Америкийн зурагчин Март Хартман Умард Энэтхэгээр аялах явцдаа сикх үндэстнүүдийн нууцлаг ертөнцийн талаар олон сонирхолтой зураг даржээ. Сикхүүдийн шүтэн дагадаг сикхизм нэртэй шашныг 1469 Нанака гуру үндэслэжээ. Өдгөө энэ шашныг дагадаг хүмүүсийн тоо 26 сая хүрснээр сикхизм нь дэлхийн тав дахь том шашин болж хувирсан билээ.
Сикхүүд нь их дайчин хүмүүс бөгөөд хар багаас цэрэг дайн, тулааны урлагт суралцдаг, хатан зоригтой гэдгээрээ алдартай. Тиймээс ч Энэтхэгийн армийн хамгийн элитүүд нь ямагт сикхүүд байсаар ирсэн юм. Сикхүүд шашны номлолынхоо дагуу үс, сахлаа хэзээ ч авдаггүй ёстой.
5 Comments
ymar tom hamartai humuus be
oh oh oh……
Энэ яахавдээ, өндөр наслаж үс нь урт ургасан хэдэн өвгөцүүлийн зургийг л хийсэн байна. Эд нар үсээ авдаггүй насан туршдаа ургуулдаг заншилтай. Үсээ ингэж тюрбанаар боодог. Бодвол өдий насны өвгөчүүдийн үс нь урт ургаад их хэмжээний тюрбан шаардаа биз. Тэгээд ч энх цаг байна, манайханы өргөн бүс бүсэлдэгтэй адилаар гоёл чимэглэлийн шалтгаан ч байгаа биз. Яг дайны үедээ бол аль болох овор бага хөнгөн шингэн юмаар боохыг бодно шүү дээ.
Дайнчийн хувьд яах аргагүй дайнч хүмүүс. Пунжаб бол лалын шашинтан ихтэй. Хажууд нь пакистан, афганистан гээд улсууд байна. Анх үүсэхдээ уг нь их аядуу зөөлөн урсгал байсан гэсэн. Лалууд алж хядаад, хавчиж боогоод байхаар нь хэн ч гэлээ нэг гэгээнтний үед хандлагаа өөрчилж их дайнч болгосон. Тэгээд яваандаа тусгаар тогтносон, их хүчирхэг улс бий болгосон. Британичууд технологийн хувьд хамаагүй хөгжчихсөн, дээр нь өмнөд энэтхэгийн олон улсыг эзлэж их цэрэгтэй болсон мөртлөө эднийг ялах гэж зүдэрсэн. Хэд хэдэн тулалдаанд ялагдаж байж арай гэж дарж авсан. Эзэлсэн хойноо эднүүст тусгай эрх ямба эдлүүлж, цэрэгтээ ашигладаг болсон. Яг манжууд манайхныг эзлээд дараа нь манайхны гараар хятад, төвд, бирм, шинжаанд болсон бослогыг даруулдаг байсантай адилхан.
1897 онд тэр үеийн британийн энэтхэгийн хилийг хамгаалж байсан 21 Сикх цэрэг 10 мянга гаруй афганы Паштунуудтай тулалдаж бүгд үхсэн. Үхэхдээ зүгээр үхээгүй британчуудын тооцоогоор 450 гаруй, ялсан афгануудынх нь тооцоогоор 180 паштуныг дэрлээд үхсэн байгаам. Хамгийн сэтгэл хөдөлмөөр нь английн төв штабтай холбоо барьж байсан Сикх цэрэг “Манайхан бүгд алуулж дууслаа, надад холбоо дуусгаж тулалдаанд орж үхэх зөвшөөрлийг олгонуу” гэж гуйгаад үхсэн гэж байгаа. Тэдний буянаар Паштунуудыг хангалттай хугацаанд цааш давшуулалгүй барьж, англичуудыг цэргээ татах бололцоо олгосон.
Одоо сикхүүд энэтхэгийн хүн амын 2 хүрэхгүй хувийг эзэлдэг мөртлөө, энэтхэгийн армийн 15 хувийг бүрдүүлдэг. Овоо дайнч хүмүүсдээ
Iim tom tolgoitoi yaj baildah yum bol? Nuguu byatshan Mukiin ulgeriig sanagduulchihlaa.
Aliv naad tolgoi tulh dee