Сайн байна уу, миний захидалыг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе, өнөөдөр бүр аргаа бараад захидал бичиж сууна. Хэн нэнэгд хэлмээр байсан ч хэнд хэлэхээ огт мэдэхгүй дэмий л дүнсийж хэсэг суулаа. Би одоо 30 настай гэлээд 5 жил блж байна. нөхөр бид хоёр 3настай сайхан үртэй, бусдаас дутуугүй сайхан л амьдарч байна. Өнөөдөр хадам ээжээс болоод нөхөрөөсөө салахда тулаад тэр маань намайг хэлэх хэлэхгүй муу үгээр зүхэж байгаад л гарлаа. нэг талаас нь бодохоор өнгөрсөн хугацаанд түүнийг хайрлаж бүхнээ зориулж хөөрхөн хүүг нь төрүүлж өгсөн эхнэрээ яагаад ингэж харааж чадаж байна гэх. нөгөө талаас миний буруу байж дээ хүн төрсөн эхээ өмөөрөхөөс ч яах уу хүнд эцэг эх нэг л удаа заяадаг эхнэр хэд ч авч болно хэмээн өөрийгөө тайтгаруулсан гэвч огт болж өгдөггүй ээ. Өнгөрсөн бүхнийг бодохоор л хоёр нүднээс нулимас урсаад байх юм.
Сая манай хадмын амьдардаг сумын наадам гээд нөхөр хамт салхинд гарангаа наадам үзээд ирье гээд байхаар нь явлаа. Наадмын эхний өдөр морь бөх үзээд л нөхөр хүүхэд хадам аавтайгаа сайхан л явлаа. харин хадам ээж аавын машиныг унаад гадуур хамаатаныхаа хөгшинг хүүхдүүдтэй нь суулгаж аваад явсан. орой гэртээ ирсэн чинь хадам ээж хоолны хордлогонд орчихлоо үхэж хатлаа гээд хэвтэж байна. нөхөр найзуудтайгаа гараад явчихсан хадам аав ч эзгүй байсан юм. би хоол унд гээд наадамдаж яваа хүмүүсийг дайлсаар нэг мэдхэд орой болчихсон. ингээд орой ээжийн бие нилээд муудаад аавыг дуудаад эмнэлэгт очиж дусал хийлгээд харьсан. Хоолны хордлого гэсэн онштой тэр орой хадаж ээжийг хэсэг сувиллаа. Шөнө нөхөр шал шогтуу ирээд унаад өгсөн. Маргаашийн наадам дахин эхэлж хадам ээж ч өндийсөн. Гай болж хадам ээжийг хамаатнууд ойролцоох хотоос ирж тэд архи ууцгаасан. Ингээд хоол унд хийж байгаа намайг гэрийн гаднаас түгжээд хадам эх архи уугаад яваад өгөв.
Наадмын талбай явсан нөхөрлүүгээ утасдаж өөрийгөө гаргууллаа. Хэсэг хугацааны дараа манай хүнрүү хэн нэгэн утас цохиж ээжийгээ ирж ав гэх нь тэр. нөхөр хүү бид гурав ээжийг очиж автал нэг шилтэй 0,75 архи нэг гартаа нөгөө гартаа аяга барьчихсан нөгөө ирсэн хамаатануудынхаа машины урд заларчихсан сууж байна. хамаатаных нь хүүхэн бид буцах гэсэн ээж чинь явуулахгүй байна гээд дуудсан нь тэр. Ээжийг морь барианы гзар ийм төрхтэй байгааг хүмүүс харвал эвгүй байх гээд гэрлүү нь хүргэж өгөөд оронд нь оруулчихаад дааганы уралдан үзэхээр буцлаа. Цаг нилээд орой болсон хойно бид гэртэ эргэж иртэл намайг хаяж явлаа гээд гэрээсээ хөөж туугаад бөөн юм болов. хөөрхий согтуу хүн бас настай хүн гомдсон байх өнгөрөөв.
Гэтэл оройн хоол хийгээд зогсож байсан над дээр ирээд машины чинь урд хийсэн мөнгө алга болчихож сууж явсан хүмүүс л авчихлаа гээд загнав. тэр мөнгийг аваагүй болохоор дотороо жаахан гомдчихоод марчихсан. ингээд наадмын 3дахь өдөр хадам ээж дахин өвдөөд өндийсөнгүй. тэр өдөржин бас л хоол унд эм тариа гээж л таарлаа. ашгүй орой нь охин нь нөхөр хүүхэдтэйгээ ирлээ. ингээд ээжийгээ хотруу авч ирж эмчилгээ хийлгэхээр авч ирэх зам зуур ээжийг нь охинд нь хэлчихсэн нь өнөөдрийн хэрүүл болов. сая гэрт орж ирээд хов зөөдөг адгийн амьтан аав ээжийгээ өмөөрдөг атал гээд болоогүй миний хүүг загнаад ээжээсээ му зүйл сурдаг чиний хийж өгсөн хоолыг идэхгүй гээд л бөөн юм болов. Гэтэл уур хүрээд та битгий давраад бай би таны гаргасан аашийг төрсөн охинд чинь хэлсэн өөр хүнд хэлээгүй ээ. гэсэн чинь гүйж гараад нөхрт хэлээд уйлаад бөөн хэрүүл. Нөхөр намайг загнаад байхаар нь миний хүүг нэг нас хүрээгүй байхад цагаан сарын шиний нэгний шөнө аав ээж чинь архи уугаад намайг гэрээсээ хөөж байсан одоо яах гээд байгаа.
Ер нь намайг гуйлгачин гээд л зөндө хөөдөг байсан одоо би өөрийн гэсэн байр сууцаа өөрийнхөө чадалаар авсан одоо дарлуулдаг цаг нь өнгөрсөн гээд хэлчихсэн чинь сална гээд ээжийгээ аваад явж өгөв. Манай хадмууд цөөхөн хүүхэдтэй уг нь сайн хүмүүс л дээ гэм нь архи их уух юм аа . намайг загнаж элдэвээр хэлхэд нь би нөхөртөө хэлэхгүй зармдаа нуугаад өнгөрдөг байсан. одоо аль юм болгон дуугүй байх вэ гэсэн чинь ийм юм болчихлоо. Уг нь хадам ээж намайг ажилаа хийдэг байхад миний хүүг нэг настайгаас нь харж хүн болгож өгсөн л дөө. Түүний буяныг би мартаагүй ээ. миний ханийг төрүүлсэн хүн шүү дээ миний ээжээс ялгаагүй гээд зөндөө л их хүндэллээ. Байгаа зүйлээ ээждээ өгөхгүй адамуудруугаа л өгч гүйдэг байсан.
Гэтэл өдгөө ийм л юм болчихлоо. би яах ёстойгоо мэдэхгүй байна. энэ бүхнийг найз нартаа юм уу эсвэл өөрийнхөө гэрийнхэнд хэлмээргүй байна. Тэд манай нөхөрт анхнаасаа л дургүй байсан болохоор миний хохь л гэх байх. Мэдээж би төгс хүн биш л дээ гэхдээ энэ бүхнийг цааш нь яавал дээр вэ. хадам ээжээс болж нөхөр маань намайг өмнө нь зодож байсан. хүүгээ бодоод бас өөрт нь хайртай болохоор уучилсан. архи уухгүй бол сайн л даа зарим нэг илүү үглэхийг нь тэвчивэл яах ч үгүй л дээ. ингээд архи уугаад хүүтэйгээ хүргэнтэйгээ охинтойгоо уугаад хоорондоо сонин болцгоогоод байдаг хүмүүсийг би яах вэ. намайг жирэмсэн байхад ч архи хамт уусангүй гэж агсам тавьж байсан энэ хүмүүсийг яасан дээр вэ надад туслаач
19 Comments
Ymar ydargaatai dawarsan hadam be eron davraaj boldgvi uhaan muutai hvmvvs bdag tednii l neg bnda chinii buruu bish bn odii nasalchaad ingej tenegteed baival bitgii harits ymar albatai ch bish geed l haychih
Uul usnii oir ni urag sadangiin hol ni gedgiinshd. Ter tusmaa iim arhichin humuus bol hol bai.iim yumnaas bolj salna gewel chi l hohirno.hairan saihan zaluu nasaa naad nohor geed bgaa arhichinii huuhded zoriultsan. Hadmuudaasaa hol bai.bolj ogwol ochihgui bai.jildee gants 2 baraagaa haruulahgui yu. Howriin yum une tsenetei bdgiin.bain bain guij ochij baasiig ni beldeh gej gai shd.teglee geed neg oodtei ug sonsohgui ni todorhoi arhichadaas. Arhichid chini neg torliin prazit horhoinuud.awsan ch awaaguim shig huneer tusluulsan ch tusluulaaguim shig bnga awch bh estoim shig omhii hulgaichuud.nohorteigoo odoo ewlerehdee yag tag yri. Iim iim ued hadamlana. Haadmiind ochwol olon honogoor sunjrahgui.arhi naadamd oroltsohgui geed .eruul ger buld huugee osgomoor bna.durgui bol zail gehgui yu.arhichin ehteigee niilee arhia uugaad shiwree hanhluulaad yawj bai gehgui yu. Sallaa gehed usreed hesegtee l hetsuu bn biz tegeed yadgiin dahiad l saihan amidral ehelne shd
Manaih bol yag esregeeree. Manai aav eej 2 gadaadad surguuli tugssun, gaigui ajil turultei humuus hernee udur bolgon hamt gertee tasarch unatalaa arhi uuna. Aliagaa aldana, margaash ni uy ch boloogui uym shig l heneg ch ugui dahiad l uuna. Ene bdlaas ni ikh jigshdeg bolohoor huuhduudee ch avaachih durgui. Manai nuhur teriig maana gadarladag uym shig bgaan. Yasan emee uvuu ni dahiad showdsan uu geed togloom shogloomoor nadaas asuudgiin. Hamgiin zavaan ni munguu shownd urj duusgachihaad gertee bgaa namaig mungu tugrug iluuchilsengui gej dandaa yalarhana. Turuulsen ni l unen uym daa gej bodhiim doo
Shaagaad unagachih
Yag sogtood arhi uugaad agsam tavij bh uyd n cameraar bichleg hiijih tgd eruul bolhoor n uzuuljih tgd uuriiguu oilfoh bailgui
manai hadamuud bas arhi uugaastai ochihoor l zodoldoj hashgichsan hvmvvs. manai hvn bol uudaggui. 2 jiliin umnu hadam eejteigee neg sain hereldeed nuhur ch salna enee teree gl yawsan bardam zan hudluud toogochgui zail gechihsen neg ih udalgui chamgui bj chadahgui gd uilj unjaad l hvreed irsen. tuunees hoish hadmiind yeruusuu ochoogui. saya ochson minii ohin gd bugs doloochih gl blee. arhichin hvmvvs hetsuu yum bnalee. bi tm daramttai yadargaatai orchind usuugui bolohoor ewlerehgui dasahgui hetsuu bsan
Oir bh gj hicheegeed ch yahav
Anh zoduulj bhda shiidverleh alhmaa bodoh bj de
Nuhuruusuu sanhuugiin haraat bish, bair baishingaa chi avsiin bol hed honogtoo zugeer orhi. Nuhur chin ayandaa hureed ireh bh. Er ni hadmuud hichneen sain bailaa ch bogino hugatsaand ch bai buuu oirtoj bai. Alsaas misheegeed suuj bh ni deer bdgiin.
Hun gedeg amitan omhii geed bogsoo tasddag biluu ugui shuu dee tiim bolohoor arhichin ch bai tamhichin ch bai araatan ch sain muu ali ni bsan bid etseg ehee buruutgah erh bdagguimaa tiim bolohoor arhichin eej aaviig bitgii buruutga chamd bol tedniig shuumjleh erh bur ch bhgui okey bolj butehgui yum gj ene amidrald bdaggui yum shuu chi zugeerl emegtei huniihee zongoor hov hootsoldson bn yadaj bhad torson ohind ni shuu za za chinii amidrald sain shan buhniig husii nohroo l baga uulgah arga zam hai hadam eej chine chinii asuudal bish goodluck again
Noxortei xvvxedtei xadam aab eejtei. Mini xybid chi jargaltai emegtei bn. Nadad bxgvi bvxen chamd bn zoxitsood xereldej myydaltsalgvi amidar l daa. Bi 30 garsan emegtei gantsaaraa olon jil yabj bn xair setgel xaichsan yum bvv med ix l gantsaardax yum ene naadmaar gantsaaraa l bailaa. Za teed ooroo shiiddee
удам муутай айл байна даа. удам муутын тугал нь хүртэл муу байдийм шдэээ
salsan deer tusdaa amidar
Охинд нь хэлэхгуй л байхгуй дээ. ер нь дуугуй байснаар алдах юм байхгуй. одоо тэгээд нехертэйгээ юу ч болоогуй юм шиг эелдэг хадамтайгаа дуугарахгуй байсан нь дээр юм байна
Яахав дээ, бүр яахчаа алдсан биш л юм байна. Энэ муудалцсан шалтгаанаа ашиглаад цаашдаа хэрхэн харилцах зааг хязгаараа бий болгочихгүй юу. Чиний хувьд хэлэх ганц зөвлөгөө нь нөхөртөө өөрийнхөө үнэ цэнийг битгий алдаарай. Аль ч тохиолдолд чи үнэтэй байхуйцаар биеэ авч явж сурах хэрэгтэй. Бас яаж ийж байгаад архийг гэр бүлээрээ жигших байдалд л хүрэх хэрэгтэй байна. Архи уудаг хүмүүстэй сэтгэл түвшин сайхан амьдарна гэж байхгүй шүү…
Хоолны хордлогод ороол архи уугаал босоол чамтай хэрэлдээл лаг л хадам байна шт. Өвчин зовлонгүй бол энэ зэрэг бол аз жаргал шүүдээ.
Sal hold odoo yagaad ch nemergui naadah chini hezee ch martagdahgui yagaad gevel ta nar emegtei humuus ulam bayajuulj bodno urid hojid umniin martagdsan sanahgui zuilsiig suhnu
yun arhind durtai avgai ve… bie muugaa medehgui arhi uuh durtai iimerhuu avgai nar yostoi taalagddagggui. tgd arhia uuhaaraa olon doloon yum hutsaj hunii setgeld sev hiine. margaash n hamag buruugaa arhiruu chihchiheed henegchgui yavna. enend chinii buruu yu ch alga. oodrog bai busgui min. toohgui hayachihval oorsdoo guigad irne.
Архичин хадам үнэхээр хэцүү. Бас жүжигчин байдаг юм. Хол бай битгий харьц. Нөхрийн чинь дэргэд хачин сайхан аашилж ардуур нь өчнөөн дарлаж доромжилдог мэднээ хэцүү. Нөхөр чинь яваандаа чамг ойлгох байлгүй дээ.Чи хол бай. Хүүгээ ч эвдлээд дуусдаг юм даа.
salna ghd hetsu shu de ngnt tm udaan amidrsan bol bie bienee oilgood hadmuudaasa hol amidrah heregtei shu yah be tgj bgad munh bh bish ng udur ybad ugnu shu de…ganaaganzorig917@yahoo.com add hiigerei my idii….taniltsaj sanal bodloo hubaaltsaj baiyaa ok