Хамтын амьдрал зохиож амьдрах эрх надад байгаа болов уу?

024

Сайн байцгаана уу? Би одоо 31 нас хүрч яваа жирийн л нэгэн эмэгтэй. Ханийгаа харамсалтайгаар алдаад нэг л мэдэхэд 5-н жил өнгөрчихжээ. Түүнээс хойш ажил гэр гэсээр өөрийгөө ч бараг анзаараагүй явж. Сүүлийн үед ажил маань ч бүтэлгүйтэж зөвлөж ярилцах сайн мууг минь хэлээд өгөх хүнгүй их л ганцаардах юм даа. Заримдаа янз бүрийн зүйл их бодох боллоо .Сайн хүн таарвал хамтын амьдрал зохиож амьдрах эрх надад байгаа болов уу? Эсвэл энэ насаараа 2 хүүхдийнхээ төлөө амьдрах естой юм болов уу гээд л. Гэхдээ би гэр бүлтэй хүнтэй хэзээ ч дотносохгүй гэж боддог. Өөрөө би чинь араар тавилт нтрийг үзсэн хүн шүү дээ. Эмэгтэй хүний хувьд бол үнэхээр их гомддог юм байна лээ. Миний бодол зөв буруу эсэхийг ч сайн мэдэхгүй л байна. Надад чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч. Баярлалаа…

3 Comments

  1. mr.hitch says:

    Dahin amidral zohioh erh bailgui yaadiin be? Chi ih sain hani halamjit eej ym bna sain hun taaraldval yagd hamtiin amidralaa zohioj bgui gej Chamd amjilt husie ih mundag zov hun bna

  2. man says:

    Сайн хүнтэй учрах байлгүй дээ. Чам шиг ганцаардаж байгаа эр хүн бас байдаг юм шүү. Эр хүн болгон архи дарс, авгай хүүхэн гээд байдаггүй юм шүү. Эр хүнийг хүүхэмсэг – Эхнэртэй байхдаа нууц амраг гээд эхнэргүй байсан ч өдөр бүр хүүхэн бодож явдаг, өөртөө үнэнч- эхнэртэй байхдаа эхнэртээ үнэнч эхнэргүй байхдаа өөртөө үнэнч эр хүн гэж ангилдаг юм гэсэн. Даанч 2-р эрчүүдэд сайн эхнэр заяахгүй юм хартай, хэрүүлч, эдийн шуналтай, хүнийг ялгаж харьцдаг, нөхрийнхөө аав ээж, найз нөхөд, ах дүүсийг ад үздэг, өөрийнхнийгөө өндөрт тавьдаг, хамгийн муухай нь эргэж хараад нөхрөө муулдаг, араар нь тавьдаг хөгийн эхнэрүүд заяах юм. Харин 1-р төрлийн эрчүүд тэртэй тэргүй гэр бүл гэсэн ойлголт байхгүй, хариуцлага хүлээх чадваргүй, эцэг болж чадахаас аав байх заяагүй хүүхэмсэг эрчүүдэд л охид хүүхнүүд галд дурласан дэнгийн эрвээхэй шиг л дагаж намирч, нурж унаж байдаг юм. Энэ 2 төрлийн эрчүүдээс алийг нь сонгохоо өөрөө мэдэж дээ.

  3. JOJO says:

    Minii naiz ene amidraliig suhurch bish suruud gar. Uhaantai hun bol huuhdiig chin ad uzeh n baitugai esregee hairladag. Olnii dund hunii saihan n baigaa. Uuriiguu neelttei hugjiltei uhaalag awch yaw. bi ch gsn adilhan nuhurtuu araaraa tawiulaal 2 huuhdee awaal uldsen. Gehdee bi odoo naiz zaluutai. Minii huuhduudiig uwdhud etseg n irdeggui tegehed shunu bsan ch ene hun em barial irdeg. Huuhduudiig chin salhind gargay geel amraltiin udur hureel irdeg. bi anhandaa itgej yadaad zurh hurehgui bainga uuruusuu tulhdeg bsan. Joohon joohnoor huuhduud maani uwur deer n garaad suuchihsan ineeldeed bhr tatagdsan murtluul hashirlaad bsan. Odoo negent bid 4 neg ger bul shig l bolj bna . Hund hun iluudehgui ene 2g bi hairlawal nasnii etsest bi uuruu jargana geel heldeg. Odoo minii 2 huuhed aawaa gej duuddag udur bolgon bi bish ene hun uuriiguu aaw gej duud gej zaaj ugsuur bgd barag odoo aawiigaal gej booo bh shig bna. Tiim blhr chi Sanaa zowoltguiee ue tengiinh um bna. Huniig uurtuu hugjiltei uhaalag zangaaraa tatdag.harin daraa n hair halamjaar dutaahgui halamjlaarai. Good luck

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.