ДОХ халдаасан нууц амрагаа хөнөөжээ

ОХУ-ын Уфад өс хонзонгийн улмаас нууц амрагаа хөнөөсөн залууг шүүх ажиллагаа эхэлжээ. Виталий өөртөө болон жирэмсэн эхнэртээ ДОХ-ын нян хялдаасан бүсгүйг хөнөөжээ. Нууц амрагуудын харьцаа 2007 онд тогтож хоёр cap гаруй үргэлжилжээ. Харин бүсгүй өвчний нян тээснээ мэддэг бөгөөд эмнэлгийн хяналтад байсан аж. Залуу өвчнийхөө талаар өнгөрсөн хоёрдугаар сард эхнэр нь жирэмсэн эхчүүдийн үзлэгээр орж шинжилгээ өгөхөд л мэджээ. Энэ нь тэдний гэр бүлийн хувьд томоохон цохилт болж эхнэр нь бөөн дуулиан үүсгэж үнэнээ хэлэхийг шаардсан байна. Ингээд залуу шинжилгээ өгөхөд ДОХ туссан нь тодорхой болж, эхнэр нь үр хөндүүлжээ. Үүний дараа Виталий өөрийн нууц амраг Еленаг хороохоор шийдэж түүнийг хөнөөжээ. Прокурорын газрынхны үзэж буйгаар аллагын сэдэл нь ялыг зөөлрүүлэх байх гэж үзэж байна. Түүнд 6-10 жилийн ял өгөх бололтой. Хэрэв залуу өвчин халдаасан тухай цагдаад мэдэгдсэн бол Еленаг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлээр яллах байлаа.

5 Comments

  1. Xongorzul says:

    Гондом хэрэглэцгээ хуухдууд!

  2. er hun says:

    unendee jiremsen hunii uragt DOH haldvarlah magadlal 10% bgaa shd. zugeer l huuhdee turuulchihgui de. tegeed nu a-gaa shuuhed ogool boloo shd yavaandaa uheh ni oilogmjtoi yum chini. er ni hun uhlees aih hereggui shd tertei tergui uhne hench uhlees nuugdaj chadku

  3. ade says:

    alsan aluulsan ali ali n hohi n dee. Burhnii gesgeel.

  4. girl says:

    yaag unen humuusee unench baitsgaaya

  5. baby0620 says:

    UNENCH BAITSGAAY

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.