Эмх замбараагүй энэ нийгэмд “Эрчүүд нь хулгай хийж эмэгтэйчүүд нь биеэ үнэлж” байна уу?

32_0c8e7aa6ee86241273ed026f3e8c4338bc8df019

Гэмт хэргийн гаралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн хэрэг гаарсаар байгаа бөгөөд хэрэг хийсэн этгээдэд ногдуулах шийтгэл сул байгаа нь ийн тоо өсөх болсны шалтгаан ч байж болох юм. Цагдаагийн байгууллага халаасны хулгай дээрмийн хэрэгтний толгойг нь илж байна. Тэдэнд хатуу арга хэмжээ авах шаардлагатай. Өнөөдөр гэмт хэрэгт ихэвчлэн өсвөр насныхан холбогдох болсон бөгөөд өнөөх хулгай дээрмийн хэргийг бага насны хүүхдүүд хийж байгаа нь харамсалтай. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас үүдэлтэй бөгөөд хариуцлага гэх зүйлээс айж ичхээ больсоны шинж юм.

     Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ар араасаа гарсан нь нийгмийг цочироогоод байгаа билээ. Өнөөдөр нийгэм ядуу байна. Ядуурлын тоо нэмэгдэх тусам архидалтын тоо өсч улмаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ар араасаа гарч байгаа юм. Энэхүү гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд болон хүүхдүүд  ихээр өртөж байна. Дээрх хэргээс болж эрүүл мэднээрээ хохирох бүр цаашлаад амь насаараа  хохирсон тохиолдол гарсан билээ.

    Үүнээс харахад нийгэм замбараагүй байдалд орсоор байгаа юм. Эрчүүд нь хулгай хийж эмэгтэйчүүд нь биеэ үнэлэж буй энэ нийгэмд эмх замбараа гэж алга. Өнөөдөр өсвөр насны охид өөрөөсөө хэд дахин ахмад эрэгтэйтэй уулзаж бэлгийн харилцаанд орон мөнгө олох болж.

    Үүнийгээ юман чинээ бодохгүй тэд жирэмслэх тохиолдолд өнөөх хувийн эмнэлэгүүдээр үйлчлүүлдэг буюу үр хөндөлт хийлгэдэг байна. Мөнгөтэй л бол нас харгалзахгүй биеэ үнэлж байгаа явдал мөн өөрийнхөө хүүхэд шиг охидтой зугаацаж буй хөгшид ичих булчирхайгүй болсон бололтой. Ийм зүйл нийгэмд энгийн нэгэн үзэгдэл болоод байгаа нь харамсалтай. Нэг ёсны нэг нь ивээн тэтгэж нөгөөх нь ивээн тэтгүүлж байгаа юм. Ийн замбараагүй болж буй шалтгаан нь бол нийгэм ядуу байгаатай холбоотой аж.

    Өнөөдөр нийгэм ядуу байна ажил хөдөлмөр эрхлэх хүмүүсийн тоо буурч иргэдийн амжиргааны түвшин улам л доошилсоор байгаа билээ. Тиймээс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охид хөвгүүд хуулийг ноцтойгоор зөрчиж амьдралаа өөрийнхөө гараар сүйтгэж байгааг харах үнэхээр харамсалтай бөгөөд эмгэнэлтэй явдал юм. Мөн баян ядуугын ялгаа гарах боллоо. “Баячуудын хүүхэд сурч боловсорч байхад борчуудын хүүхэд хөдөлмөр эрхэлж байна”.

    Түүнчлэн буруу замаар бохир аргаар мөнгө олох гэсэн бодолтой нэгэн нь ийн гэмт хэрэгт холбогдож мөн өөрийн биеэ бузарлаж байгаа юм. Энэ байдлыг өөхшүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Хулгайн хэргийг өөхшүүлж буй хүчин зүйл бол хулгай эд зүйлсийг худалдан авдаг газрууд. Тодруулбал: утас авдаг газармөн алт мөнгөний дэлгүүр, алт мөнгөний дархан зэрэг газрууд хулгайн үйлдлийг өөхшүүлж байна. Харин биеэ үнэлэхэд нөлөөлж буй олон олон зүйл байна.

   Үүнд: зочид буудал, баар цэнгээний газар, интернет кафе зэрэг газрууд байгаа бөгөөд тэдгээр биеэ үнэлж буй охидоор үйлчлүүлж буй үйлчлүүлэгч байгаа ю. Эрэлт байгаа цагт боруулалт сайн байна гэдэгтэй адил биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэх хүн байхад биеэ үнэлэгчидийн тоо нэмэгдсээр байх болно.  Хэрэв эрчүүд нь биеэ үнэлэгчдыг авахгүй байвал тэд биеэ үнэлхээ больж түүнийхээ оронд хөдөлмөр эрхлэх олно.  Хоолоо олж идэхийн тулд ажил хийж л таараа харин үйлчлүүлэгч нь байгаа учир нь амар хялбар аргаар хоолныхоо мөнгийг олох гэсэн арга нь биеэ үнэлэлт аж. Биеэ үнэлж буй бүсгүйчүүдийн ихэнх нь амьдрахын эрхэнд гэж өөрийгөө хаацайлдаг юм билээ.

    Өнөөдрийн Монголын хувьд арьс өнгөний өвчин, тэр дундаа заг хүйтэн, тэмбүү, ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн тоо ихсэж байгаа нь монгол бүсгүйчүүд сексийн соёлгүй, бэлгэвч хэрэглэж заншаагүйтэй холбоотой гэж оросын мэргэжилтэн Андериэ ярьжээ. Энэ нь худал биш үнэн болоод байгаа. Эрх мэдэлтнүүд сүүлдээ энэхүү бохир бузар үйлдлийг дэмжих тийшээ хандаад байгаа. Энэ бол бузар булай, улс орны нэр хүндийг унагаж буй асуудал. Биеэ үнэлэлтийг дагаад олон олон гэмт хэрэг гарч байна. Түүнийг нэг бол хүн худалдаалах гэмт хэрэг.

   Энэ байдал анхаарал хандуулж биеэ үнэлж буй тэднийг авч буй этгээдүүдэд арга хэмжээ авч дээрх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Биеэ үнэлэлтийг нийгмийн хямрал гэх үү? охид бүсгүйчүүдийн маань ухамсар доройтсоных уу? Ихэмсэг монгол охид минь, хэдий эрх чөлөөт байдал хөгжсөн ч гэлээ гарал угсаа нэр хүндээ юун түрүүнд санаж явах нь зүйтэй билээ.

Ч.Гэрэлтуяа
Undesten.mn

9 Comments

  1. zassss says:

    erchuud ni avahaa bolichihvol ch geh shig tegeel hudlaa shataasan garuudiig dagaal yavah hereg uu tegsen dorvol uuj sogtohgui tsuuhun heden tugrug uguud sex deh ni amar

  2. urnaa says:

    Ийм сайхан нийгэмд амьдарч байгаадаа баяртай байна ,

  3. Double says:

    il tsagaandaa garsan ni hogshin mongotei gahainuudruu guij tsoohon haltar  tsaasand  yu husseniin hiij ogno     arai soyoltoi deeguurh ni Bol mongotei ailiin  huu  esvel erh medeltei ger buliin huuhduud erguuldej shaardlagand ni niitsehgui Bol hudlaa odor honog argatsaaisan baidlaar ovoo Gaigui  heden um salgana ingeed  uzeheer BAYAN YADUU GELTGUI BIE UNELELT HULGAI DEEREM BAIGAA ZAAVAL YADUU HUN HULGAI HIIJ BIE UNELEHGUI SHUDEE

  4. deegii says:

    End yagaad hulgaich erchuudiig durdahgui bn. Mongol erchuud ert deer uyeesee l erguu banzal baisan. Chinges uvuu maani hichneen jaahan ehnertei bilee dee. Harin odoo Moongol erchuud ni uursduu emegteichuuddee gologdood emegteichuud ni hariinhantai suuh ni ih bolson. Tegeed hel usch gui archaagui heden emegtei ni mongold uldeed erchuuddee munguur biye hudalddag boljee.

  5. Ggjhhg says:

    Archaagui yumaa yadaj belgevch heregleh uhaan bhgui heden tsaas iluu uguy geed belgevchgui haritsaand ordog baihdaa gaduur uchnuun ajil bhad hylbar argaar ahiuhan mungu olchih sanaatai biy erhtneeree hihirchh bdag

  6. ганц бие залуу says:

    Биеэ үнэлэлтийг яагаад 100 хувь үгүйсгэж, алга хийж болдоггүй вэ гэвэл, эр эм 2 хүний хоорондын эдийн засгийн харилцаа ойролцоо зарчмаар явагддагт байгаа юм. Хүй нэгдэлийн үеээс энэ харилцаа эхтэй. Эрс нь ан хийнэ, эмс нь авч ирсэн олзыг нь гэртээ (=өөртөө) авч хоол хийнэ. Сайн анчин эрчүүд эсрэг хүйсийнхнийхээ дунд эрэлттэй. Яагаад гэвэл ийм эртэй суусан эмэгтэйн хувьд өөрт нь болон хүүхдэд нь өлсгөлөнгийн аюул бага нүүрлэнэ гэсэн үг. Хүний авчирсан махыг гэтэл зүгээр идэх үү? Үгүй, хариуд нь ямар нэг төлбөр хийх хэрэгтэй болдог. Тэр нь секс. Ингээд нэг нь хагсаагаа тайллаа, нөгөөх нь өлсгөлөнгөө тайллаа, хэн хэндээ ашигтай наймаа. Нэг удаа мах идчихээд унтсан бол биеэ үнэлсэн боллоо, тэгвэл энэний давтамжийг олон дахин үржүүлбэл юу болох вэ? Тэр үед кондоом байсан биш, олон хавар нэгэндээ жирэмслэнэ, хүүхэд гаргана. Ингээд харилцааны загвар шинэ түвшинд гарч гэр бүл болох эхлэл тавигдна. 

    Энэ загвар одоо ч бүрэн арилаагүй. 

  7. unsh says:

    Yanhan avsan erchuudiig shiitgeh huuli yor n neg ih yavtsgui. Yagaad gevel manai huuli zohiodog huuli bataldag huuliig guitselduuldeg nuhduud oorsdoo yanhan avdag gol humuus ni . Iimd huupid oorchlolt orood yanhan avsan huniig shiitgedeg bolbol edgeer nuhud oorsdiin garaar ooriigoo yallah tul tedend enehuu huuli zohihgui. Deerees ni nemj helhed zambaraagui aduu niigemd hun ardaa amidruulah ni tomchdiin gants zorilgo. Yagaad gevl tednii huuli bus uil ajillagaag hn arh hyanahiin orond unuu margaashin hoolnii tuluu tolgoigo ajilluulj yaduu amidraldaa tohirson yaduu setgelgeetei boldogt l baigaa yum. Hun bur dor burdee hicheevel bolohgui butehgui zuil ugui shuu dee. Biye biyenee hairlaj ooriigoo hndelj amidartsgaaya.

  8. GegeenCom says:

    Hun potentialiinhaa hemjeegeer l setgeh yumdaa. Hulgai hiideg ersed biyee tushaadag ems olddog bol uhseniih n erh chuluut ihemseg em bdyn.

    Uuruur amidrah arga haigchid hudulmuriin unelgee undurtei bas hunees ichiheergui l songolt hiicgeegeerei

  9. ganbaa says:

    Мөнгө шүтсэн нийгэмд өөр ямар юм байхыг хүсээ вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.