Гэр бүлдээ үнэнч байя

108315681

Урин дулаан цаг хаяанд ирээд хүн бүхний сэтгэл гэгэлзэн байгаа энэ мөчид та бүхэнтэй орчин үед “түгээмэл” болоод байгаа нэгэн асуудлын талаар өөрийн санал бодлоо хуваалцах гэсэн юм. Би гадаад улсад зэрэг ахиулахаар суралцаж байна. Энд гэр бүлийн хүнээсээ хол ганцаардаж уйтгарлаж бас их олон зүйлийг бодож тунгааж сууна. нөхөр минь ч бас намайг энд байх хугацаанд зүгээр байгаагүйгээс болоод нэг хэсэг бөөн хэрүүл маргаан дэгдэж салж сарних дээрээ тулж нэг хэсэг үхчихмээр санагдаж байлаа. Бяцхан үрийнхээ бүлтгэнэх нүдийг харсан хүн яаж ч үхэх билээ дээ. тэгээд уучлаад өнгөрсөн.

Үүнээс хойш аян замд ч тэр аялаж зугаалж яваа олон монголчуудтай тааралдах юм. Гэвч тэд нэг бол гэр бүлтэйгээ нэг бол нууц амрагтайгаа явах юм. Залуу охидууд нь ч гэж тэр гэдэс нь унжсан аав ах шигээ насны хүнийг тэвэрч үнсээд л сэжгийн харагдахыг нь яанаа. Зарим нь ч нас ойролцоо болохоор нь гэр бүлийн хүмүүс гэж андуурахаар тэгээд хүмүүс асуухаар үгүй манай эхнэр гэртээ байгаа энэ миний цуг ажилладаг хүн гэх юм. Тэр ах нарыг харахад 50 дөхөж яваа хүмүүс л харагдана. Нийлээд архи уухгүй байгаа бусад замын хүмүүсээ шахаж элдэв үгээр доромжилж (огт танихгүй байж шүү дээ) цуг ууж байгаа хүмүүсээ соёлтой хүн гэж өргөмжилж ёстой л хөгийн зүйл харлаа. Өөрсдийгөө нэлээн гайгүй компани захирал болон албан хаагчид гээд байгаа юм. Тэднийхээр олны дунд архи ууж залуу хүүхэнтэй сэмбэгэнэж таних ч үгүй хүнээ үгээр хараан доромжилж явах нь СОЁЛ гэж байна шүү.

Хамгийн гол өөр хүний эхнэр, нөхөртэй уулзаад хэнэгчгүй явдаг хүмүүс ард нь байгаа эхнэр, нөхөр, үр хүүхдийг өрөвдөөч ээ, тэдэнд үхэл, хагацал өвчин зовлон юу ч авчрахыг мэдэхгүй. Хуучны хүмүүс “ээж аавынх нь хэн нэг нь өөр хүнтэй уулзаад явахад үр хүүхдийнхээ толгойг залгидаг” гэдэг. Надад бол үнэн байж магадгүй л санагдсан. 5 настай хүүхэд минь 7 долоо хоног нь онош тодорхойгүй халуурч дэмийрч ямар ч эм тарианд намдахгүй байсан. Яг тэр үед нөхөр маань өөр хүүхэнтэй уулзаад яваад байсан юм билээ. Бүх асуудал намжиж гайгүй болоход хүүхэд маань өргөс авахуулсан юм шиг зүгээр болсон.

Үхээрийн бузраас ч илүү хүний амийг авдаг бузар зүйлс бол хуучин хувцасны бузар, хормойн бузар байдаг юм гэнэ лээ, би их сүсэг бишрэлтэй болохоор ахмадын зааж сургаснаар явахыг хичээдэг. Эцэст нь гэр бүлдээ үнэнч байж эхнэр, нөхөр, үр хүүхэддээ халамж хайр цаг заваа сайн зарцуулж байгаарай, тэгж чадвал танд буцаад агуу их хайр хүндлэл ирэх болно. Жаахан замбараагүй л биччихлээ уучлаарай…

14 Comments

  1. Boby d says:

    Boby, chamruu dairah hun end bhguie, yagad gevel chinii setgej bodoj baigaa chini novshiin bn, end dandaa eej humuus bna, haana, yamar uur amisgald hend yu gej helehee yadaj bodoj baigaach, teneg yum shig neeh heruul guisan, hovch tsaraitai yum chini

  2. sar says:

    ene  horvoo uneher hetsuu yumdaa yagaad tegj hun hunee huraad amidardag yum bol. hervee neg emegtei eregtei hun bagddag yum bol er ni ger bul zoioj neg hunii amidralig ballaj baisan.s banzaldaj gantsaraa amidralaa ongoroovol taarna muu sain erchuud

  3. sssss says:

    ger buldee l unench bh heregetei. ugaasaa hussen huseegui busad zuil bugd l hudal huurmagaar duursen. tsor gants ger buldee l unench buguud une tsenetei baigaarai

  4. boby says:

    End baahan huuhnuud setgegdel bichjee setgegdel ch gej de erchuudiig baahan muulj Gehdee tegvel ter uursdiig chin huuraad baigaa nuhriin chin tatagdsan huuhnuud bas l ta naretaa adilhan huuhnuud biz de tegeheer ter huuhnuudiig yu gej heleh um bas nemj helehed uursdiiguu joohon tord avgai nar mini odoo bugd nadruu dairna 

  5. Zochin says:

    Tiimee bi ch adilhan iim neg setgeliin shanalaltai hun bna. Nuhur maani nadaas buh yumaa nuudag, bas nadtai sard gants hoyor l oirtdog namaig bas tataj changaasan hun baidag l daa gehdee bi huuhduuded maani muu yum tohioldono gej aigaad ger bulees gaduurh haritsaa uusgedeggui getel hun yum chini sex hiihiig huseh l yum. Bi bas nuhurtuu hairtai bolovch iim baidaltai 5 jil bolj bna tsaashaagaaher udaan tevchohee medehgui l baina. 

  6. maigadyyhan saihan zalyy says:

    Tiim shuu huuhnuudee ta nar huliig mini harj golj yavaad l hunii yum ryy shunasan yavdaltai zalyytai syydag biz dee Hunii ereen dotroo mogoin ereen gadnaa gedeg shig minii maiga bol gadnaa l bgaam shuu dee ho Harin bi bol ehner avahaaraa hyyrahgui yilyylahgui gantsaardyylahgui setgel duuren bailgahsan daa ho l gej bodohiimaa daa 

  7. 123№№ says:

    Жижи тэй санал нэг байна.Яг л ийм байдаг шүү эм хүн. Сэтгэлээр унаад ганц нэг пиво уухад шууд архичин нэр авна.

  8. Zochin says:

    Jiji chamd bayarlalaa, emegtei huniig muulaad bdag nogoo baingiin setgegdel bichigchid haachiv, eej hunii hairaas iluu aguu zuil gej ene delhiid bhgui, ehneree, naiz busguigee, mon busad emegteichuudiig muuldag humuus ooriinhoo eejtei zuirlej bodoj yagad chaddaggui yum bol, tiim uhaan bhguildee

  9. jiji says:

    эхнэр хүн бүрийн зовлон адилхан, үр хүүхэддээ санаа зовно, гэр бүл бүтэн байгаасай гэж бас санаа зовно. хааяа ч гэсэн ээжтэйгээ аавтайгаа зовж шаналсан үедээ хуваалцмаар байдаг ч тэр 2-ынхоо санааг зовоочихно гээд амаа үдүүлсэн юм шиг нулимсаа залгиад өнгөрдөг. тэр мөчид эмэгтэй хүн орчлонд ганцаархнаа юм шиг аймшигтай мэдрэмж төрдөг. найздаа ярьвал цааш нь ярьчихна, хэнд ч ер нь ярьсан адилхан бүгд л муулж хүмүүст хов болгон ярьж хүний мууг үзнэ. яг өөрт нь тохиолдсон цагт л ойлгох байх даа, эмэгтэй хүн эх хүн хамгийн хүчтэй учраас л энэ их зовлон давж чаддаг байх даа, бурхан өршөөг

  10. ariu says:

    Ohin huuhdee tom bolson geltgui zaaj surgaj yariltsaj bmar um bn gj bodogdloo.

  11. jhkp says:

    neg talaas bas jaahan durgu hurmeer yahlere uur hunii zawaarj yavah n gemgu huuhded tusaad baidag yum be, ter zawaarch yavj bgaa 2 n zovno biz huuhed yund buruutai baidiin

  12. Jesus Christ says:

    Нөгөө айхтар хүмүүс нь юм бичээгүй байхыг бодоход бүгд замбала юм биздээ. Энийг бичсэн хүүхэн Зөв зүйтэй зүйл бичжээ.

  13. Урнаа says:

    Энэ үнэн шүү,Миний нөхөр өөр хүүхэнтэй болсон байсан Мэдэгдсэнээс хойш яг 7 хоногын дараа охин маань биерүүгээ халуун хоол асгаж маш хүндээр түлэгдсэн байсан,2 хоног дэмиирлийн байдалтай тарчилж байсан ,Энэ үед би ганцаардаж ,миний сэтгэл өвдөж маш хэцүү байсан Бухимдахдаа тэр 2 луу янз бүрийн мессеж бичдэг байсан,Хүн мэдвэл эцэг нь охиныхоо биеийг ганц удаа асуухгүй юм байхдаа гэсэн горьдлог надад төрж байсан Нэг өдөр гэнэт залгахад нь ямар их баярласан гээч,Утсаа шүүрээд автал харин өөдөөс битгий авгай доромжилж мсж бичээд бай ална шүү гэж хэлсэн гээч, Тэр үеэс хойш нэг л мэдэхэд олон жил болжээ Нөхөр маань нөгөө хүүхэнтэйгээ суусан 5 жил болоход одоо болтол үрийн зулай үнэрлээгүй хэцүү амьдардаг гэсэн,Тийм учраас араар тавилт гэдэг яаж ч өөдтэй зүйл биш шүү

  14. ene bol bi says:

    vnen shvv zarim neg hvmvvs arai l dendvv yvdaltai bh yumaa aavshigee eej shigee hvntei yvaad bdg zaluu hvmvvs bh yuma uuruu ichdeggvi yum bhdaa l gj bdhiin ………….manai zaluuchuud jhn uurtuu hairtai zov bodoltoi hvnleh bmaar yumuudaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.