Хариугаа авах ёстой юу? Ингээд л сул дорой байдлаар уйлаад өөрөө явах уу?

71923473

Сайн уу энэ өдрийн мэнд хүргье. Би та бүхэнд сэтгэлдээ байгаа зүйлсээ хуваалцахаар шийдлээ. Би нэгэн байгууллагын удирлдлагаар ажилдаг 30 настай эмэгтэй нэг хүүтэй. Амьдралдаа нэг буруу сонголт хийснжэс одоо хань ижилгүй явна даа. Сайхан хүүтэй болсон юм чинь харамсдаггүй ээ. Салаад 6 жил болж байна. Энэ хугацаанд амьдралаа авч явах гэж их хичээсэн. Уулзая гэсэн залуус байсан ч тэгж явалгүй ажлаа л хийж зүтгэсээр энэ албан тушаалд ирсэн.

delgeen-121555-2034940259

Өнгөрсөн жил нэг залуутай танилцлаа. Анх хүүг маань асуун анхаарч байлаа. Энэ байдалд л татагдсан даа тэгээд би бүхнээ зориулж эхэлсэн. Хүүгийнхээ аавд хандаагүй сэтгэлээр хандаж түүнийг дагаж хүндэлж үйлчилж эхэлсэн. Найз нөхөд нь хүртэл намайг магтан сайшаан эхнэртэйгээ зүйрлэн айлд жижхэн маргаан ч гардаг гэнэ лээ. Тэр гэрт маань ирлээ. Би ажлын шалтгаанаар хүүгээсээ түр хугацаанд хол байгаам. Харилцаа сайхан байлаа.

Гэтэл архи ууж агсан тавьж ганц нэг цохидог боллоо. Би ч өөрийгөө гээж урдаас нь хэрэлдэж эхэллээ. Одоо байнгын хэрүүл. Нөгөө хүндлэл юу ч үгүй болсон. Уржигдар би жирэмсэн болсноо хэлсэн. Хариу нь авахуул гэлээ. Юунд ч торохгүй ийм хариунд би шоконд ороод арай ч дээ гэтэл чиний биенд байгаа юм чинь. Би чамайг дараад хичиндээд хүүхэд хийсэн биш гэсэн. Би эр хүнд итгэх итгэл алгаа. Хүүхэдтэй болбол гоё гээд байхаар нь уг нь ярилцаж байгаад л хамгаалалтаа авчихсан юм.

Би хүнд итгэх өчүүхэн ч итгэлгүй нэгэн болчихлоо. Би хүүхдээ авхуулчихсан. Гэхдээ түүнд хэлээгүй. Одоо тэр намайг ингэж шархлуулчихад юу ч бологүй мэт авирлаж надаас мөнгө өгөөч гэнээ. Би салахгүй ээ ямар нэгэн байдлаар түүнээс хариугаа авахын тулд жоохон тэсч хариугаа авах ёстой юу? Ингээд л сул дорой байдлаар уйлаад өөрөө явах уу? Миний бүх зүйл бүтэмжтэй байгаа ч эр хүний тал дээр шаал амьдралгүй хоёр залуутай таарчих юм…

27 Comments

  1. bubu says:

    Бушуухан салаа, тэгээд эр хүнийг сонгохдоо юун дээр алдаад буруу сонголт хийгээд байгаагаа бодох хэрэгтэй.

  2. bayaraa_d87 says:

    hi busgui min er ni unshaad bhad muu l humuustei uchirch dee.Tiimees ertkhen salaal ajilaa hiigeel erch huchtei yawj bhad chin negen shan nartai udur huugiin chin aav chinii zayaanii hani taarna daa amjilt zorigtoi bgaarai …

  3. Trash says:

    Тэр нэг бүдүүнурт яахуу гэдэг бичил элемент бүх захианы дор танилцъя, адд хий гэж явах юм аа. Богино нарийн юм байгаа даа, харин хавдчихаад байгаам аа гэдэг шиг. хаха.

  4. БАС л сал гэж хэлъе дэ .Манай эхнэр бид -2 хүүхэдтэй болох гээд үзэж тарж  байхад та нар авхуулж л байдаг .ТЭГЭХДЭЭ ийм хүний хүүхдийг гаргаад хэрэггүй чи залуухан бна, сайн хүн таарна.Ах нь ганц бие явж, явж 38 тай аав гэдэг шиг САЙН ХҮНТЭЙ ТААРСАН ТЭР ХҮН МААНЬ манай 10 жилийн охин .Дүүдээ захихад ийм хүн ,хүнд хань болдоггүй юм.

  5. Liliya says:

    SHINE bolioo Yahoo ID chin hurtel iim teneg nertei yu da6 Butehgui ee. Yaaj hariu avna gej ve. Naaduul chin yamar jiremselj tegeed chamaas avahuul gedeg ug sonsood abortond odj boloh bish. Zugeer l sal hay ambaardaad garga. Yuun mongo togrog ve bas tetguulchihne ain. Odoohondoo bas ch zaluugaaraa baina bolomj baina orhi naadhaa.

  6. www says:

    ХАРИУГАА АВМААР БАЙГАА БОЛ ЗҮГЭЭР Л ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ. бэлэн мөнгө гэж чамайг харсан залууд энэ том хариу. Буцаж нийлж тэнэгтэв ээ…

  7. Muuxai uudgui zaluu bna daa harin bool zaluuchuud bol tanii xusseneer baij taniig urgelj xundelj tanii xussrniig xiine ta booltoi bolson deer gej bodoxgui bna uu taniig xundetgesen bool bna

  8. Zoo says:

    Yaaj hariugaa avah gej bna daa, zovlon bgaa daa teriig yamar jiremsen bolgood hayah ch bish

  9. Munkh says:

    Zevuun muu novsh ve yasan. Huuguud yavuul . Chamaig ashiglaya gej bodson hun baina l daa. Huuteigee setgel amar haaya neg uulzdag hun bhad l bolno. Hotond ireed honi miniih gedeg bolj dee. Bi bol huugee uuruusuu iluu 1 t tavina gej boddog.

  10. Guta says:

    Yamar muuhai yalgaj haritsdag shulam be chi. Hyyhdiinhee aavd handaagyi setgeleer handsan ch geh shig. Tiim bol hohi chini. Hyyhdiinhee aavd ter setgelee gargahgyi

  11. uudgvi amitan kkk says:

    Ghdee sonin oilgogdohgvi erchvvd bdagiig vgvisgehgvi ee. Ems shig tuilbargvi unuu margaashaar amidragch nuhuduud bnaa. bi uuruu ch oilgodogui osoltoi etgeeduud bdag. busgui chinii tuluu bi haramsaj bn. hun alban tushaaltai suudaggui ehner boloh en tentsuu huntei suudag gj bddog sht.

  12. uudgvi amitan kkk says:

    Bvh erchuud hogiin sht. meddegvi yumu.kkk bvgdeere l tegj yaridag bj yaagaad orootsoldood hayagdad bdiimde. bolioch. nisej yavaad l vheech de. sxan bh biz. Enhiin tsagaan tagtaanuud. 20n jil ohintoigo amidarsan etseg bnada. algiin chinee hvvhed buu hel ail samarah nuhuduud bdiim bilee. shunaltai bn gj heruulch bn tenege medehgv chadahgvi bj gants 1 usereh sanatai. goyoo goy.  amidral hugjiltei. uyaag n sullad zund n hayahaar yavj ugdiim bilee. ezen gj boddiim zhig gaan kkk iim l nuhud bdiim tagtaanuuda. muul muul. Uhtelee muultsgaa.

  13. shine says:

    hi chi saitar bodoj vz  yunass bolod tegej zan ni huwirsiin asuu, tvs tas  yrilts, chi bvdvvnurt@ yahoo.com add hii

  14. sanaa says:

    halamj muutai hanias haluun saw hamaagui deeer shuu

  15. lilooo says:

    yun teseh ve davartsan gar bn shde shuud huuguud yavuuldag gazar bnaa chmg zugeer l ashiglaj baisiin bn nuhriin orontsog boslon hunte baisnaas huutegee 2laa sanaa zovoh yumgui baisan deer

  16. эр хүн says:

    Хүүгийнхээ аавд хандаагүй сэтгэлээр хандаж гэнэ үү хүүгийнхээ аавд тэр сэтгэлээ гаргахгүй дээ анхнаасаа 

  17. bvsgvi says:

    yun uilj archaagaa aldah be bvsgvi mini egts harj nuruugaa tegshleed ambaardaad garga naadahaa uilj muugaa buu vzvvl setgeliin tenheetei bai vvgeer amidral chini duusahgvi

  18. azhuu says:

    buur adgiin yumnuud taarah yumaa nom unshuul

  19. Nyamaa says:

    Yutai ch daraagiin udaa huuhed avahuulah hereggui shuu. Toroh gej irsen ym, torj l baig dee. Eregtei huuhedtei hun yr n huntei suuh hereg garval buur bagad yugaa ch medehgui baihad n suuh heregtei dee. Erchuud ch gesen eregtei huuhedtei huntei suuhaasaa jiirheed baidag n amidral deer ih haragddag shuu dee. Tiimees dugnelt hii. uneheer sain zaluu taarahiig uguisgehgyu ch ih hovor doo. Bi bas gants bie eej. Hezee ch huntei suuhgui gej boddog. Ohinoo muu muuhai hunii aris nomorson chono shig huntei gai bolj suugaad zovooj muu muuhai ym uzuulsnees morooroo ajlaa hiigeel yvj baiy gej boddog ym. Sex ene ter bol buur toohoo bolison. Odor buhen sex hiij amidraad ohinoo zovooh magadlaltai amidarch baihaar ogt sexgui ch gesen az jargaltai amidruulsan n deer gej boddog ym. Gehdee hun hunii bodol oor oor baihaa.

  20. 2\er huniig songoh chinii nud sohor bnada busgui mini

  21. jiriin busgui says:

    Нэг өдөр ч гэсэн тайван амьдрахаа бод гэж хэлмээр байна даа. Хань болохгүй, түшиг болохгүй, хүүхэдтэй болохгүй, хүүгийн аав болохгүй. Иймийг нь мэдсээр байж юун хариу авах вэ. Тэр хүнд юугаа ч өгсөн байсан хурдхан холд. Хүүгийнхээ сайн сайхны төлөө хийх ёстой зүйл чинь энэ

  22. mongolman says:

    Би хүүгээ бодоод хүнтэй суухаас айдаг. Хорвоо сайн мууг тэнцүүлдэг гэж үнэн юм. Эмэгтэй хүн эр хүнээс айж байхад эр хүн бас эмэгтэй хүнээс айдаг л юм байна. Чи өөрийнхөө биш хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдрах ёстой гэтэл өөртөө нөхөр хайгаад байх шиг…Trash үнэн хэлж заавал суух шаардлагагүй хэн хэндээ тус дэм болоод халамжлаад явах сайхан сэтгэлтэй хүүхдэд хайртай 1 бие эцэгтэй найзалсан нь дээр байх…

  23. Enjoy says:

    Za bolioche hayaachee uuriiguu hundleechee 

  24. uugii says:

    Яасан ч эрийн тэнгэргүй бүсгүй в дээ,Эртхэн наад хогоосоо салаад эрх чөлөөт амьдрал хөөсөн нь дээр юм байна даа ,Муу амьдархаар сайн үх гэсэн үг байдаг ,Муу хань ижилтэй явснаас сайхан ганцаараа амьдар, Хэрэав үнэхээр ганцаардаж хэцүү байвал Мест өндөртэй болохоор муусайн эрчүүд гүйгээд л ирж байгаа биз дээ дахиад сонголт хийсэн ч болношдээ нас залуу бна, Зөв л сонгож чадвал,

  25. Trash says:

    Ганц нэг цохьдог хүнийг “Хүүхэдтэй болбол гоё” гэснийх нь төлөө жирэмслэх биш ганц нэг цохихоор нь л салдаг газар даа. Цохиулах ноцтой шалтаг гаргасан болохоороо өнгөрөөчихсөн юм уу? 30 настай бүсгүйд нөхөр хаа мундах вэ дээ. Тэгээд ч хүүгээ сайхан өсгөчихвөл ээжийгээ эр хүний гар харуулахгүй өргөөд л явна. Сексийг бол ганц бие эцэгтэй танилцаад аргалаад явж болох л байлгүй.

  26. batuuk says:

    udirdalgand ajildag hun iim sul doroi bailaa yu

  27. Нар says:

    Зүгээр л хөөгөөд явуул. Удахгүй хүүг чинь зовоох вий дээ. Хүүхдээ авахуулсан нь болж. Зовлон туулахын нэмэр. Одоо мартаад харьцахгүй хая хая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.