Ганцаардал

145659759

20-иод жил хүний эхнэр хүүхдийн ээж гэгдэж амьдарч явна. Энэ хугацаанд нөхөр минь архи ууж тамхи татахгүй хөндлөнгийн хүний нүдээр үнэхээр сайн хүн. Гэвч амьдралын туршид би энэ хүндээ нэг л үнэ цэнэгүй хэнч биш надад нэг л зүйл дутаад амьдраад байсан. Одоог хүртэл. Илүү дутуу хүнийг хүсэх байтугай боддог ч үгүй. Нөхрийгөө өөр хэн нэгэнтэй байгаа ч гэж төсөөлж хардах ч сэтгэл төрдөггүй. Итгэх сэтгэл их. Үргэлж дутмаг тэр зүйл бол халуун хайр халамж. Ганцаардал болон их бага зовлон шаналал аз жаргал бүгдийг хуваалцаж элгэндээ наагаад сэтгэлээр дэмнэж урам хайрлах инээмсэглэл хайрын тэр сайхан мэдрэмжүүдийг үзэхийг л хүссээр энэ хүрлээ дээ.

Үл тоомсорлосон дээрэлхүү энэ харьцаа хэлж байгаа зүрх зүсэм үгс эрч хүчийг минь үгүй хийх юм. Ах дүү найз нөхөддөө бидэн шиг атаархам гэр бүл байхгүй. Тохитой томоотой нөхөр ар амьдралаа өнгөтэй үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлж байгаа мундаг эхнэр. Найз нөхөд хамаатай гэгдэх хүмүүст энэ тухайгаа хэлбэл жаргалдаа ташуурсан авгай жаргал даахгүйн зовлон л гэж харагдах байхдаа. Нөхрөөрөө хайрлуулахын аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрэхсэн.

Хань гэдэг чинь түшиг тулгуур бие биесээ гэсэн чин сэтгэлтэй, хүч зориг урам хайрлаж амьдралаа хамтдаа бүтээлцэх тийм хүнийг хэлнэ биздээ. Нөхөр нэртэй амьд робот, ажилдаа явж ирж л мэднэ. Зүрхэнд хутга зоож бас хэрэгцээгээ хангаж л мэднэ. Наана нь үр хүүхэд ажил амьдрал орон гэр гээд хамаг зүйлээ үүрч ухаангүй явсаар өөрийгөө хэн ч биш болгочихжээ. Нөхрөөрөө өөрийгөө яаж хайрлуулах вэ? Худлаа ч болтугай ирээд тэврээсэй, энгэртээ наагаасай, нулимсыг минь арчаасай, бусдаас өмөөрөөсэй, инээмсэглээд хараасай л гэж хүсэх юм. Хажууд минь байгаа ч гэлээ би маш их ганцаардаж байна…

23 Comments

  1. tsoogii says:

    Sn bnuu setgel zuin zovolgoo awah gsin emma tanitai holboo yaj barihuu

  2. ts says:

    emma bi chamtai holbogdoj zuvulguu avmaar bna. yaj holbogdoh uu

  3. naiz says:

    ooriigoo hojuul odoo baigaasaa goe bol ooriin bitii too

  4. emegtei says:

    Сайн байна уу. Өөртэй чинь ярилцмаар санагдлаа хэрхэн холбогдох вэ. Чимээгүй хүчирхийлэл гэж байдаг юм байна. Сэтгэл зүйн хүчирхийлэлийн төрөл дотроос хамгийн хүнд хэлбэрт тооцогддог. Урт удаан үргэлжилдэг, ганцаардлыг бүрэн мэдрүүлдэг …. гээд л шинж тэмдэгүүдийг нь яривал их юм байнаа. Ярилцаж бие биентэйгээ зөвлөлдмөөр байна.

  5. эмма says:

    Хүйтэн зан чанартай хүмүүсийг танихын тулд төрлөх үү үүсмэл үү салгаж ойлгомоор санагдахын.

    1.Удамшил,хүмүүжилийн алдаа

    2.Ажлын онцлог

    3. Эхнэр эвдсэн

    1 бол нөхөрөөс юу ч горьдолтгүй, өөрөө өөрийгөө аргалах мэргэн ухаанд суралц.

    2

    бол за бараг Монголоос гарч үзээгүй хосуудын хувьд түүхий боловсролтой хурган дарга нар,хүнд нөхцөлд ажилласаар бгаад эвдэрсэн мөрдөнгийнхөн болон цагдаа нар байж магадгүй.Таахад бэрх юм.

    Дасан зохиц.

    3 бол өөрийгөө хөгжүүлэж, хүрээлэлээ тэл

    Эрүүл харьцаатай гэрлээд 20 гаран жил болсон хосуудад альхэдийн бие биенээ хүндлэх зуршил тогтсон бдаг.Эрхлүүлэх эрхлэх нь улам олширч ханийхаа харцыг харах агшинд юу тохиолдсон юу бодож юу хүсэж буйг уншдаг мэргэн бөөдийнүүд гэсэн үг.Дунд насны хямрал болон цэвэршилтийн зовиур хүн бүрт их бага харилцан адилгүй илрэнэ.Энэ талаар сэтгүүл сонин мэдээлэл хаанаас ч авч блхоор бна.Миний хувьд арай залуу тул энэ талын зөвөлгөө өгч чадахгүй лдээ.

  6. munguunuu says:

    yag tm zovlon uitgar gunigiig amssan hun oilgoh bha. er hun yag chinii hussenees ilj taalad ineeged 1 ugeer helexed chamaig doloogood idex shaxad bval notoi im hiiched irsen hun tm uildel hj ter yavdlaa nuun daragduldag genee. ene ugiig eregtei hunii amnaas sonsson. bi yag l cham shig amidraltai zarimda durgui hured yavchmaar sanagddag. teged arhi uuxaara boliosoi gemeer nyaluun bolchdog. odoo teged iim huntei bga ni azgui ch gex umu taarsan hubi zayatai evlerexees uurtsgui. ugui bol setgel zuich dr ochih heregtei. neere manaixan setgelzuin zuvluguu ugdug gazrud bolon une hanshni talaar meddeg uma heled uguuch

  7. DOGI says:

    Sain bna uu
    Uurt baigaa zuilee sain uud ni tataj amidaraa.uruul busdaas hair  enhriilel irne gej buu huleegeerei..Chinii tuluu gej yavah gantshan hun chin chinii anhnii chin hani shu.UURUU UURIIGUU UURCHLUH GEED UZEE.UURUUSUU L EHEL.AYANDAA L CHINIIH BOLNO.AMJILT HUSIYE.

  8. J says:

    minii bodloor ta ooroo ehleed ter huniig yamar ch hariu nehelghuigeer hairlaad neg uzvel yaasiin gej bodogdoj bna, gehdee tanii bichseneer bol iim yumiig oilgodoggui holduu maygiin hun yum shig bna. Bas ta ooriigoo oorchilj, end tendeh olon niitiin clubt elsej naad zah n uuland gardag clubiinhantai negdej yavah heregtei, anhaarliig n tatahgui oo ene neg yum gereesee ch holdohgui bj l bdgiin gsn yanztai bgaad bh shig bna. 
    Er n aldaag ooroosoo hai, busdiig zassanaas ooriigoo zasah n iluu hyalbar bh.

  9. мнд says:

    Жаргалдаа ташуурсан юмаа энэ хорвоо дээр өчнөөн зовлон байдаг юм шдээ үр хүүхэд чин өвчин зовлонтой бол яах вэ,хоногийн хоолоо арай ядан олдог өрх толгойлсог эхчүүдийг юу гэхэв тэгэхэд та нар халамжилсангүй зовж үхлээ салах юмсан гэх юм.салаад өөрсдөө  дангаараа амьдарлаа чирээд үзэхгүй юу.Та нарын хүсээд байгаа халамжтай гээд байгаа тэр шальчгансан эрчүүд чин амьдарлаа аваад явчих чадваргүй.Буурь байхгүй арчаагүй хүмүүс байдаг юм шдээ.Ийм юм яриад салах нийлэх гэж ярьж байгаа хүмүүсийг тэнэг арчаагүй гэхээс өөр юу хэлхэв дээ.

  10. Boldgui_bor says:

    Заа давраад бай. Худлаа зовлон тоочоод сууж байхаар өөрөө хөгжиж цэцэглэ

  11. бонд says:

    Цэвэршилт чинь явагдаад байна шдээ. Сэтгэл санаа чинь тогтворгүй байна ингээд байна гээд нөхөртөө хэлээч. Одоо наад нөхөртэйгөө л байж байгаад дуусахаас хойш хоорондоо л зохицсон нь зөв байх. Одоо тантай ямар хүн суухав дээ саллаа гэхэд.

  12. Smile says:

    Orondoo sain ym bol teed boloo ym bishuu, yun olon ym husdiin kkk, esuul hudlaa yariad bgaamuu haishA iin

  13. Tom Jerry says:

    aan tsevershilt yvagdaj ehelj boloh yum tgd l hyamraad bga yum blgui de. emnelegt uzuulj zuvluguu avah heregtei bh. 

  14. эзэн says:

    би өөрөө ажил хийдэг. Ажилдаа ч дуртай. Найз нөхөд ч олон байдаг. Олон сайхан хүүхэдтэй. Зөвхөн өөрийн чадлаар машин байр авч бизнесээ хөгжүүлж яваа. Ер нь их заьгүй ажилладаг. Улсын ажил ар гэрээ сайхан авч явдаг. нөхөртөө үнэнч, бас хайртай. Ангидаа ажилдаа ч манлайлагч бйаж чаддаг. Бас хүнд гологдохоор биш гэж бодохын хаана ч сайхан биш хөөрхөн гэж хэлдэг. Ажил дээрээ ангалзуур гэртээ унтраастай. Энэ хүнээсээ хэзээ ч явахгүй. хажууд нь байхаар яагаад ингээд биеэ бариад байдын өөрийгөө танихгүй болтлоо баг зүүнэ. Хурц үгнээс нь айдын болуу. Нөхөрт минь гадуур хоносон, архи уусан, оройтсон нэг өдөр ч байхгүй. Надад ч байхгүй орондоо ч сайхан. яг яагаад юунаас юм болоо.

  15. sand says:

    Нэг эгч ” Дур булаам эмэгтэйн нууц” гэдэг номыг хэрэгжүүлээд нөхрөө 6 сарын дотор үнэхээр өөр хүн болгосон гэсээн. нөхөр нь үнэхээр хайртай халамжтай гэр бүлдээ цаг гаргадаг болсон гэж ярьж байхыг сонссон.

  16. zegzeenee@yahoo.com says:

    Za egch guai tani heldeg unen.Hench harad jargalda tashursan avgai gej heleh bailguide. Hair halamj dutsan baij bolon. Diilenh erchud  ajil mungu ur huuhed geser yvad ehnertei tudilen halamj hair enherille ugch chadadgui tal baidag. Mini bodlor ta ajil hiideggui ymshig sanagdla. Emegtei hunchin todorhoi hemjeger bie daasan uurtu anharal tavisan erch huchtei baival ymarch teneg er nuhur  haramlaj hairlah setgegdel turun. Emegeti hun uuruu uuriinhu une tseniig aldalgui uhantai baij chadvas ymarch er hun chamaig derelhej haldaj hayj chadahgui.

  17. Abc says:

    hairgui huntei tsug bh hereg bdag yumuu. Neg heseg hetsuu l bh biz, setgelee changalaad ooriigoo hairlah huniig oloo

  18. галт says:

    Сэтгэл санаагаар дэмждэг аз жаргалтай болгодог өөр хүнтэй болчооч. Шал өөр болно доо. Гэхдээ аятайхан нөхөртөө баригдалгүй хэмжээтэй байхаа мэдэж байгаа байлгүй дээ. Ингэж гуниж явсаар нэг мэдэхэд эмгэн боллоо шүү дээ. Нөхөр чинь уйдсан гэдэг нь тодорхой байна. Гэхдээ өчнөөн жил хамт амьдарсан 2 чинь нэг хүн шиг л болчихсон байдаг биз дээ. Хамтдаа инээж хөхрөөд хамтдаа зовлонгоо эдлээд. Нөхөр чинь жоохон хүйтэн хүн юмуу даа.

  19. Билгээ says:

    Зөвлөх гэхээр туршлага дутах нь ээ. Тэгэхээр эндээс биш мэргэжлийн сэтгэл зүйн төв дээр очоод зөвлөгөө аваад, та л өөрөө шинэчлэлийг хийх хэрэгтэй байх. Энэ байдлаа илэн далангүй яриад ямар алхамаар бүхнийг өөрчилж болох вэ гэдэг талаар ярилцаад төлөвлөгөөтэй эмх цэгцтэй эхэлвэл та алдаа гаргахгүй бүгдийг сайхан болгож чадах байх оо. Түүнээс энд бичиж байгаа хүмүүсийн үгээр бүгдийг хийнэ гэвэл буруудаж ч болох шүү дээ.

  20. ygyg says:

    эрхлээд өдөөд, юу дутагдаж байгаагаа бага багаар хэлээд,  өөрт чинь хэлсэн хийсэн ямар нэгэн жижигхэн үйлдэл нь таалагдсан бол сүр бадруулж магтах хэрэгтэй дээ. 

  21. Хэн нэгэн says:

    Энэ нийтлэлийг бичсэн хүн нас тогтсон байж магадгүй. Мань мэт шиг амьдралын захыг л амсаж яваа хүмүүс зөвлөнө гэдэг ч юу л бол. Гэхдээ хайр гэдэг зүйлээр хүн дутвал мянган сайхан хувцас, тансаг хоол байсан ч хэрэггүй шүү дээ. Таны хувьд ганц тэр хүнийг хараад хүлээгээд суулгүй найз нөхдийнхөө хүрээллийг тэлвэл зүгээр юм болов уу? Сүм чуулганд явдаг ч юм уу, эсвэл энэ тэр клуб-д хамрагддаг ч юм уу? Танаас маш их ганцаардал, гуниг мэдрэгдэж байна тэгэхээр нийгэм уруу илүү орж, сэтгэлээ сэргээх юм хийсэн нь л дээр болов уу даа. Та энэ нийтлэлд салах талаар огт бичээгүй ч салчих юмсан гэж бодож байж болох л юм. Салах гэхийн хэрэггүй л байх. Та Христийн сүмд яваад үзвэл хүмүүстэй нь сайхан ярилцаад сэтгэлээ нээгээд арай дээр болж магадгүй шүү л гэж хэлмээр байна. Энэ бол зөвхөн санал гэдгийг ойлгоорой.

  22. mongolman says:

    Хайрлахыг нь хүлээгээд суухаар хайртай гэдгээ мэдрүүлээд халамжлаад энхрийлээд эрхлээд өдөөд үзээч. Бүр болохгүй бол хэсэг тусдаа байж амьдралдаа салхи савар, өөрчлөлт оруулаад үзэхгүй юү. Хүн ер нь аз жаргал нь дэргэд байгааг анзаардаггүй юм шиг байгаа юм. Сал гэж зөвлөмөөргүй л байна энэ бол хамгийн сүүлийн аргагүй нөхцөлд л авх арга хэмжээ. Харин салсан хойноо өөр хүнтэй найзалж болно тэрнээс өмнө бол гэр бүл, үр хүүхэд, хамтын амьдралаа бодсон нь дээр байх…

  23. m says:

    tiim emegteichuud olon bh yumaa. hun gedeg chin umsuh huvtsas hool bval boldog ed bish shu de. nuhur maani ch ylgagaui tiim l bsan umuurduggui eldev ugeer goochilj doromjilj yvaldaj shan ug heldeggui bsaan. bi olon jil olon shuniig gantsaardaj unguruulsen. tegeedbi nuhuruusuu salhaar shiideed yvsan. humuus naamig haraad bayan ailiin ber yugaar ch dutahgui gej boddog bsan bh. yvsan ni zuv bolson. bi yvaad nileen hugatsaanii daraa uur huntei bolson. getel nuhur maani namaig guigaad irsen. setgel hursun hoino miynga shan ug heleed ch nemer bdagguin bna le

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.