Амьдрал

images

Энэ захидалыг уншиж буй хүн бүрт энэ өдрин мэндийг хүргье. Би одоо 19 настай. Намайг Б гэдэг. Би амьдралаасаа хуваалцах гэсэн юм тиймээс энэхүү сайтад хандлаа. Миний хувьд амьдрал минь тамын тогоо шиг л байдаг бусдын хувьд юу гэж санагдахыг сайн мэдэхгүй л байна. Цаг заваа зарцуулж захидалыг минь уншиж байгаад баярлалаа.

Ээж маань нэг хүнтэй суугаад хүүхэд олсон нь би байсан. Миний төрсөн аав гэдэг хүн маань намайг төрөхөөс өмнө ээжийг маань их зоддог гэхдээ хорт  зуршилгүй хүн байсан гэдэг ээжийг маань зоддог шалтгаан нь бол шалтгаангүйгэээр хардахаас болдог байсан. Үүнээс болж тухайн үед ээжийн маань ах дүүс эцэг эх нь хүртэл хүүхдээ авхуул гэж ятгаад дийлэлгүй би төрсөн юм. Үүнээс хойш намайг нярай байхад аав маань намайг амьдаар минь алах гэж байсан явдал нь намайг модон жорлон руу шидэж байсан юм. Манай аавыг Э гэдэг. Намайг хамаатан садангууд маань Э -гийн хүүхэд болохоор нүд үзүүрлэж бусдаас ялгаврлан харьцсаар 6 нас хүргэлээ.

Энэ үед ээж маань шинэ нөхөртэй болж тэр хүн нь надаас ах хүүхэдтэй байсан ба би гэдэг хүн ахтай боллоо. Тэр үеэс би бага ч болвуу жаргал үзхэндээ гэж найдаж байтал тэр хүн нь надад их хүйтэн хөндий байдаг байсан . Тэр хүн нь архи уудаггүй ч тамхи татдаг бас их хартай хүн байсан. Тухайн үед манайх их л боломжийн айл байлаа. Гэхдээ би ямар ч баярыг хүн шиг гэр бүлээрээ тэмдэглэж үзээгүй ээ үргэлж ганцаараа . Үүнээс хойш би мөнгө байгаад гэр бүл байхгүй бол жаргал үгүй гэж боддог болсон. Иймэрхүү байдлаар явсаар 10н жилээ төгсөх боллоо. Тэгтэл ээж хойд аав хоёр маань салж сарних дээрээ тулж. Саллаа,  ээж маань ийм зүйлд бэлэн байгаагүй учир материаллаг бүхнээ алдлаа байр сав, ажлын байр гэх мэт. Ээж маань их дайчин эмэгтэй л дээ. Тэр үргэлж надад 2уулаа сайхан амьдарнаа л гэж хэлдэг.

Байраа алдсанаас хойш хамаатан саднийхнаараа чемоданаа чирээл амьдардаг боллоо. Төрсөн аав маань надтай уулзмаар байна гэхлээр нь очиж уулзтал үнэхээр арчаагүй хүн байсан болоод би тэр удаад орхиод яваад өгсөн. Дараагийн удаад дахин хүрээд ирээчээ гэв тэр надруу залгахдаа согтуу байсан тул би уураа барьж дийлэлгүй найзтайгаа очоод полидлоо. Тэр хүн надад маш муухай үгсийг хэлсэн тул ийм зүйл болсон буруугаар битгий ойлгоорой би төрөлхийн ууртай хүн л дээ. Ээж маань ч надад эвгүй үгсийг хэлж дараагаар нь болсон явдлуудаас ярьж эхэлсэн л дээ. Хамаатанууд маань өмнөх шигээ хүйтэн хөндий тун муухай үгс надад хэлж эхэллээ. Би төрөлхийн чихрийн өвчинтэй байсан . Дараагаар нь би өөрийгөө маш хүнд өвчин туссан гэдгээ олж мэдсэн.  Энэ зүйлс болон бусад зүйлс надад асар их сэтгэлийн дарамд болдог байна. Яах учраа ч олохгүй бусдад ярья ч гэсэн үүнээсээ санаа зовох юм аа заримдаа зүгээр үхчихмээр санагдах юм. Аавтайгаа очоод ярилцья гэхээр зориг хүрэхгүй бас ээжийгээ зовохыг харах тун хэцүү юм. Бодлоо хуваалцана уу.

7 Comments

  1. Захидалын эзэн says:

    Сайн байцгана уу ?!
    1..би эрэгтэй 
    2. би cancer тай тархиндаа эмчлэгдэх боломж асар бага байгаа гэсэн хариу сонссон гадаадд ч тэр иймээс их сэтгэлээр унаж байгаа энэ зовлонгийн ард жаргал (үхэл) хүлээх болвууда .

  2. XaXa says:

    Chi zov zalaad yvbal ch ih l uhaantai huuhed shig sanagdaj bn. Jargaliin suuld zovj baihaar, Zovlongiin estest jarganaa ene chin horvoogiin jam shude. Setgeleer unah asuudal bish bnaa ymar uheh ovchin tussan bish. Em emchilgee hiilgeheer bol ali boloh hiimiin nairlagatai em taria bish uragmaliin garaltai em beldmel hereglej baigarai. Hamgiin gol ni setgelee taivan bailgaj oodrog baih heregtei shu tegj ovchin chin edgene. 1000 Sain emchilge hiilgeed oodrog bj chadahgui bol ur dungui shu. Za amjilt zaluu huuhed bn tsetseglej yvaa ys hurdan idgene arhi tamhinaas hol baij hongon sportoor hicheellee. Bieiinhee buh holsiig asguulj mash erch huchtei hodolgoon hiivel Havdariig ch emchildeg geltsdeg. Bi zarimdaa oglooguur guideg ehnii 10n minut jaahan jaahan amisgal davhtsana ydrana bie hund orgino 15 minut ongorhoor amisgaa jigd bolood bie hongorood ugeer ilerhiilehiin araggui tiim kaif avdag shde. ter odortoo l ydrahgui sergeg bn. Aan mon iogiin dasgald yvsan ch bolno edgeshgui Bambaitai hun 2 sar hicheelleed zuv zugeer bolson bnle. Za teged yadag dasgal bieiin tamir chuhal deer ni setgeleer unaj bolohgui dandaa ineej yvarai za. 

  3. tsolmon says:

    Amidraliin saihniin olj haraa ahin duu.asuudluud ayaandaa alga bolood irne 

  4. Zaya says:

    Er hun tug ch barina tugal ch hariulna. Ih gun utgatai shu!!! Minii dvv chi ih zovj chinii Zovlon udahguu duusch jargah tsag chini oirtson bn gej bod. Amidral baylag shude chi nuudee neg tom aniad ergen toirnooo hardaa . Amidral ymar bayn bgaag neg har. Avtusand yvj bhda urgamal nogo ymar iheer urgasniig har. Enuger yu heleh gd bn ve geher huniii bolomj hizgaarguu bdag. Zuvhun chi l uuniig hizgaarlaad bgaa herg. Tmes zorigtoi alh uudrug alh. Buu ai buu shantar!! Chi chadnaa dvv mini zovlongi ard urgelj jargal bdag ym:))

  5. амжилт хонгор охин минь says:

    Сайна байна уу хонгор охин минь өсвөр насанд бүх зүйл хэцүү санагдах нь бий чи өөрийнхөө амьдралыг бусдаас илүү хүнд хэцүү гэж бүү бодоорой.иймэрхүү ар гэрийн хэцүү асуудлууд их учирдаг ялангуяа чиний өмнөх 90 ээд онд монголын гэр бүлүүдын ихэнхи нь иймэрхүү асуудалтай байсан манай гэр бүлийн амьдрал ч иймэрхүү л ороо бусгаа л байсан. чиний ээж чинь харин их зөв хүн юмшиг байна. охиндоо сайхан амьдранаа гээд л дайчин байдаг бол их сайн байна чи ийм ээжийн охин юм чинь бас л тэр тэвчээртэй дайчин занг ньүлгэр дууриалал болгох хэрэгтэй шүү би 28 настай үзэн туулсан туршлагаасаа дүгнэлт хийхэд амьдрал нулимсанд дургүй гэдэг үгл санаанд ордог доо миний дотор чамаас ч илүү гомдол цөхрөл байдаг гэхдээ би өглөө босоод инээгээд л өдрийг маш эрч хүчтэй өнгөрүүлэхийг хичээдэг хичээсний эцэст эерэг үр дүнд хүссэн жаргал минь бага багаар ирж байх шиг санагдаж сэтгэл санаа их засардаг юмшүү чамд атаархмаар залуу нас байна өөдрөг бай охин минь бүх зүйл сайхан болно чиний амьдрал зөвхөн чиний гарт байна чинйи гарал угсаа хэний хүүхэд байх чинь хамаагүй чи өөрөө л амьдралаа бий болгоно битгий муу юм бодоод бай. муу зүйл бодоодл байвал үргэлж аз жаргалгүй байна шүү дээ. тэгээд л тэр муухай бодлууд чинь нүүрэн дээр чинь шингээд чи хичнээн гоё хувцаслааад чсэтгэл татам харагдахгүй сайхан хархүүтэй суугаад ч сайхан гэр бүл цогцлоож чадахгүй хүний сайхан хүүгийн амьдралыг там болгоно шүү их юм унш зүгээр л сэтгэлээрээ сайхан бай бусдын хувьд өөрийгөө бадамлах зул нь гэж бод эмэгтэй хүн тэнгэрлэг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй чи цогзолмаа гуай обри хелберн шиг гаднаасаа дотроосоо сайхан бай чинйи амьдрал тийм муу гэж үү? өөр хүмүүст энэнээс муу зүйлүүд их л тохиолддог ш дээ. дахиж хэлье чи атаархмаар залуу байна өөр чамд юу хэрэгтэй юм?

  6. handaa says:

     Sain baina uu Duu mini,

    amidral er ni l hatuu iim l baidag schuu dee. Ganzhan chi ch bisch olon hun iim hatuu amidraliig tuulj baigaa. bi ch gesen baga baihdaa yag iim l amidraliig tuulj bailaa! teglee geed buuj ugch bolohgui!  yag odoonoos chinii umnu  uuriinhuu garaar buteej az jargaltai baih amidral chin huleej baina. minii duu ehleed  eruul menddee sain anhaar. emchilgeenii tuhaid yamar negen tuslamjiin baiguullaguudad handaj tuslamj gui ! chi zaluu hun urid chin buhel buten amidral huleej baihad chantarch , ichij zovoh hereggui. Chinii l eruul mend ! eruul bolohiin tuld buhniig hiigeerei  daraagiinh ni hunees mungu guij zaraichlahguigeer amidrahiin tuld uuriin gesen mergejil ajiltai bol . 
    Eldev yanziin teneg humuusiin ugiig buu too ,hatuu zorigtoi ,tuuschtai baigaarai! bi odoo nasand hursen hun odoo bosgoh amidral minii minii l amidral gej  bodooroi , zovson hun jargadag gedeg biz dee  Jargaltai saihan amidrah ue duu mini, chamd zaaval irne . Nadad itgeerei . uuruu l jaahan zorigtoi baih heregtei  Amjilt 

  7. tuya says:

    minii duu buu setgeleer una. amidral vneheer saihan amidrah bur iluu saihan. hunii amiig olj torson chi aztai. ooriigoo ovchtei gej buu bod. etsegteigee uulzaad bodoj yavdag buh zuilee hel hashgir, uil, setgelee ongoilgo. bi bas har bagaasa aavdaa mash ih zoduuldag bsan. hoogdoj ortsond honodog bsan. odoo ter bugdiig bodhoor etsegtee vneheer gomddog bas durgui hurdeg. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.