Манайхан “Галзуу хулгана”, Оросууд “Америк гулгуур”, америкчууд “Орос гулгуур” гэж нэрлэдэг энэ зугааг кино, зурагтээр бүгд харж байсан. Сүүлийн нэг жил УБ-т бүгд бодитоор харж, сууж зугаацах боломжтой болсон. Энэ нэг талаас сайн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Харин нөгөө талаас эрсдэл ихтэй энэ зугааг зохион байгуулж байгаа хүмүүс асар их хариуцлага хүлээж байгаа гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Үгүй бол энэ мэт таагүй явдал гарахгүй үгүйсгэх аргагүй. /түй түй. мод тогшив/ Екатеринбург буюу манай ганзагчдын хэлж сурсанчлан Свердловск хотын галзуу хулгана үзүүлэн дээр осол гарчээ.
Асар хурдтай явж байсан “галзуу хулгана” явуут дундаа замаас гарч таван метрийн өндрөөс унасан байна. Үүнээс болж гурван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.
Оросын цагдаа нар энэ хэрэгт эрүү үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд зохион байгуулагч нь аюулгүй байдлын шаардлагыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй нь тогтоогдвол зургаан жил шоронд суух ял авна.
Манай хэд ер нь юмаа шалгадаг юм уу даа бүү мэд. Аягүйтвэл осол гарсны дараа л бөөн дуулиан болж хоёр долоо хоноод ахиад л мартах байх даа.
3 Comments
Ene chin neeree salaad unaj medeheer togloom baina lee shuu: Neg egzeg ni taarval unachih geed baigaa yum shig sanagdsan shuu:
er ni parkiin iim togloomnuud yostoi ayultai, hagas galzuu eswel aminaasaa uidsan yumshig yamar mangar humuus ni iim togloom deer suuj zurheldeg bnaaa. yostoi l GALZUU
Oo yavuuliin ride uud deer tohioldoj l bdyn ble