Сайн байна уу. Энэ сайтын нийтлэлийн бодлого таалагддаг юм. Болсон болоогүй элдэв эрээн мэдээ уншиж байхад амьдралаа алдаа гаргахгүй байх, алдааг засах, сайн сайхан гэрэл гэгээтэй бүхнийг өөртөө тусгаж авах нийтлэлийн бодлого нь тааллагддаг юмаа. Үүнээс гадна өөрийн чин сэтгэлийн үгээ харамгүй хуваалцдаг коммент бичсэн хүн бүрийн үг үнэт зөвөлгөө болдог гэдгийг уншигчид андахгүй биз ээ.
Намайг Эрхэсгэрэлтэх гэдэг. Өдгөө 35 настай. Хоёр хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Байртай машинтай, хоёулаа тогтсон ажилтай, дутагдаж, гачигдах зүйл үгүй элбэг дэлбэг амьдардаг. Гэвч яагаад ч амьдралын нэг шат бидэнд дутуу заяачихсан юм шиг санагдаад. Манай нөхөр надад хайртай гэдэг. Үнэхээр гадуур дотуур архи ууж, авгай хүүхэн эргүүлдэггүй. Уухаар бол гэртээ ууна. Гэхдээ мал болтлоо согтож байгаагүй. 2-3 пиво, эсвэл хугас шил архи уучихаад л унтаад өгнө. Хэрэв муу хүн бол архи уусных нь дараа чин сэтгэл нь илэрдэг гээд байдаг даа. Харин манай хүн бол уухаараа улам гоё үгс хэлж хайртай дуртай, харамладаг энэ тэр гээд сэтгэлийн үг нь дандаа эерэг байдаг юм.
Харин бидний мөрөөрөө, сайхан амьдралд маань хадмууд оролцож тайван байлгахгүй байна. Эгч нар нь ээж аавынх нь амнаас сайн үг унахгүй юмаа. Шалтаг шалтгаан гаргаад ч байгаа юм уу, аль эсвэл угаасаа ийм хүмүүс юм уу мэдэхгүй. Хаа хамаагүй хөгшин баянтай хардаад, бүр аав ээж нь ирж унтаж хэвтсэн чи, үнэн үнэн, тэр хүн чинь тэгж хэлсэн гэж хашгираад элдэвээр доромжиллоо. Миний хүүг зовоодог л гэнэ, чамаас залхаж байна гэж хэллээ л гэнэ, чамаас салмаар байна гэж аав ээж дээрээ очлоо л гэнэ. Харин энэ бүгдийг нь би дуугүй тэсэж давж өнгөрүүлээд нөхрөө ирэхээр нь асуулаа. Үнэхээр надтай амьдрах хэцүү байна уу, би чамайг зовоогоод байна уу, чи надаас салмаар байна уу гэж зүгээр л асууж байгаа юм шиг эвээр асуусан. Гэтэл -Чи юу яриад байгаа юм бэ. Би чамд хайртай, харин чамд хэцүү байгаа юм уу гээд юу ч болоогүй юм шиг асуух юм. Чи хүн амьтан тэгж ярьсан юм биш үү гэтэл -Үгүй, юу боллоо гэж яалаа гэж, хэнд тийм зүйл ярьж явах юм гээд ер нь уурлангуй байна.
Би нөхрөө зовоодоггүй харин ч аль болох сэтгэл санааг нь зовоохгүй байхыг хичээж, өрх толгойлсон эмэгтэй шиг бүхнийг өөрөө хийж амжуулахыг хичээдэг. Бүхнийг амжуулж ч байгаа. Ер нь надтай суусандаа сэтгэл хангалуун байгаа гэж боддог. Гэтэл аав ээж нь тийм юм яриад, хүүгийнхээ өмнөөс хүнтэй хардаж унтлаа хэвтлээ гэж ээжийн минь дэргэд намайг доромжлох юм. Тэдний хардаад байгаа хүн нь ганц бие хөрөнгө чинээтэй том хүн. Би сайн таньдаг, сайн ах дүүс. Гэхдээ бидний хооронд хэзээ ч тийм зүйл болж байгаагүй. Аргаа бараад ах руугаа залгаж “Та чинь элдэв бусын зүйл яриад явдаг юм биш биз” гэж асуулаа. Мэдээж тийм зүйл болоогүй, юм чинь “Ахын дүү юу яриад байна” гэнэ. Надад ичгэвтэр байсан ч манай гэрт болсон бүхий л процессыг ярьж өгсөн. Даанч ичмээр. “Ах нь тэр хадмууд дээр чинь очиж хэлэх үү” гэж байна. Би боль гэж хэлсэн. Учир нь тийм гоё хүн яагаад ийм муухай яриа, хов живэнд хутгалдаж очиж тайлбар хийх хэрэгтэй гэж.
Ингээд л хадмуудаасаа би хол байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, энэ сэдвээр үргэжлэх доромжлолыг нь тэвчиж амьдарч байна. “Чи миний хүүгээс салбал чамд дахиад сайн хадам заяахгүй л гэнэ. Бид нар шиг сайн хадам олдохгүй л гэнэ” чухам юу гэх гээд байгааг нь ч би сайн ойлгоогүй ээ. Заримдаа миний охин ч гэж байх шиг, одоо. Би тэрнээс хойш бүтэн жил очоогүй. Яагаад ирэхгүй байна гэж хүүгээсээ асуудаг л юм шиг байна лээ. Надад очих хүсэл алга.
Гэтэл манай нөхөр намайг өөр хүнтэй болчихоод хадмууд дээрээ очихгүй байна гэж хардаад байх шиг байна. Уг нь өглөө ажилдаа цуг гараад орой цуг ирдэг. Хааяа найз нөхөдтэйгөө суух уух үед хэдэн цаг байсан ч өөрөө очиж авдаг. Амьдрал минь тэр хүний алган дээр тавьсан юм шиг ил байхад яах гэж хардаад хүн зовоогоод байгаа юм бэ. Нөхөр маань ажил хийдэг ч гэсэн манайх гэдэг айл миний цалин мөнгөөр л өдий зэрэгтэй явж байгаа. Ямар байранд бид 2 орж одоо ямар зэрэгт хүрснийг хадмууд харсан. Намайг яаж хөдөлмөрлөж, үхэн хатан зүтгэдгийг мэднэ. Хүүгийнхээ хэдэн төгрөгийн цалин авдагийг ч мэднэ. Тэглээ гээд би нөхрөө чамайг тэжээж байна гээд ч юм уу, би олж байна гэж хэлж үзээгүй. Сэтгэл амгалан хажууд минь байж байвал боллоо гэдэг.
Уг нь бид 2 л хоорондоо ойлголцож сайн сайхан амьдарч байвал хэн юу гэж хэлсэн ч яадаг юм гэж боддог байлаа. Гэтэл амьдрал дээр тийм биш юм байна. Хадам аав хүүгийнхээ унтах хэвтэхийг заах, хадам ээж намайг юу хийхийг зааж, харж байх юм гэнэ. Бас надаар гэрээ цэвэрлүүлж аягаа угаалгаж, зээ нарынхаа хоолыг хийлгэх, ер нь зарцлах юм байх. Үгүй бол хүүгээ салгаж авна гэнэ. Мэдэхгүй ээ, бантан зутан шиг учир нь олдохгүй юм ярьцгааж намайг зовоож байна. Би цаашид хадмуудын энэ доромжлолыг тэвчиж, үргэлжилсэн хардлагыг нь тэвчээд л суух уу?
Заримдаа салаад тусдаа амьдармаар санагдавч 2 жаахан үрээ бодоод тэвчээд байна. Миний тэвчээрийн хязгаар ямар үр дүнд хүрэх бол. Үнэндээ залуу сайхан насаа ийм гунигт, гутамшигт байдлаар өнгөрүүлж байгаадаа харамсаад байна. Ялангуяа ийм хадмуудыг би хадмууд байлгахаасаа үнэхээр дургүй хүрч байна. Амьдралын төлөө зүтгэж бүхнийг болгож бүтээж байгааг харсаар байж яаж ингэж хэлж доромжилж чадаж байна аа. Намайг ингэж зовоох нь тэдэнд ямар хэрэгтэй юм бол? Би салах уу, тэвчих үү, туслаач?
20 Comments
hamad eej aaw chin gertee uidaad hervvl hiih hvn haigaal tanaid irj baihgvi yu.
hogshin hvmvvsiin nasiig n bodood hudlaa ch hamaagvi joohon hereldej ogool yawuulchij baihgvi yu doo
ene erhesgerelteh gej yamar nohor baidgiig face-ees haij neg vzii baiz. Ug n hvn aalz awga egch May naiz ohin en tereel hamgaalah sanaatai bag omsdiishd. tanias dvv mortloo bas tiim yumaa medeed baigaamaa.
Eroosoo 3-n l zam baina.
neg bol tewchilgvi salah
neg bol neleen tewchij baigaad salah.
neg bol eroosoo tewchseer baigaad nas barah
chi ooroo neg goe akhtai yum bishuu no toi l khuukhen bnadaa
Tegeed 1 jil ochoogui, tednii tsaraig haraagui yum bol yaj chamaig zovoogood baigaag sain oilgosongui. Ter jiliin umnuh yavdaliig odoo martaad ter chigeeree l ochihgui l bai l daa. Enend chini yur uurlaad baih zuil alga
Бидний жаргалтай амьдралыг гайтай хадам эгч бас л хутган үймүүлж гаүилсан цай шиг болгосон. Гол нь манай нөхөр ийм үед намайг хамгаалж , өмгөөлж ойлгохгүй байгаа нь хамгийн дургүй хүрмээр. Үүнээс ч болсон юм уу би сүүлийн үед нөхөртөө алив бүхнээ итгэж ярихаас дургүй хүрдэг, хаашид энэ намайг хамгаалахгүй, ойлгохгүй тэр гайтай эгчийгээ өмөөрч үхэх шахдаг юм чинь гэсэн бодлоор ханддаг боллоо. Би нөхрөөсөө өөрийн эрхгүй зай барьдаг, өөрийн бодолтой, нэг тиймэрхүү .. хуурамч .. хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн үүднээс амьдрах ёстой гэсэн бодлоор дүр үзүүлж амьдарч байна даа. Айл гэрийн жаргалыг унтрааж байдаг тэнэг хадам эгч нэртэй авгай нар ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ . Үр хүүхэд нь гэрлэх насан дээрээ сайн бэр олдохгүй, зовоогоосой , хатуу харгис бэрийн гарт тарчилж үхээсэй
Bi ch aztai saixan xadmuudtai xun dee … xumuusiin amidral xaraad baixnee jonxuu shig l uym bas bdiin bna lee … 2 xuuxed xarax xicheel surguulid ugux xun baixgui xetsuudeed baixaar ni exneree 2 jiliin chuluu avaad gertee 2 xuud anxaaral taviulj baigaa getel suuliin ued xol baigaa ch gesen manai eej ax duu naraas yagaad gertee baigaa ni ene ter gesen uxaanii uym exner ruu yarixgaad l sejuur garaad ugnii uu sev medregdeed l baisan bi duugui sinsoogui xun tsarailj neleen yavsan tegj baigaad neg udur eej ruu utasdaad ta sons bi tanid xairtai gexdee minii amidral minii exner xuuxed ta nart ogt xamaa baixgui naad xumuustei ch xel demii shuu ene minii asuudal geed l utsaa taslaad sar zalgaxaar ni avaxgui tag bolson … tuunees xoish exnertei mini yariad l ix saixan zantai xumuus baigaa gesen kkk er xun l buruu ch zuv ch shiidemgii shiidver gargaj ger bulee xamgaalax estoi shuu dee iluu dutuu xov yarij sonsson bolgonoo lavlaj gonshignoj yavdag er xun ger bulee xamgaalj chadaxgui ee gej bodoj xamgaalaltiin tsaiziig er xun bosgoj chadval busad xumuus yaj ch chadaxgui ee tanai xun chamd xairtai l gexdee yaj xairlaj yaj xamgaalaxaa l medexgui baix shig kkk chi uuniig l oilguul … Anx exner avsanii daraa 1 jil bolood manai tom garsan baixad manai xadam aav eej neg uym xelsiin tegenguut ni bi xelsen minii xamgiin unetei xumuus tanai oxin minii xuu xoyor busad iluu dutuu uym nadad xereggui shuu er xunii xuvid bi tanid xelj bna eejid xeleerei gesen manai xadmuud ix uxaalag xumuus uchraas ter ugen deer ix analiz xiisen uym shig bna lee bidnii amidrald ogt oroltsdoggui uym … amjilt busgui mini nuxriinxuu sudsiig zuv olj bari unexeer xairtai uym bol er xun shig xamgaalj sur gej xel kkk
Namaig turuhud hadmiihaas neg ch hun emneleg deer ireegui. Huuhed maani joohon emchilgeetei geed turuhud 3 honoj bhad shuu. hadam ahiin avgai l neg utasdsan. tegtel daraa jil ni ohin ni tursun chini nadad gaihuulaad bgaa yumuu haashaa yum bugd ochson geed l yarilaa. manaid irj, hool hiigeeteh egch deeree ochihod yadgiin ene ter bolj bi ochloo. turuhuus garahad ni ochij geriig ni tseverle geheer ni durgui hureed ajiltai ch bsan bolohoor ochoogui. odoo teriig bainga yarinaa
Manai nohor bid 2 uug n saikhan evtei nairtai amidarch bailaa. Namaig torood udaagui bhad hadam eej manaid anh udaa irj namaig 7 honog asrah bolvoo. Teed nohriig bhguid nadad ingej hellee. Odoo chi naad huuhdee nadaa ogvol og, tom bolohooro eejiige taniad hetsuu bdag gej helev bi ih gaihlaa, huuhdee ogoh bsan ch torood sar ch boloogui huuhdiig hohnoos n gargaj yu gej ogohov dee,ingej heldeg n huuhdiig chini avahgui shu gej helj bga sanaa yum bolu gej bodood bi duugai l baila. 2 dahi odor n hadam eej tsaigaa oochlongoo nadruu muuhai harj chi er n yaasan mayagtai huuhenb, hun torj l bdag yuun mayagtain gev. Bi ih hundreltei torson, bas buten 6 sar hevtej baij huuhdee toruulsen, tegeed hun hajuugaas harahad medeej ih zoviurtai duu shuugui baisan baij boloh ch dongoj torood biye mash sul hetsuu bhad tiim ug heleheer n ta namaig zagnah gej irsen bol gertee hari bi tantai baimaargui ba geed teselgui helchihsen chini boon uur utsaar bolj yavsan, yavahaasa omno boon hachini hachin yun yarisoon,manai nohor odoo hurtel eejiinhee buruug oilgodoggui ternees bolj ger buliin amidral tam bolson do. Ooroo huuhdee hairladggui hun huuhdiinhee amidraliig ch hairladggui zovhon ooriigoo l boddog,mash archaagui amia bodson hadmuud bas baidgiin ba le.
нөхөрт чинь их буруу байна. аав ээж, авгайгаа хооронд нь аятайхан байлгачиж чадахгүй. нөхөр чинь аав ээждээ тэр ахын чинь тухай ярьсан, харин чамд яриагүй гэж худлаа хэлж байгаа юм шиг санагдлаа
Аав ээж нь ирж хашгирч орилж, над руу дайрнаас хойш бүтэн жил гаруй очоогүй юм. Одоо цаашид ч очихгүй. Нөхрөө муу хэлж, чамлаж явсан удаа байхгүй ээ. Хэн нэгэнд муулж ярьсан ч юм байхгүй. Тэгж яръя ч гэсэн бодол ч байдаггүй. Муу ч сайн ч миний нөхөр, хоёр хүүхдийн минь эцэг. Энд бичсэн хэсэг бол манайд ирж доромжилсон хэсэг нь. Энэ явдал болохоос өмнө би очдог байсан. Хагас бүтэн сайн болгоноор. Тэгэхэд л амнаас нь олигтой үг унадаггүй байсан. Энэ бүхнийг нь би томруулдаг шилээр харахын оронд мартахыг хичээдэг байлаа. Цаг хугацаа элээчих байх гэж бодсоор нэлээд хугацааг өнгөрүүлсэн юм шүү. Миний энэ амьдрал, сонголтыг хэн нэгэн хийж өгөөгүй, би өөрөө л хийсэн учраас хэн нэгэнд бурууг тохож, бусдад гомдоллохыг хүсээгүй. Тиймээс дуугүй л явдаг байлаа. Гэвч даварсаар даварсаар дагвын орон дээр гэдэг шиг гэрт минь ирж доромжилсонд үнэхээр дургүй хүрсэн. Тэгээд л тэднийд очихоо больчихсон юм аа. Тэвчээрийн хувьд би 4-5 жил элдэв хов жив ярихыг нь тэвчсэн. Хатуужилтай ч байсан. Сүүлийн 2 жил үнэхээр хүнд байлаа. Тэвчээр үнэхээр суларч байна аа. Яахаа мэдэхгүй байдалд орж толгой эргэж байна. Тэгээд л та нараасаа тусламж хүссэн нь энэ. Үнэт сайхан зөвлөгөөгөө өгч буйд баярлалаа. Найз хүүхнүүд бий. Гэхдээ би 1 л найздаа энэ бүхнийг ярьсан. Намайг 1 сар ч юм уу, 2 сар холдоод үз гэж зөвлөсөн.
Сайн байна уу. Миний дүү. Ер нь танай нөхөр чамайг хамгаалж чаддаггүй юм байна. Сайн хамгаалж чадвал ийт асуудал гардаггүй юм байна лээ. Хамгаалж чадахгүй болохоор салалтаар дуусдаг. Миний дүү бид яахав. Хүүхдүүд хэцүү байдаг юм аа. Чиний энэ амьдралаар би амьдарч байгаад салсан . Салаад 18 жил болж байна Хүүхдүүд томорсон сургууль соёлоо төгсөөд биеэ дааж эхэлж байна даа. Хүүхдүүд бардам байхаа болиод их зовлон ойлгодог болдог юм аа. Наад хадмууд чинь засрахгүй. Хадам чинь хүүхдээ гэрлүүлэхдээ шувуу үүрээ засаад явдаг гэдгийг ойлгодоггүй хардаад байдаг юм байна лээ. Би бууж өгөөд салсан. Харин энэ чиний л амьдрал учраас болохоос болохгүйг нь хүртэл тэмцэж хамгаалаарай. Энэ бас их хэцүү дарамт байдаг юм. Нийгэм бас бидний амьдралд нөлөөлнө. хадам мэт аахар шаахар асуудал хүний өмьдралд тохиолддог юм байна лээ. Их тэвчээр эмэгтэй хүнээс шаарддаг юмаа. Дүүдээ амжилт. Сайн тэвчээрэйв
Uu busgui min bitgii tevch !
Neg udur huuhduudee baihguig
taaruulj baigaad uduud ehleheer n
tsochij aital n galzuurchih uilj oril
evdej bariad dotoroo baigaagaa
delbeleed garga.
Teneg humuusd uhaan zarah hereggui
ue bas baidag yum .
Tegeed emnelegt hevteed yumuu suvilald yvaad
uuriiguu taivshiruul
Huuhduud chin tom bol nuulgui
yrij ug .
Tegeed nuhurtuu hangallttai gej heleed
heseg duugaa huraagaad uzvel.
Chi gemgui bol uuriiguu avarch uurtuu
hairtai bai !
Gem hiisen baisan ch
hadam bol amidrald oroltsoh ystoi
yum bas bish shuu dee .
Nuhur chin uneheer eldev yum yriad
uur nuur end tend gargaad baidag
yum bolov uu ?
Bi bas ih hetsuu hadamtai hun
neg udur uilj baigaad untsan
Getel shunu har darj zuudeleed orilj
uilaad serj chaddagguiee
tegeel shuluudaad nuhurtuu bugdiig n heleed
yahaa uuruu shiid geed duugaa huraasan.
Nuhur maani uhaantai sain hun
iim baidald oruulsand uuchilaarai geed
nadad yu ch heluulehgui bolgoson .
Setgeliin daramttai amidrah chin l huniig
amidaar n uhuuldeg yum shuudee.
amjilt husie buh yum chin saihan boloh boltugai.
yamar aimar ilt deerelhj berdee tiim yum yaridg bnaa untj hewtsn j iim asuudlg nohor n yarih heregtein bishvv arai dendv ichmeer ulsuud yumaa eej aaw n tm yum jn nohor jn j gsn johon sonin hvn bhaa yagad ehneree oilgh uhaan bdgvin bloo bi estoi tanai nohrg yamr hvn gdg.g oilgsngvi ygaad tewchh estoi gj hadmuuddaa uurlaj helhgvi yu bi ta nart deerelhvvldg hvn bish bitgii amidrald min opolts hvvgee salgad awaad yawaldaa tgd gj helku yu arai l dawarjj.ta arai l tewcheed dawruulsn bn taniig eleg barij bnshde estoi tgd hardaad bwl salaad twn amidrssn n der shd eej aaw n az jargalgv boluul hvvhded eleg bvten bgd yahawde
Uul n tusdaa l bdyn bn ochq medq taniq hun shig bhd yaj zovoogood bgan medegdeed bgn joohon logicguin bnaa. Urid n bantan zutan zuurdag bh uyeiin daramt stressneesee salahgui yavaad bgamuda? Oortoo joohon hugatsaa ug jil shahuu uulzaagyi humuus hediid n amidrald orolcoj zovoogood bgn odoo damjij irsen jijig hoviig tomruuldag shileer harahaa boliod uur sataarah yum ol. Dotroo nuhruu goldog chamladagiig chini ted medsen l bn medertsen l bn bas chi nuhruu muulj gaduur hov hoocolddog bsnaaraa aldaa hiijee ted ch bas horhoi biyed n hurehed atirdag shig ner nuuree hamgaalah hemjeend gej uursdiiguu tooj bn buur mya gdgteigee evlertsen yadargaatai irj hevteed bdg ulsuudiig bodvol dajgui tusdaa bdg ah duu nariig n tanaid blgah geed baidgui dajgui l hadmuud sanagdlaa. Hadmuudiig chini niilj muulalcaad stress tailaltand chini tuslaasai l gsn dotnii hungui meshoktoi orilj hashgirdag uruugui het uuriiguu hatuujuulcan erhelj hairluulj uzeegui l hunii zan bhda. Changa bai hatuu bai. Chi negent enhrii emzeg bh songoltoo hiigeeguigees caash haaya niilj nuhruudee muulj bh naiz huuhnuudteil bolq yu doo
Manai hadam aav manaid bdg. Horhoid gemgvi, herzegnvvr uvgun bdgiin. Vnen laitai yoooooy. Nuhruu bodood l chimeegvi bh ym daa. Nuhur nag vnsehed dandaa ird irtsen zogsoj bdg. Minii hajuugaar unguruhduu huh rvv ungulzuud ch bgaam shig haragddag. zailaasai l gj boddiisht. Ym yarihaar ni uur hvreed bdgiin. Duugai bgd uguuch gj orilmoor sanagddag. Bi anhandaa tursun etseg shigee l handdag bsn. Odoo bol hoid eh shig handdag bolson doo. Hosuud er ni hosooroo l bsn ni deer shde. Gadnii ilvv dutuu ymnuud hereggvi ym bilee . Chamd gj zuvluhud , hadam eejiinhee yariag huraaj avaad nuhurtuu sonsogo. Tgd l bvh ym shiidegdene.
hi yg manai hadam eej eev shig hvmvvs bn da hadamaas gadna bvvr hadam eejiin 2 egch ni hvrtel manai amidrald oroltsono deerees ni manai nuhur 2 hvvhdee bas namaig umurhvi tsug niileed l heden talaas mini hemlej ugnu do gj tgd bi gdghvn neg l udur teshee bgd 2 hvvhdee avaad av ejiindee ochson odoo inged bhod yaj uuriiguu tesej bsn yum bloo gj gaihdag shvv kkkk……… 2 hvvhed mni ch ovoo blj bi ch gdg hvn ajildaa orood hvnd hor shar bdgdaa uuruu bvgdiig shineer ehlene gj bdd l ehleed mashin linzengdeed mashin avlaa jhn sportoor hicheelj bie haa mini ch goe blloo tgd linzengee duugaad bairluu zvtgesendee odoo bair ni lizengtei ajilaa hiigeed l 2 hvvhdteigee sn l amidrach bna kkkkkk ter muuhai ailaas yvsandaa odoo hezee ch haramsdaggvi ee ……. hvnd teseh hemjee hyzgaar gj bdg yum bn lee ta ter hvrtlee l tes tgd ayndaa ingej tesej chdhgvi geed l neg udur setgel shuluuddag yum bn lee za tgdeed tanid amjilt hvsie……..
Ali boloh hadmuudaasaa hol bai bas duugui noomoi baij bolohgui shu ted nar chini duugui noomoi bgaad bval yaj ch bolno gej boddog yum. Huu ni ehneree denduu ih hairlaad bhaar nj teneg chavgants harmalj bhgui yu. Bur bolohgui bol huugees ni salj chadna gedgee haruulah heregtei
яаж ч бодсон тусдаа амьдрах нь л зөв тэгэхгүй бол аав ээжүүд аль альнийх нь бидний амьдралд оролцоод их төвөгтэй тэрнээс болж их л манайх танайх гэсэн хэрүүл гардым байна лээ
уул усны ойр нь дээр,ураг төрлийн xол нь дээрээ гэж.
өөрөө л шийдэх асуудал гэвч сайн хадамтай байх сайн нөхөртэй байхаас дээр гэдэг үг байдаг даа. Эхнэрээ хамгаалж чадахгүй ээж аавынхаа төлөө байдаг бол хэзээ ч хүний л хүн үг шүү дээ.