Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдоод байгаа бүхнээ хэн нэгэнд ярихгүй дотроо хадгалаад байх үнэхээр бухимдалтай, өдөр ирэх тусам хэцүү болдог юм байна. Би маш халамжтай сайн найз залуутай. Би ч тэрэнд өөрийгөө хайртай гэж боддог, түүндээ маш итгэлтэй байлаа. Нэг өдөр ажлаа тараад гэртээ иртэл утас дуугардаг юм байна. Танилцъя… гээд л нэг залуу ярьж эхэлсэн дээ.
Эхэндээ би тэр хүнийг нэг их тоогоогүй. Эвтэйхэн өөрөөсөө холдуулчихна л гэж бодсон. Даанч одоог хүртэл тэр надаас холдоогүй л байна.
Би ч эхэндээ зайгаа барьж найз залуутай гэлээ. Гэтэл тэрэнд тийм ч сонин биш бололтой. Дараа нь ирэх дуудлага бүрийг тасалж, утсанд нь ямар ч хариу өгөхгүй нэг хэсэгтээ л байлаа. Бас л залгаад болдоггүй шүү.
Өдөр болгон залгана, мсж бичнэ, өдөр болгон шахуу намайг харах гэж ажил дээр ирнэ. Иймэрхүү байдлаар 3 сар гаран болдог юм байна.
Саяхныг хүртэл би найз залуудаа үргэлж үнэнч байна гэдэгтээ маш их итгэлтэй байдаг байлаа. Тэрнээс өөр хэнийг ч хайрлахгүй гэж бодож байсан. Гэтэл тэр нэг өдрөөс хойш, тэр хүн миний амьдралд орж ирснээс болоод би яахаа мэдэхгүй тэнэг амьтан болчихлоо. Хэзээ ч ийм ичгүүртэй байдалд өөрийгөө орно гэж бодож байсангүй.
Би найз залуудаа биш тэр хүнд сайн болчихсон юм шиг байна. Уулзахыг, харахыг, ярилцахыг маш их хүсдэг. Гэхдээ би өөрийгөө арай ядан хорьж байна. Найз залуутайгаа бараг л хуримаа хийнэ гэж байснаа өөр залуутай учир ургуулаад явж болохгүй л дээ.
Бие холдвол сэтгэл холдоно гэж үнэн юм даа. Ядаж байхад найз залуу бид 2 хоёр өөр газар амьдраад жил орчим болж байна. Сардаа л ганц хоёр уулзана. Заримдаа ийм байдлыг би үзэн ядаж, тэвчишгүй санагддаг. Үүнээс болж нилээд хэдэн удаа бухимдаж муудалцаж байсан. Гэхдээ найз залуу маань их сайн хүн л дээ. Би тэр хүнийг хэзээ ч гомдоохыг, надаас болж шаналахыг нь хүсэхгүй байна. Би өөрөө яах хэрэгтэй, юу хийх ёстойгоо үнэхээр хэлж мэдэхгүй юм даа. Хайртай гээд сэтгэлээ дагах нь зөв үү, эсвэл би өөрийнхөө нэгэнт сонгосон замаар явах хэрэгтэй юу? Та бүхэн өөрсдийн үзэл бодлоо хуваалцвал миний дотор жаахан онгойх байх гэж найдаж байна.
18 Comments
bi emegtei huniig zarimdaa oilgodoggui ym uurtn sain uuriihn tuluu yu ch hiihees butsahgui tiim huneed yawj muu hun ruu yawsan olon emegteichuudiig medne sonsoj bsan uuruu ch hairtai hunee aldaj bsan shiidwer gargahdaa hojim haramsahaargui shiidwer gargaarai naizaa.
chi uuruu shiid naiz zaluu bol chamd dahij oldohgui bhaa chamaig guigaad guihgui baihaa chamd itgedeg bsan ter itgel nuraad unana chi gdg hun ene horvood bhgui met l arilah bolno harin shine zaluug bi medehgvin bi anhnii hairaa engej aldaj baisan mash hairtai bsan harin ter huleegegvi shine zaluu bol huuhemseg l yumshig bna hen heniigee taniad irheer huuchin zaluuchin bodogdoh bh uuruu meddee chinii shiidver halamjtai zaluutaigaa uldsen der bishvv shine zaluu bl ymarch huuhniig araas ni guisaar bgad urihandaa oruulj chadhaar mergejilten yum bshd chamaas uidaad shine shul haigaad yvna bz chi ter ued hairtai durtai ged haralgan nulimsaa zalgij suuh bhdaa huurhii
залуучууддаа хэлэхэд. чи найз бүсгүй, эхнэрээ хайрлаж, халамжлахгүй бол түүнийг чинь хайрлаж халамжлах хэн нэгэн байж л таараа гэдгийг л харуулаад байгаам ш дээ.
Tenegxen baina daa busgui mini minii urxind orj irex l uym bna daa xoxoxo lam oldoxgui bol butsaxdaa naiz zaluugaa zalaarai kkk amjilt
tegej uiggui guij baigaa hun tiim hunii zan chanar bol mash doroi bas archaagui hartai dotor sanaatai hun baidag yum aa naiz zaluutai geed baihad guigeed bgaa bol mash ubaigui zaluu bn chamaig salachihaad daraa ni boon hardalt daguulna yagaad gebel chi naiz zaluutai baij nadtai uulzdag baisan biz dee geed tiim ees odoo bolson deer salahgui bol naoz zaluudaa hel ee
надад бас ийм юм тохиолдож байсан. нэг хэсэгтээ толгой эргээд найз залуугаа тоохгүй шинээр гарж ирсэн залуутай уулзаж нилээн явсан. гэхдээ яаж ч бодсон хэдэн жил үерхсэн найз залуу маань хамаагүй үнэ цэнэтэй байсан. бусад нь бүгд зуурдын дурлал, хэсэг хугацааны дараа сонирхол, догдлол нтр унтардаг
Nz zaluugiin chini yavuulsan gatnuul
Лам багшаас асуууууууу. Дорж нь илуу азтай. Чи Баттай нь суух юм байна. Вахахаха
Юу гэсэн үг вэ. Найз залуу чинь чамаас хол түүнд ч гэсэн хэцүү л байгаа шдээ. Зүгээр нэг залуу араас чинь гүйгээд байна гээд чи тэр залууруу гүйнэ гэдэг. Одоо тэгээд тэр залуугаас чинь өөр залуу бас араас чинь гүйгээд байвал бас тэрэнлүү гүйх үү. Хаха. Найз залуу чинь чамаас хол байгаач гэсэн итгэсээр л байгаа шд. Чи харин наад залуудаа ашиглуулчаад дараа нь найз залуугаасаа уучлалт гуйгаад очихвий дээ. Больж үз. Үнэнч юм бол үнэнч л бай.
nz zaluu chn turshaad bgaan bish biz!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж энэ дээ. Залуу хүү хүрсэн амжилтандаа сэтгэл ханаад дараагийнхаа анд гарчихгүй бол сэтгэлээ дагасан дээр. Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй суусан нь дээр байдаг юм.
Zurhee daga oo
naizaa yawah yostoi ohid yawj l baig.. nzad ni bas tohioldson ter chigt ni yawuul.. Chamd taarahgvigee medeed l, chamd tentsehgvigee medeed l yawj hohi ni. Hesegtee jaahan hetsvv svvldee az jargal irnee ho amjilt.. Sain suraarai!
Lily yostoi zuw helsen yum shig sanagdlaa.. Demii yum bol demii l bdag shdee.. Nz zaluutaigaa verhsen hugatsaagaa bod naad shine zaluugaa bod hen ni ih tanigdsan bh we? 2 tuulai huuj bgaad sain zaluug gomdooj muu zaluud ashigluulaad 1 shuniin hvvhen bolood hotsrowdoo geed hatuu helmeer sanagdaw 😛
Та нар чинь яачихсан юм бэ? Чамайг бүр үзэн удаж байна бас хайртай хүнээ Би энд хүний газар боож үхэх гээд сууж байна.энэ гайтай хол зайнаас болов уу миний өгч чадаагүй ахнаарлаас болсон уу ? хайртай түүнээсээ салчихаад хэнд буруу өгч хаашаа хэнд хандахаа мэдэхгүй галзуурах гээд байж байна. Намайг төгсөөд очиход хуримаа хийнэ гээд бүх юм ааа бэлдэж байлаа. Хөгийн арчаагүй эмэгтэйчүүдийг үзэн ядаж байна. Сэтгэл зүрхээ шинэ учрал болгоний араас хөнгөмсөг гүйсээр байгаад дуусан ш дэээ боловсролгүй юмнууд
2 tuulai huusun hun hooson hotsrono gdg ug bdg daa sain bodood uzeerei uurdiin az jargalaa zuurdiin shohoorholoor bitii solioroo
Za yun surtei yumbe. hool boltol shiir zugaa gj medehuu.
shine n deer bhoo,,, hairgui boltson nz zaluugaasaaa salaa araar n taviad zovoohiin nemer