Яг юу гэх вэ ийм амьдралыг…

73314

Сайн байцгаана уу? энэ өдрийн мэндийг хүргэе! Хүний амьдралын жаргал зовлонг хуваалцаж,санал зөвлөгөө өгч байгаа та бүхэнд баярлалаа. Би энэ сайтыг байнга уншдаг л даа. Өөрийнхөө амьдралыг бичээд та бүхний зөвлөгөөг авмаар санагдлаа.

Би гэр бүл болоод нэлээд урт хугацаа өнгөрөөсөн байна. /23 жил/ Хүний л амьдрал юм хойно зовлон жаргал аль алин нь байсаан. Үр  хүүхэд , амьдралаа өөд нь татах гэж нөхөр маань гадагшаа гарсан. Одоо бол хүүхдүүд томорсон, хүн харахад дажгүй л айл гэр. Гэхдээ бидний амьдрал нэг л биш. Гадаадад  байх хугацаандаа нэг хүүхэнтэй хамт амьдарч байсан. Тэр нь хүүхэдтэй бас эргэж ирээд холбоотой байж байгаад одоо жирэмсэн гээд асуудлууд ар араасаа гарч ирсэн. Мэдээж надад хэцүү байсан. Гэхдээ аль болох тайван замаар асуудлыг шийдчихье гээд өөртэй нь ярилцаж, уйлж дуулж, байдаг л аргуудыг хэрэглэсэн дээ.

Эцэст нь ярилцаад  тэр хүүхнийхээ өмнө хариуцлагаа хүлээж, 2 хүүхдэд нь эцэг болж яв гээд явуулсан. Яваад л өгдөг, эргээд буцаад ирдэг. За нэг иймэрхүү байдлаар 3 ирж, 3 буцаж байх шив дээ. 3 дахь удаадаа ирчихээд одоо нэг тийш нь болгосон. Дахиад явахгүй гэсээн. Даанч удалгүй би энд амьдарч чадахгүй нь  2-лаа салъя гэнээ. Надад ч гэсэн энэ хүнийг үнэлэх, хүндлэх үнэлэмж  алга болж дээ. Тэгье  л  дээ. Чи явж амьдралаа  бод гэхээр  явахгүй. Ингээд л  нэг гэрт мөртлөө  хоорондоо ч дуугардаггүй, гадны хүмүүс…

Хөөсөн, хөөгдсөн 2 хүн  хэдий болтол нэг дээвэр доор байхыг мэдэхгүй л байна даа. Найз нөхөд ах дүү гээд бүх хүн л намайг ” Тэнэг юм аа. Ажил төрөлтэй байж юу дутлаа гэж ийм юмыг байлгаад байдгийм” гэцгээх юм. Сэтгэл хөрсөн ч гэлээ  хар багын минь хань, 2 хүүхдийнхээ эцгийг муу яваасай гэж бодохгүй харахаар өрөвдөөд байх юм. Одоо бодоход бага залуугаасаа буруу нь байсан ч уучлал гуйж байгаагүй, яг өөрийнхөөрөө байдаг. Би ч  тэгж байх ёстой юм шиг байдаг байсан нь алдаа байсан юм болов уу…

Миний захидлыг уншиж байгаа  охид бүсгүйчүүд, хөвгүүд залуус минь ” Хүн алдаж болно. Алдааг  нь уучлах зоригтой, алдсан нь хариуцлагаа хүлээх, алдаагаа хүлээн зөвшөөрөх, буруугаа  хүлээж  чаддаг  байгаасай ” гэж бодож байна. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө шүүн тунгаах биз ээ.

21 Comments

  1. nara says:

    novsh gene

  2. bitch says:

    teneg huuhen be zailuulaachee naadhaa!!!

  3. venera says:

    hi. yag l my amidral shig sanagdlaa. gehdee manai nohor gadaad yavj ajil torol hiij amidralaa avch yavaaguie. buh l achaag bi uurch 2 huuhdee osgoj yavna. getel ger ornoo ur huuhdee hairlaj halamjlahgui bj huuhen shuuhantai orootsoldono, salaya ntr gene. tgeed salaya yavaach geheer yavkui. suuliin 3 jil hamt ch yum shig tusdaa ch yum shig amidarlaa. 1 gert bgaa mortloo tanihgui humuus shig duugarahgui. iim amidraliig oilgohkui yum. odoo ch buur hundleh hundlel, hair bhgui boldog yum bna.

  4. zol says:

    emegtei hun zaaval uhaantai huleetstei bh hergtei yu yagaad ene erchuud ingej davrdag bn aa ymar negen hariutslaga huleej chadahgui zarim yadaj huuhed hiij huni amdral urhee bolimoor ym

  5. Gegeer says:

    Hetsuu yumaa ingeed bodohoor amidral utgaa aldaad bh yum bi l huvidaa ta 2 iig 40 garsan gej bodoj bna Uglesen duulsnaas bolj erchuud hundiiruh tal bdag l bh Gehdee sain saihniih ni tuluu l bid ug heldeg shuu dee Odoo ch gesen 2 huuhdiinhee aaviig muuhai yavuulahgui gej bodood l bnashtee Tegeheer neg hesegtee yuruusuu bitgii ug hel tegeheer yahnav 40 garsan er hun oilgonoo Chimeegui murtluu uurlasan durgyi l bgaad bai gej helmeer sanangdlaa

  6. GegeenCom says:

    23 jildee l haramsaad bgagaas bish odoo jargah nasaa ingej busdad urj yahnu

  7. ariuna says:

    ooriihee az jargalin terneesee harat bolgoj yadag bnaa bie’ee daasan oortoo itgeltei bj horvoog ooroor haraad uz. sain hiche bolomj urgelj baidag; medeej hetsuu l dee 2huuhedte deer n nas yavsn entr geel… gevch ooriigee l oorchil teguul buh zuil saihan bolno

  8. дона says:

    Танд гэхэд сэтгэл нь хөрсөн хүнийг яаж ч болдоггүй шүү дээ. Сэтгэлээ  чанга бариад явуулсан нь дээр.Дахиад сайн хүнтэй учраад жаргах нас байнаа. Хорвоод сайн нь муугаасаа олон шүү.

  9. дона says:

    Хүн зөвлөгөө хүсэж байхад хажуугаар нь орж ирээд биеэ үнэлэхээ болиочээ. Энэ ямар та нарын груп секс хийдэг буудал чинь уу. Ийм өөрийгөө зардаг балайнууд хэдэн жилийн дараа орж ирээд дажгүй соелтой гайгүй байсан чинь нөхөр тэгээд гээд л балайрна даа

  10. love says:

    bi hedhen sariin umnu huntei gerlesen, udahgui mendleh huugee huleej suugaa busgui bna. nasaaraa hamt bna gj shiideed gerlesen bolohoor yumiig ih hundeer huleej avaad bdag bolchihdog yum shig bna. nuhuruu uur huntei bno gk tusuulj ch chaddaggui tegej bodohoor l amidral min tegeed l duuschih yum shig sanagddag uuriiguu galzuurchih bh gj boddog kk. harin ta ih tevcheertei emegtei yumaa. tiim shiidver gargasan ni dr geed zuvluj chadahgui ch eej min nasaaraa l busdiig tevchij amidarsan teglee geed jargaagui huniig ch jargaagaagui tiim bolohoor boginohon amidraldaa hun az jargalaa haij tuuniihee tuluu yavah ni l zuv gj boddog. uuriiguu hairlaj yavaarai.

  11. Z says:

    Nuhur chin amidralaa bosgoh gej l gadagshaa garaa bizdee. Harin tanai geriihen yaj Тэнэг юм аа. Ажил төрөлтэй байж юу дутлаа гэж ийм юмыг байлгаад байдгийм helj chadaj bnaa. Neg taldaa tanai nuhur huvisaljuur archaagui amitan ch 2 huuhed uuriig chin bas tejeesen huniig ingej helj bolhu?

  12. nasaa says:

    uur deer chin irj amarch aljaalaa tailj bgaad butsdag hun bnadaa..

  13. muugii says:

    uuchlah tusam davardag erguu malnuud bas bn sh dee ene ingej l bdgiin gd yahav gants uuchlaliig huleej avdag bolomjoo ashiglaj chaddag zalus bdg l bh gehdee hovor doo. hetsuu ch gsn yvuulsan ni deer dee

  14. baajii says:

    davarchihsan yum. tiim l yum bol buunduu tsug amidar. 2 ehnertei humuus deeguur zunduu l bga biz dee. nuhur chini tegj chadah bolovuu kkk

  15. oorynho asudlyg shidegui hun zaluuchudad zovlogo ch geh shig sonsohgui ee

  16. kkkkkkk says:

    Uhaantai huleetst gej helhed hetsuu l sanagdaj bn baliar hogshin har yumiig zailuulaachee yasan ur huuhdeesee ichdeggui yum be naad har yum chini suuliin heden zahiag unshaad bur durgui hureed bn yund n 2 geriin hoorond yavuulaad davaraagaad bgan be yas yuman deeree 2 ehnertei l bolchihson humuus bn shdee ehneruud n zovshoorchihson bolioochee bi solongost baidag end ch gesen mgld ehnertei zaluuchuudtai amidardag huuhenuud zondoo baidag uneheer teneg sanagddag yasan gej ehnertei huntei amidaraad moroodood bgaad bdagiin manai huuhenuuded bas ih uchir bn shuu 

  17. busgui says:

    IIM AMIDRALIIG BANTAN GEDEG YMAA EGCH MIN. . .

  18. Hi says:

    Hi? Uur shig chini uhaanatai huleetstei erchuud emegteichuud olon baigaasai!!!

  19. dfh says:

    teneg huuhen.

  20. булган says:

    Хэцүү амьдралтай хүмүүс вэ. Өөрөө нилээн давраасан юм бишүү. Жоохон чанга байгаач. Өөрийнхөө амьдралыг бод. Өөр хүнтэй танилц.Нөгөө хүүхэнтэйгээ муудахаараа ирж байгаа л даа. Юунд нь өрөвддөг юм бэ. Хүүхдүүд чинь том болчихсон. Та өөрөө ирэхэд нь дуртай байгаа болоод л тэр шдээ. Хөөсөн юм бол хөөсөн хүн шиг л бай л даа.

  21. zax says:

    Нөхөр чинь үйлийн үрийхээ үр шимийг эдэлж байгаа нь тэр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.