Парагвайн Асунсьон хотонд 100 кг-аас дээш жинтэй бүсгүйчүүдийн дунд мисс шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээнд 24 настай Монтсератт Монхес түрүүлсэн байна. Тэрээр махлаг биетэй бусад эмэгтэйчүүдэд биеийн галбир гэх мэт ялихгүй зүйлээс ичиж зовох зүйлгүй гэдгийг харуулах жишээ болохын тулд уралдаанд оролцсон гэдгээ хэлжээ.
Харин зохион байгуулагчид нь хүн амын дунд таргалалт газар авч байгаад эрх баригчдын анхаарлыг хандуулж таргалалтыг зогсоох талаар төрий бодлого хэрэгжүүлж эхлэх тухай сануулахаар зохион байгуулсан гэж мэдэгдсэн байна.
Статистик мэдээнээс үзвэл Парагвай улсын насанд хүрсэн хүн амын 57,6 хувь нь хэвийн хэмжээнээс хол давсан жинтэй, хар үгээр бол тарган юм байна.
1 Comment
Saihan targan tsatgalan jargalant uls bn