Сайн байцгаана уу? Би 22 настай. Өөрөөсөө 9 ах залуутай үерхдэг. Бид танилцаад 2 жил гаруй болж байна. Анхнаасаа миний мөрөөддөг байсан хүн яг мөн байсан учраас хурдан татагдсан. Өнгөрсөн хугацаанд хамтдаа сайхан л байсан, одоо ч муугүй харьцаатай байгаа. Тэр маань олон жилийн хугацаатай гадаад явчихсан. Одоо маш их санаж байна. Цаашдаа сууна гэсэн бодолтой байдаг учраас би хүлээхээр шийдсэн л дээ. Хүмүүсийн ярьж байгаагаар хэтэрхий олон ах дэмий, хол байхаар урьдынх шигээ сайхан байж чаддаггүй юм гэх юм. Заримдаа эргэлзэх үе зөндөө л гарах юм. Та бүхэн өөрсдийн бодлоо хуваалцаач…
7 Comments
Ер нь хосууд хамтдаа байх даа л жаргалтай байдаг. Бие холдвол сэтгэл холддог, сэтгэл холдвол бие холдоно гэдэг үг зүгээр ч хэлсэн үг биш.
Худлаа шүү тэгж цагаа үрээд хэрэггүй, энэ хүлээж үзээгүй хүмүүст ингэж бичих амархан бгаа гэхдээ бодит бдал бол өөр, би ч гэсэн нэг залууг 4 жил хүлээсэн, хэн хэн нь итгэл төгс ам бардам бдаг байлаа, гэхдээ л удаан хол бх үнэхээр дэмий, удаан цаг хугацаанд олон юм өөрчлөгддөг, ялангуяа эрчүүдийн сонирхол хувирамтгай шүү, хичнээн чиний төлөө үхэхээс буцахгүй гэж цусаар уйлж бсан ч итгэх хэрэггүй, үнэндээ тэд тухайн үед үнэнээсээ хэлдэг л дээ гэхдээ цаг хугацаа орон зай олон зүйлийг өөрчилдөг, яахав тийм олон жил биш ганц хоер жил бол бж болох л юм
Тууштай байвал болох байлгүй дээ. Наад эргэлзээ, тээнэгэлзэл, үл итгэл чинь л муу үр дүнд хүргэж болзошгүй. Бас найз залуудаа хажуудаа авахыг санал болгоорой.
Yu n olon ah bgan
Uuruus chin ah tusmaa l chamaig, hairlaj hvndeldeg ym shde
Araas ni yavaad ochooch
Үнэхээр хайртай бол тэр залуудаа хайртай бас хүлээж байгаа шүү гэдгээ хэлж бай. Ихэвчлэн эмэгтэйчүүд л хүлээж чаддаггүй юм даа цагаа тулахаар. Эрчүүд түр зуурийн хүүхэн энэ тэртэй болсон ч хайртай эмэгтэйдээ үнэнч хүлээдэг гэсэн. Аль эртнээс л ингэж ярьдаг шдээ ер нь. Дээр үед цэрэгт 3 жил явдаг байхад эрчүүд нь санасаар ирэхэд нь хүүхэн нь нөхөрт гарчихсан байх жишээтэй. За за тэгээд өөрөө л хайртай бол тэгээд өөр хүний сайхан үг талимаарсан харцанд хуурталгүй хүлээж дээ. Эмэгтэйчүүд байгалаасаа тийм амархан урхинд ордог хүмүүс л дээ сайн харж хандаж байхгүй бол.