Тэд эхлээд нэр, нас, утасны дугаар зэрэг мэдээлэл солилцдог. Тэгээд нэг хэсэг хугацаагаар юу байна, сайн уу, гэх мэтээр ойр зуурын зүйлс ярилцаж байснаа хэн нэг нь нэг уулзаж хоолонд орох уу гэх мэтээр эхэлж гэмгүй болзоо тогтоодог. Тэгээд уулзсаны дараа чамайг санаад байна гэх мэтээр үргэлжилдэг. Эрэгтэй хүн их тэвчээртэйгээр эмэгтэйд удаан санагдтал уулзахгүй зүгээр л үгс солилцоод яваад байхаар хүүхнүүд өөрсдөө уулзах уу гэдэг. Нэг уулзсан мөчөөс эхлэн эмэгтэй нь түрүүлж мэндэлсэн, өдсөн, санасанаа хэлсэн байдаг бөгөөд удалгүй чамд хайртай болчихлоо гэх мэтээр бичнэ.
Эрэгтэй нь /мэдээж гэр бүлтэй хүн юм чинь/ ажил ихтэй зав олдохгүй байна гэх мэтээр бичих хэдий ч чамайг санаад байна уулзмаар байна гэх мэтээр бүсгүйг горьдоосон үгсийг бичнэ. Ингэж л харьцаа гүнзгийрээд бүсгүй чин сэтгэлээсээ дурлах мөчид залуугийн сонирхол буурч чимээгүй холдох ба өөр бүсгүйд тэр элдэв энхрий үгсээ бичнэ. Харьцаагаа таслахдаа ихэвчилэн хаа нэгтээ удаан хугацаагаар явах болсоноо хэлнэ. Ихэвчилэн анхнаасаа эхнэртэй, хүүхэдтэйгээ хэлдэг ч таардаггүй, тохирдоггүй болохоор тусдаа байдаг зэргээр өөрийгөө өрөвдүүлсэн, ганцаараа гэсэн ойлголтыг төрүүлсэн байдаг. Иймэрхүү зүйлсийг нэг зэрэг 50-100 бүсгүйд бичих чадвартай. Мэдээж уулзах хугацаа хол байдаг болохоор энд тэндгүй түүнийг санасан бүсгүйчүүд байх нь залууд тааламжтай байдаг бололтой.
Мөн өөрийгөө ихэвчилэн гадаад байн байн явдаг хувийн ажилтай, эсвэл цэрэг цагдаагийн офицер хэмээн танилцуулах ба уулзмаар байвч ажил ихтэйгээс болоод уулзаж чадахгүй байгаагаа байнга бичнэ. Бүсгүйчүүдэд мөнгөтэй байрын цэвэрхэн дэгжин хувцасласан царайлаг залуус таалагддаг. Анх хараад таалагдсан бол аливаа өөг нь анзаарах боломжгүй болдог. Тиймээс сохорсон мэт хэлсэн үгнүүдэд нь итгэдэг. Залуу өөрийгөө ганцаараа учир зөвхөн тэр бүсгүйтэй л уулздаг, тиймээс түүнийг л маш их санаж мөрөөдөж хүсч байгаа гэсэн ойлголтыг бүсгүй бүрт төрүүлнэ. Өдрийн цагаар ажил дээгүүр нь очиж хальт уулзах ба маш ховор тохиолдолд шөнийг хамт өнгөрөөнө. Учир нь тэр гэр бүлтэй. Орой ажлын цаг дуусахад гэртээ харих ёстой.
Хааяа нэг эхнэртээ Дархан Сэлэнгэ, Эрдэнэт эсвэл Хэнтий гэх мэт хотод ойр газарт ажлын шугамаар явлаа гэж хэлж шөнийг гадуур өнгөрөөнө. Уулзах үедээ зөвхөн тэр бүсгүйн төлөө ямар нэгэн чухал ажлыг тасалсан гэх мэтээр бүсгүйг маш чухалд авч үзэж буй мэт ойлголт төрүүлнэ. Гэр бүлдээ маш сайн нөхөр, маш сайн аав. Гэрийнхээ гадуур хөөцөлдөх бүхий л ажлыг аль болох өөрөө хийж хөөцөлдөнө. Мэдээж орой нь ирээд тэрэнтэй уулзаж тийм ийм ажил амжуулаад гэж ярих нь эхнэрт итгэл төрүүлнэ. Тиймээс эхнэр нь түүний ажилд аль болох саад болохгүйг хичээх ба илүү ихээр халамжилна. Залуу бүхнийг итгэл төгс айдасгүй хийдэг учир нь эхнэр нь түүнд бүрэн итгэдэг, харддаггүйнх.
Хааяа утсаар залгахад нөхөр нь ажилтай байна, хүнтэй уулзаж байна, эргээд залгая гээд утасаа тавих ба эхнэрт чухал ажлын дундуур залгасан гэмших сэтгэл төрүүлдэг бол уулзаж буй бүсгүйд чухал ажлаас чухал хүн мэт ойлголт төрүүлнэ. Бүсгүй танд маш танил сонсогдож байвал үерхэж буй залуугаа хэний нөхөр болохыг сонирхож үзээрэй. Нөхрөө хаагуур хэнтэй юу хийж явааг тандаад үзэхэд гэмгүй шүү. Таны хамгийн их итгэдэг, хамгийн сайн мэддэг гэж боддог хүн чинь огт танихгүй өөр хүн байх боломжтой. Мэдээж үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлаж чадах хүн байж л байгаа. Гэвч харамсалтай нь амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн. Юунд ч ямар ч баталгаа байхгүй. Тэгэхээр би энэ бүхнийг өгүүлдэг нь мессежний ард хэн ч байж болно гэдэгийг л хэлэх гэсэн юм.
18 Comments
. Гэтэл ийм байдалд орсон гэр бүл тарж бутрахгүйн тулд маш хүнд давааг давж туулах хэрэгтэй болдог. Мэдээж нөхөр эхнэр 2ын хэн буруутай нь гэмээ бүрэн ухаарч чадвал амжилт олох магадлалтай. Маш их гомдолыг мартах амаргүй. Маш ихээр итгэх тусам гомдол илүү хүчтэй байдаг. Мөн үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй, хуучин тайван орчинг хэвээр хадгалж хүний нүднээс далд учраа ололцох гэж хичээх маш хэцүү. Бусдын нүдэн дээр хэвийн амьдралтай мэт жүжиглэх шаардлагатай гэсэн үг. Зарим гэр бүл тэсэхгүй үр хүүхдийнхээ дэргэд муудалцаж байдлыг улам хүндрүүлдэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бусад гишүүд энэ асуудалд хутгалдаж гурвалжин дөрвөлжин юм болно. Хамгийн гол нь гомдол мартагдахдаа удаан учир байн байн сэдэрч, бодогдоод байдаг. Цаг хугацаа бүхнийг эдгээх үе байхад сэтгэлийн мухарт амьд үлдсэн гомдол хөдлөөд байх үе бий. Ийм байдалд орсон нөхөр гэнэт уйлах, уурлах, архи уух гомдох тайван бус байх нь энүүхэнд. Түүний амьдрал хуучны юу ч мэдээгүй байсан үе шиг тайван биш болно. Үргэлж хар хорын бодол төрж энэ бүхэн дахин давтагдах вий гэдэгээс айж амьдрах болно. Үүнийг давж чадвал гэр бүлээ авч үлдэж чадна. Давж чадаагүй нь гэр бүлээ алдана. Зүгээр л нэг хямдхан хүүхэнтэй өнгөрүүлсэн цагийн зугаанаас болж хамгийн үнэтэй нандин бүхнээ алдах мөчид эм хүн яаж ч харамсаад нэмэргүй болно. ингэж бичвэл энэ юутай үнэн үг вэ
xvvxnvvd oorsdoosoo l boldog bxgvi yuu daa. manai exner namaig 2udaa aruur tawisniig ni bi medsen. xarin bi vnencheer yawdag bsan. iimees xezee ch emegtei xvnd bitgii itgej bai xairtai ene tr gj vrgelj xeldeg ch no toi l bdag bxgvi yudaa. amidral svvlgvi bna gj bdaggvi gedgiig sain medej awax xeregtei shvv erchvvdee. erchvvdiin xuwid svvltei amidral zow gedgiig sayxnaas l yas maxandaa shingetel oilgoloo. emegtei xvnd bvx zvilee zoriulj bgaad xuurtana gedeg xetsvv yum bnlee. er xvnd mash xvnd tusdag gedgiig emegtei xvn xezee ch oilgodgvi.
Дэлгэрмаа үнэн бичжээ. Олон эрээр зэрэг тэтгүүлэх гэсэн эмэгтэйчүүд зөндөө бий. Харин өгүүллийн эзэн гэр бүлээ ийм эмэгтэйгийн төлөө хуурч байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр бүсгүйд чамаас өөр олон хандивлагч бий гэдэгт мөрийцхөхд ч бэлэн байна. Гэр бүлтэй эр хүн амьдралаа алдахгүйн тулд шимэгч эмэгтэйд өгөх буцалтгүй тусламжийг эхнэр хүүхдийнхээ хоолны мөнгөнөөс хулгайлж гаргадагийг даанч мэддэггүй мэдсэн ч тоодоггүй. ха ха ха
Emegteichuud adilhan shd. Sanhuu hariutssan neg zaluu, keks hariutssan neg zaluu, show tsengeen hariutssan neg zaluu, aa bas yaria sonsoj sanaa niildeg neg zaluu kk
Би энэ нийтлэлийг бичсэн. Харин дээрх Би-гийн бичсэнийг уншаад бүсгүйчүүдийн талаас бага дурссан байна гэж бодлоо. Тийм ээ, эхнэртэй хүүхэдтэй гэдэгийг нь мэдсээр байж уулзах гэж хүсдэг, өддөг, тэмүүлдэг бүсгүйчүүд нийт бүсгүйчүүдийн 90% нь байдаг байх. Тэд ихэнхдээ өөрсдөө нөхөртэй гэр бүлтэй үр хүүхэдтэй бүсгүйчүүд гээд бодохоор үнэхээр аймаар. Үхэр тэргээр туулай гүйцдэг гэж үг байдаг. Үхэр тэрэг хэдий удаан ч нэг л өдөр гүйцдэг юм. Тийм учираас нүгэл нүдээ олдог ч гэдэг байх. Яг баригдаад бүх зүйл нь илрэх үед бүсгүйчүүд бүгд /хамгийн аймаар нь 100%/ би биш гэдэг. Инээдтэй нь миний мессенжер, утсаар өөр бүсгүй харьцаж байсан гэж хэлж байгаа нь бараг 90% нь. Сандрах бантах үедээ хамгийн түрүүнд санаанд нь орж хэлдэг үг юм шиг байгаан. За тэгээд аргагүй баригдаад, үнэнд гүйцэгдээд ирэхээрээ 1 л удаа унтсан, дахиж уулзаагүй гэж хэлнэ. Бодит үнэн ил болчихоод байхад эцсийн мөч хүртэл арьсаа хамгаалахыг оролдоно. Дараагийн шатанд тал хувь нь шууд бууж өгөөд миний амьдрал үр хүүхэдийг минь бодооч гэж гуйна. Тэр мөчид бүсгүй тэр айлын эхнэрийн үр хүүхдийн тухай огт бодож байгаагүй гэдэгээ ч ухамсарлах чадваргүй байна. Тэдэнд гэр бүл үймүүлж байгаа шүү дээ гэдэг бодол төрдөггүй. Тэд зөвхөн хувийн жаргал, зугааг л урьдчилж боддог учир дараа нь юу болох, ямар үр дагавартай үйлдэл хийж байгаа тухайгаа бодохыг хүсдэггүй. Зарим нь баригдсаны дараа эхнэрийг нь дарамталж дуугүй болгохыг оролдоно. Элдэв муу үгээр харааж ерөөх энүүхэнд. Найз нөхөддөө хэлж илүү олон хүнээр дарамтлуулна. Өөрөө л энэ асуудлаас мултарч байвал бусад нь огт хамаагүй болдог. Мөн миний нөхөр мэдэнгүүтээ чиний нөхрийг очоод алчихна, чи ийм зүйл хүсээд байна уу гэх зэргээр үгээр айлгахыг оролдоно. Би үр хүүхэдтэй, би жирэмсэн тайван байх ёстой, би бие муутай, би өрөвдмөөр, би ганцаараа, би би би. Эхнэр хүн ямар их сэтгэлийн шаналалд орж, дотроо олон хуваагдаж, яаж тарчилж зовж байгаа тухай тэд бодохгүй. Тэдэнд БИ л чухал. Гэтэл ийм байдалд орсон гэр бүл тарж бутрахгүйн тулд маш хүнд давааг давж туулах хэрэгтэй болдог. Мэдээж нөхөр эхнэр 2ын хэн буруутай нь гэмээ бүрэн ухаарч чадвал амжилт олох магадлалтай. Маш их гомдолыг мартах амаргүй. Маш ихээр итгэх тусам гомдол илүү хүчтэй байдаг. Мөн үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй, хуучин тайван орчинг хэвээр хадгалж хүний нүднээс далд учраа ололцох гэж хичээх маш хэцүү. Бусдын нүдэн дээр хэвийн амьдралтай мэт жүжиглэх шаардлагатай гэсэн үг. Зарим гэр бүл тэсэхгүй үр хүүхдийнхээ дэргэд муудалцаж байдлыг улам хүндрүүлдэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бусад гишүүд энэ асуудалд хутгалдаж гурвалжин дөрвөлжин юм болно. Хамгийн гол нь гомдол мартагдахдаа удаан учир байн байн сэдэрч, бодогдоод байдаг. Цаг хугацаа бүхнийг эдгээх үе байхад сэтгэлийн мухарт амьд үлдсэн гомдол хөдлөөд байх үе бий. Ийм байдалд орсон эхнэр гэнэт уйлах, уурлах, тайван бус байх нь энүүхэнд. Түүний амьдрал хуучны юу ч мэдээгүй байсан үе шиг тайван биш болно. Үргэлж хар хорын бодол төрж энэ бүхэн дахин давтагдах вий гэдэгээс айж амьдрах болно. Үүнийг давж чадвал гэр бүлээ авч үлдэж чадна. Давж чадаагүй нь гэр бүлээ алдана. Зүгээр л нэг хямдхан хүүхэнтэй өнгөрүүлсэн цагийн зугаанаас болж хамгийн үнэтэй нандин бүхнээ алдах мөчид эр хүн яаж ч харамсаад нэмэргүй болно. Мэдээж ийм байдалд хүргэхгүйн тулд, хэрэв ийм алдаа гаргаад эхнэр нь хямраад байгаа бол юуны өмнө өөрийгөө үнэхээр чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа харуулж, ямагт эхнэрийнхээ талд байж чадна гэдэгээ харуулах хэрэгтэй. Дахин алдахгүй гэдэгтээ итгүүлэхийн тулд эр хүн шиг байж хэлсэн амандаа хүрч, эхнэрийнхээ сэтгэл санааг тогтворжтол аль болох үргэлж хамт байж, түүнд хамгийн сайхан үгнүүдийг хэлж, хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ хайрла. Энэ бүхнийг ганцхан хайр л ялж чадна. Худал үгийг мянга хэлэхэд үнэн болдог гэдэг. Энэ нь үгээ олон хэлэх тусам итгэл үнэмшил бий болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл хайртай гэж олон хэл. Эрчүүд тэртээ тэргүй мэдээжийн юм чинь гэж бодоод эмэгтэй хүний сонсмоор байгаа сайхан үгсийг ховор хэлдэг. Тиймээс зарим бүсгүй нөхрөөсөө сонсож чаддаггүй сайхан үгний араас явж алдаа гаргах тал бий. Хайртай гэж худал хэл гэж байгаа юм биш ээ. Эхнэртээ хайртай л юм бол тэр үгийг харамгүй хэл гэсэн үг. Бүх зүйл болоод өнгөрсөн, сэтгэлд сэв суусан ч гэсэн амьдрал цаашаа үргэлжилнэ. Нэгэнт ханийнхаа алдааг уучилъя гэж шийдсэн бол өөрийгөө ял. Дахин бүү бод. Давж гарахыг хичээ. Эр нэг алддаг, эрэг нэг нурдаг гэдэг болж дээ гэж бодоод өнгөрөө. Эхнэр чинь алдсан бол нөхөр нь илүү хайрла. Өөр залуугаас илүү хайрлаж чадах хүн дэргэд нь байгааг мэдрүүл. Энэ л цорын ганц гарц. Гэр бүл гэдэг чиний хамгийн үнэтэй, хамгийн хэврэг, хамгийн нандин зүйл чинь. Хүн гэр бүлийнхээ төлөө явсаар байгаад насыг бардаг. Гэр бүлийг хамгаалах үүрэгтэй хүн нь эхнэр нөхөр 2. Хэн нэг нь үүргээ умартвал ан цав үүсч засахад маш хэцүү болно. Анхнаасаа алдахгүйг хичээж амьдар. Харин тэр хүний нөхөр эргүүлж гүйгээд байдаг бүсгүйчүүд өөрийгөө нэг цэгнэ. Ийм хямдхан байж болохгүй ээ. Нөхрийг өөрөө төлөвшүүлж, хүмүүжүүлж авдаг болохоос хүний эхнэрийг хүмүүжүүлээд төлөвшүүлээд тавьсан нөхрийг өөрийн болгох гэж гүйгээд ямар ч үр дүн гарахгүй. Цагийн гарз, сэтгэлийн гарз. 2 хүн бие биендээ эвлэж, хэвлэгдчихээд байхад дундуур нь орох гэж чихээд амжилт гарахгүй ээ. Бусдын нулимсан дээр амьдрал яагаад ч тогтдоггүй юм шүү
ene buhniig medseer bgaa hernee ehnertei huuhedtei gdgiig ni medseer bgaa hernee nohortei min msg bichdeg yumnuudiig yah we bur shono odoj bichne hi bnuu uulzaj bolno bizdee ch geh shig… oorsdiigoo yu gj boddiin ..itgel setgeliig min ulandaa gishgej bsan hun shuudee gj bodohoor haayaa bur durgui hurehiin tgd haayaa harahaar hair hurehiin medehguimdaa ..boldog bol neeree tsag hugatsaag uhraah yumsan..
musun sondor bnaa margaash uulzaj chadahguinee atuusnii mungu olddogguiee.
Uudgui amitan chin yaasan hulduu nuhur ve
Yamar haasha ulsuud be. bvteltei yum yadaj hulhidaj hojisonoo 1nde zaalj gaihuulaach de. musu sondortoi uulzlaa ch genvv. uudrug itgeltei bgach. hvchtei. 1 bol horsoj haraa lda. gamshiguud l bhiin
zza ene ch neleen ewgvi yum bichjee. oroi ajlaasaa irsen chin ehner boon uur tegsen chin eniig unshchjee… minii amidral yag l iim baidag shde gehdee hvvhen shuuhan nuuts ntr yum yuch bdgvi. ene niitlel zarim neg hvnd heregtei l bh gehdee olon hvnd ewgvi setgegdel turvvlj bgada
esregeeree emegteichuud bid ch bas ene argiig heregledeg olon erchuudiig uralduuldag mongo hereg boluul gartsaagui orovduuleh shaltag heden erd zereg heldeg tednii neg ni gartsaagui huurtdag tegeed ali taalagdsantai ni untana hudlaa orovduuleh oguulberuud belen bdag tegeel or nimgen zaluusiig songool ted yaaj iij bgaal mongo olj ogdog yum. Er ni teel adilhanshdee bug l ih baga hemjeegeer yanz bur humuustei uchirch yavjiina doo hulhidna hulhiduulna amidral shuu dee
энэ үнэхээр бүр үнэн голоосоо үнэн юм байна. би бүр өнөөдөр өөрийн биеэрээ мэдэрчих шиг байна. хэлсэн ярьсан, хийдэг бүх үйлдэл нь яг таарж байна. удахгүй гадагшаа явна гэж хэлдэг байсан. өнөөдөр харин уучлаарай надаа хугацаа хэрэгтэй. дуусгая гэсэн. кк. бүр аймшигтай үнэн бичижээ энд. эртхэн уншсан бол хэнтэй юу хийж байгаагаа ойлгох байсан боловуу. бүр бүх үйлдэл нэг бүрийг бичичихэжээээээээ
Xaxa yagdaa neeree heleh vg alga bi ooroo iim ch gsn yaah ch arga bhgui…
huurtsan hun end yag shuujiinaa, avgaisaa salsan bi iim zovlontoi tiim zovlontoi namaig avgai dood zindaa gedeg, elite bish uchiraas huuhedee nadaar ovogluulaagui geel namaig evii evii gej uyartal ni hudlaa yarj huurch bgaad l daraa ni buzaad avgai deeree ochdiin bn lee, ehleed uruvduud suuldee hairlana daraa ni hayagdana iim l bn
Musun sondor nadtai uulzahdaa 2laa arhi avaad uuliin oroi deer uuhuu? Chamd goyo chuluun ovoo uzuulye geed bsan.
Haha classic, gehdee yahav hyyhnyyd ugaasaa uursduu barag medseer bj huurtagdaal bgaal bdagshtee, horvoogiin jam iumdaa gej
Би энэ мосон сондор гээд мэйлтэй хунтэй уулзсан. Намхан халзарцан толгойтой нуур нь халтар холцруутай харбор царайтай.
амнаас нь емхий унэртдэг. Хувцас нь хиртэй еерее хирний унэр холоос ханхлуулсан. Уудэн шудгуй.
Цас орсон едер цастайд хуучирсан уранхай пууз омсчоод аймар хогийн гуанзруу заагаад 2лаа цай уухуу би цайнд л дааж чадна гэсэн юм даа.
оор голохгуй уулзах хуухэн байгуул уулзана биз кккк
ohid busguichuudee setgeleesee dotno taniltsay 26toi zaluu bn.togloh hereggui shuu. musun_sondor@yahoo.com add hgeed mail uldeegeerei.Amjilt hehe