruul jingee baridag gaihamshigtai bietei tsarailag ohin maani deed surguuli tugsuj mongoliin top companyd ajilladag zorilgotoi ireeduitei amidraltai. huu maani 10 jild onts surdag ih uhaantai huuhduudtei bi. bi ovoij otsoison bayan bish 2 idej hooson honodoggui gehdee amudraldaa uugaar ch dutagdaggui. Bi ene amudraldaa hairtai. Nadad suuya gevel ah bol ah duu bol duu zaluu baina.Bolovsroltou bol bolovsroltou by
    Usiness erheldeg bol erheldeg ni ch bna.Gol bi huniig hairlaj chaddag.muuhai aash bhgui huniig boddog deer ni ajlaa sain hiideg zuv bodoltoi zub energytei daichin shn hund shn naiz nuhud zunduu bdag. Geh metchilen amidraliin bayar bayasgalan zunduu l bna shuu dee.

  11. lol says:

    Bat boldod hun hun l uuriin uzel bodoltoi shdee. Uuriin erh duraar ur huuhed uldeehgui gantsaar amidrana gesen uzlee chi heregjuulj baival ene bol chinii l asuudal. Getel niigemd yg cham shig magadgui aav bolhod belen bus bgaa erchuud ni biologiin zohitsliig oilgoh heterhii uhamsar doroigoos bolj end tend hed heden huuhed hiij hayj yvj bn enenees uudeed l etseggui huuhed gants biy eejuud olshirch bn shdee. Za ter emegtei ni ch gesen dee genen mongol zangaaraa l amarhan hund itgeel huuhed gargana. Ene olon aldaanaas bolood arai bolovsorson heden emegteichuud ni er hund itgeh itgelee aldaad aisandaa umhii sanaatai bolj huntei suuhgui hashirlaj yvdag bilgui dee. 

    Ene zahidliin eznii buh emegteichuud ter tusmaa mongol ohid mungu hardag huuramch enee teree geel mongol ohidoo muulj bichij. Delhiin buh emegteichuud er hunees chadvarlag baihiig husdeg. Odoogiin mongoliin niigem bol ih unen tsentei zuil unee aldaj huuramch zuiluud shutegdeh bolson. Tiim mungund durtai huuramch ohiduud chini ymarch bolovsrolgui zugeer l neg diplomnii gol ohiduud bgaa. Bolovsrol olgoj bui ih surguuli ni bagsh nar  uuruu  oyutnuuddaa mungunii huchiig medruulj bn. Shalgaltandaa mungu hiij havchuuldag shalgaltand unhaar munguur shalgalt ugdug geh met ene ih niigmiin mungunii daramt bas shalig heden zaluuchuud ni ohiduudiig iim baidald hurgedeg bh. 
     Sain zaluutai suugaad buhniig noiloos ni ehelj amidralaa bosgono gesen bodoltoi itgel daahaar  ed zuilsd uuriinhuu une tseniig aldchihaagui tiim huuhnuud zunduu bgaa. Ter fitnessd yvdag ohid bol ugaasaa zorilhgo ni todorhoi shdee. Harin baigaliin saihan agaart guij bgaa esvel bagiin sportoor hicheeleldeg tiim emegteichuudtei zorig gargaad uulzaad uzeerei l gej heley dee. Ene miongol ohidiig dashramd ni muulaad bgaa zaluuchuudad. 

  12. ... says:

    энэ сэдэв бол өнөөгийн залуусын хамгийн эмзэг сэдэв. 

  13. Батболд says:

    Хэхэхэ Күүл.
    За би нэг бухимдал ч гэдэг юмуу логик зөрчилийг чиний бичсэн зүйл дээр чинь үндэслээд хэлэх үү?

    Үр хүүхэд чиний үргэлжлэл гэж байгаа биз? Тиймээ чиний зөв. Энэ бол хүний биологийн шинж чанар. Хүн ч гэлтгүй бүх амьтных. Эмэгтэй хүмүүс бараг 100 хувь үүнийг хүснэ. Инстинктын түвшинд хүний тархинд бичээстэй байгаа.

    За тэгвэл эрэгтэй хүмүүс сайхан хүүхэн харагдахаар унтахыг боддог. Энэнд эмэгтэй хүмүүс, ялангуяа нөхөртэй эмэгтэйчүүд дургуй байдаг. Боовондоо толгойгоо мэдүүлсэн, адгуус амьтан шиг гэдэг биз. Үнэндээ энэ чанар ч бас л  эр амьтны үржих инстинкт. Байгал дээр эр амьтан аль болох олон эм амьтан хээлтүүлбэл үр удам нь цаашаагаа үргэлжлэх боломжтой болно. Тийм ч болоод сперматазоид 2 хоногт хэдэн саяараа боловсордогоор заяагдсан.

    “Адгууслаг” чанарыг уг нь аль аль нь гаргаж байгаа биз. Аль аль нь ялгаатай хоёр организмын биохимийн зохицуулга. Тэгвэл эмэгтэйчүүдийн өнцгөөс бол эрчүүдийн тэр чанарыг адгууслаг гэж томьёолоод, өөрсдийн хүүхэдтэй болох хүслээ хэвийн зүйл мэтээр ойлгож байгааг лавшруулан бодох юм бол өөртөө ашигтай байдал үүсгэхийн тулд нэг ерөнхий системын өгөгдлөөс фактыг селективээр сонгож байгаа, хүний хуурамч чанарын илрэл биз. Эрчүүдэд ч бас иймэрхүү жишээнүүд гарч ирж л байгаа.

    Энэ бол зөвхөн ганц жишээ. Иймэрхүү дутуу боловсрогдсон, логик шалгуурыг давахгуй аргументаар агенда болгож хэн нэгнээс ямар нэг юм шаардах буюу буруутгах нь миний бухимдал төрүүлдэг. Энэ сайтад дүүрэн ийм төрлийн сэтгэдэл байна. Хэрвээ эмэгтэйчүүдийн дийлэнх нь ийм байвал, гэрлэж нервээн барах хэрэг байнуу? Ганцаар амьдрах нь дээр. 

    Зөвхөн  эмэгтэй гэлтгүй, ер хүний цаад чанар нь нэг иймэрхүү хуурамч, өмхий байхгуй юу. 

  14. Батболд says:

    Заяа буруугаар ойлгоод байх юмдаа. Би хэрүүл уруулыг үзэн яддаг хүн. Тэгээд л боллоо. Тайван амьдрах хамгийн чухал.

  15. Cool says:

    Ene Batbold gedeg hun amidraliig yamar aimaar hundeer tusgaj avdag yum be umnuus ni aichihlaa Niigemd zundoo humuus hund heregtei aguu zuiluud hiij buteesen baidag gehdee ter humuus ger bultei l bsn ur huuhed chinii urgejlel sh dee ur huuhedgui bol chinii hiij duusaaguig hen hiih ve Batboldiin tugsgul irjee huurhii geh yum bh daa aimaar aimaar yumaa

  16. b says:

    mmm bas olon hun nad shig asuudaltai yvdiin bn. odoo 18 20toi huuhed l mungu saihan zaluu gj muruuduh bh. Ehneesee amidral hatuu hutuug uzuuleed ehelsen. Sn hani bolood 2 biendee bolood l bval uur ih mundag mungu tugrug tsarai zus harahgui bnaa. Aa tr bolovsrol gdg bol bas ih hetsuu ussun tursun orchin ene terees avhuulaad l. Aa tgd zayanii hani min zam dr garaad ireh biz

  17. Zaya says:

    Ta nar naad odoogii humus gdg uge bolioch. Niigem yaduu tarchig bla geeed .. Nigem hetsu bn gd surgulia hayj deer humus yu ch hiihgui bhad bi surch yahi gedn bodoltoi tarhinii turasltai humus bhad.., ene nigemteige zohitsood bolohos bolku hurtel zutgej mungugui ch ooro bie dagad surch bolovsorch bga ene shig ger buliin tal dr ch hun chanara aldchaguu saihan mongol zaluus ih bn. Buhniig bolku bitku talas ni harval ta narihar l bno. Huhnud muhai suuh hin alga geed yariad yvbal teruger chini l bno. Eyreg energitei hun hajuda eyreg energitei huniig l tatdag. 
    Eniig l sain oilgomor ym. Negnige urgelj muulj doromjilj bdag gem bish zan ymuda… 

    Zaza batboldooo gants bie amidrald chini amjilt husie. Ergen toirond ni danda materiallag zuil hooson humus bdag bololtoi. Setgeles gadurh zuil buh zurhe zoriulbal chi origo aldana shu. 

  18. alexis says:

    2 tusdaa oor oor sanaa aguulsan yum bichlee shuu deed taliin setgegdeld. oilgono biz

  19. alexis says:

    “Hyn ene orchlon deer ganchhan yr udamaa yldeeh gej ireegyi, uursdiin ustgaad ugui bolgood baigaa shigee olon asuudaliig davah medlege bolovsrol yndesnii yzel, uuriin gesen identity-tai baij, hiij byteej gemeen saya hyn bolj tursunii gavya gej boddog. ”

    ^^^ saihan heljee, sanal 1 bna

    odoonii zaluus parazit setgelgeetei bolson gdg yag unen er emgui, hunees yum guih bolohooroo bur albatai yum shig guina, butsaagaad tuslah bolonguut hamraa suhnu, er ni chi hund tuslaad, daraa ni chamd erguuleed tuslaasai gesen uudnees l tegj tusaldag biz dee, aav eej ni ch huuhdee hugshirsun hoinoo asruulah gej, uuriih ni udmiig zalgaasai gej husej l turuuldeg biz dee, getel huneer tusluulchihaad BAYARLALAA geed helchihej chadahgui zaluus, ohiduud zunduu bna shuu dee, gaduur.

  20. Батболд says:

    Заяа ээж аав хоёр юу бодож намайг түрүүлсэн нь, ямар философитой амьдарсан нь тэр хүмүүсийн хувийн хэрэг. Эцэг эх ямар нэгэн философитой байлаа үр хүүхэд нь дагах албагүй. Би энэ замыг харамчдаа ч сонгох гэж буй юм биш. Хэрүүл уруул, мугуйд харанхуй байдал, гүнд нь орж анализ хийхэд зөвхөн өөрийн төлөө олон янз болж хувирдаг хүний натурыг таньсандаа энэнээс хол амгалан тайван байх гэсэндээ сонгож байгаа юм. 

    Энэ амьдрал перфект бишийг мэднэ. Гэр бүлтэй хүний олох зөндөө давуу талыг золиослох хэрэн гарна. Нэгэнт энэ замыг сонгосон хойно, гарах хүндрэлүүдийг нь бас тооцоолж байгаа. Ганц л айдас байна. Энэ нь хэвтэрт орох.  Гэхдээ биднийг хөгширөх үед эвтаназийн протоколыг монголд хэрэгжүүлж эхэлдэг болсон байгаасай гэж найдаж байгаа. Өтлөөд, өөрийгөө авч явах чадваргүй болоод ирэхийн цагт, эмнэлэгт очиж тариа хийлгээд, үхнэ гэж боддог. Болохгуй бол амиа хорлодог байгаа.

  21. er hun says:

    -ene olon archaagui Mongol erchuud ymar eejees turj ymar eejiin garaar humuujsiin bol. medeej mongol eej mongol emegteichuud, er ni muudaad em ni saidaad bgaa yum bish ene ssotsializmaas zah zeeliin captalist niigemd shiljih ueiin zolios ni 1960-1980 ond tursun erchuud bolson. Odoo suuliin ueiin zuvhun zaluus hun chanargui bolood bgaan bish buh l mongolchuud tiim bolj bna ene ni ugaasaa ene niigemiin zohildolgoo yum gantsaaraa genen tsailgan yvaad bval hohiroh geed bna shuu de, etsest ni helehed er em gej taltsalguigeer uursdiiguu hichee. buh humuus muu bish bas buh ger bul az jargakgui bgaan bish zuvhun chinii ergen toirond l tiim bgaan. az jargaltai ger bul zunduu bna tsaana chini.

  22. mongolman says:

    Зөв нийтлэл байна. Бараг л үнэн өөр хэлэх үг алга.

  23. .. says:

    Minii ajiglaltaar ger bultei hymyys hyyhdyydiinhee sain saihan yavuulahiin tuld hynii sanaand oromgyi muuhai yildel ih hiideg shdee, ene avilgal heel hahuul,gemt hereg, har tamhi naash chaash zuuh, mungutei hyn haih ene chini yr hyyhedee sain yavuulahiin tuld hiij baigaa teneglel. Ger bul hyyhedtei olon naiz nuhuduu harhad tednees aminch yzel hanhaldag. Golduu bolovsrolgyi hymyys yu yugyi 20-25 taidaa hyyhed chuvuulaad eheldeg, ted hyyhedee orond n oruulahaas umnu ylger yarij ugdug bolovuu tedend chag gargadag bolovuu? suuri bolovsrol hymyyjil bagaas n olgohgyi baijil hyyhed gargah hyntei suuh, hugshruh oroitoh huuchinii yariagaa yariad unadag.. Hyn ene orchlon deer ganchhan yr udamaa yldeeh gej ireegyi, uursdiin ustgaad ugui bolgood baigaa shigee olon asuudaliig davah medlege bolovsrol yndesnii yzel, uuriin gesen identity-tai baij, hiij byteej gemeen saya hyn bolj tursunii gavya gej boddog. Saihan ger byleed bainaa baina, mongol hel tyyh soyloo bagaas n hyyhdyyddee zaaj baina, haramsaltai n mongol ger byliin 90 huvi n iim baij chadahgyi l baigaa. Hyn zaaval hen negentei suuh alba baigaa yu ugui yu? Hyn byr adilgyi, ganch bie hymyysiig automatoor az jargalgyi category-d oruulj oilgoh n buruu l daa. Etsesiin etsegt yaaj amidrah n hynii songoltiin asuudal, chi gol n hiij byteej niigemdee hiisen yumtai omog bardam horvoog orhig l heregtei gej boddog

  24. Zaya says:

    Batboldo nasni etsest gantsara yahisan ovgon bolod uldeh tm saihan bh boluda.. Ene orchlond hun yah gej tordii chamaig eej chini yah gej torulsim bol? Uriin zulai unerleh ed baylag erh medles ilu az jargal gej bodog minii huvid. Chi bol materiallag zuild buhne zoriulah hun bn. Tanaieej chini bas nohon irjehuid amidrala zoriulad haransafuil bhdaa haramsdim bolu?

  25. Zaya says:

    Zuger l halamj hair, bienee hundleh setgel, itgel.., tegeel boloo geendee ch bii goondoo ch bii. Erchud huhnud zavan ungu mungu harsan tolgoindo ymgui boltson zavhai boltson suuh ehner oldohguin gej yaridag. Tiim ohiduud huhnud bga bga. Getel sain saihan zuv humujiltei humus zundu l bn shde. Oorsdo godgonson ailgui huhnudi aras yvj iim um amschad dara ni ingej yarih…. 
    Huuhnuud ni odogi erchud aimar suuchhar zodno nudne araar tavina manai ter nzi nuhur bnshde tegsishde nuguh ni tmu gej hov yarina . Getel amidrala gd hani ijili gd yvah saihan mongol erchud zundu l bn. 
    Yagad bid iim bolchvooo neg negende itgej chafahgui boltson. Dotro tal talda muu sanatai angaa huleej bga chono shig….. 

    Budend negrnde itgeh itgel hair enerel dutad bn. 
    Bi huvida hed hedn erchudtei uerhej bsan muu ni saun ch hunii sainig nohorloj bj medne gdg tegle gd erchud muhau gej buh humuser dugnedgui. Amidral saihan bhad namaig hairlah hairtaiga uchrana gej itgedeg. 

    Bid bugd chini tsoohuulhnee shude hun hunde itgej amudrarsgaaay

  26. GG says:

    HAANA TURSUN HEN GEDGEE MARTAAD GARIG ANDUURSAN DARWALZSAN HUUHNUUD ZUNDUU BN!!! ASHIGLAAD HAYHAAS UUR YAHAV!!! ERNI MONGOL EMEGTEICHUUD ARAI L MUUHAI BUGS TOLGOI TOMTOI DEERE AASH GEJ AVAH YUM BHGUIEEEEEE

  27. jhkp says:

    er em ali ali n gaigui humuus baidiimaa, ted nar hunii nudend urtuud yavaad baidagguin baina lee, you know just like pearls hidden in deep sea, hunees bas mahan bienees gadna dolgion gardag yum baina l daa, dotood setgeliinh n dolgion, tgd ter setgeliin dolgionoor n l amidral n huviraad baidag, tgd dorniin uhaan dandaa ehleed chi uuriiguu uurchil geed baidag, bi amidral deer oilgosoon, minii umnu niildeg hureenii humuus dandaa neg bolj butku taarj bga eregtei humuus n ch ter, ayandaa I’ve been through that self transformation, and it happened naturally, zugeer l ayandaa uurchlugduud ehelsen, my human values, my priorities, tgd minii hureelel uurchlugduud ehelsen, umnu n zuv zugeer hamt nargiad niileed bdg humuusteigee hamt baij chadahaa baisan, bur neg l bolj uguhgui, minii shine naiz taniluud shal uur humuus baisan, ayaguu goyo humuus, just like angels, bas taarj uchirj bgaa eregtei humuus ch ter ayaguu dajgui, tegeed iim yag goyo humuus n ter bolgon hunii nudend il baigaad baidagguin baina lee, chi herwee alban tushaal mungu aldar ner sonirhdog bol chi iim humuustei uhsen ch taarahgui, chi herwee olnii dund honinii surgee dagaad yavdag bol chi iim humuustei taarahgui, ene humuusiin amidraliin hev mayag uur blhoor unheer taarahgui, gol n hun uuruu dotroo uurchlugduj baij ayandaa goyo humuustei n taaraad eheldeg yum baina lee, dolgion dolgionooroo bie bieniigee olchdog, good luck everyone, bas plus if you are having some tough moments in your life and you are stuck just take it as a birth pain, and then there is a completely new person born, struggling suffering it is a transformation process, nature decided that it is time for you to be transformed into a very new better person so be happy 🙂

  28. zochin says:

    Zagatnasan gazar maajij dee. Haku odoo ger buleeree uiliin uree edlej yavna gehees. Esvel humuujliin dogoldoltoi uchir. Yaagad neg ailiin buh ohiduud huntei suugaagui suusan n salsan bn gedeg n todorhoi biz dee

  29. Chonongoo says:

    Үе үе хам шинж илэрч эрчүүдийг муулж, өөрийгөө тайтгаруулах боловч фитнессд явсаар л байна,,,, ene ugnii tsaana mash tom aguulga yavj bna. Enehuu niitleliig unshij bgaa humuus ihenh ni eserguutsjee, tiimee ted odoo oilgohgui oilgohgui chadvargui bgaa ni haramsaltai. Nuurendee bas amidraldaa bagtai huuhnuud mash olon shuu dee. 

  30. zax says:

    Эмэгтэй хүн эр хүнийг өөрчлөгдөнө гэж итгэж гэр бүл болдог.Эрчүүд эмэгтэй хүнийг өөрчлөгдөхгүй гэж итгэж гэр бүл болдог.Хэсэг хугацааны дараа хоёулангийх нь урам хугардаг. Альберт Эйнштейн.

  31. akii says:

    ene site d dandaa l nuhurtuu haygdsan huurtsan eldev asuudaltai humuus bichih yum gehiin, gui tegeed yamar ch asuudalgui hun yugaa bicheed suuh yum tenegthiin.
    bayn hun hailaa geh, bi l huvida bayn hun ogt haigaagui, hamtdaa zutgeh buteeh hun haij yawaad l aldsan, odoo gants bie eej, hamtdaa zutgej chadahgui ehnereeree bugdiig buteelgeh gesen bertegchin eregchintei amidarch chadaagui. bi 30 garsan gants bie eej nad shig olon huuhnuud bgaa tednii ihenh ni mungu bish hani l haij yawaad aldsan gej bi boddog, orchin ueiin zaluus uneheer bertegchin bolson

  32. Tom Jerry says:

    Сайхан гэр бүл бол хоёр хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог юм. Зарим нэг алдаа дутагдалтай эвлэрэхээс өөр арга үгүй.
    Unen helje taalagdlaa. Bayarsaihan emch odoo boltol huntei suugagui l yum bhda ih zaluu setgelgeetei hun shig sanagdsan

  33. ... says:

    Haku tai sanal neg bn. Manai aav bas taxi nd yavdag. Odoonii zaluuchuudiin haramch nariin hun chanargui archaagaa aldsaniig gaihaad baisan.Bas ohiduud ni ch eree tseeree aldchihaj munguu tuluhiin orond 50 garsan huntei gants untchihay gesen gej bgaa zaluu 20 hedtei ohin. Tegeed haraad bhaar niigem ter ayaraa TARHINII TURAALD orj bn. Gehdee zahidliin ezentei sanal niilehgui bn. Ene olon etseggui huuhduud yagaad bii bolj bn gevel aav ni tursun uree heneg ch ugui hayad yvj bn. Ichihch ugui deer  ni garj otsgonochihood daraa ni minii huuhed bish gej bn. Iim l erchuudtei MOngol emegtei nar maani hashiraad bas hun golood yvdag bolson bh. Tegeed ene olon etseggui huuhdiig chadan ydan tejeej bgaa gants biy eejuuded ERCHUUD ta nar bayrlahgui bn gejuu? Edgeer muu heleed bgaa eejuud chini MONGOL HUNIIG usguj ulsiig chini chirch yvna. Harin ER HUN TA haana bn? 25 jil ulsiig ERHCUUD avch yvlaa UNUUDUR MONGOL ARDCHILSAN ULS munuu? MONGOL ER HUMUUS EH ORNOO HAANA HURGEV? =====> heden huuhnuudee hytdiin ynhan bolgood duussan bhdaa. Taria buhsruu ni tarij hunii naimaand bas yvuulna. Iim l archaagui ERCHUUD bhd huuhnuud NUHURT garhaas aij bgaa.

  34. Батболд says:

    Хүмүүс тэгээд хичнээн боловсорч гэгээрсэн хэрнээ эцсийн эцэст нөхөн үржихүйд олж авсан бүгдээн зориулдаг нь нэг бодлын харамсалтай юмдаа. Нөгөө талаас болвсорох тусам байгалаасаа холдох нь үнэн. Жишээ нь байгалаараа байгаа эрэгтэй хүн бол эмэгтэй хүнийг хараад юун түрүүн секс хийх талаар, таалагдвал сууж гэр бүл болох талаар бодно. Жаахан боловсроод, хажуугаар нь нас 30 дөхөөд ирмэгцээ ирмэгцээ, тэр эмэгтэйтэй сексдэхийн тулд юу золиослох хэрэгтэй вэ, энэ хүүхнийг эхнэр болговол бодож төлөвлөж яваа зүйлтэй маань хэр зөрчилдөх вэ, надад ашигтай юу үгүй юу гэдгийг тооцоолж эхэлнэ. Эмэгтэй хүмүүст ч бас үүнтэй төстэй жишээнүүд зөндөө л байдаг биз. Иймэрхүү өчнөөн шалгуур гараад ирнэ. Тэр хэмжээгээр таарах, таарахгуй хүмүүс олширно. Гэтэл организм нь өөрөө эсрэг хүйстнээ үгүйлдэг. Санал бодол, бие хоёрын зөрчил бий болно. Тэр нь хүнд хямрал үүсгэнэ. Хэрвээ би сургуульд сураагүй, цэрэгт яваад, нэг жолооны курс төгсчихсөн, жолооч байсан бол өдийд аль хэдийн эхнэр авчихсан, 2-3 хүүхэдтэй хүн яваа байх. Элдэв юмыг гүнзгийрүүлэн бодож өөрийгөө ч өрөөлийг ч зовоохгуй амар мэт. Эхнэртэй болсон хойноо, зөрчилдөх, салах, мэт бол жичдээ асуудал. Юутай ч одоогийнх шиг элдэв шалгуур, тархинд суусан тэр хэмжээгээр яхир, зарчимуудад боогдсон нэгэн болохгуй бизээ. Одоо ер нь хүнтэй суух хэрэггүй, ганц бие, яхир өвгөн болхоор сэтгэл шулуудаад байгаа. Найзууд дунд маань ойролцоо тайпын хүмүүс ч нэг биш байна. Хувь хүний хувьд эмгэнэлтэй ч нийгэмийн талаас нь бодох юм бол нэг үе бараг хэн хүнгүй малчид, ганц нэг ноёд, хэд гурван ламтай байсан монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж, илүү орчин үежиж, олон янзын дотоод ертөнц, философитой хүмүүсийн ялгарал гарч байгаагийн илрэл байх.  Одоо ийм хүмүүс, гэр бүл, үр хүүхэд, секс, хайр энэ тэр гэлгүй түүнд зориулах байгалаас заяагдсан эрч хүчээ өөр оюунлаг зүйлд зориулж, нийгэмийнхээ тусын тулд юм хийвэл хэрэгтэй. Ганц бие эмэгтэйчүүд минь та хэд ч гэсэн таарах нөхөр олдохгуй гэж ганихарж суухаар, эргэн тойрон байгаа зүйлээ илүү сайжруулж хүмүүст тустай зүйлийн төлөө эрч хүчээ дайчилах хэрэгтэй. Төрхөөс заяасан эх хүний инстинктээ дарж чадсан, рациональ, оюунлаг, баялаг дотоод ертөнцтэй, эмэгтэй байвал би лав хүндэлнэ.

  35. Haku says:

    Er n ene bi l bna. Gehdee bi mungutei zaluu haiddaggui.. Nadtai adilhan bolovsroltoi zorilgotoi sain hun bhad l boloo. Getel tim zaluuus mash hovor bga n huntei suutsan bna. Ene tim tom shalguur gejuu. Gehde bi eregtei humustei hariltsahas ih aidag boltson. Uchir manai 2 egch nuhurtu huurtaad etseggui urh tolgoilson… Naizuud dund 2 naiz man tim bugd l bolomjiin amidraltai saihan emegteichud gehdee tsanal gantsardmal haragddag yum.. Bi bas teden shig bolku gesendee huntei suuhiig neh hushe baisan nuhurtei naizuud dund jargaj bga hun slga… Iim nigemd bhad nuhurtei bolood odoogin bgagasaa saihan amidrahgu n todorhoi bna..  hetsuu yumaa..  ih muuhai hashir bolchdin blee…. Tal talas hashirtsan humyys zuvluguu ugnu bi bol erchuudes ih aidag bolson bas mugar boddog bolson… Aav man saya johon halamtsuu yavj bgad heden zaluuchudad zoduulad odonii zaluus hunee baijee l geed bgaa… Hend itgehee mdku bna. Bayan hun haigaagui sain hun l haidin ter n alt erdenes shug boltson tsag yumdaa

  36. Hd says:

    Huduuni hudsun deeltuud er emgui ehleed sain bolovsor er nuhur ehner haanaas ch oldono zayani hani zam bdag bolohoos haij shilj yavj oldoggui yum da

  37. from USA says:

    Ene niitlel bichsen huniig oilgohod ih hugagtsaa heregtei yum shig bnaa daa. Bichsen zuilee regeed sain unshaad yalaguya ter ergej bichsen commentee sain haraad uzeerei. KHun bukhen uursduu hicheechihvel bolokh bus uu?

  38. brittany says:

    Huntei suuh amidarlyn zorilgo yumuu? erguu yum bichhiin uuriiguu l hicheene biz. 

  39. Lop says:

    Uug uug n geed l yasan ch ih aldaatai bichdeg yum. Za tegeed hen hezee hentegee suuhuu ugui yu gedeg n busdad yamar hamaa baina

  40. Saina uu says:

    sain baina uu enehuu niitleliig bichsen hun ene hariu zahildaliig unshval mash ih bayarlah bainaa. Yagaad gevel manaid bas iimerhu zaluuchuud baina. Gadnaas ni harahad bugdeere saihan ajil hiideg engineer barilgiin zurag geed l. Ajillaj baigaa humuus ni dandaa eregtei humuus. Tegeed gaduur taaraldaj baigaa huuhenuud ni unendee l sonin humuus baina mongo ed horongo oor bodoj baigaa um alga tegeed hotod osoj tornison huuhenuud bugdeeree gadaad huntei suugaad gadaad yavtsiimuu. Hotoor duuren hodoonii huuhenud duurtsimuu medku. Neg l shunaltai mongo yarisan brand hooson humuuus l baihiim tegsen mortloo usand ordoggui nogoo unetei huvtsas ni hirtei neg tiimerhuu nohoduud. hotod osoj torson humuus tsaanaa oor. Hodoonoos ireeed saihan tseverhen ajlisag saihan humuus bainaa baina gehdee ihenh ni hogoo mashiniihoo tsonhoor haychihdag gudamjind mohooldoj um idlee gehed tsasiin haychihdag hodoo goliin ereg deer uuj idlee gehed hogoo tsugluulaad avaad yavchihdaggui uuhaaraa daviluun hegjuun tohiruulj hereglej chaddaggui bie biedee mongo yarij iherheh durtai tasarahaaraa agsam zodoon tsohion hiideg iimerhuu hodoonii hogiin humuusees zalhaj baina. Hotiin bolovsroltoi siahan ohid uhaantai huuhenuud alga. Er huneee hundeldeg hairaldag hairaar dutaalgui avaad yavchihdag tiim humuus baigaa um uu medku. Dandaa l huuhedtei bolson gants bie busguichuud er hund itgedeggui oirtuuldaggui esvel ooroo huuramchaar handaad hunees unen ch setgel nehdeg. Tiim l humuus baigaad baina. heseg buleg zaluuchuud baina. Eruul sportoortoor hicheeleldeg ajil hodolmortoo terguuldeg boddog setegdeg uhaardag amidardag daanch uhaaraad oilgood ar tal ni bolood baih busgui alga. neg bol adilhan denduu zavgui taaraldah gazar baihgui. Gui bol hodoonii heden haltaruud ni dunduur ni orj bie hudaldaj ger bul uimuuleed iim niigem baina, Gehdee ene niiemees saihan hos gargaad saihan amidaramaaar l baihiim.

  41. lol says:

    yu ve? Jesus christ IT giin heleer bichichihsen ymuu? Ene ter ireeduin ehnertei zoriulj bn geed bichsen gartuu?  Za ali ni ch bai Uuruu ingej tuilshirch bas bolohgui l bh. Niigem chini teneg ohiduudaar duursen bol niigmiig hen iim bolgov gej bod. 2-rt Deer uyes ohin huuhdee surgaad eregteig ni solongosd ajiliin booloor yvuulj bsnaas bolood bolovsroliin asar tom zuruu garj bn. Ymarch emegtei uhaalag hun chanartai amidrald tushig boloh zaluug husene tiim zaluuchuud UB d hovor bolson bololtoi. 3.rt Emegteichuud gadaadad ih surj bn. Yduu ornii oyutnuud ajil hiij surguulia tugsuh geseer baital nas ni 30 duhuud irj bn. Tegeed mongol ymtaigaa suuy gehed nuguuduul ni tuvshind ni hurehgui bas ihenh ni solongost har ajil hiij bn. Uneheer hooson gangan ohiduud baidag hunii mungu hardag. CHi tiim hoosond huurtah hunbol chamd taarsan chinii mungund shunsan l amitan oldono shuu dee. Uuruu mundag emegteihcuudiin zeregt hurheer uhaalag bol chamd sain mongol emegtei taarna. Mongol ulamjlald er huniig urhiin terguun gej het tahisnaas bolj mongol emegtei nar eregtei huuhdee  heterhii biy daasan bus bolgoj erhluulj  humuujuulj niigemd arhichin archaagui erchuudiig olnoor turuuldeg baih busdaar bol mongol emegteichuud sain eej sain hani baij chaddag.  

  42. emegtei says:

    Saihan niitlel bna bayrlalaa. Neree l dergedeh barag buh humuus l huntei suugaach gj heleh n setgel tavguituuldeg shuu…

  43. ххх says:

    худлаа нээх том юм мөрөөдсөн хүүхнүүдэд суух нөхөр ч олдохгүй явж байхын байншд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.