Энэ муу хүүхэдтэй хүүхэн хаа холдохов гэж боддог болсон юм бол уу?

tn

Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргье. Би энэ сайтыг байнга уншдаг. Өөрт тохиолдоод байгаа асуудлаа та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна. 2 настай хүүтэй. Сүүлийн 6 сар нөхөртэйгөө таарахаа байлаа. Байнгын хэрүүл. Аль алиных нь буруу би. Би найзуудтайгаа явахаар тэр уурладаг. Тэр найзуудтайгаа явахаар би бас уурладаг. Залуу хүмүүст гарж орох асуудал байлгүй л яахав. Гэхдээ сүүлийн үед хэрэлдэх болгонд намайг хамгийн муу муухай хараалуудаар хэлж, дараа нь юу ч болоогүй юм шиг л байдаг боллоо. Би хүн л болсон хойно гомдоод ганц 2 өдөр юм ярихгүй байхаар улам уурлаж чи гарч ордоггүй юу гээд л дахиад хэрүүл эхлэх юм.

delgeen-121555-2034940259

Урьд нь бол хичнээн хэрэлдсэн ч надад ганц муухай хараал хэлдэггүй л байсан. Одоо жоохон л юм боломгуут гичий пизда лалар гээд л хэлэх юм. Би одоо бүр сүүлдээ айж байна. Удахгүй зоддог болох вий дээ гэж. Нэг л гар хүрчихвэл цаашдаа байнга л тийм байдаг болно гэж бодохоор салвал эртхэн дээрээ салчихмаар ч юм шиг санагдах юм. Бид 2-н хэн хэн нь бие биенээ хуураагүй. Би тэгж л бодож байна. Гэхдээ хичнээн тийм байлаа ч гэсэн жоохон ам зөрөхөөрөө л тэгж орчлонгийн хамаг муухай хараалаар хараалгуулж амьдарна гэдэг чинь аймар биш гэж үү.

Тэгж салах талаар цухуйлгангуут л хаа хамаагүй хүнтэй холбоод надаас салаад тэрэнтэйгээ жаргах гэж байна уу гээд, бодохоос бүр дургүй хүрээд байх юм. Анх бол жоохон архи уухаараа л надаас уучлалт гуйгаад, дараа нь бараг хэдэн 7 хоног л байнга буруугаа хүлээгээд л байдаг байсан юм. Одоо бол архи уух л юм бол архи уугаад ирсэн нь зөв юм шг л аашилдаг болж. Энэ байдал цаашдаа улам л даамжирах байх тийм үү?

Би бол урьд нь архи уугаад хэрүүл болоход дахиж ингэхгүй байх гэж итгэдэг байсан. Одоо бол дараа дахиад хэрэлдвэл намайг юу гэж харааж зүхэх бол л гэж бодогддог болж. Одоо ч бас хэрүүлтэй л байна. саяхан ажлынхантгаа суужийна гээд утсаа салгаад алга болсон. Тэгээд бүр шөнө буудалд байна ирээд нөхрөө ав гэж найз нь дуудсан. Ажлынхантайгаа байсан нь үнэн л байсан л даа. Би гэхдээ уурлаад хэд хэд цохисийн. Тэгээд бүр харихгүй гээд байхаар нь эгч ах 2-г нь дуудаад тэгээд арай хийж харьсан юм.

Буудалд байхдааа бас намайг хэлэх хэлэхгүй үгээр баахан хэлсээн. Тэгээд би гэртээ ирээд эрүүл болохоор нь ярилций гэж бодоод чимээгүй орондоо ороод хэвтсэн чинь бараг 3 цаг л намайг хараасан. Дахиж хэзээ ч надтай уулзахгүй юм шиг л энэ дэлхийн хамаг муу муухай хараалыг хэлсэн. Тийм байж одоо над руу ажлынх нь дэргэд намайг зодсон гэж уурлаад байх юм. Энэ арай хэтэрч байгаа биз дээ. Би урьд нь хэрэлдэж муудаад сална гэж хэлэхдээ хэзээ ч жинхэнээсээ сална гэж бодож байгаагүй. Энэ удаад бүр шийдээд, салахад ямар материал хэрэгтэй байдгийг нь бүрдүүлчихээд л сууж байна. Тэгээд хэлэхээр л бас өөр хүн амьтантай гээд л эхлэх байх. Гэхдээ яадгийн өөр хүн амьтантай болоод салсан гэдэг муу нэртэй ч болсон хамаагүй салсан нь дээр байх тийм үү?

Ганц л амьдрах байж дандаа тэгж хэрүүлтэй амьдрана гэж юу байхав дээ. Би гэхдээ үнэхээр гайхаад байх юм. Яаж эхнэртэй тийм муухай үгнүүдийг хэлж чаддаг байна аа. Би урьд нь хэрэлдэж муудаад сална гэж хэлчихээд салахгүй байсан болохоор энэ муу хүүхэдтэй хүүхэн хаа холдохов гэж боддог болсон юм бол уу?

Намайг хүндлэх нь улам л багасаад байх юм. Хэрэлдэхээс бусад үед сайхан л байдаг. Гэхдэ хэрэлдэхээр л би энэ дэлхий дээрхи хамгийн их үзэн яддаг хүн нь юм шиг л байх юм. Би яг яах вэ? Хэдэн жил ханилсан юм болохоор арай гайгүй болгочих арга байдаг болуу гэсэн горьдлого бас байгаад байх юм. Яавал дээр вэ? Хэдэн жилийн дараа нь тэр үед л салдаг байж гэж харамсаад байж байх юм болов уу? Чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Хэтэрхий нуршуу бичсэн бол уучлаарай…

42 Comments

  1. ganbat says:

    zvgeerl neg heseg haychih tanai naiz zaluu chamd sainl bol uhaaraad uuchilt guina yagaad gewel bi 10 hanilsan 2hvvgiinhaa eejiig mash iheer gomdooj bvr gar hvrsen odoo bi bvhnii uhaarsan bid hoyor niileegvich gesen odor bvr uuchilt guij bagaa erchvvd bid nar ajil mongo gehees oor ger bvlee tag martaj hani ijelee setgeldene nuilmastai zvrhend ni gomdol torvvlhees oor awyasgvi teneg hvmvvs ym da

  2. zochin 1 says:

    jiriin busguid handaj helhed. bi jiremsen 3 sartai getel nohor mnii huuhed bish awhuul yanhan gichii mni ged arhi uuj honuud onjuudeer arhidaj huhendej yawaldaj bgaad orj irhed ni ineegeed haluun tsai dohuuleed suuj baih uu. uneheer ingelee geed uneneesee nohor maani oorchlogdoh bolow uu. oorchlogdono gewel uzeed aldah uu. her udaan tewchij baij ur dund hureh we . hariu ogooch

  3. Dawka says:

    Jiriin bvsgvi zow bichsen bna ta 2 sain oilgoltsoh yum bol tiim ch salah notstoi 
    salah shaltgaan bish bha. 

  4. azka26 says:

    oo sorry  my aaw  eej end ymar  hamaatain tanai  aaw  eejl  tegdeg boloodl chi  tegj yrijaahaan  bgaaz  hund zuvulguu  ugch  chafahgui  bol  duugui  hundlunguus unshiadl  suuj  bvl  boloosht  sal sal  gene  shv uuruu  huntei  ch  suuj  uzeegui  bolohor  tegj  amarhan  helj  bga bhda

  5. bat says:

    naadah chine tiim muu hun bish yum shig sanagdlaa. chi l buruu zalaad baina da. joohon hatan uhaan garaad uzeech. yu yunii duhand hurelgui salah gedeg buruu. yor ni bol hamtiin amidral tevcheertei uhaantai baih heregtei l de. ger bul bolj togloh geegui l bol sain bod. salah bsiin bol yah gej suusiin. hen heniih ni hariutslaga sht.

  6. jiriin zaluu says:

    ter deer bichsen jiriin busguin setgegdel mash ih taalagdlaa setgel sudlaach u uuruu? yag minii husdeg magadgui ihenh erchudin husdeg zuiluudig bichij.. Uuru ehled uurchlugd busgui min eregtei humuus gdg chin ail gerin noyn nuruu tiim bhad gants neg uuhadni bnga zalgad tsohij bariad er hunig tegj blhgui sn yarilts chi bnga uuraldg blhor gertech irhig husehgui hetruulj uugad buudald untaj bsn bnshd.. bi lav gertee harihig yardg uede uusan bvl taarulj ugd erthen l harihig boddog harin geriin uur amisgal tiimhen bvl medeej ih uuj sogtoj tarhia hucher untuulj amrahig boddog..

  7. anuu says:

    chi salahguigeer huuhdee awaad neg tiishee yawaad heseg tusdaa amidarwal yasiin ali ali n yum bodno , guigaad irwel ugui ee salna geed bur shiidtsen tsaraitai suugaad bai chi negdnt salna geed shiidtsen bgaa bolohoor ene arga chamd hohirolgui nohor chinj chamd hairtai l bol uhtlee sandraad chichreel guigeed bna , hairgui bol tegeel salna yamar ch gomdolgui

  8. zochin says:

    Chamd gej helehed salna gedeg ugiig buu hel,ug myanga dahin huchtei,ter tusmaa muu ug mach amarhan bielej bdag yum.Ta 2 hoylaa hereldeheeree heldeg bol bur huchtei. Salahgui ch gesen heruul,haraal,huuran mehlelt,salya salya gesen ugnuud amidralaas chin salahgui zuuraldaad l baih bno,yagaad gebel ta 2 oorsdoo huseed duudsan uchraas.Uunees hoich uurlasan  neg n huleestei baij bi ingeh sanaatai bsan yum chi buruu oilgood bna geh meteer ayatai orchin burduulj bgaad yaruad uz,bur hurdan orgos absan yum chig bolohgui ch gesen ur dun garna,alibaa yumand tsag hugtsaa gej bna,huleesen hun hojdog gej,aa harin nohriin chin udamd ehneree ingej haraaj zoddog zan n damjigdsan bol  gargah chiidberee ooroo hii dee,chuud salchihaad demii saljee,tesehgui gej baihaar bi buh talaar temtsseen gej bodvol oort chin ireh stress n baga bna baihaa

  9. Бодол says:

    хэрэлдэж зодолдоод байвал тэрүүгээрэ л төгсөх байхдаа. Тэгж өөрийгөө ядрааж нервтэж байхын оронд яршиг орон гэртээ тайван амгалан суугаад амттай хоол идээд аятай тухтай сууж инээж баяссан шигээ сууж байвал хэн орж ирээд 3 цаг хараагаад байхав дээ Тэгээд ч ер нь чи өөрөө бас нилээн гарч ордог бололтой тэрэнд чинь нөхөр чинь дургүйцлээ илэрхийлээд ингээд яваад байдаг юи бишүү өөрчлөлтийг өөрөөөсөө эхэлдээ тэгээд нөхөр чинь өөрчлөгдөхгүй бол давай сал сал

  10. zochin says:

    Alexis gej ajilgui gar bnaa. Cekc.mn-ii manaach yum uu haashaa yum. Zaluu huuhed bj end heruul hiij bhaas uurtu heregt yum surj medej uuriiguu hugjuulj bai. Chi uuruu amidral uzeegui baij busdad zuvluguu ugluu yu odoo cham shig nusan taglaa holoo ochij hutsaj bai
    Chinii meddeg zuvludug yum gej yu bsiin durdee itgetsen batsaan xaxa

  11. Бүсгүй says:

    Хэзээ ч хэнтэй хаана заваараад хэвтэж байгаа бол гэж битгий бод Ёстой уучлаарай буруу бичсэн байна шүү.

  12. Бүсгүй says:

    Бүсгүй минь, чиний нөхцөл байдал минийхээс ч дор болчихжээ. Гэхдээ чамд сал гэж зөвлөж чадахгүй юм шиг. jiriin busgui–н бичсэн зүйл үнэхээр үнэн шүү. Би ч гэсэн саяхан сална гээд л бичиж байлаа. Тэгэхдээ салаагүй л байна. Үг хүнийг үхүүлж ч чаддаг, бас амьдруулж ч чаддаг тийм үг сонсохоор салах нь байтугай үхчихмээр санагддаг юм. ГЭХДЭЭ –
    Чи нөхрийгөө найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийнх нь хажууд 1-2 магадгүй 3 цохичихсон гэж байна. Энэ болохгүй ээ. Хэдий муу архичин ч гэсэн найз нөхдийнхөө дэргэд тийм байдалд орж харагдахыг хүсэхгүй. Чамд маш хэцүү байсанг маш сайн ойлгож байна. Гэхдээ тийм зүйл хийгээд асуудлыг ердөө сайнаар шийдэхгүй. Нөхрийгөө гэртээ ирэхэд нь сайхан хоол хийгээд, гэрээ сайхан цэвэрлэчихээд, гоё хувцаслаад, үс гэзгээ сайхан янзлаад инээгээд миний хань гараа угаагаад хоолоо ид гээд хэл. Тэгээд дараа нь сайхан ярилц. Уурлаж болно, муудалцаж хэрэлдэж болно гэхдээ ийм муухай үг битгий хэлж бай гэж хэл. Чамд ямар санагдаж байгааг хэл. Ажилтай байхад нь битгий хаана явж байна энэ тэр гэж утасд. Зүгээр л хүлээгээд сайхан зүйл бодож өөрийгөө баясгаад л байж бай. Хэзээ ч хэнтэй хаана заваараад хэвтэж байгаа бол гэж бод. Ингэж бодох л юм бол улам ургуулж бодоод уур чинь улам их хүрэх болно. Хамтдаа хаа нэг гоё газар 3улаа зугаалж байна гэдэг ч юмуу, хэзээ ч амьдралд чинь тохиолдохгүй ч байсан хамаагүй гоё сайхан зүйлийг бодож өөрийгөө баясга. Энийг ядаж 1 сар хийгээд үз. Би хэтэрхий товчхон биччихлээ дээр зөндөө сайхан санаанууд байсан бүгдийг нь уншаад нийлүүлээд хичээгээд үз. Дараа нь болохгүй бол ёстой салах өргөдлөө өгчихөд оройтохгүй. Чи бол энэ дэлхийд зовох гэж биш жаргах гэж төрсөн эрхэмсэг бүсгүй шүү. Амжилт.

  13. alexis says:

    emegtei hunii tsohihiig yamar tsohih geh ve dee? turuulj hereldeh ene teriig bol gaiguihen shig er hun toohgui l unguruuchinu, yanhan gichii gej duudna gedeg bol udahgui gar hurehed belen bnaa l gesen ug. Azka26 chi bol niigmiin dood garaltai, aav eej chin zodolddog teriigee heviin uzegdel gej uzdeg tiim l aild ussun hun yum bishuu chi uuruu?

  14. alexis says:

    ami nas, eruul mend, ur huuhdee hamgiin turuund bod oo l gesiin. 

  15. az says:

    Hymyyse bitgii sal gej zovloj bai ter hynii amidralaar ymar amidarch yzsen bish de ymarch yum hoer taltail bdag ymarch bsan oorooso ehled buruug hai daraa ni nohoriihoo orond ooriigoo taviad yz naad hyn chine bas l bolohgyi bolood l uurlad bga baih uhaantai emegtei ooriin garaar amidralaa bosgodog uhaan muutai emegtei ooriin garaar nuraadag gej yg baidag da sain bod l gej zovloh bna

  16. azka26 says:

    alexis yu gd jon jon mangar2 yum yriad bn usreel 22s  hetrehgui   bhda nas chin  gar  hurdegguil gejiin  shd  zahidliin ezend  bas uchir  bnaa nuhruu  turuulj  tsohino  uuduusn  hereldene chi naad  huniihee  orond bsan bl  yahu?  minii bodloor  ali  alindl  bga  yum  shigl sanagdlaa shn yriltsad  haritsaga  segeh gd  uzsenn deer  bhaa

  17. uugii says:

    ihenh zovolgoo n l chi ooriigoo oorchil  gesen bhiin emegtei hun ch gesen hun shdee bid nar yamar eregtei huniig tsarai aldaj  buh yumiig tedend taruulj hiih gej torson yumu bolij uz adilhan ajil hiij baij er nohoroo gertee togtoohiin tuld tegeed l teneg yum shig bainga ineemsegleed l bainga durtai hooliig n hiigeed l bhuu bitgii davar er n ch bi em n ch bai ger ornii uur amisgal heruultei muuhai baival gertee ert ochihiig husehgui shdee huuhenuud bid nar harin ch ur huuheddee yaraad hedii heruultei bsan ch ger oronluugaa yardaiin tegeed nohoroo gerluugee yardag bolgoh gj emegtei hun  gantsaaraa  hicheeh eostoi yumu za yahav turuulj hariad hamag yumaa higeed ineegeed bval teneg erchuud ta nar davardag biz de naad nohor chini bol unen davarsan nohor bn arsi h dee ur huuhediig n gargaad ogson ehneree ingej helj ara ch bolohguiee unshaad bur uur hurchihlee

  18. mongolman says:

    1 л гар хүрсэн бол гар хүрээд байх магадлалтай. эр хүн ер нь 30+ хүрээд ухаан суудаг юм шиг байна лээ. Хайртай бүхнээ гомдоож, хайрлах ёстой бүхнээсээ зугатааж, хүндлэх ёстой ээж ааваа гомдоож явдаг 1 тийм хийрхүү онгироо бардам үе байдаг юм шиг надад санагддаг. Ёстой нөгөө Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа хүн алдаж эндэх нь их харин тэр үед нь ухаантай эхнэр бол муу найз нөхөд, орчиноос нь салгаж, хажуудаа авч үлдэж гэр бүлээ аварч чаддаг юм шиг санагддаг. Сүүлд нь бодоход би яах гэж архи ууж эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүүгээ зовоож байсан юм болдоо гэж харуусан бодох үе ирдэг юм билээ. Энэ үед л эр хүн ухаан суудаг болов уу. Сайн хань хазайхад хажууд байдаг…

  19. babe says:

    neg heseg bitii too gdg chin l unen. ooriigoo tord !! uuhaad irehed ni hooliig ni ogchihood chimeegui bai .. iim bdal garaad ireheer mani hun gaihaad l … 

  20. alexis says:

    humuusiin zuvluguug guilgej unshlaa….uhaan zar, tevch tes l gehiin….naiz zaluu, nuhriinhuu gart amia aldsan huuhnuud bas l tevchij yavaad 1 udur aluulsan bh daa. Zahidliin ezen, chi medeenuud sain unshaad sonsood uz dee, bolgono buteene, ger buliinhee tuluu gej yavj bgaad l nuhriinhuu gart ami uregdsen busguichuud tsaana chin zunduu bna shuu.

  21. jhkp says:

    zochin-d gehdee sonsson ch bailaa tegej hunii ugeer amarhaan zan aash n evrdeed hunii ugeer uuriiguu udirduulaad bdg bol bi ch gesen tiim amarhan eriig bol tsohio l hayahii baina, 

  22. alexis says:

    Iimerhuu uuriiguu hyanah chadvargui humuus zunduu bdag yum oo. Manai ah 1 iimerhuu hun bdiin. Nadad l uurlaad bnuu, bi l uuriig ni hurgeed bnuu gesen tiim bish yum bna lee. Bagshdaa zagnuulsan, shalgaltandaa unasan, muu avsan uuraa nadad gargadag bsan bgaam. Odoo ch bas ehnertee uuraa gargadag gene lee, manai ah shig iim humuus zasardaggui uurchlugdduggui yum bna lee. Zasch avna gevel butehgue, naad hun chini chamd taraa taniulsan bna. Eruul saruul bgaa deeree hold. Niit amia aldsan emegteichuudiin talaas iluu huvi ni nuhur, naiz zaluugiinhaa gart amia aldsan gedeg sudalgaa bdag yum bna lee shuu. 

  23. alexis says:

    za medkue. Yagii, gichii gej haraaj bgaa bol hetsuu l yum, 1-l udur chamd gar hureh vii dee, tur hugatsaagaar tusdaa amidraad uz. Jiriin busguin zuvluguug dagaj ineej tsai zuuj yavj bgaad tes tsohiulaad uhchiv.

  24. Адайр аашт says:

    Чи нехрее цохихоо болих хэрэгтэй.  Эсбегеес нэг л едер еедеес чинь эргvvлж цохиод тэгээд л та 2 хэрvvлтэй дээрээс нь зодоонтой буруу талаараа “шилдэг гэр бvл” болно шvv!!! Тэгээд ер нь vглэж яншаад байлгvйгээр санаагаа цеен vгээр илэрхийлэх хэрэгтэй. Vглээ байдлаасаа болоод vнэ цэнээ алдаад байгаа юм биш vv. 

  25. noloo says:

    suuliin uyed yamar humuustei niileed bgaa yum, ted naraasaa l noloo avch bgaa, saldaa

  26. haha says:

    cham shig teneg huuhnees salchihval nuhur chin bayarlah biz….naad bichsen yumaa eruul uhaanaar unshaad uz dee…nul heruul bgaa biz

  27. b says:

    Humuus uuriiguul uurchil yain yarilts gehiin bi gardgui ordgui hereldgui buhimdgui buh yumaa uuruu hiine ajil amidralaa bugdiig zohitsuulna nuhriiguu yundch gar hurgedgui bas nuhruusu mungu avch uzeegui nadaa ugdugchgui gehdee manai hun bainga arhi uuna ircheed duugai untahgui bainga namaig tui mai pizda lalar uur ug medehgui yuch yariltsahgui uglu bosood ene delhii  hamgiin sain er hun nzuuddaa hailsan tugalga shig ehnertee bol arslan barl gesen ug

  28. kiky says:

    yanaa yag minii amidral. bi salaad 23 honoj bna. odoo estoi gulug bn udur bur guigaad ax egch ni hurtel utasdaad gants udaa gd ul doloohnee. zevuun um chn. bi chi hezeech zasraxgui gsn chn emnelegt hevteed garch ired byasalgal um humand yavad estoi uhaarlaa barilaa gd bga. setgel huruud aldax umgui setgel shuluuddag um bna emegtei hunii huvid. yag iim aranshin gargaj suuld zodood yag l chinii heldegeer ax egch uuruu ch ter huuhduude chired haachdin gsn yanztai bn exende. suuldee ochihgui duu ni myaraad uugad buur balranguut utasdaj arga hemjee avii gd avch bga ni ter umuu emnelegt hevtuulj arhinaas holduulj bga boltoi. huniig uuraa hurexeer horvoogin hamgin aimshigtai ugiig yaj amaara gargaj chaddag bnaa. bi aimar emzegleed bn suuldee toolgui uuriig ni ter ugeer helj bga um chn. 

  29. kkkk says:

    Chi ooriigoo oorchlood uzvel yamar ve chi oorchlogdvol nohor chin ch oorchlogdono gej bodoj bna bur yahaa aldchihsan ger bul bish yum chamaas l bolood bgaa yum shig sanagdchihlas

  30. Анир says:

    Хэрэлдэж байгаа хуний амнаас хэзээ л олигтой уг гарч байлаа. Нэг хэсэг тэгээд анхаарахгуй орхичихооч. 

  31. chimgee says:

    Oird tom jerry haragdahgui bh chin. Uhaalag zuwluguu n dutagdaj bna shu tiime

  32. Horon ugtei emee says:

    Chi tgd garhaa bolichooch. Chamaig gaduur dotuur yvaad bhaar chin durguitslee ilerhiilj bga arga n ch yum biluu. Emegtei hun iluu uhaant bj l ail buten bna shde.
    Yu yunii duhand hurelgui salhaa urital bolgood yahav. Zodoldoj hereldej bish uhaan zarj nuhruu nomhruul

  33. solo says:

    Sal gj helmeergui bna l daa. gehdee aimar yumaa. erchuud yaagad neg zuiliig hojim uhaardag yum bol. nasnii bugsund hvvhdiinhee gart ochno gedgee l sanah heregtei. daraa n neg ih gemshsen hvmvvs. MAi l bna.

  34. sar says:

    muusain dawarsan erchuud ogson hool gudraad duugai bj bwal taarna, anh awch suuhdaa yu yu gej ongirson boloo. Ailiin saihan ohiniig awch suugaad hair halamjaar dutaachaad bas olon doloon yum yrij em hun shalchignaj bdag garuud boliosoi.
    БИЕНЭЭСЭЭ БИЕ ТАСАЛЖ ХҮҮХЭД ГАРГАНА, ХИРТЭЙ ХУВЦАС ШИВЭРТЭЙ ОЙМСЫГ ЧИНЬ УГААНА, ТААШААЛ МУУТАЙ СЕКС ХИЙНЭ, ТЭГЭЭД БАС ДЭЭРЭЭС НЬ ЗАРИМ НЭГ ИЙМЭРХҮҮ УХАМСАРГҮЙ , ХҮҮХДИЙНХЭЭ ЭЭЖИЙГ МУУ МУУХАЙГААР ХАРААЖ БАЙДАГ ЭРЧҮҮДИЙГ БАС АЯ ТАВААР НЬ БАЙЛГАХ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ ДЭЭРЭЭС НЬ ЗОВООЖ БАЙХ УУ. МОНГОЛ ЭРЧҮҮД ӨӨРСДӨӨ ХАЙРЛАЖ ЧАДАХГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗОВООЖ ТАМЛАДАГ БОЛОХООР Л ХҮҮХНҮҮД ГАДААД ЭРТЭЙ СУУЖ БАЙГАА ШД. ЭРЧҮҮДЭЭ ЭХЛЭЭД ЭХНЭРЭЭ ГАНЦ САЙХАН БАЯРЛУУЛЖ БАГЛАА ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭЧИХЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ АЯ ТҮХ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УУЖИМ УХААНЫ ТУХАЙ ЯРЬ.

  35. Emegtei hun says:

    Ymar emegtei hun nuhruu buudlaas shunu dund ochij avahdaa uurlahgui bhav dee. Tgd ch emegtei hunii tsohih gj yu bhv. Usreed l gants neg bulchin ru n tsohio biz. Ter zaaval ireh shanaa gesen hun bish shuu. Ene zahiag bichsen busguid zuvluhud chamd gants udaa gar hureh ym l bol ergej gants ch harahguigeer salaarai

  36. Engiin emegtei says:

    yunii umnu salah tuhai bodod yahav odoohondoo huurch mehleegui bas gar hureegui bna gedeg bas zasah bolomj bga ch um bilu. Chi ene setgegdluudig unshad ygd bi ingj doromjluulj bj bi nair tavij bi uurchlugduh yostoi um enemuu odoo ymar gavyatai bolood argadulah albatai um gj bodoj durgui chij hureh l bh gehde hicheged uzerei. Ter turuulj uhaarahguin oilgomjtoi. Emegtei hun ern olon ugtei neg ug urduuraa zgr gargadgui bol hundlelee baga bagaar aldnaa teheer olon um yrihaa ehled bolihiig hichee. Za tgd chi ajildag bol ajildaa anhaaraad uur umnu n hiij bgagui jishe baseind yvdag ch umuu yoga ch umuu tiim umand yvad uzul yadin hunii stress ayandaa tailagddag id shidtei shde. Tgul heruul hiih tsag chin ch homs bolno. Tsaad chin yrihaar uuralsan met duugai bgad hereggui shal hundlun um yriad bai bi inged tged tegsen chin iim bna tiim bna goy um yrihig hichee. Ayaanda uur bolj magadgui. Bas chi uuruusuu buruug haidguimuuda busgui min. Nuhruu ajlin gazrin humuusin hajud tsohij avna gedg shivshig shude nuhurt chin. Gehdee ter buruutaildaa biudald yugaa higed hevtej ndin hartai hun bol hardhaar… gehdee l ysohibo gdg mash buruu. Bas chi uuruu gardag bj terend uurladag n bas buruu. Chi uchigdur garsan bol unuudur nuhruu minii hani erthen irhig bodooroi geel unsed gargaad uzde yahnuu har. Teneg hun bol bir davraad tsaashlana uhaantai hun bol neg um bodnoo. Minii helj bga bugd chmg archaagui sul doroi bai gj bgam bish hatagtai shg huni hundtei ehner hun shg bailgahig husej bgada helj bgam shu ternes helsen bolgonin hiiged bool shg n bai geegui shuu. Ugui geh umaa ugui tiim gehiigee tiim zorigtoi hij surah heregtei. Za jeseg inged hicheged uzde umnu n ehneree iim bsniig medeeguin bna getel n uur hun boloh ged hicheedee. Hudlaa dir esgeh bish uneheer sain talruuga uurchlugduusui gj husie. Eme deed taliin nuhir metiin durakuudig zuger algasaad unshaarai. Umnuh sonin umii chin sonstsiin bolu tgul aragguisht metiin teneg um yrihiin tiim l bol ongon ohin avaad suuh n yasin durakud chin umnuh um bol umnuh odoo bol odoo za yu

  37. Boogii says:

    Saihn zodold

  38. zochin says:

    nemj helehed uuruu unsan huuhed uildaggui ee gej ug bii hu.chi ehleed zodohod nuhur chin tevchsen yumn chin odoo chamaig gants 2 algadahad tebcheed amidarna hu.ene shanaa chamd zaabal ireh baihaa

  39. zochin says:

    chi ehelj nuhurtuu gar hurch baihiig bodohod nileen l ebgui gar bainaa.tegcheed bas namaig zodbol yaanaa genee.mal gesen dairaad irehed uuriiguu hamgaalna biz de..er ni hunii umnu baina uu 2 laa baisan ch chinii nuhurtuu gar hurdeg buruu bainaa.bas nuhur chin chinii tuhai umnuh ebgui zuiliig sonsson yum shigee.chi bol ene medehgui l gej bodoj baigaa.hereb nuhur chin chamd itgedeg bol helne.ugui bol helehgui baihaa.sain yariltsaad uzee hu.iim l ued er hun genet hubirdag yum aa hu

  40. jiriin busgui says:

    Юуны өмнө өөрөөсөө салмаар байна уу гэж асуу. Хэрэв салахаар шийдсэн бол цааш нь битгий уншаарай. Салмааргүй, гэр бүлээ аварч үлдэхийг хүсч байгаа бол юуны өмнө өөрийгөө хөндлөнгөөс харж дүгнэхийг оролд. Чамд ямар дутагдал байна вэ. Эр хүн юу хүсдэг вэ. Тэд тайван халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг хүсдэг. Ажлаасаа тараад ирэхэд эхнэр нь хоолоо хийгээд гэр дүүрэн үнэртүүлсэн, хүүхдүүд нь инээж бужигнасан, заримдаа ялихгүй хөгийн зүйлээр аав ээждээ хов зөөсөн, чихэр боов нэхсэн, эхнэр нь инээмсэглээд элдэв зүйлийн тухай ярилцсан ийм л гэр бүлийг тэд хүсдэг. Тэд гэртээ ирэхэд нь түүнийг санасан том жижг хүмүүс баярлан угтахыг харахыг хүсдэг. Гэтэл хялалзаж цэхэлзсэн хов жив ярьсан, уурлаж уйлсан, бүр цохиж нүдсэн гэр бүлд удаан тогтохгүй, цагийг аль болох гадуур өнгөрөөж байгаад гэртээ очоод унтаад өгөхийг л боддог. Ажил дээрээ байхад нь л залгаад элдэв зүйл яриад байгаа эхнэр рүүгээ хэн ч яардаггүй. Ийм амьдрал тэднийг бухимдуулж хэзээ ч хэлж байгаагүй муу үгсийг амнаасаа унагах өдөр ирдэг. Тэгэхээр бүсгүй минь чиний хувьд эхлээд өөрөө өөрчлөгд. Нөхрөө анх юуг нь харж дурласан, тэр зүйлээ олж харахыг хичээ. Тэр хайрласан дурласан залуугаа хайрла. Мэдээж нэг хэсэг хуучин хэвээрээ гадуур зугаалж, архиа уух л байх. Бага багаар гэр рүүгээ эргэх замыг тавь. Согтуу орж ирэхэд нь бүү уурла. Сайхан халуун хоол цай өгөөд унтуул. Эрүүл ирэхэд нь инээд хөөртэй угт. Сайхан хоол хийж өг. Үдшийг сайхан зүйлс ярьж өнгөрөө. Аяндаа архи уух хүсэлгүй болж гэр рүүгээ яардаг болно. Эрчүүд маш өчүүхэн зүйлд баярладаг. Маш өчүүхэн зүйлд өөрчлөгдөж чаддаг. Тэд хэлсэндээ эзэн болох, хариуцлага үүрэх чадвартай. Харин тэр боломжийг нь олго.

  41. ...... says:

    Neg heseg toohgui orhiod uzvel yamar ve? Bainga heruul hiigeel araas ni utasdaal heleh helehguigeer heluuleed bhaar chamd ch hetsuu bgaa bizde. Tiim bhoor neg heseg bur toohgui orhichih. Utasdahgui uglehgui uurlahgui … zavgui bgaad uud zuild sataaraad uzde. Ta 2 ene bdlaaraa bgaal baival bur l dordoh bh da

  42. Aa says:

    Эрийн муу эмд гэж.
    Тахир дутуу болоогүй дээрээ холддоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.