Цэвэршилт

tsevershiltОрчин үед цэвэршилтийг хугацаанаас нь өмнө, бүр 40 хүрээгүй байхад ирэх болсон гэж үзэх нь бий.

Энэ нь мэдээж хувь хүний бие организмын онцлогоос эхлээд хоол хүнс, экологийн байдлаас ч хамаарч болно. Цэвэршилт хараахан эхлээгүй ч анхны шинж тэмдэг илэрч эхлэх үе гэж байна.

Гэнэт нэг өдөр огцом ирнэ гэж байдаггүй. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бүр хэдэн жилийн туршид ч цэвэршилтийн шинж тэмдэг явагдсаар л байдаг. Тиймээс 40-50 насны эмэгтэйчүүд өөрийн бие организмын өөрчлөлтөд хянамгай хандах шаардлагатай.

Анхны шинж тэмдэг:
– Уур уцаартай болох,
– Ой тогтоолт муудах,
– Арьс эрс хөгшрөх,
– Ойр ойрхон халуу шатах, хөлрөх эсвэл хүйт даах,
– Тайван бус цочромтгой болох, даралт ихсэх, бэлгийн дур хүсэл буурах, үтрээний хуурайшилтын улмаас бэлгийн харьцаанд ороход хүндрэлтэй болох зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ бүхэн эмэгтэй хүний бие организм дахь бэлгийн дааврын хэмжээ эрс буурсантай холбоотой. Мөн цэвэршилтийн үед жин огцом нэмэгдэх нь бий. Гэхдээ зарим тохиолдолд эдгээр өөрчлөлтүүдийг мэдрэхгүй өнгөрөөх эмэгтэйчүүд ч байдаг.

Үүнд эмэгтэй хүн бүрийн хувийн зан чанар нөлөөлж болохыг анхаарна уу. Жишээ нь угийн эмзэг, гомдомтгой, биеэ чагнах дуртай эмэгтэйчүүдийн цэвэршилтийн процесс хурц явагдаж байхад нээлттэй, баяр баясгалантай, өөдрөг үзэлтэй, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, идэвхтэй эмэгтэйчүүдийнх хөнгөн хэлбэрээр, үл анзаарагдам явагдах нь бий.

6 Comments

  1. woow says:

    MMAS~t bayarlalaa.

  2. zoloo says:

    yaanaa bi 30tai yunaas bolj ert tsevershdeg ym boloo nuhuruusui salaad jil bolj bn sex bas bgui sextei holbootoi l bh da

  3. MMAS says:

    энэ тухай http://www.mmas.mn хаягаас авсан дээр яагаад гэвэл энэ олон улсын цэвэршилтийн холбооны нийгэмлэг.

  4. à says:

    heregtei medeelel bna bayrallaa.Guih dasgal hiih urr bas yah yostoi be zubulguu uguuch

  5. oyuna says:

    Hudulguuni heldeg unen shuu, hun hugshirch uhdeggui, hushij uhdeg. Yagaad hamgiin unen yuman deer dislike dardag bna aa.  

  6. Hudulguun says:

    Ene byh shinj temdegiig zogsoohiin tuld hudulguun ih heregtei . Odor byr byh holsoo gartal guij chadahgyi baigaa Bol yadaj 7 honogt 2 yadaa hulsoo sain gargaad guigeed baibal baga bagaar abragdana sh dee.
    Ene Taban shinj temdegiig guij l or suraggyi alga bolgoh yum baina minii hubid

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.