Тэр чигт нь явуулах байсан юм болов уу? /2/

Тэр чигт нь явуулах байсан юм болов уу? /1/

Энэ сайтынхан болон энэ сайтыг үздэг бүх хүмүүст баярлалаа. Хүний гуниг ганцаардлыг хуваалцаж байгаад тань, харамгүй зөвлөгөө өгсөнд тань  та бүхэндээ баярлалаа. Юуны өмнө би өмнө нь зарим нэг зүйлийг орхигдуулсан байснаа чухам ямар шийдэлд хүрснээ та бүхэндээ дуулгамаар санагдаад  бичмээр байна л даа.

Манай хүүхдүүд харьцангуй том болсон хүүхдүүд л дээ. Том дээд сургууль төгсчихсөн. Бага нь одоо 3 курс. Бид 3-н хувьд тэр хүн байсан байгаагүй амьдрал болоод л байна. Миний нөхрөө явуулахгүй байсан шалтгаан хожим нь үр хүүхдэдээ хайрлуулах эрхгүй насны эцэст өөрийгөө буруутгаж шаналж зовох вий гэсэндээ л  бас хоёр хүүхдээ хүнтэй суухад нь эцэг эх нь салчихсийм гэсэн асуудалгүй байгаасай гэж…

Тэгээд бодоод байтал бидний хооронд ийм их зүйл болж өнгөрсний дараа эргээд тайван байдал, итгэл байхгүй зүгээр л нэг бэлгэдлийн гэр бүл байх юм шиг санагдаад сайтад хандсан юмаа. Энэ сайтад хандсан хүмүүсийг сэтгэгдлийг ч өөрт нь хэлж уншуулсан. Дараа нь бид  ярилцаад хамтын амьдралдаа цэг тавихаар боллоо.

24 жилийн минь амьдрал хоол хийж өгөөд  “САЙН ЯВААРАЙ. ЯАЖ Ч БАЙСАН САЙХАН АМЬДРААРАЙ. ЧАМАЙГ САЙН ЯВАХ ЮМ БОЛ БИДНИЙ САЛАЛТ ЗӨВ БАЙСНЫГ ОЙЛГОНО” гээд л  гаргаж өгснөөр  дуусаж байх шив дээ.

Сэтгэл гунигтай санагдаж байсан ч  хол  явж  байгаа хүнийг нулимсаараа үдээд яах вэ гээд тэвчээд л өнгөрлөө. Өөрийгөө тайвруулахын тулд ном уншиж байна даа. Гэрээсээ эргэж ирэхгүйгээр гараад явахад тэр хүнд юу боддогдож байгаа бол…

Амьдрал үнэхээр баялаг ч айл болгон тогоо тогооныхоо хэрээр зовлонтой гэж…

6 Comments

  1. эмэгтэйчүүд минь агуу шүү says:

     Чамд ирээдүйн амьдралд чинь амжилт хүсье. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг ш дээ.наад новш чинь  хэзээ ч сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд  эрүүл явж чадахгүй ээ.өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж хэзээ нэгэн цагт үйл лайгаа эдлэх нь ойлгомжтой шүү дээ.цаад явалдаад байгаа янхан нь ч жаргана гэж бодож байгаа байх хараг л дээ. чамаас явсан юм чинь тэр янхантай ч удахгүй тэр үед л хамраараа газар хатгана.

  2. hi says:

    ooriigoo ali boloh zawgvi bailga udahgvi martana daa gaduur gar erh choloo freedom mandtugai

  3. Дордохын 7 says:

    “сдакыг” явуулсан нь дээр. Та ухаалаг эмэгтэй юм. Тэр баагий тун удахгуй усээ зулгаах биз. Том болсон хуухдууд, тогтсон сайхан амьдралаа урж, шинэ амьдрал нялх хуухдийн чарлаанд нас & шvд нь таарахгуй гое гое ккккк. 
    Буруу юм хийснээ удахгуй ухаарна цаадах чинь. 

  4. GegeenCom says:

    24 jil kk my 16 jil ch bur yu ch bish yum bn l da. Ahiad arvaad jil az jargaltaigaar unguruuh bolomj

  5. fyvyvu says:

    Zugeerdee setgel sanaagaar bitgii unaarai. Chi harin ch saihan emegtei bna negent setgel sanaa nj oor gazart bgaa huniig sain saihan yum bodoj yavuulj bgaad chini baharhmaar bna. Nuhurgui bba gedeg bas tiim ch muu bish shu dee sain talaas nj bodohod uurtuu zav gargaj tsagiig zugaatai unguruulj bolno geed uurtuu araj iluu anhaaral tavij uudrug bgaarai busgui mini. 

  6. dfasd says:

    bayar xurgii ta bol mundag emegtei bna l gedeg biluu. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.