Хайрт минь удахгүй явлаа

011

Бороотой өдрийн мэнд хүргэе. Намайг Т гэдэг одоо 21 настай. 6 сартай жирэмсэн. Хайртай залуугаа харж явдаг болоод 1 жил өнгөрч байхад би түүнд өөрөө танилцах санал тавиж бид 2 хайр эхэлж билээ. Хайртай залуу маань надад бас дурлаад БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлсэн тэр орой миний амьдралын хамгийн жаргалтай орой байх билээ. Тэр найз нөхөд олонтой их марзан хөгжилтэй тоглоом наргай их хээдэг залуу. Мөн гаднаа хатуу тэвчээртэй хүн шиг хараддаг хэрнээ яг дотоод хүн нь маш зөөлөн. Харин эмэгтэй гэхэд хэнэггүй мөртлөө галзуу хээгүй зантай. Одоо бид 2 үерэхээд 2 жил болчиж. Олон жил хамтдаа ханилсан хосуудын хажууд бид 2-н хамт байсан хугацаа өчүүхэн л дээ.

Энэ жилийн 2 сард би жирэмсэн болсон гэдгээ мэдээд хамгийн түрүүнд аавдаа хэлсэн маш их баярласан. Айлын том удахгүй сургуулиа төгсчих болохоор яг цаг нь ирж гээд гэрийнхэн их баярласан. Харин хайртдаа хэлэхэд тэр баяртаа хүлээж аваагүй ээ. Их айсан цочирдсон би ч бас айдастай байсан. Жирэмсэн гэдгээ мэдсний орой бид 2 унтаж чадаагүй юу ч ярьж чадахгүй бие биенийхаа нүд рүү хараад л дотроо л их зүйл бодоод байсан. Маргааш нь тус тусдаа хонож утсаар шөнөжингөө ярилцсан. Тэр надад их тойруулж аргадаж  хэлсэн бага сартай байгаа дээр нь авахуулчихаа хайраа чи их сургуулиа төгсөх болоогүй байна гээл сургуулиар түрүү бариал, би гэрийнхэндээ хэлчихсэн болохоор тэгж болохгүй ээ гэхэд, эхлээд надтай сайн ярилцахгүй яаж байгаам бэ хайраа гээд л…

Мэдээгүй явж байгаад аавтай хамт эмнэлэг орж таараал аав хамгийн түрүүнд мэдчихлээ гээд би тайлбарласан. Намайг угаасаа хүүхдээ авахуулахгүй гэдгийг мэдээд тэр утсаар ярьсан шөнө их сонин зүйл ярьсан. Хайраа би хэзээ үхэхээ мэддиймаа хүн хэзээ явахаа мэддэг болохоор амьдрал их утга учиртай болдым би энэ талаар чамд хэзээ ч хэлэхгүй гэж боддог байсан би их хүнд өвчтэй гээд утасны цаанаас уйлаад байсан. Би ч дотроо энэ хүүхдийг авахуулах гээд жүжиг тавьж байна даа гэж бодсон. Шинжилгээний бичиг нурууны зурагнуудыг нь хараад үнэн ч юмуу даа гэж бодсон. Тэгээд би таньдаг найзаараа дамжуулаад бөө үзүүлсэн л дээ. Миний хайртын тухай их үнэн хэлсэн удам угсааныхаа хамаг муу бүхнийг авч явдаг. Удам угсааныхаа хамаг муу муухайг нуруун дээрээ авч явдаг болохоор муу муухай зүйл нөгөө ертөнц рүү авч явах гээд байгаам байна гэсэн засал хийлгээ тэгээд та 2 амьдрал сайхан болно гэхээр нь, би хайртдаа хэлсэн хайраа сайн үздэг хүн байна 2-уулаа очий гэсэн чинь. Надаа ч гэсэн очиж үзэж харуулдаг бөө өвөө байдаг. Би бүгдийг мэдэж байгаа надад одоо амьд явах хугацаа 4-хэн жил байгаа. Би яван явтлаа зүгээр хүн шиг амьдарч байгаад явнаа надад өөр юу хэрэггүй гэсэн.

Би бодсоон хүн шиг амьдармаар байгаа бол бас үр нь үлдэнэ тиймээс үрээ үлдээ гэж тэрэнд хэлсэн. Тэр хэлэхдээ үрээ үлдээмээр л байна л даа. Намайг их зовох байх даа гээд намайг өрөвдөөд байсан. Одоо бид 2 миний том гэдэс дотор хөөрхөн үр минь хөдлөхийг хараад баярладаг ч, цаг хугацаа хурдан өнгөрч байгааг хараад айдаг. Хайртынхаы нурууны өвчины талаар дэлгэрэнгүй бичих нь: Ховор тохиолддог өвчин нурууны ясны дунд нэг судас орсон байгаа. Энэ судас бол амь судас. Энэ судас тасрах л юм тэр байхгүй болно. Нурууны яснууд нь бага багаар судсыг нь шахаж байгаа гэсэн оноштой. Хагалгаанд солонгос япон швейцарь австрали улсуудад хийдэг боловч хагалгаанд орсон 10 хүний 3 нь амьд гарч ирдэг судалгаа байсан. Тэр минь одоо дөнгөж 24 настай. Үр минь дөнгөж хэлд орж байхад аав гэдэг хүн нь байхгүй болчуул би одоо яана аа. Амьдрал яагаад ийм хатуу юм бэ? Тэр минь үр байгаа болохоор би эндээс явж чадахгүй байх даа гэдэг. Их олон зүйл бичиж залхаасанд уучлаарай. Бид 2-н хайрыг өвчин гэдэг зүйл салгах гээд байгааг л та бүхэндээ хэлж сэтгэлээ онгойлгох гэсэн юм. Монгол гэр бүл хосууд маань өвчингүй эрүүл саруул байг!!!

8 Comments

  1. aagii says:

    zugeer l ayn shaltag haij bgaa ch yum biluu. ene buhen hudlaa zuil huuhdee garahaar ene hun shaal oor bolno gej bodood l taiban bj bgaad huuhdee turuul. tsag hugatsaa buhniig haruulna. huurhun huuhdee haraad hen uhehiig bodoh ve dee

  2. emzeg delbeechke says:

    jiremsen bolohooroo chi deerees ni ih ym bodood bh shig bnaa. Thailandad nz zaluugaa vzvvlee. Bumrungrad gd emneleg hamgiin sain . Mgld tuluulugch ni bdg . Lavlahaas dugaariig ni asuuj bgaad, shinejilgeeniih ni hariug tuv deer ni avaachaad ug. Tgd ted nar thailand ruu yvuulaad 7hongiin dotor hariu ni irne.vne ni bas hyamdhan l bgaa. Hamgiin sain emneleg. Mongol orchuulagch hvrtel bdg . Tiishee handaad vz. Manai tanidag hvnii eejiinh ni zvrhnii sudas nariisaad mgld yamar.ch.emchilgeegvi gd thailan yvj bsn. Ter ved ongotsnii ay barag daahgvi nter gd buun ym bolood yvsan chin irehdee ervvl saruul irsen. Zvrhnii hagalgaa ni 12say l bolson gsn. Solongost bol 60-70say biz boduul

  3. cool says:

    Tiim yum gej yu bgaw eee. 21r zuun mun bizde 

  4. zax says:

    Ахын дүү бүх юм дуусаагүй сэтгэлээр унахад эрт байна.Хүүхдээ эрүүл саруул төрүүлхийн тулд сэтгэл санаа өөдрөг байх хэрэгтэй шүү.Анагаах ухаан гэрлийн хурдаар хөгжиж байна.Бүр хүний нүүрийг солих хүртлээ шүү.Аливаа асуудалд лам бөө гэхээсээ илүү шинжлэх ухаан талаас нь хандах хэрэгтэй.Тэгээд ч 10-аас 3 нь болдог гэж байна.Магадгүй 2 жилийн дараа наад асуудал чинь олгой авах төдий мэс ажилбар болж 10 хүний 9 нь амжилттай болдог болох ч юм билүү.5 жилийн дараа нөхөр хүүхэдтэй чинь 4-үүлээ энэ сайтад эргээд уулзья

  5. Goo says:

    Bi ch gsn hairtai zaluugaa aldaj uzsen ghdee genetiin yvdal bsn bolhor ih tsochirdoj ih shanalj uhangui shaham yvj bsn.Harin chinii huvid amid yvah hugatsaag ni medej bga bolhoor odor buriig une tsenetei hamtdaa ongoruul. bas bodliin huch gj baidag yum shu, ta 2 hamtdaa eruul saruul onor otgon ger bul bolno gj yrij moroodoj bhd buruudah yumgui gj bodoj bn, mash tom zorilgo tavi 2la. suigee tavij gerleltee batluulj, huuhdedee ogoh neree bod, hun uhuh tsagaa medeh ni utgagui yum shig bolovch ene hugatsaand horvood amid baisniihaa toloo her ih yum hiij amjih ve gdg tom zorilgotoi bj zai zavgui zorilgiinhoo toloo zutge. neg l medhed gai zovlon toirood garsan bh ch yum biluu. Uhne hagatsana gj yadaj chi bitgii bodlooroo uhliig duudaarai.

  6. ax says:

    hi.tiim uym boloxguiee.ariig ni ax ni daaydaa.unur utgun saixan ail bolnoo amjilt.

  7. sadgirl says:

    untasnaas bichsen bolohoor ih zambaraagui oilgomjgiu bichejee. bi zahidaliin ezen ni bna. bi emegtei 21 tei. 6 sartai jiremsen. nuhur maani 24tei. nuuriinuu uvchinuus bolood tuund 4 jil amid yavah hugatsaa bn gesen emch. 4jiliin daraa huuhed maani dunguj held orj bhad ni aav ni bhgui boloh geed bgaamldaa 🙁

  8. xamag mongol says:

    уучлаарай би лав юу ч ойлгосонгүй.осолдоxгүй xос 2ын нэг нь өвчтэй юм байна л гэж ойлголоо.xайртай xүн нь эмэгтэй юмуу эрэгтэй xүнийг xэлээд байгаам уу.xүүxэд нь xэлд орциймуу аль эсвэл жирэмсэн 6 сартай юмуу, аа бүү мэд ойлгомжгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.