Сайн байна уу. Сайтын агуулгад нийцэхгүй юм бичиж байгаад уучилаарай. Би бүтэн жил хүлээсэн Буянт-Ухаа хороололын байранд орж чадахгүй болчихлоо. Би төрийн албанд 5 дахь жилдээ ажиллаж байна. Үнэхээр итгэж найдаж хүлээж байсан боловч сугалаанд нь гарч ирсэнгүй ээ. ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь болж байна даа. Хөдөөнөөс хүнд өвчтэй ээж минь удахгүй ирэх гэж байдаг миний байж байгаа царай энэ айлын хажуу өрөөнд…
Үлдсэн 33,47-той нэг өрөө байрнаас нь авах боломж байгаа бол уу. 33мк, эсвэл 33,47мк байрны эрх хожсон ч орохгүй хүн байгаа бол уу. надад эрхээ шилжүүлж туслаач. Надад үнэхээр байр хэрэгтэй байна. Ээжийгээ хурдан авч ирж эмчлүүлмээр байна. Надад асууж зөвлөх хүн үнэндээ алгаа яах учираа олохгүй маш хэцүү байна. Ээж минь айлийн хажуу өрөөнд очихгүй тэгж байснаас эндээ үхсэн нь дээр гэж байна. Би яавал Буянт-ухаад байртай болох вэ? Надад туслаач
3 Comments
Монголчууд биднийг хамгийн гол нь залуучуудыг ийм жоохон мөрөөдөлтэй болгосон төрийг удирдаж байгаа хүмүүсийн буруу. Байртай болох өчнөөн боломж байгаа залуу минь орон сууцны үнийн хөөсрөл удахгүй хагарч үнэ нь унана гэдэгт би итгэлтэй байдаг прогноз ч тийм байгаа. 1 мк байрыг 700000 төгөөр босгож бидэнд хамгийн доод тал нь 1280000-р зарж байгаа бол дээд тал нь 5 сая гээд бодохоор ямар их шулж байна гэдэг нь ойлгомжтой. Орон сууц гэдэг нийтийн байрнаас ялгагдахгүй хананаас нь халуун ус гоожиж, паалантай жорлонд бие засах юмдаа тэрнээс хашаа байшин хямд аваад Хаус бариад суувал чамд ээжид чинь ирээдүйн эхнэр хүүхэдэд чинь хэрэгтэй шүү гэж зөвлье… Эд хөрөнгөнөөс илүү амь нас, үр хүүхэд чухал шүү гэдгийг ээждээ ойлгуулаарай. Амьд явбал Алтан аяганаас хоол идэж Мөнгөн тагшнаас цай уудаг юм шүү…
энэ Аз хороолол гээд метр кв ийн үнэ нь гайгүй л юм дуулдаад байналээшд Буянт ухаагаас ялгаагүйн бишүү энэ мэтээр хотын захын хороололд хямд байр харагдаад л байсан даа ганцхан юманд бат үнэмшээд тэр нь бүтэхгүй болхоор боож үхэхээ шахна гэдэг ч буруу шүү Нүдээ нээ Боломжийг эрж хай
Ямар сонин юм бэ. Хумуус амьд гарах гэж зураг хоргоо ил гаргаад хандив гуйгаад явж байхад ирээд хажуу ереенд байх юу нь хэцуу байна.
гол нь чи унэхээр боломжгуй бол хуухдээ бодмоор л юм тунирхаж байхаар.
бур болохгуй бол байрны урьдчилгаанд егех менгеерее нэг ерее байр хэсэг турээслэхгуй юу дээ