Монголын сайхан бүсгүйчүүдийн амраглал хэр өндөр өртөгтэй вэ?

Монголын хараа булааж сэтгэл гижигдсэн хацар гоо охид ямар ч магтаал урамшуулал, реклам сурталчилгаагүйгээр хэдийнэ олны танил болсон байдаг. Ээжийнхээ өврөөс гараагүй шахам насандаа олны нүдэнд өртсөн охид харин тэр энгээ даах нь ховор. Элдэв хэл ам, хэрүүл шуугианы бай болж хэсэгтээ эрчүүдийг хуйлруулсаны дараа хэн нэгний нөмөрт орон “нялх амраг” гэсэн энхрийхэн сэтэр зүүдэг билээ. Тэгвэл знэхүү “нялх амраг” гэх нэр хэдий хэрийн өртөгтэй байдаг бол?

“Хос” нялх амраг

Охид бүсгүйчүүдийн эргэн тойрон дахь асуудлыг ярихын тулд алтны магнат Мянганбаяр хэмээх эрхмийн нэрийг дурьдахгүй өнгөрвөл алдас болно. Угаасаа огт дурьдаагүй байсан ч хүмүүс аль хэдийнэ энэ хүнийг түүнийг энэ сэдвээр төсөөлсөөр байгаад сурчихсан гэхэд болно. Одоогийн байдлаар алтны магнатын 11 нялх амрагууд, зуурдын амрагууд, явуулын амрагууд тоогоо алдаад байна. Ил мэдэгдэж байгаа нэр цолыг нь ёс төртэй зүүсэн хоёрыг эс тооцвол шүү дээ. Алтны магнатын экс нялх амраг топ модель Д.Пүрэвсүрэн одоо ч түүнээс элдэв татаас авсаар байдаг гэх. Сурагчийн дүрэмт хувцаснаас салаагүй шахам жаахан охин байхдаа торгонд хөлбөрч тосонд умбах хувь тавилангийн үзүүрээс атгасан тэрбээр 4 жилийн дараа “хөгшин” гэсэн нэр зүүн хаягдсан билээ. Хувьдаа байр, хэд хэдэн машин хангалттай хөрөнгө авч үлдсэн түүнд энэ талаар гуниж гутарч яриад явах шаардлага байсангүй. Сурч боловсрох, уран бүтээл туурвихад хамаг цагаа зарцуулсаар яваа. Мөн л арван хэдхэн насандаа алтны магнатын нялх амрагаар тодорсон Д.Ариунцэцэг хэмээх бүсгүй Д.Пүрэвсүрэнтэй адил хувь тавиланг туулсан билээ. Танхил охин насаа үе мултарсан эрд зориулсан боловч 20 гараад ирэхийн цагт нь хоёр тийш болсон алтны магнатын өвөрмөц зуршил олныг гайхшаруулдаг. Д.Ариунцэцэг хувьдаа байр машинтай үлдэж Сингад сурахаар одсоноор тэдний романс дууссан билээ. Монголын хүүхнүүдэд мөнгө хаядгаараа тэргүүн эгнээнд явдаг энэ эрхмийн нялх амрагууддаа хаядаг хаялга нэг иймэрхүү. Одоогоор түүний ээлжит нялх амраг тодроогүй байгаа. Энэ хоёр бүсгүйгээс хойш олон хүүхнүүд түүнтэй янз бүрийн байдлаар холбогдсон боловч “нялх” гэсэн нэр томьёонд таарахгүй байгаа юу, эсвэл хуучин амрагуудаа санагалзсан уу түүний нялх амраг гэх нэрийг зүүсэн бүсгүй одоогоор алга.

Хуримнаас татгалзсан Сэли

“Нялх” гэсэн тодотголыг хамгийн олон жилийн турш хадгалж буй хүн бол дуучин Сэрчмаа. Хүүхэд л гаргаагүй бол энэ тодотгол байнга дагаастай явдаг бичигдээгүй хууль үйлчилдэгийн тод жишээ энэ биз. Түүний нэр холбогдсон эрчүүдийг жагсаавал сонины хуудас зай талбай хүрэлцэхгүй ч байж мэдэх. “Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэж ёжлуулдаг ч тэрбээр гандан буурахгүй явсаар л. Хэсэгтээ л Тэмүүлэнтэй сүй тавилаа гэж эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулж байсан авч саяхан сүйгээ цуцалсан. Энэ нь нэг талаас баярлууштай хэрэг боловч Хятадад уран бүтээл туурвихаар одож буй нь мөн л залуусын сэтгэлийг өвтгөөд авсан. Хэлээ зажилж тэгтлээ нялх байх гэж хичээдэггүй ч эмзэг турьхан, нялх хоолойгоор дуулсан дуу нь түүний имижинд хамгийн их тохирдог зүйл. Олон эрчүүдтэй нэр холбогдохын хэрээр түүний хувийн амьдралд өөрчлөлт гардаг ч одоо болтол хэр хөрөнгөтэй нь тодорхойгүй байна. Бээжин, Эрээнээс хувцсаа дардаг гэж ил далд дооглуулдаг нялх дуучин маань уран бүтээл хийх гэж тэгтлээ хичээдэггүйг бодоход амьдралын эх үүсвэр нь хангалттай байдаг биз ээ. Ямартай ч бусад “нялхас”-ын жишгээр байр, машинтай багагүй хуримтлалтай болсон тэрбээр урд хөршийг зорилоо. Нялх амраг гэдэг ойлголтыг үндэслэсэн байж болох ч бусад “нялхас”-ыгаа бодвол овойж оцойтлоо баяжаагүйг нь үзэхэд ёстой нөгөө “эхэнд гарсан эврээс хожуу ургасан сахал” гэгчийн үлгэр болж байна гэж хүмүүс шивэр авир хийдэг юм билээ.

“Макс” Ганбаагийн Монголжингоо

Борооны дараах мөөг шиг олширсон миссийн тэмцээнүүд болохоос өмнө тоотой хэдэн чанартай тэмцээн болдог байв даа. Тийм тэмцээнүүдээр л жинхэнэ миссүүд төрдөг: байсан билээ. Тэдний нэг бол мисс Д.Уянгалянхуа. Мэс засал моод болоогүй үед төрсөн мисс болохоор төрөлхийн гоо үзэсгэлэн, жинхэнэ монгол бүсгүйн, намба төрх шингэсэн инээмсэглэл нь түүнийг чимдэг. Дөнгөж миссийн титэм өмсөөд удаа ч үгүй “Макс” группийн Д.Ганбаатар хэмээх эрхэмтэй холбогдон: тун удалгүй үндэсний хувцас уужаар гангаран наадмын талбайг чимэх болсон. Сайн морь, сайхан хүүхнээр биеэ чимсэн “Макс” Д.Ганбаатарт олон эрчүүд атаархан шүүрс алдцаг. Монголын сайхан бүсгүй нялх амрагаас эхнэрийн зиндаанд хүрсэн хэдий ч арван хуруу тэгш амьдрал мөн л заяасангүй. “Макс” Ганбааг угтаа бол эмэгтэй хүн биш ондоо сонирхолтой гэлцдэг яриа бий учир Уянгалянхуа нялх амрагуудын жагсаалтанд орж буй юм. Зүгээр л тэр сонирхлоо нуух гэсэн өнгөлөн далдлалтаар эхнэртэй болсон гэх яриаг чих дэлссэн эрхмүүд эхнэрт нь битүүхэн санаархдагаа нуудаггүй. Жил бүрийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ айраг түрүү авсан морьдоо, сайхан эхнэртэйгээ дагуулан гарч ирдэг Ганбаатар олны нүд хужирласан сайхан эхнэртээ хөрөнгө мөнгө харамгүй цаццаг. Гэсэн хэдий ч залуугаараа гэртээ хоригдох шахаж буй Уянгалянхуаг удаан тэсэхгүй гэж хүмүүс мөрийцөхөд ч бэлэн байдаг. Тэднийг тусдаа амьдарч байгаа гэсэн яриа чих дэлсэх болсоор удлаа.

О.Чулуунбатын нялх амраг мэлзсээр…

Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог хүн бол “Монголбанк”-ны экс ерөнхийлөгч О.Чулуунбат билээ. Байнга элдэв хүүхэнтэй орооцолдож эхнэрийнхээ чихнээс хонх уядаг энэ эрхэм нэг л өдөр улаан ногооноор үсээ будан барби шиг хувцаслан гарч ирсэн “Гала”-гийн экс гишүүн Ануг нялх амрагаараа тодруулаад байна. Төдийлэн энд тэнд уригдаж дуулаад овойж оцойтол мөнгө олоод байдаггүй одонцоруудын нэг бол Ану. Гэсэн хэдий ч бэби стиль имиж, хэлээ зажлан нялхамсах хүүхдэрхүү төрхийг нь нь хүмүүс өхөөрдөж нэг, үзэн ядаж нэг хэлсээр олны танил болж дөнгөсөн билээ. Ану “UB Раlасе”-т анхны бие даасан тоглолтоо бийлэгжүү хийсэн нь нас ахисан амрагийнх нь нөлөө гэж ярилцах нь бий. Кукла шиг эрээн мяраан хувцас амсаж зүүж элдэв гоо сайхны мэс засалд мөнгө цацаж явдаг охинд Чулуунбат гар татдаггүй нь олон зүйл дээр харагддаг. Олны нүднээс далд өрнөсөн тэдний амрагийн харьцаа урт настай байх эсэхийг цаг хугацаа харуулах биз. Анугийн “Би нэг ч залуутай” болздоггүй гэх хиймэл яриа бололтой. Ану энэ удаад нижгэр тоглолт хийснээр түүний амраг хэр хаялагатайг харуулсан хэрэг боллоо.

Одоогийн баядлаар нялх амрагуудын үнэлэмж иймэрхүү төвшинд байна. Үнэлэмж өсөж байгаа нь сонгуулийн үеэр бүр ч тод ажиглагдах болсон. Нялхамрагуудын сонирхогчдын нас нь 40 хол давахын хэрээр амлах зүйл нь ч өөр болдог бололтой юм. Мэдээж үүнийг дагаад учраа мэдэхгүй 20 шүргэж яваа охид нялх насны хатагтай нар энэ тодотголд орж ирэх хандлага байна. Тэдний хүсэх зүйл байр машин, үнэтэй чамин хувцас төдийхөн биш нь тодорхой. Албан тушаал, карьераа өсгөхийн тулд хэн нэгний нялх амраг болох нь тэдний сонголт. Саарал ордонд заларсан эрхмүүдийн 98 хувь нь нялх амрагтай гэсэн албан бус мэдээ бий.

Сайтар ажиглавал тэдний туслах, орон нутгийн болон УИХ-ын сонгуульд хүч түрэн орж ирсэн бүсгүйчүүд ч энд хамаатай. Ямартай ч эмэгтэй хүний хийж болох хэр хэмжээнд эрчүүдийн сонирхолд тулгуурлан хэрэгтэй зүйлээ амжуулж буй бүсгүйчүүдийн гавьяаг үнэлэхээс аргагүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ байх. Хэрвээ шударга бус санагдаж байгаа бол эрчүүд бүсгүйчүүдгүйгээр амьдрахад л болох юм.

25 Comments

  1. me says:

    энэ хүүхэн дуучин юмуу. дуу хөгжим сонирхдог би мэдэхгүй л юм байна. хөнгөн аргаар мөнгө олох гэсэн янхан байна л даа. хүн хөдөлмөрлөж байж нэр алдарт хүрдэг болохоос ч…,

  2. zgr l negen ohin says:

    сайнуу?яахавдээ амидрал нэгэнт ийм болохоор монголийн амидрал яамар билээ хөгжилтэй биш болохоор хүмүүс ни чадаж бгаа юманд арга бхгүйдээ хэн ч гсн сxн амидраглдээ.нэг олдсон амидралаа,чадахгүй зүйлдээрээ чадалтайгаасаа тусламж авч ягаад болохгүй гэж монгол маани хөгжиж монголийн мини бүх л хүмүүс нэгэн адил хэвийн тэгш сайхан амидраасайдаа л гэж бодож явах юм.хаашаа ч харсан өлссөн даарсан хүнгүй бол бараг л 90%яадуу бштээ улс мини..за миний монголийн ард иргэдээ ядаж барууний орон шиг бүх хүмүүс ни амар амгалан бх болтугай!!гаднийханд бие заралгүй дотороо хөгжин үржих юмсан..

  3. tsoglog says:

    ye hoorhii anutai ywsnaas nohoin zulzaga daguulaal ywj bsan ni deer gej kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  4. TElmuun says:

    сайхан бичжээ хэлэх уг алга

  5. TElmuun says:

    сайхан бичижээ хэлэх уг алга.

  6. Light says:

    er n unen shuu dee, bugd l neg bitgii hel yavalddag huuhentei, tednihee amdrald tuslaad yavj bdag shuu dee. MCS zahirliin duu Od uuriin tuslah bsan huuhenteigee olon jil l yavaldaj, salj hagacahgui, tuuniigee gadaadad surguuld yavuulj, urgelj hamgiin deed tuvshnii ajlaar hangaj baidag gesen.

    UIH gishuun Byambacogt zaluuhan ehnertei murtluu ih surguuliin oyutan ohintoi yavdag.

  7. malchik says:

    yanhnuud

  8. oscar says:

    Yer ni chadal baival yu ch hiisen yaadag yum be chadalgui neg ni bitgii busadiigaa tegeldee ataarhaad muu heleed baih shaardlaga gui bizde

  9. Чинзо says:

    Ану өөрийгөө дөнгөж 20 гарч байгаа гэж насаа дардаг шдээ уг нь бол 82 оных шдээ.

  10. eenee says:

    any odoo ooriigoo yu gej bodson matar ye shal teneg yum
    purewsuren yg ni hoorhon shde

  11. the phone says:

    Ene Serchmaa neh jaahan ohinii dyrd togloh geed yadchihdag yum. eryy, aris ni unjchihsan teneg, SADAR EM. Gunig hanhluulsan muu energitei hyyhen, duug ni sonsood uyrah bish gunig turuud, huurhii serchmaagiin gunigt % zaya gej bodogddog shyy

  12. hen negen says:

    ter ni ovoo iveen tetgedeg geed l uvurmongolchuud yaridagshdee

  13. hen negen says:

    huh hotod terenteigee baarand jigteihen l nyalhamsaad hachin bsnaa nuugaad bgaa umuu haashaa um zavaan huuhen bolovson yanhanshdee

  14. hen negen says:

    serchmaa uvur mungol hugshintei yavdagshdee tgeed hudlaa surah gej bgaa ch geh shig huh hotod bdagshdee

  15. anybodyelse says:

    ugaasaa unene shde,er ni xun neg l amidrax yum chin sanasnaara l yavax xeregtei shd,chadaj l baival,,,, ter Serchmaa ,Anu 2 zailaa shal xachin 2 yum uxseniix ni nyalx od baidiin,unen mya shd,
    Ariuntsetseg,Uyanga 2 bol unexeer tsarailag xuuxnuud shde,zuv shdee

  16. er hun says:

    hehe goy heljee

  17. аа says:

    болж л байшд, эр хүн ийм л байх хэрэгтэй, нялх охидоор сайн зугаац, хугацаа нь дуусахаар дахиад өөр нялх ногоо зулгаа, гол нь хэнд ч битгий баригд!!!

  18. outsider says:

    hehe. Eriin uvur damjaal ed nar. Uyangalinhua neeree hamgiin saihan huuhnii neg yalt chi ugui mun bh shuu. Harin ter gala.n Any yostoi neg mes zasalaar amilj bgaa amilsan aimshgiin kuukeldei. Purevsuren bad hiimel huh bugs. Zia medkuim da ene kuuknuudiig

  19. muugii says:

    yooy shal teneg yumaa ed nar shig yavuul yavhaar zondool hoorhon ohid bna sh dee .ted tehdee oorsdiigoo unelj chaddag bolhoor l tegej yavdaddgui l baihgui yu ed nar shig yanhandaal mongo oluul oliish dee tiim biz dee ed nariin od ch gej dee ,yahav odontsor l yum daa enenees saihan busguichuul MGL d bna sh dee serchmaag yag tulaad harval haltar huuhen bna lee sh dee kilip hiilgej yavj baih daa zahiin huushuur idej yavdag l huuhen bna lee nilah nogoo ch gedee neg muu sharij boltson l yum bna lee. medehchguin bna

  20. muugii says:

    yooy shal teneg yumaa ed nar shig yavuul yavhaar zondool hoorhon ohid bbna sh dee .ted tehdee oorsdiigoo unelj chaddag bolhoor l tegej yavdaddgui l baihgui yu ed nar shig yanhandaal mongo oluul oliish dee tiim biz dee ed nariin od ch gej dee ,yahav odontsor l yum daa enenees saihan busguichuul MGL d bna sh dee serchmaag yag tulaad harval haltar huuhen bna lee sh dee kilip hiilgej yavj baih daa zahiin huushuur idej yavdag l huuhen bna lee nileh nogoogoo gej haragdahgui l bna lee medehchguin bna

  21. Suugii says:

    Hen ni henii nyalh amrag gedgiig heleed uguh hun bnuu?

  22. coolman says:

    Секс наймаа биш гэж яг зөв хэллээ. Хоёр хүн хоорондоо таалагдаж дурлалцаж байж сайхан байна уу гэхээс хэдэн халтар төгрөгөнд амьдралаа өгч байгаа энэ өрөвдөлтэй хүмүүсийг юунд нь ингэж сонин, вэбүүдэд зай бөглөө болгож байдаг юм бэ, иймэрхүү юм нийтлээд байвал энэ сайт руу хааяа ордогоо болимоор юм байна даа

  23. er hun says:

    togsgol ni teneg blaa. er hunguigeer emegteichuud ch bas amidarch bolno shdee. sex-naimaa bish shuu dee.

  24. Бишрэгч says:

    Er ni l unenshd… Mongol zarim iimerhuu teneg yumnuud neeren… Helehch ug alga! Za er ni hen ni henii dewsger bolj yaj yanhandah mani er ni yamarch hamaa bhawdee tiimaa… Admin aa goy zurag oruulaldaa! Chamd bi yaj heleh uu hogshoon!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.