Айлын охиныг хайрлавал эр хүн шиг хайрла чадахгүй бол үнэнээ хэлээд холдож бай

87397352

Би жирийн нэг эмэгтэй, ээж, одоо 25 настай. Нөхрөөсөө хол байдаг. Хүү маань аав ээж дээр байдаг. Том залуу байгаа. Энэ сайт руу хааяа орж ирдэг, гэхдээ өөрөө ингээд захиа бичээд сууж байна гэж бодсонгүй ээ. Миний нөхөр бусад хүний нүдэнд бол сайн залуу сайн аав сайхан нөхөр. Анх юу ч мэдэхгүй гэнэн явж байгаад л энэ хүнтэй таарсан, тэр үед хамгийн сайн хүн шиг л санагддаг , хорвоогийн хамгийн сор залуу л юм шиг санагддаг байлаа. Бид хоёр үерхээд нэлээн удаж байгаад хүүхэдтэй болсон л доо.

Яг хаанаас нь эхэлж бичихээ ч мэдэхгүй юмаа. Сая оройжингоо уйлж уйлж харанхуй шөнөөр захидал бичээд л сууж байна. Орой орж ирээд утас руу нь залгасан чинь хөдөөнөөс ирсэн дүүтэйгээ хамт хоол идэж байна гэнээ, гэхдээ цаана эмэгтэй хүний дуу гараад л байсан, бодвол утсаараа яриад байгаа бололтой. Нэг хүүхэн л Юу байна энэ тэр гээд л , манай хүн утсаа авангуутаа л яарч сандраад л байнуу гээд л худлаа орилоод байхын. Угаасаа тэгдийн, дандаа л утас сайн сонсогдохгүй байна гээд. Дургүй хүрээд гадуур зугаалж явахаар хүү рүүгээ ганц ярихад яадийн гэсэн чинь би ярих үгүйгээ чамаар заалгахгүй гэнэ. Би яахав андуурсан ч байж болох. Гэхдээ би итгэдэггүй. Анх бол үнэхээр юу ч боддоггүй харддаг ч үгүй тэрнээс юу ч нэхдэггүй хэлсэн үгээр нь байдаг тийм л нэгэн байсан. Харин тэр өөрөө итгэл эвдэх зан гаргасан л даа. Тэрнээс хойш би нөхөртөө итгэхээ байсан, аймаар муухай хартай болсон.

Заримдаа би өөрөө өөрийгөө ч ойлгохоо байдаг, миний хаанаас ийм муухай ааш гараад байнаа гэж, нөхөр нболохоор танай аав ээж чинь хэрүүл ихтэй болохоор чи ийм байх гэсэн утгатай юм хэлсэн. Би маш их эвдэрсэн, хартай , ууртай. Харин тэр бол анхнаасаа л намайг ийм байсан юм шиг ярьдаг боддог. Анх таарахдаа ямар байсныг нь минь мартсан юм шиг байгаан. Тэрний хэлснээр л байдаг, хүнд амархан итгэдэг, хүнд муу санадаггүй энгийн даруухан охин байсан .

Нялх биетэй байхдаа би зөндөө л гомдсон. Хүүгээ гурван сартай байхад бид гурвуулаа байхаар болоод нөхөр хотод байр хөлслөв өө. Тэгсэн  хажуу өрөөнд нь эгч , бас дээрээс нь дүү нь хүүхэдтэйгээ.  Тэгээд их юм болсон доо. Нялх биетэй байхдаа золбин бөөд хүртэл загнууллаа/тэр миний төлөө нэг ч үг хэлээгүй , хамаатан саднууддаа/. Миний хүү тархины даралттай, нэг хэсэг нэг жижигхэн өрөөнд тав зургаан хүн унтдаг байлаа. Би төрөөд 4 сартай нялх биетэй байхдаа хаа хамаагүй хүмүүсийн шээж бааж байсан жорлонг цэвэрлэнэ. Надаас өөр цэвэрлэх амьтан олдох ч үгүй. Би нөхөртөө хэлж байгаагүй ээ, хэллээ гээд ч яахын, тэр эхнэр хүүхдийнхээ төлөө байж чаддаггүй арчаагүй залуу яаж чадах юм.  Хүүгээ тэврээдл өдөржингөө орж гарах таних танихгүй хүмүүсийн дунд хоёулаа бүлтэгнээд л. Одоо бодоход ч гэсэ нулимс өөрийн эрхгүй урсаад л байх юм. Нөхөр яахав өглөө ажилдаа явлаа гээд л баахан хүний дунд намайг орхиод явчихна. Тэгж тэгсээр нэг юм хүмүүс нь явж дүү нь ч хүүхдээ аваад явсан. Тэгсэн нөхөр маань дүү маань хүнд ад үзэгдсээр байгаад явлаа даа гэж байгаам даа. Миний зүрхийг зүсээд л явчихсан.

Тэгээд яах ёстой байсныг би ерөөсөө ойлгоогүй, хүү харваас олон хүний дунд ханиаднаас салахгүй дээрээс нь сар гаруй гүйгэж байхад , би ядаж хүүгийнхээ төлөө дургүйгээ хэлэх ёстой байсан. Ванны өрөөнд ганцаараа зөндөө уйлсан даа. Тэгж тэгж нэг хавар болоход нөгөөдөх чинь бас л байхгүй хөдөө гэртээ тусална гээд хүү бид хоёрыг эгчтэйгээ орхиод сар гаруй алга болсон. Миний хүү явсны дараа халуурч ханиалгаад би шөнө орондоо ганцаараа л уйлна. Эгч нь бас нэг хар юмтай, тэр нэг балиар новш нь өрөөндөө тамхи татна. Ер нь энэ бүхэнд дандаа ганцаараа байж, намайг нэг ч хамгаалж хайрлах ёстой байтал намайг дандаа л эсрэг байранд ганцааранг минь зогсооно. Энэ бүхэнд гомдсон гомдлоо одоо ч мартаж чадахгүй хэцүү юм. Хамгийн нь тэр намайг хайрлана гэж хичнээн амлаж, хязгааргүй хайртай гэж зарлаж байхдаа намайг ингэж зовооно гэж хэлээгүй л байхгүй юу.Жирэмсэн байх хугацаандаа би эр хүний хайр халамжийг мэдэрч байгаагүй ээ, төрсний дараа ч ялгаагүй тэрэнтэй хамт байх гэж зүтгэсэн биш. Намайг төрсний дараа ганц удаа шөл хийгээд өгч байсан удаагүй, хүүгийнхээ даавууг хэд угааснаа их зүйлд боддог байх. Муу ээж минь л хоол унд бэлдэж, дүү маань л хүүгийн баастай шээстэй даавууг угаана.

Одоо бол гомдох тоолондоо сэтгэл хямраад л , хол байгаа болохоор өөртөө уур хүрч гомдох уйлах юм. Одоо бүр амар намайг уурлаад юм хэлэх гэнгүүт утсаа унтраачихна. Аргагүй шдээ, хүү рүүгээ долоо хоног ярихгүй ч байж чаддаг хүн шүү дээ.. Тэгсэн мөртлөө л хүү бид хоёрт ямар их хайртайгаа яриад л . Хайраа дан ярих биш үйлдэл гаргах хэрэгтэй биз дээ энэ чинь. Хайртай гэдэг хоосон үгэнд цаддаг бол би аль хэзээ хордлогонд ороод мажийгаа биз. Нэг инээдтэй нь би нэг удаа ханиад хүрээд бие шархираад босч чаддаггүй ээ, тэгсэн хайраа чи өвдөж байна гэж бодоод байхаар тэгж байхгүй юу гэж авдийн хахахаха. Тэр үедээ гомдсон ч одоо бол хөх инээд хүрэх юмаа. Эхнэр нь өвдчихсөн байхад тэгж хэлдэг мундаг халамжтай эр ээ.

Би энэ хүнд хангалттай өгсөн, сэтгэл, хайр, халамж, хүүгээ төрүүлэхдээ ч нөхөртөө итгэл дүүрэн байсан.

Бид хоёр үерхээд хамтдаа  3  4 жил хамт байхдаа надад нэг ч удаа ганц сарнай ч болтугай өгч байгаагүй хүн шүү дээ. Намайг эмэгтэй хүн гэдгийг марчихдаг байх гэж би хааяа боддог юм, хэхэ.

Хайртай гэж хэлэх мөртлөө гаргаад байгаа үйлдэл нь нэг л биш. Нөхрийг маань мэдэхгүй хүн бол намайг жаргалдаа даварч л гэх байх. Яг үнэндээ тэр бусдын нүдэнд сайн хүн, хамаатныхаа нүдэнд тусч залуу, аавын сайн хүү, дүүгийн сайн ах, сайн найз гэхдээ яавч сайн нөхөр биш.

Хайр итгэл дээр тогтдог гэдэг, гэхдээ тэр итгэлийг төрүүлэхийн тулд бие биедээ сэтгэл цаг гаргаж хайртайгаа үгээрээ биш үйлдлээрээ гаргах хэрэгтэй юм шиг.

Нөхөр ч гэж дээ, өөрөө санаагаараа хоёулаа ядаж гэрлэлтээ батлуулъя гэж хэлээгүй юм чинь дээ. Хүү бид хоёрыг запасанд байлгаад байгаам байлгүй.

Гаднаа сайн хүн царайлчихаад ханилна гэж авч суусан хүндээ хөндий, халамжгүй хайрамжгүй хүн бол хүнийг цаагуур нь сэмхэн тамладаг юм байна. Намайг энд сургуулиа төгсөх гэсээр байтал нэг юм олоод авах биз.

Над шиг ийм зүйлийг энэнээс хэцүүг туулаад гарсан эмэгтэйчүүд зөндөө  байгаа. Гэхдээ л тэд хичнээн гомдсон ч хайртай хүндээ эрхлэхээрээ эргээд хайраа эрчүүд та нарт харамгүй өгдөг шүү дээ.

Хэрвээ айлын охиныг хайр амлаж халамжилж анхаарнаа гэж амьдрал эхлүүлсэн бол амьдарсан шиг амьдарч хайрласан шиг хайрлаарай. Би эхнэрээ зодож нүддэгүй, идэх хоол өмсөх хувцас байхад яачихаад байгаан гэдэг эрчүүд надад өрөвдөлтэй санагддаг. Эмэгтэй ч байх эрэгтэй ч бай чин сэтгэл , хайр хоёроор л дутдаг байхгүй юу. Тэр байхгүй бол чи ямар ч лаг superman wonderwoman ч  байгаад хэрэггүй нэг л өдөр орхиод явна.

Би нөхрөө хайрлахаа больж чадахгүй, сэтгэл хүссэнээр болох биш. Гэхдээ нэг л өдөр миний сэтгэл хоосорно, тэгээд хоргодох зүйлгүй явна даа. Би түүнийг алдах вий гэж үхэтлээ айдаг байсан, харин өнөөдөр түүний хувьд ямар ч үнэ цэнэгүй байгаагүй ойлгосон . Тийм болохоор тэрнийг алдсан ч яахав дээ. Би ямар наалдан пад биш , явбал явж л байна биз, орхиод явлаа гэхэд би нэг хэсэгтээ л их шанална. Гэхдээ бүхэл бүтэн амьдрал байхад би тийм зүйлд шантрахгүй л дээ.

Айлын охиныг хайрлавал эр хүн шиг хайрла чадахгүй бол үнэнээ хэлээд холдож бай.

17 Comments

  1. emegtei says:

    hogiin l amitan bnda, emegtei hun nere denduu tevchertei zarimda t1 ch ym shig oorigoo bodku guriged zovood l doromjlulad l yvad baidag. hanasa im  darhla suchdgin bolimoor baigamshde gants oldoh amidral a zovlongoor  duurgej yahav de muu novshig tegj jargaaj yahav de adilhan oort n medruleh heregteishde. emegteichuud ee sorj esergutsej temtsej hayj orhij surmar baigmshde. tim bolhor anhnasa ar aa bodoj amia zogooh argad suraltsah heregtei shan erdem medlegtei tedend yaj amidrah ystoig uzuul

  2. Чимгээ says:

    Юун бөө вэ. Бөөгөөс айх хэрэггүй.

  3. azka26 says:

    ugn nuhur chin ymarhuu hun be gedege taniulsanl ym bn(3,4 jil uyrhehde 1ch sarnai awch uguugui) ter uydn zailuuldag bjde  odoo ungursun odoo uuriin bitgii too oriigoo hairla chamaig cjamaas uur hench iluu hairlahgui iim t1 ymnaas yuch husej uilj id esee uhuuld hereggui joohon bod 

  4. borhuu says:

    chamd oort chinㅣ uchir bgaa daa yas yuman deeree geendee ch bii goondoo ch bii gedeg yum.

  5. Chonongoo says:

    Yasan asuudal bolgoniig tomruuldag shileer hardag huuhen be, emegtei hunii nariin uhaan medregdehgui bnaa. Setgeliin hatgui yglej uilagnasan ydargaatai huuhen sanagdlaa. Stress, buhimdalaa tailah oor arga oloochee, byasalgald yavdagch yumuu. Gonginool gonshignood baival helsen yg chin yaj hurch hiisen uildel chin yaj ynelegdehiim be

  6. burhan says:

    naad teneg nuhuruu 1 heseg ogt toohgui bai tegeed oortoo anhaaraad tsembii heseg hugatsaanii daraa chamaig geed l hureed irne

  7. ganbaa says:

    Заримдаа ч хүнийг ойлгоход их л бэрх шүү. Зөвхөн хайр халамж нэхээд байгаа юм уу гэхээр арчаагүйгээр нь дуудна. Арга эвийг нь олоод уух идэх өмсөх зүүхийг нь зохицуулаад байхаар бусдаас дутлаа гэх. Байр саваа олоод машин тэргээ унуулчихаар хайр халамжгүй гэх мэдэхгүй юм даа.

  8. Monroe says:

    Emegtei hun hairluulj halamjluulah gej l nuhurtei suudag. Ene 2 bhgui bol nohriin hereg erdoo bhgui. Busad uyman deer huuhnuud oorsdoo uchraa olchihno kk. Huuhed ene ter geh met kk

  9. zochin says:

    Тереед 4 сар нялх биетэй?

  10. suuder says:

    busgui meni tenger shig l baida

  11. uruvdultein says:

    uerhej bhad ch yhv duurch gehdel nuhur chin barag anhnasa l taraa taniulsiin bishu! Chinii zovlongor doog tohuu hiih gesengui gehde chi l uuruu zovlongiinho hoinoos guiged bdiin bishu! Chamd uuriinhu tuhai hangalttai l oilguulsan bnasht ter hu. Er em geltgui bosgoson amidralinha tulu etsse hurtel yvah n zuv hedi ch aliva umand hemje hyazgar gj ng um bdg sht. Uurin sain duraaraa ter hunig hairlaj bga nertei zovlongo duudchad hohirsonoo gaihad suuh um. Tged saldguima ghed odoohondo uur gazar surdiim shg bna terende anharad bolovsrol mungu 2g hurimtluulaldaa. Tged uurtu bolon huude l anhaaraad amidruul yasiin tegj btal naad nuhurshuu umnii chin tar n buur sxan il tod boloh blgui tged l uuruu shiidde. Gehde nuhur chin dahij gomdoosonch chi salku shinjteim bnado

  12. iim ue baina says:

    Odo tgel hayachde.mynga uilad yadag ym. Chmghairlahguu hund tsag gargaj hamag ed esee uhuulj bh gj garas hutluh urtei gedeg saihan hereg.

  13. zahiadlin ezen says:

    БҮХ ГОМДЛО ӨНГӨРСӨНД НЬ ХАЯЖ ЧАДДАГ БОЛ САЙХАН БАЙНА. Даанч тэргж чадахгүй байгаа өөртөө уур хүрч гомдох юмаа. Эргээд бодохоор л… Би тэнэг юмнаас айж байгаагаа мэднэ л дээ. Тэр бөөгөөс нь одоо болтол айгаад байдаг юма. Би уул нь энэ бүхнээ хэлсэн, гэхдээ юу ч ойлгоогүй юм шиг байна лээ, чамаас уучлалт гуйсан боллоо одоо хангалттай л гэдэг. Бүх гомдлоо ардаа орхих сон.

  14. Anhaa says:

    Ain medehgui yu ch bolson yum

  15. ...... says:

    Uchraa medehgui har nyalhaasaa l nuhurteiguu uerhej ter l hamgiin shn zaluu gj hairlaj hamag buhnee zoriuldag gj unen shu. Gehdee chi zaluu bn zavgui bai uurtuu tsag garga, surguulidaa hamag anhaarlaa handuul naashaa gehgui bg huniig bitgii too chi l zovno uur hen ch bish. Uuriiguu l shn archilj avch yav, naad zaluu chin teneg l bish bol uuruu uhaarna. Uhaarahgui bol ter chigt ni yavuul. Aimdral yamar shan bayalag geech…. hezee hoino ene buhniig bodood ineed chin hureh bh …unuudur uneguidej yavsan zuil hojim ni  hen ch avch diilehgui unetei bolj gyalalzdag yum. Uuriiguu hairla 

  16. enhee says:

    zarim erchvvd tanai hvn shig bdag hamaatan sadan nz nuhudiin dund bol sain hvn harin er gnuhuriin tal der tiimhen bdag iim erchvvdiig teneg geh bhaaa

  17. boby says:

    hugiin gar l baina sh de tanai nuhur chin amia bodson shuud nuuren deer ni buh uneniig ni ulaital ni heleed hay saihan ireedui baina chamd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.