Хүн бүрт 2 дахь боломж гэж байдаг

a_woman_in_love_by_andreaxe-d58r8no

Би энэ сайтын байнгын уншигч. Миний хувьд алдаж оносон үе зөндөө. Гэхдээ амьдралдаа гутраад сэтгэлээр унаад байдаггүй юм. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналаад хэрэггүй л гэж өөртөө хэлэх юм даа. Хэн нэгэнтэй амьдрал зохиож хараахан амжаагүй л явна. Би одоо 25 настай. Цаг хугацаа гэж хурдан юм. Одоогоос 8 жилийн өмнө түүнийг харж бас танилцаж байлаа. Түүнийг Б гэдэг. Одоо 26-тай. Манай их сургуулийн дээд курсын ангийн охины дүү нь л дээ. Би эгчтэй нь найз байсан болохоор тэр намайг харж бас аажмаар дассан юм байна лээ. Тэгээд тухайн үед над сэтгэлээ илэрхийлэхэд нь би гэдэг хүн хүлээж аваагүй юм. Учир нь түүнийг хүүхэдтэй гэдгийг мэддэг байсан болохоор би ямар нэгэн харилцаа үүсгэхийг хүсээгүй юм. Эгчтэй нь би сайн найзууд байсан болохоор тэрний талаар сайн мэддэг байлаа.

Тэр 2010 онд америк явсан. Би тэр үед оюутан солилцоогоор бас явсан. Гэхдээ би өөр хотод тэр өөр хотод байсан. Гэхдээ тэр надтай уулзахыг хүсэж байсан ч би гэдэг хүн яагаад ч юм тэрнээс зугтаадаг байсан. Түүнийг манай хотод ирэхэд би албаар өөр тийшээ явах жишээтэй. Миний хувьд монголдоо ирж сургуулиа төгсөж харин тэр сургуульдаа суралгүй бүр мөсөн Америкд харалчихсан. Ингээд бид 2 уулзалгүй 2 биенээ харалгүй одоо 8 жил болж байна даа. Гэхдээ 2 жилийн өмнөөс майлээр холбоотой болж илэн далангүй харьцах болсон. Тэр ч надтай холбоотой болсондоо баярлаж ахиад сэтгэлээ илэрхийлсэн. Би сэтгэлийг нь хүлээж авсаан. Гэхдээ байнга удаан хугацаанд холоос холбоотой байна гэдэг хэцүү юм байна лээ. Ингэж явсаар байгаад би түрүү жил нэг залуутай танилцаж үерхэж эхэлсэн. Энэ талаар би тэрэнд юу ч хэлэлгүй тас нуучихсан. Удалгүй найз залуу маань ч намайг мэдэж хардаж эхэлсэн. Би ч тэгээд Б-д уучлаарай найз нь хүнтэй суухаар болсон хүлээж чадалгүй бас очиж чадахгүй байгаад минь уучлаарай. Тиймээс чи амьдралаа бод доо гэж хэлээд холбоогүй болсон.

Миний хувьд энд амьдрал утга учиртай сайхан л байлаа. Найз залуутай болоод түүнийгээ гэрийхэнтэйгээ танилцуулаад л тухайн үедээ би энэ залуутай сууна л гэж боддог байсан. Гэхдээ бидний үерхэл ердөө 1 жилийн хугацаатай байсан юм. Хоорондоо таарч тохирохүй бас хардалтаас болоод ерөнхийдөө бид салсан юм. Намайг энд найз залуутай байхад Б ч гэсэн тэндээ найз охинтой болсон юм байна лээ. Би энэ талаар эгчээс нь сонссон юм. Харин одоогоос 3 сарын өмнө тэр надруу залгаж бид эргээд холбоотой болсон юмаа. Тэгээд урьдын адил емайл бичих болсон. Манай найз дүүгээсээ арай зайдуу амьдардаг юм байна лээ. Бас харалчихсан. Тэгээд найз маань үргэлж тэрний талаар надад хэлдэг юм. Хүнтэй суугаагүй нэг охинтой үерхдэг байсан тэр нь монгол явчихсан. Бглөө гараал орой ажлын мал шиг уух үедээ уучаал сэтгэлээр их унадаг гэж.

Б өөрөө надад хэлэхдээ хүн болгон алддаг би ч хүртэл алдсан гэхдээ ахиад 2 дахь боломжийг бие биедээ олгоод бүгдийг ахиад эхэлцгээе. Над дээр хүрээд ирээч хамтдаа хичээе гэж хэлсэн. Тиймээс Б миний өмнөөс сургууль хөөцөлдөж бас урилга явуулсан. Би ч эндээс удаан бодолгүй материалаа явуулсан. Миний хувьд одоо Америк явж түүн дээрээ очно гэж шийдчээд л байж байна. Миний зүгэээс одоо зөвхөн элчиндээ ороод визагаа авах л үлдсэн. Дараа долоо хоногт би ярилцлаганд орно. Надад аз таараасай гэж хүсэх юм.

Алдаатай бичсан бол та бүхэн уучлаарай. Ууг нь сэтгэл дотор байгаа бүхнээ бичээд та бүхэнтэйгээ хуваалцаж зөвлөгөө авахсан. Гэвч үгээр илэрхийлж бичнэ гэдэг хэцүү юм. Цаг хугацаа бүхнийг харуулна. Хүн бүхэнд 2 дахь боломж гэж байдаг.

Хүндэтгэсэн Н

19 Comments

  1. Donuts says:

    Hvmvvsiin harlasniig yun aimar todotgoj bichdiin, manai baiz bas l harlachihsan ch geh shig haha

  2. саруул says:

    Үнэхээр сайхан бичсэн байна.Хүнд сайхан хайр гэж таардаг Түүнийг алдаж болдоггүй юм гэж хэлье дээ.Та хоёр бие биеэ чин сэтгэлээр хайрлалцан учрах болтугай

  3. Busgui says:

    Nadad hezee 2 dahi bolomj irhiin boldoo.  Aldsan aldaa surgamj bolj uhaantaihan l bh heregtei yum shigee anhnaasaa.  Mongolchuudiin heldeg eh ni bulingartai bol adag ni bulingartai gj unen shuu

  4. хууху says:

    amjilt hvsiii

  5. zochin says:

    yasan zugeer l gaikhuulakh gesen yumuu kk

  6. Их л гэрэл гэгээтэй ирээдүй харагдаж байна да дүү минь .Бие биенээ мэддэг бол сайхан амьрах л үлдлээ дүү минь дахиж алдаж болохгүй шүү. ВИЗ чинь гарнаа.

  7. aa says:

    sexiin xamtragch busguigee haij bna nice zaluu bna . chingis_86@yahoo.com

  8. amjilt busgui min says:

    gмжилт бүсгүй минь та хоёр хамт амьдраад сайхан бахй болноо хайраа цэцэглүүлээрэй. хүнийг хайрлах гэдэг чинь ухаан гэж их олон хүн хэлсэн байдаг юмшүү сайхан амьдраарай.

  9. Saihan hair says:

    Amjilt husey busgui mine. Hund uneher 2 dah bolomj gej baidag gedegt itgeltei baidag. Uchir ni bi sayhan nz zaluugaasaa salsan ym l daa gehdee hamt ajilladag bolhoor bainga taarna. Bas ajil hergiin shugmaar holbootoi baidag. Oroitoh uyd ter namag gert hugrej ugnu neg iimerhuu hariltsaatai bolchihood l baij baina. Gehdee odoo boltol ter hun ndd hairtai gedegt itgeltei baidag.Heze neg odor bid ergej niileeed shan amidrana gedegt itgel duuren baidag.Odoo hairtiigaa huleej suuna daa

  10. bataa2853@yahoo.com says:

    амжилт хүсье. амьдралыг хааяа ягаан шилээр харж бай л даа гэж л зөвлөе.

  11. taliman tyua says:

    saihan hair gej bdag ter hairtaigaa ychisan bol hezee ch buu ald – ene unen shu. Harin bi saihan hairaa aldsan haramsaj yavdag haramsaj yavdgaa  nyyj yavdag haramsaad yum uurchlugduh bishdee. Byrhan nadad harin sain hani ur huuhed zayasan hairig ni daaj amidrahig hicheedeg shu.
     

  12. Haki says:

    Yaaj iim amar yavad bnaa bi usa yavah gd 10 jil huutsulduud chadky bna…. Onoo ntr bol bgaa…. Butkuen chi zardlaaa uuruu daaj yavj bga yu… Bayan ailin huhed yum bna l da

  13. baby says:

    Yasanch ih salj niildeg setgel ve 

  14. ganaa says:

    amjilt uragshaa 

  15. Zaluu 31 says:

    Amjilt husiy. Emegtei hun bardam baih heregtei. Er hunii araas uuruu guivel une tsenegui bolno. Urilga yavuulsand bayarlah hereggui. Er hun hairtai yum bol ter baitugaig hiih yostoi. Visand orohdoo ter 2 hunii talaar yariad hereggui baih. Harlasan uchraas. Amjilt

  16. Bold says:

    Good luck women

  17. like says:

    Az jargal husie saihan amidrarai. Olon hvhedtei boloro

  18. Muugii says:

    Hunii horvood amidarch baij hun hundee itgej amidarahgui bol yaj bolhov dee amjit husie

  19. muuguu says:

    Amjilt xusie, saixan setgegdel torloo, ene site-d golduu l xar baraan zuil baix yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.