Өдөр болгон ууж байгаад үхнэ гэх юм

bigstock_Beautiful_Woman_Drinking_From__35769

Бүгдэд нь энэ өдрийн мэнд.  Би одоо 38 хүрч байна. 23 настайдаа эхнэртэйгээ танилцаж нээх удалгүй нэг гэрт орсондоо. Тэр үед эхнэр маань 4 настай хүүтэй байсан. Би их сургуулиа дөнгөж төгсөж байлаа. Хөдөөнөс өвөөгийнхөө гэрийг авчирч айлын хашаанд барин амьдрал эхэлж байлаа. Өвөө эмээгийн хүүхэд байсан болохоор голомт сахих үүрэгтэй хүн л дээ би. Эхнэр маань тогтсон мэргэжилгүй болохоор худалдагч тогооч гээд л ойр зуур ажил хийнэ. Эхэндээ амьрал сайхан байлаа. Би ч их хэчээсний хүчинд одоо орох орон унах унаатай хүүхдүүд маань /дахин охин, хүүтэй болсон/ эрүүл саруул өвчин зовлонгүй сайхан байна.

Гэвч асуудал байна. Сүүлийн 4, 5 жилээс л эхэлсэн дээ. Миний ажил сайн байгаа болохоор өөрсдийн гэсэн мөнгөтэй болж эхнэр маань өөрийн  дэлгүүр ажиллуулах болсон. Би хөдөө гадаа их явна жилийн бараг 3/4-т 4, 5 сар л  гэртэй байна. Том хүүд үг хэлүүлэхгүй. Найз нөхөд ихтэй болж наргиж цэнгэх нь олширсон. Уухаараа аймар агсан манай хадам тийм л дээ удам дамждаг юм байлгүй. За энэ Монгол хэлийн урын санд ийм муухай үг байдаг юмуу гэлтэй хэлнэ. Элдэв муу муухайгаар хэлээд яв зайл, чамаас илүү хайрлах хүн байгаа, энэ 2 бага хүүхэд чинь хүртэл чиний хүүхэд биш гээд л.

Тэгээд маргааш нь болохоор үгүй ханиа согтуудаа л солиорч байгаа юм гээд л. Эхэндээ ч уучлаарай гэдэг байсан одоо ч больсон доо. Гэхдээ ийм асуудал 1 биш л дээ олон удаа тэгж хэлүүлж гэрээсээ хөөгдөж хэд хэдэн удаа гадуур хонож байлаа. Ноднин цагаан сарын өмнө муудалцаад би охиноо аваад гарлаа. Шинийн 1-д эвлэрсэндээ. Уг нь энэ гэр өвөөгийн гал голомт би явах ёсгүй л дээ. Гэхдээ хэдэн жил ханилсан яаж гудманд аргах вэ дээ би. Би өөрөө бол аргалаад болно. Би охиноо аваад салахаар бараг шийдсэн байлаа. Охин 5-р анги бага хүү маань 3 настай. Болдог бол 2 багыгаа авмаар л байна. Том хүү яахвээ одоо 18-тай  сайн хүмүүжилтэй өссөн болохоороо 10 жилийн ангийн охиноо хүүхэдтэй болгоод одоо манайд хамт амьдарч байна даа.

За энэ ч яахав. Одоо би хөдөө ажиллаж байна. Очоод бурхан тахилаа, охиноо аваад явна гэж шийдсэн байтал эхнэр маань саяхан эмнэлэг үзүүлсэн чинь элэгний хавдартай гэсэн гэнээ. Гэхдээ хоргүй л гэж байна лээ. Ийм мэдээ сонссон хүн яаж орхиод явахав дээ. Өөрөө хавдартайгаа мэдсээр байж архи уугаад байх юм. Хэлэхээр яадгийн өдөр болгон ууж байгаад үхнэ гэх юм. Сэтгэл санаа тиймэрхүү яг яахаа мэдэхгүй л явж байна даа. Ухаарал урам хайрлаарай хүмүүсээ…

15 Comments

  1. novsh kkk says:

    Yooy arhichin avgai. yostoi aimar. hudala helne agsan tavina hulgai hiine hvvhdeere hulgai hiilgene. bi uudag bsan ovoo ch uudag bla ghdee ene bvh avirii n gaihdag jigshdeg bvda. ert salsan l da.hvvhdiinha ehiin tuhai l…  Bas l habdartai gj shaaj heseg mungu salgav. 10d jiliin umnu. vhedgvi ee kkk. odoo zailuul hvvhed maani ch vzehgv yari geheer uurlaad l. hichneen ch huntei suuj saldiin hichneen ch zoduuldiin zailuul.  uul n sxan hvvhen. terend n humuus hulhiduulad l kkk. bi amarhan salsan. showchid n uruu tatad l nadas zugtaad l bi hvvhde avch vldee. 10n jliin dara irhed n haalga maani tas haalttai.  chi salsan n deerdo. zorig gargada. yadaj huuhde bodood. margaashiin tuluu zolih yum amidrald bdiim shu. chi hojimiin udur haramsahgui. harin ah duu n jaahan haraah l bh sal sal.

  2. Any says:

    Arhinaac garax neg ni bol gardag l yum bn le. Manai emegtei dvv bvr naigui l arxichin bcan odoo amcahgui 5 jil boloj bn. Odoo ch bvr arhinaac yamar ch hamaaralgui bolchihcon garah xvmvvc ni gardag l yum bn le. Ehnertee cana tawiad emnelegt vzvvleed cetgel cydlaach emch nart vzvvleed cetgel zvin emchilgee hiilgeed spiral tawiylaad gargaarai. Tugc cyn geed emneleg bga ter ux cain yum bn le. 

  3. zochin says:

    монголчууд ингээд алдсан нэгийгээ улам цааш нь түлхээд бүр дордуулдаг шдэ. та эхнэрээ нэг хэсэг бүр юу ч хэлэхгүйгээр миний ханиа хүүхдүүдээ бодоод битгий уу л даа нтр гээд хайрлаад архи, болж бүтэхгүй найз нөхдөөс нь салгах гээд үзээч. тэгээд тэгээд нэмэргүй бол ч хэцүүджээ л үг байхдаа.

  4. hi says:

    Zaluu mini Chi chini er hvn biz dee.Ingej doromjluulna gej yu baih ve.Vneheer havdartai esehii ni tsug yavaad shalga.Vnen baival vhtel ni tsug baihaas argagvi bolj dee .Herev horgvi havdar bol salaa.Chi alzahgvi.Ehner chini obchnooroo tvrii barih gej bn.Chinii araar tavij baigaa gedegt bi 10000 hubi itgeltei baina.Gal golomtoo buzartuulj duuslaa. ODOOL ZORIGTOI ALHAM HIIHGVI BOL DENDVV OROITLOO . hortoi bol ugaasaa udaan naslahgvi.yag battai med ternii ni

  5. GegeenCom says:

    Arhinaas amidralaa door tavigsad uuhaasaa umnu uhaaraasai
    Uuriiguul boddoo ah mini uur humuusiin tuluu urj barj yavah sxn nas chini horogdsoor l

  6. mila says:

    Bi bas uuriin chin ueiin hun bnaa. Manai eej 25 jil uuj bna, bi bur 12hon nasnaasaa l sogtuu eejtei baisan, hezee ch gardaggui yum bna lee. Aav mini yaj tesch amidardag baisan yum boloo? gej bodohoor aaviigaa hairlaad uildag. Aav mini buh nasaaraa eejtei zuuraldaad etsest ni eejees turuuleed nas barsan daa. Bid yavaagui emneleg, arhinii emchilgee baihgui, emegtei hun arhinaas barag gardaggui gej buh emch nar helj bsan. 80 huvi ni ergeed ordog gej baisan ter l unen baih. Bi odoo ch eejiigee oilgodoggui, eruuldee zuv zugeer uuhaaraa shal uur hun boldog. TEgeed neeh saihan amidarsan yum shig suuliin ued aaviig yariad l uilaad bdg bolson. Aaviigaa l erthen salaad, uur huuhentei suugaad amidarsan bol amid ch baih bsan yum biluu gej haramsah setgel turuu baidag bolson. Chi salsan ni deer biz, ger bulee arhinaas door tavisan hund une tsenetei amidral gej baih uu?

  7. 0000 says:

    tanai awgai teneg.emegtei hvn neg dordohooroo aimar yumaa. nuhurtuu agsan tawij vzeh yumsan.daanch arhi uuh yamar sonirholgvi yumdaa.

  8. busgui says:

    nemj helehed sogtuu hulchuu bhdaa 3-han nastai nyalh amitniig aldchval yaana. tegvel tgd l amidiin hagatsal uzne shdee. egchteigee ijileeree huurhun hamtd ni usguurei. 2 huuhdiinhee heniig ni ch eejd ni ugch bolohgui

  9. busgui says:

    zugeer l salsan deer bhaa gej bodoj bna. gehdee sallaa gej bodohod 2 huuhdee 2-ulang ni avaad salna uu gehees bish ter arhichin uvchtei huuhend 3 nastai huugee uldeej yaasan ch bolohgui shuu. aehner chini arhi uugaad agsan tavihaar chamd hetsuu bdag shig ter nyalh amitand ternees ch iluu hetsuu bh bolno. evii 2 huuhdee l uur deeree avsan ni deer shuu

  10. salaach says:

    zugger l sal.oor yu ch hereggui.salahgui bol hezee ch duusahgui novshiin lalarin amidaral

  11. адил асуудалтай нэгэн says:

    Манай бэр бас л архичин. Эмэгтэй хүн архинд орчихоороо эргэнээ нэг байхгүй би бүр үхээсээ гэж хүртэл боддог. Ахыгаа харахаар үнэхээр өрөвдөх юм даа. ах гэж хүн салж чадахгүй хүүгээ өрөвдөөд гээд зодоод ч нэмэргүй аргадаад ч нэмэргүй. Чи бас азтай юм аа. Хавдартай бол нээх удахгүй цаашлах байлгүй дээ. Наад аз чинь ахад минь тохиолдоосой билээ. Бодохоос ч уур хүрч бна

  12. Дордохын 7 says:

    Хорвоогийн хаанаас нь бонустай, тэнэг, евчтэй, архичин, 9 шид нь бурдсэн ав-гай олоод суучихдаг байна. 
    Наад авгай чинь хаашдаа енгерсен. Архи хавдарыг улам хурдан нэмдэг гэсэн. Гэвч унэн юм уу. Чамайг салах гэхээр чинь худал хэлсэн юм биш биз. 
    Хуухдуудээ л зев хумуус болгож телевшуулдээ. Ээдээ хичээгээрэй эх нь алаг бол унага нь шийр алаг гэгч болов доо!

  13. dbfdh says:

    emegtei hun arhind orohooroo yostoi aimar ordog yum bna lee. manai egch gej neg hun bn arhi bval yu ch hereggui gedeg. Bas l uusaar bgaad uhne gene. Emegtei hun huuduudee haraad zoolorch uhaajij boldoggui yu bh daa. 

  14. baby says:

    Naiz nuhduus ni holduul bur bolohgui bol tur holdood uz ayndaa har tolgoiruu ni orood irne 

  15. Chonongoo says:

    Dampuu yum, ooriigoo horij diilehgui, yu ni buruu yu ni zoviig uhamsarlah tenhelgui , bie ni caanaasaa arhi neheed bdag arhinii buren hamaaraltai bolson OVCHTON shuu. Suuliin yed erhuu ch biluu Ulan-ude ch biluu tiishee yavj taria hiilgeed arhinaas garaad bgaa gej sonsson. Suraglaad uzeerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.