“Порнограф”-ийн тухай таны мэдэхгүй зүйлс

803dfeb2a6ac5ee70b8a64205ed25ec3

Уншигч та бүхэндээ “Порнограф” ойлголтын талаар болон түүний бүрэлдэхүүн хэсэгт багтах насанд хүрэгчдэд зориулсан “порно” кинотой холбоотой түүвэр мэдээллийг хүргэж байна.

“Порнограф” гэх ойлголтод төрөлх биеэрээ төрөл бүрийн хэлбэр маягийг илэрхийлсэн ном, сонин сэтгүүл, гэрэл зураг, уран баримал, насанд хүрэгчдийн кино, видео тоглоом гэхчилэн энтертайнмент “медиа” чиглэлийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг авч ойлгох бөгөөд “эротизм”-оос ялгаатай нь бие махбод ба сэтгэлийн гүн мэдрэц, таашаалыг илүү товойлгон “янаглахуйн” гайхамшгийг тодотгодогт оршдог байна.

delgeen-121555-2034940259

“Порнограф” гэх энэхүү үг нь эртний Грекийн “pornographia” үгнээс эхтэй бөгөөд энэ нь биеэ үнэлэх явдлыг дүрслэн буулгах гэсэн утгатай үг юм.

Хүн төрөлхтний хөгжлийн явцад нүцгэнээр зураглах, уран баримал хийх явдал эртнээс нааш оршсоор ирсэн ч Их Британий хатан хаан Викториагийн (1837 – 1901) үеэс олон нийтэд ил болж хөгжлийнхөө үндсийг тавьсан гэдэг.

“Порнограф”-ийн нэг төрөл болох насанд хүрэгчдэд зориулсан кино нь сүүдэр ший үүссэн 1895 оноос эхлэн бүтээгдэж эхэлсэн гэж үздэг. Энэ төрлийн бүтээлийг хөгжлийн эринд нь хөтөлсөн гол хүчин зүйл бол “интернэт ертөнц” байсан юм.

Өдгөө интернэтэд энэ төрлийн 26 сая гаруй вэб сайт байх бөгөөд энэ нь онлайн ертөнцөд үйл ажиллагаагаа явуулж байгаа вэб сайтуудын 12% нь гэсэн үг юм.

Насанд хүрэгчдийн “порно” киноноос секунд тутам $3000 гаруй долларын ашиг олдог ба энэ нь жилд хэдэн тэрбумаар хэмжигддэг ажээ.

Порно үздэг хүмүүсийн 1/3 нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эрчүүдийн 70% нь энэ төрлийн киног үздэг байна. Насны ангилалын хувьд 18 – 34 байх ба сар бүр тогтмол энэ төрлийн сайтуудаар зочилдог гэжээ.

Түүнчлэн секунд тутамд 30.000 хүн “порно” кино үзэж байдаг бол 39 минут тутамд АНУ-д нэг шинэ “порно” кино хийгддэг байна.

Мөн интернэт дэх хайлтын системээс хайж байгаа илэрцийн 68 сая нь “порно” сэдэл бүхий зураг, бичлэг зэрэг байдаг гэсэн статистик байх ажээ.

Порно кинонд тоглох жүжигчдийг “модель” гэж нэрлэх нь бий бөгөөд нэг үзэгдэлд л тоглоход эмэгтэйчүүд $50 – $1500 доллар, харин эрчүүд $150 доллараар цалинждаг гэнэ.

Таван эрэгтэй тутмын нэг нь ажил дээрээ “порно” кино үздэг бөгөөд Ням гарагт энэ төрлийн “кино” үзэгчдийн тоо эрс нэмэгддэг байна.

“Порнограф” хөгжлийг улс орон бүрт харилцан адилгүй хуулийн зохицуулалт хийх бөгөөд эх сурвалжид онцолсноор Иран ба Хойд Солонгост “порно” кино хийх, ивээн тэтгэх юм бол үхлийн ял сонсдог байна.

Ер нь “порно” үзэгчдийн ихэнхи нь үзсэн тухайн кинон дээрх байрлал, үйлдлийг бодит амьдрал дээр сексийн хамтрагч, хайртай хүнтэйгээ туршиж үзэх сонирхолтой байдаг ч харилцан ярилцаж ойлголцох нь хамгийн зөв шийдэл байдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.

“Порнограф” контент үзэх нь хувь хүний эрхийн асуудал боловч хэт их үзэх нь “донтолт” үүсгэж улмаар сэтгэцийн эмгэгт өртөхөд нөлөөлөх ба “Порнограф синдром” нь таван шатлалаар явагддаг эмгэг юм. Эцсийн шатанд орсон хүн бол хаа хамаагүй газар хурьцал үйлдэхээс эхлээд янаглаж нялуурсан яриа хөөрөөтэй, биеэ замбараагүй авч явахаас эхлээд нийгэмд багагүй гажуудал үүсгэдэг байна.

Хосууд хамтдаа “порно” үзэх нь сексийн болон хайр сэтгэлийн харилцаанд онцгой нөлөөлж улам дотно болгодог гэнэ.

Source: PlaySkull.mn

5 Comments

  1. temka says:

    goe bietei ymaa

  2. zaluu says:

    zugeer l saihan sex hamtragch boloh busguichuud bwal add. hen heniihee amidrald halpalgui. tatlaa tutleegui saltsgaadag, ynag amragiin husel tachaalaar uulzdag hamtragch nar boloy. zolboo_c87@yahoo.com.

  3. harley88888@yahoo says:

    хааяа үзээд сууж байх ч сонирхолтой шүү.

  4. Xoc xyn says:

    Yamar saihan amitan be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.