Нууц амрагаасаа хэрхэн салах вэ?

Эрэгтэй, эмэгтэй хоёр дуулиан шуугиантай салах болбол ёс зүй гэх ухагдахуун гээгдэж, хэн хэнийх нь амнаас чихэнд чимэггүй үг урсдаг “жамтай”. Харин эв найрамдалтай салах аваас дараах хэдэн баримталбал зохих зарчмыг дагах шаардлагатай юм.

Та хоёрын харилцаа ямар ч ирээдүйгүй болж, хамаг хүч, тамирыг тань барсан мэт санагдаж байвал энэ тухайгаа экс дурлалт хархүүдээ уламжлах нь зүйтэй. Түүнтэй хэрхэн ёс зүйн өндөр түвшинд харилцах вэ?

1. Зэмлэлээр бүү эхэл. Таны үүрэг бол ердийнхөө хэрүүлийг үүсгэх бус юм. Жүжгийн тайзаа ширүүн үзэгдэл рүү оруулахгүйн тулд өөртөө хүчээ хуримтлуулан “чи” гэх төлөөний үгийг хэсэг хугацаанд мартагнах хэрэгтэй. “Чи надад тохирохгүй” гэх дорд үзсэн, түрэмгийлэлтэй өгүүлбэр хэлэхээ азнаж,”бид хоёр хэн хэндээ тохирохгүй юм байна аа” гэж зөөлрүүлэх хэрэгтэй.

2. Түүнээс харилцаагаа салгах тухай хэлэхийнхээ өмнө өөрийг нь үнэлж, сайн талыг нь хэлэх хэрэгтэй. Мэдээж түүнд бялдуучилж, хэтэрхий их магтаал урсгах хэрэггүй юм. “Бид хоёрт ирээдүй алга даа. Тиймээс салсан нь дээр байх” гэж аятайхан хэлээрэй.

3. Түүнд байдлыг тайлбарлахдаа “Чамд би тохирохгүй гэж бодогдмоор гайхалтай сайхан байлаа” гэж хэлж болох юм. Учир нь нэгдүгээрт, энэ нь үнэнээсээ бус сонсогдоно. Тэр тусмаа хархүү чинь та хоёр бие биедээ яг тохирох хос, чи өөрөөс нь харин ч илүү гарахаар хүн гэдгийг нотлохыг оролдох болно. Ийм тайлбар чамайг гол зорилгоос чинь хол аваачих болно.

4. Эцэслэх ярианы талбар бол ор дэвсгэр биш юм шүү. Түүнээс буруу тайлбар олъё гэсэн ч байхгүй. Экс чинь таныг “өөр хүн” болсныг ухаарах ёстой шүү дээ. Голоосоо зэвүүцсэн эр хүн юу ч хийж мэднэ.
5. Утсаар тийм чухал зүйлийг ярих хэрэггүй. Өмнө нь хамгийн дотно явсан хүнтэйгээ учраа олох тухай яригдаж байна. Чи түүнтэй биечлэн уулзахаас зайлсхийж, үл хүндэтгэсэн байдал үзүүлэхгүй байх ёстой. Хэрвээ утсаар яривал та ийм байдалд хүссэн хүсээгүй орно гэдгийг санаарай.

6. Чухал асуудлыг явуут шийдэж болохгүй. Хэрвээ чи салах тухайгаа түүнд шивнэх төдийд дуулгасан бол энэ талаар дахин ярих явдал гарна. Үүнээс чинь болж цаад эр хүн чинь салалтад биеэ бэлтгэх ч үгүй. Чи харин ч нууц амрагаа зовоож, тарчлаадаг хүүхнүүдийн тоог нэгээр нэмнэ. Хэрвээ явуут шийдмээр байвал та хоёрын өмнөх явдал чамд ямар ч үнэ цэнэгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Ийм сэтгэгдэл төрүүлэх гээгүй биз дээ? Мэдээж, үгүй шүү дээ.

7. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа удаан хадгалж, дурсах шаардлагагүй. Залуу чинь чухам үүгээрээ чамайг уургалах гээд амдаад байж байгаа. Тиймээс шийдвэрээсээ бүү буцаарай. Уурганд нь орох шалтаг гаргахгүй байхыг хичээгээрэй.

8. Хоолойныхоо өнгөний ялгааг сайтар хяна. Зулгуйдан, итгэл муутай шулганах, шор үгээр егөөдөх, тэр тусмаа цурхиран уйлах нь ийм нөхцөлд ердөө тохирохгүй. Үг чинь хатуу, итгэлтэй байх тусмаа чи тэр янзаараа шийдэх болно.

9. Хойшлуулах хэрэггүй. Цаадах чинь хэдэн долоо хоног хүлээж болохгүй юм уу гэж магад. Энэ нь юунд хүргэхийг бодоорой. Харилцаагаа засах гэсэн оролдлого нь юуг өөрчлөх юм бэ? Хий дэмий удаашруулж, ирээдүйд хууртах хэрэггүй, хэзээ нэгэн цагт салах л учраас.

10. Битгий тодотгож тайлбарла. Салах тухай сонсоо л бол эрчүүд “яагаад” гэж асуудаг. Хариуд нь учир шалтгааныг нь тайлбарлавал тэр таныг зүгээр орхихгүй. Харин ч “Дахин тийм зүйл хийхгүй” хэмээн ам гарч, цаад учир начрыг олох гэж зүтгэх вий. Тов тодорхой цөөн үгээр ярь. “Бидний бодож байснаар харилцаа минь болсонгүй” гэхэд л болно.

11. “Чи өөр хүнд дурласан юмуу?” гэх асуултад бэлэн бай. Энэ тохиолдолд шууд хариултаас зайлсхий. Зөвхөн гуравдагч хүн гэж байхгүй, харин чи бидний харилцаа л төгсгөлдөө ирж гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Салалт гэдэг хүний амьдралд учрах хүнд зүйлийн нэг, тиймээс түүнийг улам шаналалтай болгох хэрэггүй шүү дээ. Цаад хүн чинь цаг нь ирээд л бидэн хоёр саллаа гэж бодог. Харин тэрээр юу гэж ч тайлбарласан өөрийнхөөрөө л зогсч, өөр хүнд хайртай болсон гэх үгийг амнаас чинь сонсохыг хүсээд байвал одоо яая гэхэв, хэлэхээс дээ. Түүнд л хэцүү юм болно. Тайван байж байгаад, шийдэмгий “Тийм, би өөр хүнд болсон” гээрэй.

12. Дээрх ярианаас хойш дахин ярилцах сэдэв үүсэхээс ямагт зайлсхий. Цаад хүн чинь “тэр ичгүүргүй эр” юу хийдэг, юугаараа чамайг татсаныг болон яаж яваад та хоёр танилцсаныг мэдэх гэж мэрийх л байх. Тэрээр үүнийг мэдэх ёстой байж болох л доо. Гэвч хэлэх хэрэг байна уу? Та түүнд ямар гэмээ илчилж байгаа биш. Тэгээд ч тэр таныг буруутгаж, гэмших бөөн шалтгаан боллоо гэсэн үг.

13. Дипломат ёсыг баримталж, тэвчээртэй бай. Түүний дайрсан үг, давшилтад цохигдохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөж, хэлсэн буруутсан бүрийг нь хүлээн зөвшөөрөхийг хичээ. Таны энэ арга цаад хүн чинь таныг үнэхээр үнэн, зөв шийдвэр гагажээ гэж бодогдохуйц үйлчлэх ёстой юм.

14. Түүний зан авирыг сайн тооц. Тэр сэтгэл зүрхээрээ дарамтлалыг хүлээн авах тэнхээтэй ч байж болох. Эсвэл бүр ч эсрэгээрээ улам хүчтэй болж магад. Тиймээс арганд нь бүү ороорой. Хэрвээ дахиад л өөрөөсөө илүү “гарах” гээд байгаа бол яваад өгсөн нь дээр.

15. Түүнд дахиж уулзах горьдлого үлдээх хэрэггүй. “Дараа утастъя” гэх, эсвэл бүр муугаар “Найзууд хэвээр явъя” гэж бүү хэл. Ямар нэгэн аргаар та хоёрын харилцаа төгссөн, дахиж уулзах хэрэг байхгүй гэдгийг ойлгуулаарай. Та энэ нууц амрагаасаа салах гэж л ийм арга хэрэглээд байгаа биз дээ. Хэрвээ тийм тэнэглэл хийхгүй байваас та болон тэр нүүр нүүрээ харалцахгүй их л удах болно. Хэрвээ нууц амрагтайгаа аль эртнээс зөөлөн харилцаа үгүй болсон бол ингэж “маяглах” ямар хэрэг байна аа гэж бодож болох.

Нэгдүгээрт, Та өөрийгөө хүндэлдэг, хүмүүжил сайтай тул
Хоёрдугаарт, Түүний чамд өгч байсан сайхан харилцааны бэлэг, дурсгал болж, энэ эелдэг зан чинь үлдэг л дээ.

2 Comments

  1. заавар says:

    өөр хүнтэй болсон салья гэхээр ч салахгүй юмаа. Яаж салахаа мэдэхгүй зовж байна.

  2. londsale says:

    hun shig l salah heregtei sh dee. novshrood tenegteed bailgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.