Сайн байцгаана уу би өмнө нь энэ сайтад хэд хэдэн удаа нийтлэл оруулж байсан юм. Одоо ч мөн бичиж байна. Өөрийнхөө амьдрал дотроо хутгалдаад хөндлөнгөөс дүгнэж чадахгүй байхад болсон бүх зүйлсийг энд бичихэд хөндлөнгийн нүдээр хүмүүс их сайхан зөвлөдөг санагддаг юм. Хараах загнах зүйл байдаг ч гэсэн өгсөн зөвлөгөө бүрээс нь авахыг авж хаяхыг нь хаяж байгаа учраас зөвлөгөө өгсөн хүн бүрт их баярлалаа. Өмнө захиандаа би бүх зүйлээ ярьдаг эрэгтэй найз минь надад илүү дотно болох санал тавьж, би хүлээн зөвшөөрснөөр миний алдаа эхэлсэн тухай бичиж байсан юм. Түүнийг би их эрхлүүлж, их хайрласан ч тэр нь түүнд чамлалттай байсан байх.
Та бүхэн санаж байвал нөгөө далласан газар нь ил гарч далайсан газар нь далд ордог болчихоод байна гэж бичиж байсан. Тэр үед хайртай л юм чинь би ингээд ч болтугай хажууд нь байя гэж бодож байлаа. Хүмүүсийн өгсөн зөвлөгөө бүр надад их хүч, итгэл өгсөн. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой гэдгээ ухаарсан. Тэр үнэ цэнээ хадгалж үлдэхийг хүссэн учраас тэр залуугаас би сексийн харилцаагаа тасалсан. Гэхдээ би түүнийг ор мөргүй амьдралаасаа хаяагүй. Учир нь би түүн шиг зан гаргахыг хүсээгүй. Хүн чигээрээ үлдэхийг хүссэн гэхүүдээ. Хааяа тэр хэцүү байна, өвдлөө гэхэд нь очиж тусалдаг хэвээрээ л байгаа.
Гэхдээ түүнийг хардаг байсан харц, хүлээдэг байсан сэтгэл минь өөрчлөгдсөн. Энэ тийм амар байгаагүй ч хүн хичээвэл болдог юм байна лээ. Одоо би ажилтай, сурдаг сургуультай, зорьсон зорилготой, хичээллэдэг спорттой, хөгжүүлж байгаа хоббитой болсон. Бас саяхнаас нэг залуутай болзож эхэлсэн. Миний хүссэн тэр харилцааг тэр залуу надад өгдөг. Намайг хүндэтгэдэг, хайрладаг, харилцан бие биетэйгээ ярилцдаг, бас надад зориулж хоол хүртэл хийж өгдөг, сексийн хувьд ч ганцхан хүнд л сайхан байдаг тэр мэдрэмж биш хамтдаа сайхан байдаг тийм мэдрэмжийг авч байгаа. Хэцүү байсан, өрөвдөлтэй байсан тэр үеэ даваад гарсан. Одоо уулзаж байгаа залуу минь цаашид ямар зан гаргахыг би мэдэхгүй ч гэсэн бидний дунд итгэл, хүн хүний хүндлэх сэтгэл байгаа болохоор, бас миний зүгээс би эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстойгоо ухамсарласан учраас өөртөө итгэлтэй байгаа.
Эцэст нь хэлэхэд хайргүй хүний араас явж өөрийгөө зовоох, сэтгэлээ шархлуулах ямар ч утгагүй юм байна лээ шүү. Өөрийг чинь хайрладаг залуутай байх л жаргалтай юм. Өөдөөс минь харж байгаа харц нь хүртэл дулаахан санагдаж, хийж байгаа үйлдэл нь ч гэсэн өөрийгөө биш намайг бодож байгаа нь харахад хүртэл сайхан байж, ийм залууг гомдоох эрх надад байхгүй, би энэ хүнийг жаргалтай байлгах ёстой гэж бодогддог. Хэрэгтэй хэрэггүй зүйл биччихлээ. Ийм мэдрэмжээ хуваалцмаар санагдсан юм та бүхэнд баярлалаа…
13 Comments
eo ene hamgiin suulin nowsh bolimop yuma chi eregtei hvn l bnlda emegteichud iimerhu tng zuil bichihgui n todophoi
22nastai 175sm 58kg jintei tsarailag goe bietei bvsgvi gerte gantsara bn 100mynga hergtei bn tuslawal manaid hamt honi ulzmar bwal horololin orgo dr ired zalga gej 88441184 dugaaraas sms irlee 9911t
manaihan “uurtuu itgeltei” gedgiig urgui buh shig zutgene gej oilgodog shdee.
udahgui salahiin hoorond ingej hoorood yu hiine salah ni todorhoi shuudee
Saihan zuil boljee.bi ch bas naidaj l bna.hen negend deletelegdej amidrahaar deletelj amidrah heregtei bh.x.teigee uulzahaa boli doo chiregdliin nemer.
Uurtuu hairtai hun songoh hangaltgui shde uuruu hair hurq bvl caadahaa l zovoohyn nemer
Сайн байна бvcгvй минь. Дээрээс нь Овоо хvн чанар vнэртэж байх чинь бэ 🙂
Наад залуу шиг гарууд чинь Сайн хvнийг бусдад алдсан дараа толгойгоо шаад шиг байгаа юм их гое ккккк
Wow yag odoo bi bas ene medremjiig awaad l suuj bna hunii amidrald oortoo hairtai hunee songoson ni deer bh aa bi hairtaigaa uchiraad l ih jargaltai bga hunii amidrald mongo ed horongo ch bish hair l chuhal ym bna lee
yagaav nogoo omnod so-n neg kinon deer gardag, eregtei n aimaar ih ovdoj bna gej heldeg. unendee eregtei n bish emegtei sumnii sharh avsan. gehdee ter zaluu ter emegteid hairtai bolohoor tegj mederch bgaa yum daa. tiim hun oldohgui l bhdaa jinhene amidral deer?
Ashguidee
Aldsan aldaagaa davtalgui oilgoj uhaarsan chin mash sain bna ene ercheerei yvaad bgarai amjilt husie
Yg zuv zuil bichich. Ohid busguichuud mini uurtuu itgeltei baij uhaalag baij surah heregtei.
–XҮМҮҮС МИНь–Амьдрах сайхан..-** ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛА…ХОРВОО УУЖИМХАН….